| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0386/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2020-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 397
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б, Г.М нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 66,667,276.90 төгрөг, хүү 11,181,949.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,801.97 төгрөг, нийт 77,873,028.83 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б, Г.М нар нь К банктай 67,500,000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах зориулалтаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2006/023184 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк Зээлийн гэрээний 3.1.4 дахь хэсэгт заасан зээлдэгчийн К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 67,500,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 832,723.10 төгрөг, зээлийн хүүнд 6,582,921.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,405.17 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана, 8.3.1-д энэхүү гэрээг ноцтой зөрчсөн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хавсралт 1-ийн дагуу зөрчсөн гэж тус тус тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 493,617.41 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 499,750 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 66,667,276.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 11,181,949.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 23,801.97 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 77,873,028.83 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 8,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч Г.Б, Г.М нартай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2006/023184 дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 77,873,028.83 төгрөг, нотариатчийн зардал 8,000.00 төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулах,
2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банканд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Г.Б, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, З овогт Г.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б, Г.М бид хоёрт К банкнаас нэхэмжилсэн 77,873,028.83 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, улсын мөнгөн тэмдэгтийн хураамж 50 хувийг бүхэлд нь төлөлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч Г.Б, Г.М нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Б, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 66,667,276.90 төгрөг, хүү 11,181,949.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,801.97 төгрөг, нийт 77,873,028.83 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, Г.М нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн үлдэгдэл 66,667,276.90 төгрөг, хүү 11,181,949.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,801.97 төгрөг, нийт 77,873,028.83 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Г.Б, Г.М нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 77,881,028.83 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 547,355 төгрөгийн 50 хувь болох 273,677.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б, Г.М нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 66,667,276.90 төгрөг, хүү 11,181,949.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,801.97 төгрөг, нийт 77,873,028.83 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Б, Г.М нар нь бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 547,355 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Б, Г.М нараас улсын тэмдэгтийн хураамж 547,355 төгрөгийн 50 хувь болох 273,677.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Б, Г.М нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б