Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

 

 

 

 

  2024         02          02                                         2024/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Тт холбогдох 2306 02996 0024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Централ таурт” худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 5, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Мгийн Т /РД: /.

 

Хэргийн товч агуулга:

          М.Т нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогч У.Түвшинбаярын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5300776269 дугаарын данс андуурч шилжүүлсэн 655.000 төгрөгийг бусдын эзэмшлийн мөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсаны улмаас бусдад 655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т өгсөн мэдүүлэгтээ: “... Би найзаасаа мөнгө авах ёстой байсан тул тэр гүйлгээ гэж бодож андуурч захиран зарцуулсан. Би цаашдаа гадагшаа явж сурах эрмэлзэлтэй. Мөн ирээдүйд ажил хийхэд ял шийтгэл авч байсан гэж лавлагаа дээр гарч ирвэл миний ирээдүйд сөргөөр нөлөөлөх тул энэ нөхцөл байдлыг харгалзан шийдэж өгнө үү.  Ийм үйлдэл хийсэн нь миний буруу...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Т нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогч У.Түвшинбаярын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5300776269 дугаарын данс андуурч шилжүүлсэн 655.000 төгрөгийг бусдын эзэмшлийн мөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсаны улмаас бусдад 655.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Түвшинбаярын өгсөн: “023 оны 05 дугаар сарын 08-ны өглөөний 09:41 цагт объектын түрээс төлөх гэж байгаад өмнө над руу явуулж байсан Хаан банкны 5300776269 тоот Т нэртэй данс руу өөрийн Голомт банкны 1245118740 тоот данснаас 655.000 төгрөг шилжүүлчихсэн. Тэгээд түрээслүүлэгч Энхцэцэг рүү мөнгөө хийчихсэн гэж залгаж хэлсэн чинь “энэ дансыг хүүхдээ Солонгос явуулах гэж” орлогын гүйлгээг ихэсгэж байсан данс энэ рүү дахин мөнгө хийж болохгүй яаралтай банк руу хандаарай гэж байсан. Тухайн үед банканд хандсан чинь банк хооронд хийгдсэн гүйлгээ дээрээс нь өөртөө данс андуураагүй юм чинь цагдаад хандаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Зарлага хийсэн тухай гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хуулбар /хх.16/,

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Тийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед миний өөрийн гар утас нь дээр байсан Хаан банкны апплэйкишн болохгүй байсан. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны бүртгэлтэй дугаараа сэргээлгээд Хаан банкны апплэйкшинээрээ нэвтэрч орж шалгахад 655,000 төгрөгийн орлого орсон байсныг би мэдсэн. Тухайн үед манай найз А.Оргил надад өртэй байсан учир А.Оргил найз маань над руу мөнгө хийсэн байна гэж ойлгоод би тухайн мөнгийг нь хэрэглээд захиран зарцуулчихсан. Тухайн үед надад бэлэн хэрэгтэй байсан учир 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цагийн орчимд Хүүхдийн зуугийн тэнд байрлах нэг клабд байхдаа нэг танихгүй хаан банкны виза карт гуйгаад би өөрийнхөө данснаас тэр хүний данс руу шилжүүлж байгаад картыг нь авч гараад гадаа Хүнсний 50-р дэлгүүрийн доор байрлах Худалдаа хөгжлийн банкны АТМ-с бэлнээр 655,000 төгрөг гаргаж аваад тухайн үедээ би хэрэглээд дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх.28, 63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мгийн өгсөн: “Тухайн үед би хүүгийнхээ 90651121 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй байгаад хэлж чадаагүй. Би өөрөө 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр БНСУ-д аяллаар яваад бүр холбоо барьж чадаагүй. Түүнээс хойш намайг БНСУ-д байхад 80123636 дугаарын утаснаас дахин холбогдож Цагдаагийн байгууллагаас ярьсан энэ цаг хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын дунд байсан санагдаж байна “андуурсан гүйлгээг захиран зарцуулсан байна гэж хэлсэн Тэгэхэд нь би дахин хүүгийнхээ утас руу залгахад холбогдоогүй. 11 дүгээр сард дахин Цагдаагаас холбогдсон тухайн үед нь Т яг надтай холбоо барьж таарсан би болсон асуудлыг хэлээд мөнгийг нь хурдан төлөөрэй гэж хэлээд тасалж байсан...” гэх мэдүүлэг /хх.32/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.54-55/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.59/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.68/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.69/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.70/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

М.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Т нь хохиролд 655.000 төгрөг нөхөн төлсөн, гомдол саналгүй, хохирогч У.Түвшинбаяр нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч М.Т нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хүссэн, энэ талаар улсын яллагч татгалзах зүйлгүй гэсэн тул прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.Тийг прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин Т болтол М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Б овогт Мгийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.Тийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 655.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Түвшинбаяр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР