Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

    2024          02            13                                      2024/ШЦТ/113     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 230200669******* тоот дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа бетон арматурын ажил хийдэг, ам бүл 4, эх, 2 ахын хамт амьдардаг, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны 3******* тоотод байх нийтийн байрны 4 тоотод түр оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар

  

 Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "Өвс" гэх нэршилтэй 115.1 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн түр оршин суух ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар гудамжны 3******* тоотод байх нийтийн байрны 4 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ:  “...Би тухайн үед 9 сард ажлын амралтаараа Эрдэнэт рүү явсан. Тухайн үед мэддэг л байсан, харагдахаар нь зулгаагаад авсан юм... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Химийн шинжээчийн тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.******* 2023.09.18” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.******* 2023.09.18” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 19*******1 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Химийн шинжээчийн 436******* тоот: 1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-16******* Ч.******* хар гялгар ууттай өнгийн ургамал" гэж хаягласан зип лок ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 19*******1 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. 3.4.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 115.1 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

 

- нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,             

            зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "Өвс" гэх нэршилтэй 115.1 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн түр оршин суух ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар гудамжны 3******* тоотод байх нийтийн байрны 4 тоот өрөөнд хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "Өвс" гэх нэршилтэй 115.1 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн түр оршин суух ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар гудамжны 3******* тоотод байх нийтийн байрны 4 тоот өрөөнд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Химийн шинжээчийн тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.******* 2023.09.18” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.******* 2023.09.18” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 19*******1 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Химийн шинжээчийн 436******* тоот: 1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-16******* Ч.******* хар гялгар ууттай өнгийн ургамал" гэж хаягласан зип лок ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 19*******1 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. 3.4.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 115.1 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Шүүгдэгч Ч.*******д холбогдох хэрэгт хохиролын талаарх  ямар нэгэн баримт авагдаагүй байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгуулах...” гэх санал,

   Шүүгдэгч Ч.*******: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч Ч.*******д 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 34 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тоолов.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е3326151 дугаартай Ч.Түвшинзяагийн гадаад паспортыг буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хар өнгийн ууттай өвс мэт зүйл /132,8 грамм/ сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13, 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е3326151 дугаартай Ч.*******гийн гадаад паспортыг буцаан олгож, хар өнгийн ууттай өвс мэт зүйл /132,8 грамм/ сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ