| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
2024 01 30 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Арсланбаатар,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт *************** Мад холбогдох эрүүгийн 2306027773043 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ***************тоотод оршин суух,
Урьд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сар 12 хоногийн хугацаагаар тогтоосон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Боржигон овогт ************** М /регистрийн дугаар*************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.М нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелийн автобусны буудал орчимд насанд хүрээгүй Г.Уын эзэмшлийн хуйвэй пи 40 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан байрны автобусны буудал дээр хохирогч Б.Отай өөртэй нь мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, тоосгоор толгой хэсэг рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний ар хөхлөг сэртэн, хүзүү, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Мыг хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306027773043 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 38-39-р хуудас/,
Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “номин ногоон өнгийн хуавэй загварын 1 ширхэг гар утас”-ыг Л.Маас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуавэй пи 40 загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БЗД2-23-1025 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16269 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-ийн 118, 121-138-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Арсланбаатар шүүх хуралд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Л.М нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелийн автобусны буудал орчимд насанд хүрээгүй хохирогч Г.Уын эзэмшлийн хуйвэй пи 40 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан байрны автобусны буудал дээр хохирогч Б.Отай өөртэй нь мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, тоосгоор толгой хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний ар хөхлөг сэртэн, хүзүү, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Л.М нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан байрны автобусны буудал дээр хохирогч Б.Отай өөртэй нь мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, тоосгоор толгой хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний ар хөхлөг сэртэн, хүзүү, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелийн автобусны буудал орчимд насанд хүрээгүй хохирогч Г.Уын эзэмшлийн хуйвэй пи 40 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр... найз Цогбаярын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, цагаан байрны хойшоогоо явдаг автобусны буудал дээр түцнээс юм авах гээд ирсэн... тэгээд би машинаа асаагаад хөдөлсөн чинь Г гээд хочтой өндөр бор царайтай давхраатай нүдтэй залуу чи дугарахаа больчихсон юм уу алаа гээд байсан. Тэгэхээр нь юу гээд байгаа юм бэ гээд очсон чинь шууд миний эрүүний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон... Тэгээд бид хоёр зууралдаад байж байсан чинь... Г гээд залуу миний нүүр хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохисон. Тэгээд тэд нар намайг тавихаар нь би дээгүүрх хувцсаа тайлаад Гийн зүүн хавирга хэсэг рүү нь нэг удаа цохисон. Харин Г миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэр үед миний зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан... машинд суугаад явах гэж байсан чинь миний сууж байсан баруун урд талын шилийг гаднаас нь тоосгоор хагалаад давхар миний толгойг оносон...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цогбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз О... бид хоёр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хойшоогоо явдаг цагаан байрны автобусны буудлын тэнд очоод машинаас буугаад түцрүү орж байхад Г хочтой өндөр бор таньдаг залуу юу байна пизда минь гэхээр нь би юмгүй дээ гэж хэлээд тоолгүй түц рүү орсон... тэгээд түцнээс юм авчхаад гараад ирсэн чинь О, Г хоёр барьцалдаад байж байгаад салсан... Тэгээд О машин унаад хөдлөх гэж байсан чинь цонхны гаднаас Г тоосгоор цохиж хагалаад Оыг давхар цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16269 дугаартай “...Б.Оын биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний ар хөхлөг сэртэн, хүзүү, зүүн сарвууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
- Насанд хүрээгүй хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их засаг их сургуулийн автобусны буудал дээр автобуснаас буухдаа гар утсаа алдсанаа мэдсэн... алдагдсан гар утас хар өнгөтэй хуавэй пи 40 маркийн ногоон өнгийн тунгалаг резинэн кейстэй, утасныхаа ард талд лаа асаая гэсэн лого наалттай утас байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “номин ногоон өнгийн хуавэй загварын 1 ширхэг гар утсыг Л.Маас хураан авсан тэмдэглэл,
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “хуавэй пи 40 загварын гар утас”-ыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БЗД2-23-1025 дугаартай хохирогч Г.Уын хулгайд алдсан гэх Huawei P40 загварын гар утсыг 370,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн эдгээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтуудыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Уын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн ба харин хохирогч Б.О нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Л.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Арсланбаатар шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” тухай дүгнэлтийг.
Шүүгдэгч Л.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болох “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.М нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт амьдардаг, 23 настай зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Мыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Мад оногдуулсан ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Л.Мын нийт биечлэн эдлэх ялыг 624 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР