| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0520/З |
| Дугаар | 221/МА2026/0647 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0647
| Дугаар 221/МА2026/0647 | Улаанбаатар хот |
“К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Гуравдагч этгээд “Ө” ХХК, “Э***” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Гуравдагч этгээд “Эм” ХХК-ийн төлөөлөгч М.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16/1814, Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1815, Багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1816, Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1817 шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203005 гэрээ, Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203006 дугаартай гэрээ, багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ26014000104008 гэрээ, Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203011 гэрээг тус тус хүчингүй болгуулах,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “К” ХХК,
Хариуцагч Батлан хамгаалах яам, тендерийн Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд “Ө” ХХК, “Э***” ХХК, “Эм” ХХК, “Эн” ХХК,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2026/0628 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***,
гуравдагч этгээд “Ө” ХХК, “Э***” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
гуравдагч этгээд “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, өмгөөлөгч Ц.О**,
гуравдагч этгээд “Эм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Хэргийн индекс: 128/2026/0520/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16/1814, Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1815, Багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1816, Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1817 шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Улмаар 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203005 гэрээ, Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203006 дугаартай гэрээ, багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ26014000104008 гэрээ, Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203011 гэрээг тус тус хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1 ... Багц 3: ТШЗ-ны 20.1.17-д заасныг хангаагүй, зураг ирүүлээгүй, техникийн харьцуулсан тодорхойлолтод захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулбарлан тавьсан, өөрийн ирүүлсэн нийлүүлэх техникийн зураг дээрх техникийн тодорхойлолт, загвар, марк зөрүүтэй, тусгай тоноглолын зураг, техникийн тодорхойлолт ирүүлээгүй, шаардлага хангаагүй, мөн орчуулагчдын холбоонд бүртгэлгүй орчуулгын товчооны тамга, гарын үсэгтэй байгаа нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалсан, хуулийн хүрээнд дахин тендерийг үнэлж шийдвэрлэсэн ажиллагааг буруутгасан, хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
3.2 Багц 4: нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер ТШЗ-ны 20.1.17-д заасан шаардлага хангаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан, хууль болон тендерийн баримт бичиг, зааварчилгаанд заасан шаардлагыг үл харгалзан шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчсөн. Орчуулагчдын холбоонд бүртгэлгүй этгээдийн тамга, гарын үсэгтэй хуурамч баримт үйлдсэн гэж үзэх үндэслэл байхад энэ талаар дурдаагүй. "Ө" ХХК-ийн тендерийн материал хэргийн 2 дугаар хавтасны 124 дүгээр хуудас, 153-168 дугаар хуудсанд байгаа баримтыг бодит байдалд нийцээгүй, бодит байдлыг үгүйсгэсэн байна. Санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт 2024, 2025 он, “Ө" ХХК-ийг 2024 оны аудитын дүгнэлт ирүүлээгүй гэсэн нь 1 дүгээр хавтас 123 дугаар хуудас, 4 дүгээр хавтсанд байгаа тендерийн баримт бичгээс харахад тухайн 19.1 дэх хэсэгт 2024 оны аудитын тайлан ирүүлэх талаар дурдаагүй байна. Баталгаат хугацааны талаар мэдээлэл, мөн баталгаат хугацаанд хийгдэх техникийн үйлчилгээ, засвар хийх хугацааны талаарх мэдээллийг ирүүлээгүй гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, хэргийн материалын 3 дугаар хавтасны 167 дугаар хуудсанд энэ талаарх баримт байгаа нь хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.
3.3 Багц 5: К" ХХК тус багцад бусад оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан болно. Тендерт нэхэмжлэгч "К" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь Тендерийн шалгаруулах зааварчилгааны 20.1.17-д заасан "автомашин, чиргүүл тоног, төхөөрөмжийн зураг болон нийлүүлэх техникийн загвар, марк, тусгай тоноглолын тодорхойлолт, зураг дэлгэрэнгүй ирүүлээгүй", өндөр үнийн санал ирүүлсэн байхад анхан шатны шүүхээс зөвтгөж хууль тогтоомж, тендерийн бичиг баримт, зааварчилгааны шаардлагыг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Монголын орчуулагчдын холбоонд бүртгэлгүй орчуулгын товчооны тамга, гарын үсэгтэй байгаа нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэл байхад нэхэмжлэгч "К" ХХК-ийн бичиг баримт хуурамч байх талаар дурдаагүй байна.
3.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д "Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна" зааснаар тендерт оролцогч холбогдох баримтын үнэн зөвийг хариуцах үүрэгтэй бөгөөд оролцогчийн туршлагад ирүүлсэн "С" ХХК-тай байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг гэрээг хуурамч гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх үнэн зөвийг тогтоож, шударгаар шийдвэрлэнэ гэсэн зарчим, хуулийн үзэл санаатай нийцээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс хэт нэг талыг барьж, хууль тогтоомжид нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт хамгаалсан, холбогдох баримт асуудлыг нарийн шинжилж тогтоолгүйгээр өөрийн үзэмжээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн, хэргийн материалд авагдсан Сангийн яамнаас ирүүлсэн албан бичиг, Монголын орчуулагчдын холбооноос ирүүлсэн албан бичгийг харгалзан үзээгүй анхан шатны шүүхийн багц 3, 4, 5 дээр гаргасан бүх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх нэхэмжлэгч "К" ХХК-ийн гаргасан тухайн компанийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй” гэжээ.
4. Гуравдагч этгээд “Ө” ХХК, “Э***” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “Ө” ХХК нь мөн адил зураг дэлгэрэнгүй ирүүлээгүй...” гэсэн. Харин “Ө” ХХК-ийн тендерийн материал 2 дугаар хавтасны 124 дүгээр хуудаснаас эхэлж авагдсан байх бөгөөд 153-168 дугаар хуудаст байх баримтыг шүүх үгүйсгэсэн гэж үзэж байна. Мөн шийдвэрийн 4.6-д санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл 1 дүгээр хавтасны 123 болон 124 дүгээр хавтаст байгаа тендерийн баримт бичгээс харахад тухайн 19.1 дэх хэсэгт 2024 оны аудитын тайлангийн талаар дурдаагүй байна.
4.2 Шийдвэрийн 5.7 дахь хэсэгт баталгаат хугацаа засвар үйлчилгээний талаарх мэдээллийг ирүүлээгүй гэх боловч хэргийн 3 дугаар хавтасны 167-д энэ талаарх баримт ирсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, “Ө” ХХК, “Э***” ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээд “Эм” ХХК-иас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
5.1 Анхан шатны шүүх "нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс бага үнийн санал ирүүлсэн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан "энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх" зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээд "Эм" ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний Хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэхдээ нэхэмжлэгч “К” ХХК нь маргаан бүхий тендерийн хянан үнэлэх шат буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тендер хянан үзэх шатанд шалгараагүй, дараагийн үнэлэх шатанд гомдол гаргах эрхгүй байгааг анхаарахгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендерүүдийг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар харьцуулах үнийн аргаар үнэлэх хуулийн зохицуулалттай. Маргаан бүхий тендерт зөвхөн манай компанийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан учраас захиалагч нь харьцуулах үнийн арга хэрэглэх эсхүл Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.
5.2 Анхан шатны шүүх "манай компанийн тендерийг "Техникийн тодорхойлолтын 5-д “Шатахууны төрөл-Дизель байх”, 8-д “Хүрд-Зөв буюу зүүн 4WD байх”, 18-д “Дугуйн хэмжээ-265/70R16 өвлийн дугуй 4 ширхэг, зуны дугуй 4 ширхэг байх" 19-д “нөөц дугуй-265/70R16 байх" гэж заасан байхад гуравдагч этгээд "Эм" ХХК нь “Шатахууны төрөл-Бензин”, “Хүрд-Зөв буюу зүүн FWD байх”, “Дугуйн хэмжээ-265/65/R16” гэж ирүүлсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй" гэж дүгнэхдээ аль хуулийн ямар заалтад нийцэхгүй байгаа талаар хууль ёсны дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч "К" ХХК-ийн дурдаагүй асуудлаар өөрийн санаачилгаар дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн санал болгосон бензин гэх сонголт нь автомашины хөдөлгүүр бензин гэж үйлдвэрлэдгээс гадна, нийлүүлсэн автомашиндаа 12 сарын хугацаатай баталгаа өгдөг учраас бензин хөдөлгүүрт эвдрэл, гэмтэл бага гарах буюу хэмнэлттэй байх, цаашлаад агаарын бохирдлыг бууруулах ач холбогдлын талаар тайлбарласныг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Мөн дугуйны тухайд санал болгосон, нийлүүлсэн автомашинд хамгийн тохиромжтой үзүүлэлт бүхий дугуйг санал болгосон байгааг огт анхаараагүй.
Өөрөөр хэлбэл, манай компанийн санал болгосон дээрх үзүүлэлтэд үндэслэн, техникийн тодорхойлолтыг бүхэлдээ хангаагүй буюу тендерээс татгалзах үндэслэлгүй юм. Энэ талаар “Өгөгдлийн хүснэгтэд татгалзах үндэслэл болно” гэж тусгайлан дурдаагүйг шүүх анхаараагүй. Мөн манай тохиолдолд шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хэмнэлттэй байх зарчмыг хэрэглэх нь зүйтэй байсан.
5.3 Анхан шатны шүүх "гуравдагч этгээд нь дэлгэрэнгүй байдлаар зураг ирүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэлгүй" гэж дүгнэхдээ, Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 20.1-ийн 17-д заасан шаардлагыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь өгөгдлийн хүснэгтийн 20.1.17-д автомашин, чирүүл, тоног төхөөрөмжийн зургийг тус бүрээр хавсаргаж ирүүлнэ. Зураг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь автомашин, чиргүүл, тоног төхөөрөмжийн зургийг тус бүрээр хавсарган ирүүлээгүй байдаг. Энэ нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон. Иймд зургийг дэлгэрэнгүй буюу тус бүрээр нь ирүүлээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан шаардлагыг хангаагүй тендерээс татгалзсан Үнэлгээний Хорооны шийдвэр үндэслэлтэй.
5.4 Анхан шатны шүүх Батлан хамгаалах яамнаас зарласан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын багц-3 Эмнэлгийн зориулалттай автомашин тендерийн онцлогийг харгалзан үзээгүй. "Эмнэлгийн зориулалттай автомашины тендерт "Эм" ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203005 дугаартай эмнэлгийн зориулалттай автомашин нийлүүлэх гэрээнд зааснаар тендерийн зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор нийлүүлэх үүргийг "Эм" ХХК хүлээсэн бөгөөд уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөрийг “Эм" ХХК-иас бэлтгэн нийлүүлэгч талд төлсөн бөгөөд эмнэлгийн зориулалттай 5 ширхэг автомашин үйлдвэрлэгдэн Монгол Улсын хилээр ороход бэлэн болсон байгаа билээ. Гэрээнд заасан хугацаанд Батлан хамгаалах яаманд тендерийн зүйлийг хүлээлгэн өгснөөр Монгол Улс нь Өмнөд Судан улсад энхийг сахиулах НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болох юм. Тодруулбал, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах бие бүрэлдэхүүн, техник тоног төхөөрөмжийн хамт нисэх хуваарьтай болно. Иймд, манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн, шаардлагад нийцсэн гэж үзсэн Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж, захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйлийн 28.1.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзэж байгаа тул манай компанийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн хувьд, Сангийн яаманд гомдол гаргахдаа нэхэмжлэлд дурдсан зарим асуудлыг дурдаагүй бөгөөд хянан үзэх шатанд шалгараагүй оролцогчийн хувьд, хянан үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд гомдол гаргах эрх үүсэхгүй юм. Манай компанийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосноор тендерийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй нэхэмжлэгчийн тендер дахин үнэлэгдсэнээр шалгарахгүй буюу түүний эрх, ашиг сонирхол энэхүү шийдвэрээр сэргэхгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас хариуцагч болон гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ө” ХХК, “Э***” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Эм” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх хэрхэн сэргэхийг бүрэн тодорхойлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй, хэрэгт авагдсан зөрүүтэй баримтыг нэг мөр нягтлан тогтоолгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1 Батлан хамгаалах яамнаас 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БХЯ/20260102016 дугаартай Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэх нийт 8 багц тендер шалгаруулалтыг зарлаж, нэхэмжлэгч “К” ХХК нь:
- Багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин”
- Багц 4 “Тусгай зориулалттай автомашин”
- Багц 5 “Бага оврын ачааны автомашин”
- Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерүүдэд оролцсон.
3.2 Захиалагчаас 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1820 дугаар албан бичгээр “...үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Багц №3, 4, 5, 8-д ирүүлсэн танай тендерийг авч хэлэлцээд 20.1-ийн 17-д заасан автомашин, чиргүүл тоног, төхөөрөмжийн зураг болон нийлүүлэх техникийн загвар, марк, тусгай тоноглолын тодорхойлолт, зураг дэлгэрэнгүй ирүүлээгүй тул шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан болохыг” нэхэмжлэгч “К” ХХК-д,
2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1814 дугаартай албан бичгээр “...
Багц №3-д ирүүлсэн танай тендерийг авч хэлэлцээд бэлтгэн нийлүүлэгчээ сонгон шалгарууллаа. Иймд Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай Багц №3 Эмнэлгийн зориулалттай автомашиныг 875,000,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэх гэрээг ажлын 6 хоногийн дараа байгуулах”-ыг гуравдагч этгээд “Эм” ХХК-д,
2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1815 дугаар албан бичгээр “...
Багц №4-т ирүүлсэн танай тендерийг авч хэлэлцээд бэлтгэн нийлүүлэгчээ сонгон шалгарууллаа. Иймд Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай Багц №4 Тусгай зориулалтын автомашиныг 991,200,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэх гэрээг ажлын 6 хоногийн дараа байгуулах”-ыг гуравдагч этгээд “Ө” ХХК-д,
2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1816 дугаар албан бичгээр “...
Багц №5, 6-д ирүүлсэн танай тендерийг авч хэлэлцээд бэлтгэн нийлүүлэгчээ сонгон шалгарууллаа. Иймд Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай Багц №5 Бага оврын ачааны автомашиныг 693,036,000 төгрөгөөр ... бэлтгэн нийлүүлэх гэрээг ажлын 6 хоногийн дараа байгуулах”-ыг гуравдагч этгээд “Э***” ХХК-д,
2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1817 дугаар албан бичгээр “...
Багц №8-д ирүүлсэн танай тендерийг авч хэлэлцээд бэлтгэн нийлүүлэгчээ сонгон шалгарууллаа. Иймд Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай Багц №8 Цахилгаан үүсгэврийг 1,582,160,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэх гэрээг ажлын 6 хоногийн дараа байгуулах”-ыг гуравдагч этгээд “Эн” ХХК-д тус тус мэдэгдсэн.
3.3 Нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан “...Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын Багц №3, 4, 5, 8-д “Эм” ХХК, “Ө” ХХК, “Э***” ХХК, “Эн” ХХК-иудыг тус тус шалгаруулсан шийдвэрүүд болох Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрүүд,
- тендерт “К” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Батлан хамгаалах яамны Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг, “К” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан мөн яамны 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16/1820 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,
- тус тендерт “К” ХХК-ийг шалгаруулах зөвлөмж гаргахыг Батлан хамгаалах яамны Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, тендерт “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг Батлан хамгаалахын яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.4 Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын
багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16/1814,
Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1815,
Багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1816,
Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 5 дугаар сарын 01-ний 16/1817 шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж,
2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр:
Багц 3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203005 гэрээ,
Багц 4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203006 дугаартай гэрээ,
багц 5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ26014000104008 гэрээ,
Багц 8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-тай байгуулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203011 гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
3.5 Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 59 дүгээр зүйлийн 59.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж:
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БХЯ/20260102016/01/01 урилгын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын
Багц-3 “Эмнэлгийн зориулалттай автомашин” тендерт “Эм” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1814 дүгээр шийдвэр, мөн яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203005 дугаартай эмнэлгийн зориулалттай автомашин бэлтгэн нийлүүлэх гэрээ,
Багц-4 “Тусгай зориулалттай автомашин” тендерт “Ө” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1815 шийдвэр, мөн яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203006 дугаартай тусгай зориулалтын автомашин бэлтгэн нийлүүлэх гэрээ,
Багц-5 “Бага оврын ачааны автомашин” тендерт “Э***” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1816 дугаар шийдвэр, яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400014008 дугаартай бага оврын ачааны автомашин бэлтгэн нийлүүлэх гэрээ,
“К” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1820 дугаартай шийдвэр, Батлан хамгаалах яамны Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийн багц 3, 4, 5-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Батлан хамгаалах яамны Тендер шалгаруулалтын
Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийн багц 8-д холбогдох хэсэг,
Багц-8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-ийг шалгаруулсан Батлан хамгаалах яамны 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1в/1817 дүгээр шийдвэр,
Багц-8 “Цахилгаан үүсгэвэр” тендерт “Эн” ХХК-тай байгуулсан мөн яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УТ2601400203011 дугаартай цахилгаан үүсгэвэр бэлтгэн нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах,
тус тендерийн Багц 3, 4, 5, 8-д “К” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж гаргахыг тус яамны Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах,
Багц 3, 4, 5, 8-д “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг мөн яаманд даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөн тодорхойлох эрхтэй. Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд субьектив эрхийн маргаан болохын хувьд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргэж байх учиртай.
5. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын
“...Багц №3, 4, 5-д хамаарах тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэр, гуравдагч этгээд нарыг шалгаруулсан шийдвэр болон түүнд үндэслэн байгуулсан гэрээг хууль бус болох”-ыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэсэн атлаа эдгээр багцуудад хамаарах
“тус тендерийн Багц 3, 4, 5, ...-д “К” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж гаргахыг тус яамны Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” болон “Багц 3, 4, 5, 8-д “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг мөн яаманд даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээн үзэж маргаж буй субьектив эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй.
Мөн хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын зүгээс “...Гомдол гаргах үед манай компани 5 ширхэг тээврийн хэрэгслийг үйлдвэрлүүлээд улсын хил дээр оруулахад бэлэн болсон байсан нь өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хашаанд нийлүүлэгдсэн байдалтай байгаа. Манай талаас 875,000,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлсөн. Яамнаас нэг ч төгрөгийн төлбөр аваагүй” зэргээр тайлбарлан маргаж байхад шүүх тухайн үйл баримтыг тодруулах ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгчийн маргаж буй тендер шалгаруулалтын Багц №3, 4, 5-тай холбоотой захиалагчийн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр, гуравдагч этгээд нарыг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон түүнд үндэслэн байгуулсан гэрээ бодит байдалд хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй.
Хэрэв хэрэгжсэн бол дээрх маргаан бүхий захиргааны акт болон гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд маргах боломжтой эсэх, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаарх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах болон хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг бүрэн тогтоогоогүй.
6. Маргаан бүхий Батлан хамгаалах яамны “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багт шаардлагатай техник бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” БХЯ/20260102016 дугаар тендерийн баримт бичиг хэрэгт хоорондоо зөрүүтэй /цаасан болон цахим байдлаар/ хэд хэдэн хувь нотлох баримтаар авагдсан буюу хариуцагчаас хариу тайлбарт хавсарган ирүүлсэн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн огноо, дардас бүхий тендерийн баримт бичиг нь дугааргүй. ТШЗ-ны 13.2.10-17.3 дахь хэсэг, 20.1-ийн 7-оос хойшхи хэсгүүд нь дутуу.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсанаар БХЯ/20260102016 дугаартай тендерийн баримт бичиг нь цахим сайтад байршуулахдаа БХЯ/20260102006 гэж зөрүүтэй дугаараар орсон ч энэ нь тендер шалгаруулалтын эцсийн хувилбар хэмээн тайлбарласныг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн гэх боловч тухайн нотлох баримт нь хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас хойш шүүхэд нотлох баримтаар ирсэн буюу Батлан хамгаалах яамны 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулбар үнэн гэх огноо, дардастайгаар хэрэгт авагдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй байна.
7. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тодруулж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулаагүй, маргаан бүхий үйл баримттай холбоотой зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийн үнэн зөвийг бүрэн гүйцэд нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэх үндэслэлүүдэд тус тус хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2026/0628 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА