Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/02418

 

 

      2020          09           10                           183/ШШ2020/02418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс таур, 0000 тоот хаягт байрлах, Б.Ф ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Зайсан Рояал таун хаус 00-0-0 тоотод оршин суух, Б овогтой М. Б /РД:ЧТ00000000/-д холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 88,904,138.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Б нь 2018.08.14-ний өдөр Б.Ф ББСБ

           ХХК-тай байгуулсан ЗГ-18/000 дугаарт Зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн үндсэн хүү, жилийн 5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацааг дахин 3 сараар сунгаж 2019.02.14-ний өдрөөр дуусгавар болсон.Зээлдэгчид гэрээний зүйл болох мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, зээлийг эргүүлэн төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй. Иймд дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 60,000,000 төгрөг, үндсэн хүүд 27,928,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 887,671.23 төгрөг нийт 88,816,438.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

           Хариуцагч М.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018.04.26-нд бид Худалдаа хөгжлийн банкны захирал ажилтай н.Н, түүний эхнэр Б.Ф ББСБ ХХК гүйцэтгэх захирал ажилтай Н.А нартай гадаад худалдааны бизнест хамтран ажиллахаар болж хоёр талаасаа нэг нэг хүн төлөөлүүлэн Талын Бишура ХХК-ийг байгуулахаар болсон. Манай талаас Ж.Х, нөгөө талаас О.А нар тэнцүү хэмжээ буюу 50,50 хувийн эзэмшилтэйгээр Талын Бишура ХХК-ийг байгуулсан. Талын Бишура ХХК-ийн нэр дээр импортоор ундаа оруулж ирэхээр эхний ээлжийн 60,000,000-ийн санхүүжилтийг нөгөө тал буюу Н.А гаргахаар болсон боловч санхүүжилтийг өөрсдөөсөө гаргалгүй хамтран байгуулсан Талын бишура ХХК-ийн нэр дээр ХХБ-наас зээл авсан. Ингэхдээ бид өөрсдийн хадгаламжаа барьцаа болгоод зээл авч байгаа тул эргүүлээд төлчихнө, тиймээс хамтран байгуулсан компани дээр зээл авлаа гээд танай талд дарамт болохгүй гэж байсан. 2018.06.19-нд Талын Бишура ХХК-ийн нэр дээр ундаа орж ирж худалдааны үйл ажиллагаа явуулж байсан. ХХБ-ийн зээлийн хүүг зээл авснаар Талын Бишура ХХК-наас төлж байсан. Сард 1,1 сая төгрөг 3 сарын хугацаанд төлсөн. Гэтэл 2019.08.14-нд нөгөө тал буюу Н.А нар нь ХХБ-ын хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа дууссан учир бид зээлээ төлж хаана, гэхдээ хамтарсан бизнес ашиг олох нь тодорхойгүй, эрсдэлтэй байгаа гул танай тал барьцаа гарга гэж хэлсний дагуу бид өөрсдийн эзэмшлийн 7 ш авто зогсоолын гэрчилгээг барьцаалан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 3,5 хувийн хүүтэйгээр Н.Амарбаясгалангийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Б.Ф ББСБ ХХК -тай байгуулсан юм. Миний бие зээлийн гэрээнүүдийг байгуулсан боловч гэрээний дагуу огт мөнгө хүлээн авч байгаагүй юм. Тийм ч учраас хуулийн дагуу зээлийн данс нээж зээлийг дансанд шилжүүлэлгүй зөвхөн бэлнээр авсан мэтээр зарлагын баримт үйлдсэн юм. Иймд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

         Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Ф ББСБ ХХК иас хариуцагч М.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,904,138.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Ф ББСБ ХХК болон хариуцагч М.Б нар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчийн хувийн хэрэгцээг санхүүжүүлэх зориулалтаар 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 5 хувь байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. /х.х-ийн 10-12 хуудас/

          Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйл болсон 60,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 120 дугаар хуудаст авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна.

       Гэтэл зээлдэгчид тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч хуваарийн дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй байна.

        Хариуцагч уг зээлийг аваагүй, Талын бишура ХХК авсан гэж маргаж байгаа боловч гэрээний зүйл болох 60,000,000 төгрөг хүлээн авсан зарлагын баримтад гарын үсэг зурсан үйл баримтыг няцааж, үгүйсгээгүй болно. /хх 120/

           Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ нь гагцхүү зээлийн ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдөөгүй зээлд хамаарах хариуцлагын заалт биш бөгөөд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх тусгай хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч тал сар бүрийн 14-ний өдөр гэрээнд тохирсон зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан алдангийг төлөх бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчөөгүй байна.

       Иймээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч өнгөрсөн хугацаанд зээлийн хүүд нийт 9,853,150.68 төгрөг төлснийг хасаж, нийт 88,816,438.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 87,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх 108 хуудас/

        Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн өмчлөлийн Ү-2206048752 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 42 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 31 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 62 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206048759 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 44 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 6 тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 3 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 85-86 хуудас/

           Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх................. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

         Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, үүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, барьцаалбараар баталгаажуулсан байна. /хх 87-100/

          Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан байна.

        Нэгэнт үүрэг гүйцэтгэгч М.Б ээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийг хүүг, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсжээ.

        Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. . Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч М.Б зээлийн гэрээний үүрэгт нийт 88,816,438.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ф ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 42 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 31 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 62 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 44 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 6 тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 3 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 602,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                  Ц.ОЮУНБИЛЭГ