| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
2024 02 07 2024/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ход холбогдох эрүүгийн 2302 00000 0427 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол упсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “...............” нэртэй төвийн 2 дугаар корпус дахь 5 дахь хаалганы 2 давхрын “...............” нэртэй ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 35 миллиграмм хэмжээтэй Давсны хүчил (НСL)-ийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би харвалттай учраас хүнд ажил хийж болохгүй 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр дарханы ширээ сул байгаа, түрээсээ өгөхгүй хаяад явсан хүний түрээсийн ширээ байна гэж ах санал тавьсан. Тэгээд тэр ширээнд амархан ажлыг аваад хийсэн. Ширээн дээр байсан багажуудад бор шилтэй зүйл байхаар нь тэнд байсан хүмүүсээс асуутал лимоны хүчил гэж хэлсэн. Нэг өдөр тэр зүйлээр нь метал өнгөлөөд 11 дүгээр сарын эхээр шалгалт орж ирж хурааж аваад шинжилгээний дараа тэр бодис илэрсэн гэж мэдсэн. Түүнээс өмнө лимоны хүчил гэж бодож явсан” гэв.
Эрүүгийн 2302000000427 дугаартай хэргээс:
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шинжээч ажилтай... Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан А/356/396 хамтарсан тушаалын хавсралтын 485 дугаарт бүртгэгдсэн Хлорт ус төрөгчийн хүчил буюу Давсны хүчил гэх бодисыг ашиглахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р тал),
Гэрч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимд химийн ахлах багш ажилтай. Энэ ажлыг 2001 оноос хойш 22 жил хийж байна. Давсны хүчил (НСІ) гэх бодисын талаар сайн мэднэ. Энэ бодис нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм, бодисуудыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд 1 дүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд давсны хүчил багтдаг юм. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем, зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг хорт аюултай бодис юм. Тасалгаанд ил задгай саванд байлгавал ууршиж амьсгалын зам систем гэмтээдэг. Давсны хүчлийг манай улсад олон зүйлд ашиглаж байна, алтыг уусгах цэвэршүүлэхэд, мөн алтаар хийсэн эд зүйлийг өнгөлж цэвэршүүлэхэд алт мөнгөний дархачууд ихэнхдээ ашигладаг юм. Бас монетон эдлэлийг өнгөлөх цэвэршүүлэхэд ашигладаг юм. Химийн хорт аюултай бодисыг их бага хэмжээнээс нь хамаарч хор аюулыг нарийн тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчил нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой. Жишээлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчлийг хүн андуурч уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32-р тал),
Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Х нь тархиндаа цус харваж байсан, хууч өвчтэй. Тэгээд ажил төрөлгүй байхаар нь би уг байрныхаа жижүүрээр 2022 оны 3 дугаар сараас хойш ажилд зуучлан оруулсан... Миний ажилладаг давхарт уран дарханы ширээ сулархаар нь би Б.Ход хэлээд дарханы ажилд суралц гээд тэр ширээг нь түрээслүүлэн авч өгсөн. Тэр дарханы ажлыг 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр л хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36-р тал),
Гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний нөхөр 2016 оны 8 дугаар сард тархиндаа цус харваж 2018 оны 8 дугаар сард дахин цус харваж байсан хууч өвчтэй юм. Тэгээд биеийн хүчний ажил хийх боломжгүй болоод 2022 оны 3 дугаар сараас хойш "..............." худалдаа үйлчилгээний төвд жижүүр хийдэг байсан. Миний төрсөн ах Ц.А нь уран дарханы ширээ суларсан" гэж хэлээд миний нөхөр Б.Ход тэр ширээг нь түрээслэн алт мөнгөний дарханы ажил суралцахаар болсон. Тэр дарханы ажлыг 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр л хийж эхэлсэн.... Манайх 10 сартай нялх хүүхэдтэй, мөн сургуулийн 4 хүүхэдтэй тул би гэрээсээ гарах боломжгүй байдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40-р тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5509 дугаартай:
“1.2.3. "6" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис, хаяггүй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис нь натрийн ион (Na+) болон боратын ион (ВО2-) агуулсан давс байна.
“7” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн нь давсны хүчил (НСІ) байна. Илэрсэн давсны хүчил (НСІ) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаар жагсаалтад багтсан байна.
4.5.6. Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-46-р тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5770 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн "7" гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн нь 35 мл хэмжээтэй байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54- 55-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8-р тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10-р тал),
Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 539 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 12-13-р тал),
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хх-ийн 56-р тал),
Монгол улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6067 дугаартай “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг (хх-ийн 58-59-р хуудас),
Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/,
Шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх баримт /хх-ийн 97-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ход холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “...............” нэртэй төвийн 2 дугаар корпус дахь 5 дахь хаалганы 2 давхрын “...............” нэртэй ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 35 миллиграмм хэмжээтэй Давсны хүчил (НСL)-ийг хууль бусаар хадгалсан болох нь:
гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шинжээч ажилтай... Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан А/356/396 хамтарсан тушаалын хавсралтын 485 дугаарт бүртгэгдсэн Хлорт ус төрөгчийн хүчил буюу Давсны хүчил гэх бодисыг ашиглахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р тал),
гэрч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимд химийн ахлах багш ажилтай. Энэ ажлын 2001 оноос хойш 22 жил хийж байна. Давсны хүчил (НСІ) гэх бодисын талаар сайн мэднэ. Энэ бодис нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм, бодисуудыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд 1 дүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд давсны хүчил багтдаг юм. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем, зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг хор аюултай бодис юм. Тасалгаанд ил задгай саванд байлгавал ууршиж амьсгалын зам систем гэмтээдэг. Давсны хүчлийг манай улсад олон зүйлд ашиглаж байна, алтыг уусгах цэвэршүүлэхэд, мөн алтаар хийсэн эд зүйлийг өнгөлж цэвэршүүлэхэд алт мөнгөний дархачууд ихэнхдээ ашигладаг юм. Бас монетон эдлэлийг өнгөлөх цэвэршүүлэхэд ашигладаг юм. Химийн хорт аюултай бодисыг их бага хэмжээнээс нь хамаарч хор аюулыг нарийн тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчил нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой. Жишээлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчлийг хүн андуурч уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32-р тал),
гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Х нь тархиндаа цус харваж байсан, хууч өвчтэй. Тэгээд ажил төрөлгүй байхаар нь би уг байрныхаа жижүүрээр 2022 оны 3 дугаар сараас хойш ажилд зуучлан оруулсан... Миний ажилдаг давхарт уран Дарханы ширээ сулархаар нь би Б.Ход хэлээд дарханы ажилд суралц гээд тэр ширээг нь түрээслүүлэн авч өгсөн. Тэр дарханы ажлыг 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр л хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36-р тал),
гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний нөхөр 2016 оны 8 дугаар сард тархиндаа цус харваж 2018 оны 8 дугаар сард дахин цус харваж байсан хууч өвчтэй юм. Тэгээд биеийн хүчний ажил хийх боломжгүй болоод 2022 оны 3 дугаар сараас хойш "..............." худалдаа үйлчилгээний төвд жижүүр хийдэг байсан. Миний төрсөн ах Ц.А нь уран дарханы ширээ суларсан" гэж хэлээд миний нөхөр Б. Хэрлэнболдод тэр ширээг нь түрээслэн алт мөнгөний дарханы ажил суралцахаар болсон. Тэр дарханы ажлыг 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр л хийж эхэлсэн.... Манайх 10 сартай нялх хүүхэдтэй, мөн сургуулийн 4 хүүхэдтэй тул би гараасаа гарах боломжгүй байдаг... гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40-р тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5509 дугаартай:
“1.2.3. "6" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис, хаяггүй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис нь натрийн ион (Na+) болон боратын ион (ВО2-) агуулсан давс байна.
“7” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн нь давсны хүчил (НСІ) байна. Илэрсэн давсны хүчил (НСІ) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаар жагсаалтад багтсан байна.
4.5.6. Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-46-р тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5770 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн "7" гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн нь 35 мл хэмжээтэй байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54- 55-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8-р тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10-р тал),
Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 539 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 12-13-р тал),
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хх-ийн 56-р тал),
Монгол улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6067 дугаартай “мэдээлэл хүргүүлэх тухай” (хх-ийн 58-59-р хуудас) албан бичиг зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Хын хууль бусаар хадгалж байсан “Давсны хүчил” гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй ба үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн маргасан үндэслэл дараах байдлаар няцаагдана. Үүнд:
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно” гэжээ.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын ангиллын талаар заасан ба 4.1 дэх хэсэгт “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1 дэх заалтад “хортой”, 4.1.2 дахь заалтад зааснаар “аюултай” гэж тус тус ангилдаг. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж уг гэмт хэргийн шинжийг,
Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих зөрчлийг хуульчилж мөн хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах” гэж уг зөрчлийн шинжийг тус тус заасан.
Өөрөөр хэлбэл Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан хүн, хуулийн этгээд нь уг тусгай зөвшөөрлийн хүрээ, хязгаар, цаг хугацаанаас давсан үйл ажиллагаа явуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил болох бөгөөд харин огт тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бүх шинж нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж гэмт хэрэгт тооцогдоно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгчийн хувьд “ямар бодис хадгалж байсан талаараа мэдээгүй, уг ажлын байранд богино хугацаанд ажиллаж байсан” гэж, түүний өмгөөлөгчийн зүгээс “гэмт санаа зорилго тогтоогдоогүй, хориотой зүйл хадгалж байснаа мэдсэн байж гэмт хэрэгт тооцогдох ёстой” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус маргасан боловч шүүгдэгч нь 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд дарханы үйл ажиллагаа эрхлэн явуулсан, энэ цаг хугацаанд тухайн бодисыг ашигласан, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар уг хориотой бодисыг өөрийн ажлын байрны орон зайд хамаатуулан хадгалж байсан үйл баримт тогтоогдож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Б.Х нь “Давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хыг Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн,
шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “5,400,000 төгрөгийн торгох ялыг үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хугацаанд төлүүлэх саналтай” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс Б.Хыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Хын эрүүл мэндийн болон бага насны олон хүүхэдтэй, орлого олох эдийн засгийн чадамж зэрэг хувийн байдлуудыг нь тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хамгийн хөнгөн ялыг сонгож 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “7” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн, 35 мл хэмжээтэй давсны хүчлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ход оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “7” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн, 35 мл хэмжээтэй давсны хүчлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР