| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0323/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2020-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн У суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, малчин, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймаг Сайншанд сум 7-р багт түр оршин сууж байгаа, З овогт Ц.С-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.С нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1973 оны 05 сарын 25-ны өдрийн тушаалаар Нэгдлийн хүнсний ногооны газарт туслах ажилчнаар анх томилогдон 1974 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл тус нэгдэлд галч, шуудан хүргэгч, барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1974 оны 05 сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж 1977 оны 06 сарын 20-ны өдөр халагдан нутагтаа ирсэн. 1979 оны 01 сарын 01-нээс эхлэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлдээ барилгачнаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад Нэгдлийн даргын 1979 оны 03 сарын 31-ний өдрийн 23 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж сумын холбооны салбарт ажиллуулахаар шилжүүлсэн. Сумын холбооны салбарт монтероор 1980 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Эрдэнэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа руу шилжин ажиллаж байгаад 1981 оны 01 сарын 02-ны өдрөөс Эрдэнэ сумын клубын эрхлэгчээр ажилласан ба 1982 оны 06 сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 1982 оны 08 сарын 19-ний өдрийн Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангийн даргын 219 тоот тушаалаар 4-р хэсэгт 1-р зэргийн замчнаар түр ажиллаж байгаад 1983 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын клубын эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1985 онд Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн харьяа Барилга угсралтын конторын ажилчны клубын хөгжмийн багшаар шилжсэн. 1987 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хөгжмийн багшаар ажиллаж байгаад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэл рүү шилжсэн. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 30-ны өдрийн 41 тоот тушаалаар нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар томилогдон хэдхэн хоног ажлаад Улаанбадрах сумын клубын хөгжмийн багш байхгүй гэх үндэслэлээр Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 07 сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалаар Улаанбадрах сумын клубын хөгжмийн багшаар томилогдсон. 1989 оны 07 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Соёлын хэлтсийн даргын тушаалаар Улаанбадрах сумын клубын хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс Хатанбулаг сумын хөгжмийн багшаар томилогдон ажиллаж байгаад 1989 оны 10 сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл Хүнд үйлдвэрлэлийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинист, биеийн тамирын арга зүйч гэсэн ажиллуудыг хийж байсан болно. Ц.С нь 1973 оны 05 сарын 25-наас 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл улсад тасралтгүй 17 жил 08 сар 20 хоног ажилласан бөгөөд өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсний улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Иймд Ц.С-н улсад 17 жил 8 сар 20 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэл дээр нэмж хэлэхэд 1982 оны 08 сарын 19-ний өдрийн Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангийн даргын 219 тоот тушаалаар 4-р хэсэгт 1-р зэргийн замчнаар 1983 оны 08 сар хүртэл ажилласан байдаг. Энэ талаар цалингийн тодорхойлолт нэмж шүүхэд өгсөн байгаа. 1983 оны хавраас буюу Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангиасаа шууд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын клубын эрхлэгчээр томилогдон ажиллаж байдаг. 1985 оноос 1987 оны 06 сарын 30-ныг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн харьяа Барилга угсралтын конторын ажилчны клубын хөгжмийн багшаар шилжин ажилласан. Энэ нь 2 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. С нь тухайн үедээ гэр бүлгүй байсан учир ажил гэсэн газарт нь очиж ажиллаж байсан байдаг юм. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байгаа тул дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь 1973 оны 05 сарын 25-наас 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багт оршин суудаг болохоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ бичсэн боловч Замын-Үүд сумын 1-р багийн ажлын албаны 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 1130 дугаартай албан тоотод тус багийн 6-р хэсгийн ... тоотод ам бүл 6-уул ах, дүү нарын хамт амьдардаг болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Ц.С нь 1973 оны 05 сарын 25-ны өдрөөс 1974 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хүнсний ногооны газарт туслах ажилчин, галч, шуудан хүргэгч, барилгачин,
1974 оны 05 сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн албанд,
1979 оны 01 сарын 01-нээс 1980 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлдээ барилгачин, Сумын холбооны салбарт монтер,
1981 оны 01 сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Эрдэнэ сумын клубын эрхлэгчээр,
1982 оны 08 сарын 16-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-нийг хүртэл Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангийн 4-р хэсэгт 1-р зэргийн замчин, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын клубын эрхлэгч,
1985 оны 01 сарын 01-нээс 1987 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн харьяа Барилга угсралтын конторын ажилчны клубын хөгжмийн багш,
1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 10 сарын 05-ныг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, Улаанбадрах сумын клубын хөгжмийн багш, Хатанбулаг сумын хөгжмийн багш,
1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл Хүнд үйлдвэрлэлийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинист, биеийн тамирын арга зүйч зэрэг ажлыг хийж байсан болох нь Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1973 оны 05 сарын 25-ны өдрийн “Нэгдлийн хүнсний ногооны ажилчид томилох тухай” 22 тоот тушаал /хх-ийн 8/, Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1973 оны 12 сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 51 тоот тушаал /хх-ийн 9/, Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1974 оны 01 сарын 24-ний өдрийн “Ажилд томилох ба ажлаас өөрчлөх тухай” 2 тоот тушаал /хх-ийн 10/, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 5206 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 11/, Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1974 оны 06 сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 23 тоот тушаал /хх-ийн 12/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1979 оны 01 сарын 05-ны өдрийн “Ц.С-г ажилд томилох тухай” 2 тоот тушаал /хх-ийн 13/, Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1979 оны 03 сарын 31-ний өдрийн “Ц.С-г ажлаас чөлөөлөх тухай” 23 тоот тушаал /хх-ийн 14/, Дорноговь аймгийн холбооны газрыг даргын 1980 оны 11 сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 127 тоот тушаал /хх-ийн 15/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 12 сарын 25-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 81 тоот захирамж /хх-ийн 16/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 03 сарын 26-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 17 тоот захирамж /хх-ийн 17/, Дорноговь аймгийн холбооны газрыг даргын 1980 оны 01 сарын 30-ны өдрийн “Монтёруудын цугларалт хийхийг зөвшөөрөх тухай” 12 тоот тушаал /хх-ийн 18/, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1981 оны 01 сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 04 тоот тушаал /хх-ийн 19/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 01 сарын 02-ны өдрийн “Комисс томилох тухай” 1 тоот захирамж /хх-ийн 20/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 03 сарын 26-ны өдрийн “Комисс томилох тухай” 9 тоот захирамж /хх-ийн 21/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 07 сарын 10-ны өдрийн “Эргүүл жижүүр томилох тухай” 32 тоот захирамж /хх-ийн 22-23/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 12 сарын 11-ний өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 68 тоот захирамж /хх-ийн 20/, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1982 оны 06 сарын 06-ны өдрийн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 27 тоот тушаал /хх-ийн 25/, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1982 оны 08 сарын 19-ний өдрийн “Түр ажиллуулах тухай” 219 тоот тушаал /хх-ийн 26/, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 12 сарын 13-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 58 тоот захирамж /хх-ийн 27/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 30-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 41 тоот тушаал /хх-ийн 28/, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 07 сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” 32 тоот тушаал /хх-ийн 29/, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 01 сарын 15-ны өдрийн “Комисс томилох тухай” 03 тоот захирамж /хх-ийн 30/, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 09 сарын 26-ны өдрийн “Комисс томилох тухай” 36 тоот захирамж /хх-ийн 31/, Дорноговь аймгийн соёлын хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 26-ны өдрийн “Хөгжмийн багшаар томилох тухай” 60 тоот тушаал /хх-ийн 32/, мөн даргын 1989 оны 10 сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 85 тот тушаал /хх-ийн 33/, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 сарын 15-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” 149 тоот тушаал /хх-ийн 34/, мөн даргын 1991 оны 04 сарын 03-ны өдрийн “Ажил өөрчлөх, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай” 79 тоот тушаал /хх-ийн 35/, гэрч С.И-н “Хүсэлт гаргагч Ц.С нь 1985 оноос 1987 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн дэргэдэх “Барилга угсралтын конторын ажилчны клуб”-д хөгжмийн багшаар ажиллаж байсан. Өөр ямар нэгэн ажил эрхэлж байгаагүй. Тэгээд манай байгууллагын ажлаас гарахаар болж өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарч байсан. Тэгээд 1 жилийн дараа манай байгууллага татан буугдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч М.Долгорын “Ц.С нь 1985 оноос 1987 оны 07 сарыг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн дэргэдэх “Барилга угсралтын конторын ажилчны клуб”-д хөгжмийн багшаар ажиллаж байсан. “Барилга угсралтын конторын ажилчны клуб” нь татан буугдахаар болоод Ц.С ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан юм. Ажлаас гарсны дараа 1 жилийн дараа манай байгууллага татан буугдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, Замын 4-р анги Цалингийн тодорхойлолт /хх-ийн 66-69/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Ц.С-г 1973 оны 05 сарын 25-ны өдрөөс 1974 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хүнсний ногооны газарт туслах ажилчин, галч, шуудан хүргэгч, барилгачин,
1974 оны 05 сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн албанд,
1979 оны 01 сарын 01-нээс 1980 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлдээ барилгачин, Сумын холбооны салбарт монтер,
1981 оны 01 сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Эрдэнэ сумын клубын эрхлэгчээр,
1982 оны 08 сарын 16-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-нийг хүртэл Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангийн 4-р хэсэгт 1-р зэргийн замчин, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын клубын эрхлэгч,
1985 оны 01 сарын 01-нээс 1987 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн харьяа Барилга угсралтын конторын ажилчны клубын хөгжмийн багш,
1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 10 сарын 05-ныг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, Улаанбадрах сумын клубын хөгжмийн багш, Хатанбулаг сумын хөгжмийн багш,
1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл Хүнд үйлдвэрлэлийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинист, биеийн тамирын арга зүйч зэрэг ажлуудыг хийж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч З овогт Ц.С-г 1973 оны 05 сарын 25-ны өдрөөс 1974 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хүнсний ногооны газарт туслах ажилчин, галч, шуудан хүргэгч, барилгачин,
1974 оны 05 сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн албанд,
1979 оны 01 сарын 01-нээс 1980 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлдээ барилгачин, Сумын холбооны салбарт монтер,
1981 оны 01 сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Эрдэнэ сумын клубын эрхлэгчээр,
1982 оны 08 сарын 16-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-нийг хүртэл Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэрийн 4-р ангийн 4-р хэсэгт 1-р зэргийн замчин, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын клубын эрхлэгч,
1985 оны 01 сарын 01-нээс 1987 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн харьяа Барилга угсралтын конторын ажилчны клубын хөгжмийн багш,
1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 10 сарын 05-ныг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, Улаанбадрах сумын клубын хөгжмийн багш, Хатанбулаг сумын хөгжмийн багш,
1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл Хүнд үйлдвэрлэлийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинист, биеийн тамирын арга зүйч зэрэг ажлуудыг хийж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б