Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

                                  

 

            

 

                      

                         

    2024        01          29                                    2024/ШЦТ/118 

            

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алдар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Иргэдийн төлөөлөгч Б.Батхишиг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ********** овогт *******-ийн *******-т холбогдох эрүүгийн 2306 00682 0747 дугаартай хэргийг шүүх 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 19** оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, 65 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганц бие, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ****  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******  овогт ******* -ийн ******* /РД: ******* /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр *******  тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан *******ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “…Би эхнэртэйгээ 42 жил ханилсан. Миний хань сүүлийн 2-3 жил асаргаанд байсан. Гэртээ хоёулаа байдаг байсан. Бид хоёр 6 хүүхэдтэй. Би эхнэрийгээ алаагүй. Би хамгийн сүүлд 1 дүгээр сарын 3-ны өдөр 10 дугаар төвийн ахмадын эмнэлэгт цаг аваад хөгшнөө үзүүлсэн. Хөгшин маань эмнэлэг рүү таягтай өөрөө алхаж ороод надаар түшүүлж эргэж гарч ирэхэд нь “яагаад хурдан гараад ирсэн юм бэ?”, юу болсон талаар асуусан. Тэгсэн хөгшин маань “эмч гайгүй байна” гэж хэлсэн. “Очоод эмээ уугаад 2, 3 хоногийн дараа ирээд зүрх, судасны эмчид үзүүлээрэй” гэж байна гэж хэлсэн. Би “чи шөнө унтахгүй, амьсгаа чинь давхцаад байгаа, би ороод эмчтэй чинь уулзаад ирье” гэж хэлээд хөгшнөө сандал дээр суулгаад эмчтэй уулзсан. Би улсын болон хувийн эмнэлэгт үзүүлдэг байсан. Амгалан захын тэндээс хөгшиндөө эм авч өгөөд гэртээ харьсан. Гэртээ хариад эхнэр маань тайван байсан. Хөгшинтэйгөө яваад эмнэлэгт үзүүлчихлээ гэж хэлээд сууж байсан. Би эхнэрийнхээ бүх зүйлийг хийдэг байсан. Тэр бол миний хариуцлага. Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад босоод харахад цагаан суултуур дээрээ хөгшин сууж байсан. Хөгшин маань хөл муутай, таягтай байдаг болохоор би хөгшин минь уначхав босохдоо хөгшиндөө хэлээрэй гэж хэлсэн. Би шүүхийн өмнө худал хэлэхгүй. Өмнөх шүүх хуралдаанд ч би болсон бүх зүйлээ хэлсэн. Тэгээд манай хөгшин эрээн дотуур өмдтэйгөө хойшоо нэг дуугараад саваад унасан. Би нөгөө талын орон дээрээс “хүүе хөгшин минь юу болж байна вэ?” гээд босож очиход хоёр нүд нь аниатай, гар нь атгасан байсан. Би эхнэрийгээ алаагүй. Тийм ч зүйл хийх хүн биш. Урьд нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс тэр өдрийн болсон зүйл шиг зүйл болоход анхны тусламж үзүүлээд ам руу нь халбага хийгээд аваад явсан. Би дагаж очоод Баянзүрх дүүргийн эмнэлэгт хөгшинтэйгөө 20 хоног хэвтсэн. Би хиймэл амьсгал хийсэн /дүрсэлж харуулав/. Би ам руу нь хоёр хуруугаа хийгээд үлээгээд, сорсон. Би тэр үйлдлээ 2-3 удаа давтаж хийсэн. Би тухайн өдөр маш их сандарсан. Би цээжин дээр нь хоёр, гурав удаа дарсан. Болохгүй болохоор нь би хашаа даваад *******, ******* нарын хаалгыг нь тогшоод орсон. Би ороод “******* эгч чинь хачин болчихлоо, та хоёр надад туслаач” гэж хэлээд буцаад хашаа давсан. Би *******ийг түргэн дуудчих гэж хэлсэн. ******* ******* эгчээ гээд хамарт нь юм үнэртүүлсэн. Түргэн 10-20 минутын дараа ирээд нүдийг нь нээж үзээд нас барсан байна, хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Би охин руугаа залгаж хэлсэн. Түргэн надад хөнжлөөр нь хучиж орхиод цагаан цаас өгсөн. Удалгүй хөгшний эгчийнх нь нөхөр *******, ******* хоёр хүүхэд нь ирсэн. Би үнэн учраа хэлсэн. Би хашаа давж байхдаа гараа шалбалсан. Тэгсэн байцаагч намайг та эхнэрээ алсан гээд гавтай маань байцааж эхэлсэн. Би үнэхээр гайхаж байна. Ганболд цагдаад үнэхээр гомдож байна...” гэв.

 

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...Аавын ярьж байгаа нь бүгд үнэн зөв. Тухайн болсон өдөр би байхгүй байсан учраас би юу болчхов оо л гэж бодсон. Ээж маань сүүлийн 2 жил хүний асаргаанд байдаг байсан. Ээжийн даралт их учраас эмнэлэгт хэвтсэн. Өмнө нь ээж маань яг ийм тохиолдлоор нэг удаа эмнэлэгт хэвтэж байсан. Би нялх хүүхэдтэй ээжийнхээ талаар сонсоод цочирдсон. Юу хэлж байгаагаа ойлгохгүй байсан. Тамсагт явж байгаад 28 настай дүү маань нас барсан. Аав маань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ олон жил аав маань хүн рүү дайрч давшлах зүйл гаргаж байгаагүй...” гэв

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн: “...Мөрдөн  шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1хх-1-6/, БЗДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын хуудас /1хх-7/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-17, 19-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-19-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн мэдүүлэг /1хх-35-41, 39-41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн мэдүүлэг /1хх-28-34/, шүүгдэгч *******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-43-44/, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-46-48/, гэрч А.*******гийн өгсөн мэдүүлэг /1хх-49-52/, гэрч ******* өгсөн мэдүүлэг /1хх-53-56/, гэрч ******* өгсөн мэдүүлэг /1хх-58-60/, гэрч Н.*******ийн өгсөн мэдүүлэг /1хх-61-64/, гэрч ******* өгсөн мэдүүлэг /1хх-66-68/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-69-72/,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт /1хх-73-79/, шинжээч эмч Н.Энхцолмонгоос авсан мэдүүлэг /1хх-91-93/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт /1хх-94-97/, Баянзүрх дүүргийн прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1хх-99-101/, шинжилгээний объект шинжээч томилсон /1хх-102/, шинжээч эмч Б.Ариунзулаас авсан мэдүүлэг /1хх-107-108/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 299 дугаартай дүгнэлт /1хх-111-113/, шинжээчийн 2/100 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-120-123/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1140 дугаартай дүгнэлт /1хх-128-129/, шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-146-150, 163-169/, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-181/, хохирогч *******ы өвчтөн илгээх хуудас /1хх-208-230/, шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг /1хх-85-87/, микробиологийн шинжилгээ №13045 /1хх-230/, шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1хх-231/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-233/, улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /1хх-235/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1145 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-112-151/, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /2хх/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан *******ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, шүүгдэгчийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг шүүгдэгч ухамсарлан мэдсэн, ашигласан нөхцөлийг шаарддаг.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ы өвчний түүх /1хх-208-230/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн “...ээж ******* нь үлдсэн ганц охиноо зовоохгүй гэж бодоод сүүлийн 2 жил хөл муутай болсон ч надаар асруулдаггүй байсан. Тэгээд эцэг ******* асарч байсан...” гэх мэдүүлэг /1хх 35-41, 39-41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н өгсөн “...манай эгч ******* нь хоёр хөл дээрээ сайн явж чадахгүй болж ойр зуур алхдаг болсон...” гэх мэдүүлэг /1хх 28-34/ зэргээр талийгаач олон жил хүний асаргаанд байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн хавтаст хэрэгт хохирогч *******ы талаар нийгмийн халамжийн төвөөс гаргасан эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссоос гаргасан дүгнэлт байхгүй, шүүгдэгч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон гэх шинж хангалттай нотлогдон тогтоогддоггүй.

 

Мөн амь хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж /1хх 231/ 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл нэгэн гэр бүл болж амьдарсан байх бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан байх бөгөөд хэрэгт цугларсан хамааралтай бүхий л нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг мадагдлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болно.

 

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэж байгаа үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаардаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүндрүүлэх шинжийг өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан байдал нотлогдсон тохиолдолд л зүйлчлэхээр хууль тогтоогч тодорхойлсон байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь эхнэр болох *******ыг амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан *******ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж хуульчилжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг…шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу ашигтайгаар шийдвэрлэв.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” хөнгөрүүлэн өөрчлөх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь эхнэр болох *******ыг амь насыг хохироосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

          Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ******** тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан *******ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цагийн үед аав “ээж чинь нэг л эвгүй болчихлоо” гэж манай нөхрийн утас руу залгаж хэлсэн. Тэр даруйд нь би 103 дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн чинь “Гачууртын дуудлагыг хүлээн авсан” гэж хэлсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 18-296 тоот гэрээсээ нөхөр болох ********** хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх эцэг эхийнхээ гэрт ирсэн. Намайг ирэхэд, талийгаач ээж маань дээшээ хараад орон дээрээ хэвтэж байсан. Би ирэх замдаа хамаатны хүмүүс рүү залгасан байсан учраас надаас түрүүлж очоод нас барсан гэдгийг мэдээд намайг замд явж байхад хэлсэн юм. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд, талийгаач ээжтэй хэн хэн хамт байсан гээд бусад хүмүүсийг гэрээс гаргаад, аавыг авч үлдсэн. Тэгээд шүүх эмнэлэгт талийгаачийг өгч явуулсан. Би талийгаач ээжтэйгээ 2023 оны 1 дүгээр сарын 3-ны орой 20 цагийн үед “хурдан охиныхоо хажууд очмоор байгаа талаараа, мөн аавтай чинь эмнэлгээр явсан, эмч үзээд даралт, хаван хэвийн байна, хоёр хоног эмээ ууж байгаад хүрээд ирээрэй” гэх зэргээр ярьсан. Тэгээд бид хоёр эргээд холбогдох талаар яриад утсаа тасалсан. 2018 онд миний төрсөн дүү болох талийгаач ******* Дорнод аймаг Халх суманд байх газрын тосны үйлдвэрт ажиллаж байгаад эцэг болох *******ын төрсөн ахын хүү болох Баяраагийн Гэрэлхүүтэй хамгийн сүүлд уулзаж байгаад нас барсан юм. Тэрнээс хойш манай талийгаач ээж ******* эцэг *******тай энэ асуудлаас болж “танай төрсөн ах дүүс чинь миний хүүг осгож үхлээ” гэж ярьж нэр төрийг нь унагаалаа гээд маргаж, гомдох болсон. Миний талийгаач дүүгийн үхлийн шалтгаанд аавын талын хамаатан садангийн хүмүүс оролцсон учраас ээж маань гомдлоод байдаг. Ер нь бол талийгаач ээж ******* үлдсэн ганц охиноо зовоохгүй гэж бодоод сүүлийн хоёр жил хөл нь муутай болсон ч надаар асруулдаггүй байсан. Тэгээд эцэг ******* асарч байсан...” гэх мэдүүлэг /1хх 35-41, 39-41/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******н өгсөн: “... Тухайн үед нь би том эгч Б.Наранханд өндөр настай даралт ихтэй байгаа болохоор би өөрөө оролцоно гэж *******т хэлсэн байсан. Харин манай том эгч ****** талийгаач эгч *******ы төрсөн охин хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно гээд гуйсан учраас зөвшөөрсөн гэдгээ надад өнөөдөр хэлсэн. Миний хувьд ******* талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод явж чадахгүй гэж бодож байна. Учир нь нас барсан эхийгээ гэх үү эсвэл төрсөн эцгээ гэх үү гээд шалтгаан гарч ирнэ. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цаг 00 минут өнгөрч байхад ******* надтай холбогдоод ээж нас барчихлаа А.*******тай холбоо бариад “Гачууртад очоод өгөөч” гэсэн. Би А.*******тай утсаар холбогдож ******* сая  холбогдлоо эгч ******* нас барсан байна. Миний дүү хань болоод очоод өгөөч гэж хэлсэн. Тухайн өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 14 цагийн үед Улаанбаатар хотод ирээд талийгаачийн амьдарч байсан газарт очиход талийгаачийн амьдарч байсан газарт очиход ******* ах бид нарт хандаж “эгч чинь тэтгэврийн зээлтэй би сарын 100.000 төгрөгийн орлоготой энийг би л дардаг байхдаа” гэж хэлэхэд нь би нээрээ л бид нар Ш. ******* гуайд туслахгүй бол хэн туслах билээ гэж бодоод ах, эгч дүү *******саа 4.100.000 төгрөг цуглуулаад тэтгэврийн зээлийг хааж өгсөн. Талийгаач ******* 2022 оны 12 дугаар сарын эхээр “Хаан” банкнаас тэтгэврийн зээл авсан байсан. 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр буяны ажилд нь туслаад байж байхад ******* надад хандаж “талийгаач эгч *******ы хөрөнгө гэвэл энэ муу автомашин байна даа” гэж хэлсэн. Би тэрхэн үедээ гайхаад “та юу яриад байгаа юм бэ тантай хөрөнгө мөнгө ярьсан зүйл байхгүй шүү” гэхэд “зүгээрээ” гээд гэртээ яваад орсон. Буяны ажил дуусаад “Гачуурт”-д ирээд хүмүүсийг цайлж байхад ******* ах “эгч маань нас барсан байхад бид нарыг эд хөрөнгөнөөс нь авах гээд байна гэсэн шинжтэй 40 гаран жил амьдарсан нөхөр нь би байхад та нар эд хөрөнгөнөөс нь авах гээлээ” гээд ах дүүсийг минь уйлуулаад гэрээсээ гаргасан. Бид нарын зүгээс ямар нэгэн байдлаар эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн зүйл байхад тэгж хэлж ярьсан нь бид нарт хүндээр.туссан. Одоо ийм байдал үүссэн болохоор миний хувьд их гомдолтой байна. Бид нарын зүгээс хууль шүүхийн байгууллагаар үнэн зөвөөр шийдэх хүртэл гомдолтой байна...” /1хх 28-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.*******гийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 11-12 тоотод нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө манай баруун талын хашаанд амьдардаг ******* ах бид нарыг гэртээ унтаж байхад манай хашаанд өөрийнхөө хашааг давж ирээд, гэрийн хаалгыг чанга нүдэж хөрш айлын ах ******* сандарсан байдалтай орж ирээд “түргэн тусламж дуудаад өгөөч манай эхнэр нэг сонин болчихлоо” гэж хэлээд түрүүлээд, гэр рүүгээ орсон. Тухайн үед манай хоёр том хүүхэд нөхрийн дүү болох Н.Ганбаатарын гэрт нөхөр бид хоёрын гар утсаар тоглож байсан болохоор сандарч Н.Ганбаатарын гэрт орж, гар утсаа авч, нөхөр Н.*******д өгөөд “түргэн дуудаарай” гэж хэлээд би өөрөө ******* ахын гэрт орохоор хашаа давж гэрт нь ороход талийгаач Б.******* эгч баруун талын орон дээрээ дээшээ харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд нь аниастай, амаа жимийсэн байдалтай байсан. Харин ******* ах талийгаачийн хоёр хөлийг бариад, сууж байснаа намайг эхнэрийнхээ гар хөлийг бариад өгөөч, гээд өөрөө талийгаачийн цээжин дээр нь дараад аманд нь хиймэл амьсгал хийсэн. Би талийгаачийг нас барсан гэж бодоогүй. Ухаан алдсан юм байна гэж бодсон. Тэгээд ******* ах талийгаачийн цээжин дээр нь дараад хиймэл амьсгал хийж байгаад намайг цээжин дээр нь дараад өгөөч” гэсэн учраас би цээжин дээр нь нэг удаа дарсан. Намайг талийгаачийн биед хүрэхэд хөл нь дулаан, гарынх нь хурууны үзүүр хөрсөн байсан.Түргэн тусламж 5-10 минутын дараа ирсэн. Түргэн тусламж ирээд Б.******* эгчийг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгсэн ******* ах надад хандаж “чи бид хоёр чинь нас барсан хүний хөлийг бариад байгаа юм байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 49-52/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* өгсөн: “... Дүү бид хоёрыг очиход ******* ах хажуу айлынхаа залуутай гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгээд ******* ах дүү бид хоёрт хандаж “ханиа алдчихлаа, би яаж ч чадсангүй” гэж хэлээд уйлах шиг болсон. Би шууд гэр рүү яваад ороход талийгаач эгч *******ы дээгүүр хөнжлөөр хучсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-59-60/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.*******ийн өгсөн: “... Намайг эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 11-12 тоотод гэртээ байж байхад манай хөрш айлын ******* ах манай хаалгыг нүдэхэд нь эхнэр хаалга онгойлгож өгсөн... Тэгээд А.******* ******* ах бид гурав манай гэрээс гараад үүдэнд зогсож байхад ******* ах “Б.******* эгч чинь сонин болчихлоо” гээд уйлж байгаа юм шиг царай гаргаад, уйлах гээд байна гэж дотроо бодсон. Тухайн үед ******* ах “түргэн тусламж яасан вэ” гээд орилоод байсан. Би өөрийнхөө гар утсаар 102 дугаарт залгаж болсон асуудлын талаар хэлэхэд “Гачууртын эмнэлэгтэй холбогдоорой” гэж хэлээд Гачууртын эмнэлгийн дугаарыг өгсөн. Тэгээд Гачууртын эмнэлгийн дугаарт залгахад миний утас утас нэгжгүй байсан учраас “нэгжтэй утас байна уу” гэж асуухад, манай гэрийнхэнд нэгжтэй гар утас байгаагүй. Намайг түргэн тусламж дуудаж байхад ******* ах манай эхнэрийг дагуулаад гэртээ орсон байсан. Би “нэгжтэй утас байна уу” гэж хашааны цаанаас асуухад манай эхнэр А.******* ******* ахын гар утсыг надад гэрээс нь авчирч өгөөд би Гачууртын эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж ирж байх хооронд ******* ах гэрээсээ гарч ирээд “одоо яах вэ” гээд орилоод байсан. Гачууртын түргэн тусламж 10-аас 20 минутын дотор ирсэн. Би түргэн тусламжийг гудамжинд тосож аваад эрэгтэй эмчийг ******* ахын гэрт оруулж өгөөд би гэрт нь ороогүй. Түргэн тусламжийн эмч ороод, 10 минут орчим үзээд нас барсан байна гэж хэлсэн байсан. Нас барсан гэдгийг би эхнэр А.*******гаас сонссон...” гэх мэдүүлэг /1хх 61-64/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтэд: ...

1. Талийгаач *******ы цогцост хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ.

3. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.

4. Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл хэрэглээгүй байжээ. 

5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна.

6. Шинжилгээгээр ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчил шүлт илрээгүй. 

7. Шинжилгээгээр тархины судасны хатуурал, гуурсанцарын цочмог рсэвсэл, бөөрний судасны хатуурал, цөс чулуужих өвчтэй байжээ.

8. АВО системээр В (III) бүлгийн цустай байна.

9. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломж муутай.” гэсэн дүгнэлт /1хх 3-87/,

Биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх 80-81/, химийн шинжилгээний хариу /1хх 82/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 83-86/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн:  “...Хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал гараар хүзүү хоолойг дарж шахсан тохиолдолд ховч ясны хугарал үүснэ. Хүзүү хоолойд үүсэн бусад гэмтлүүд нь багалзуурдалтын улмаас үүссэн...” гэх мэдүүлэг /1хх 91-93/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд: ...

1. *******ы цогцост хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл эмнэлгийн анхан шатны тусламж буюу сэжигтэн *******ын үзүүлсэн "амаа зуусан байдалтай байсан учир амыг гараараа нээх гэж гараараа эрүүний доод талаас оролдож байгаад амаараа хиймэл амьсгал хийсэн, тэгээд болохгүй болохоор нь эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээжин хэсэгт нь 2 удаа давхарлаж дараад хэд хэд хүчтэй дарсан” гэх үед амьсгал бүтэлт  үүсэх боломжтой.

2. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

3. Шинжээч эмч Н.Энхцолмон дүгнэлтийнхээ 9 дэх заалтад “талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай гэж дүгнэсэн нь зөв байна.

4. 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /1хх 94-97/,

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 299 дугаартай дүгнэлтэд: ...

1. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэх удирдах чадвартай байсан байна.

2. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэх, удирдах чадвартай байсан байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

******* нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

******* нь гэмт хэрэг  үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг одоогоор байхгүй байна.

4. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, түүнд эмнэлгийн чанартай aлбадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6 . ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

7. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1хх-111-113/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1140 дугаартай дүгнэлтэд: ...

1. Шинжилгээнд ирүүлсэн *******ын баруун, зүүн гарын гэх хумсан дээр цус, биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-128-129/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-130-131/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-7/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-15/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-18/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-19-26/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-69-72/,

Шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг /1хх 87/,

Нас барсаны гэрчилгээний хуулбар /1хх-197/, 

Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-181/ зэрэг нь бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *******ын зүгээс” Би санаатай алаагүй” гэх тайлбар, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, Ж.Энхтуяа нарын зүгээс: “ ... *******т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...”, иргэдийн төлөөлөгчийн зүгээс “гэм буруугүй" гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан *******ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хүнийг алсан болох нь:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цагийн үед аав “ээж чинь нэг л эвгүй болчихлоо” гэж манай нөхрийн утас руу залгаж хэлсэн. Тэр даруйд нь би 103 дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн чинь “Гачууртын дуудлагыг хүлээн авсан” гэж хэлсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 18-296 тоот гэрээсээ нөхөр болох У.Батмөнхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх эцэг эхийнхээ гэрт ирсэн. Намайг ирэхэд, талийгаач ээж маань дээшээ хараад орон дээрээ хэвтэж байсан.....” гэх мэдүүлэг /1хх 35-41, 39-41/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******н өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цаг 00 минут өнгөрч байхад ******* надтай холбогдоод ээж нас барчихлаа А.*******тай холбоо бариад “Гачууртад очоод өгөөч” гэсэн...” /1хх 28-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.*******гийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 11-12 тоотод нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө манай баруун талын хашаанд амьдардаг ******* ах бид нарыг гэртээ унтаж байхад манай