Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Ба даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Д.А,

хэлмэрч, орчуулагч Б.Ж

шүүгдэгч, хохирогч Б.Гын өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч, хохирогч Ж.Аы өмгөөлөгч С.А,

шүүгдэгч, хохирогч Б.Г, Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Бы Г, Ж жу овогт Жны А нарт холбогдох эрүүгийн 2213003490039 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт эдийн засагч ажилтай, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дүгээр багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Бы Г, регистрийн дугаар .....,

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо” Төрийн бус байгууллагад багш ажилтай гэх, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж ж овогт Жны А,  регистрийн дугаар .....

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Ж.Атай маргалдах явцдаа түүнийг зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Б.Гтай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас өгсөн мэдүүлэг

-Шүүгдэгч  Б.Г мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Ж.Аыг огт танихгүй. Тухайн үед шүүгдэгч Ж.Аы хажууд байсан эмэгтэй намайг өдөөн хатгаж, бид үг зөрсөн байдаг. Тэр үед нь Ж.А хүрч ирээд “чи яагаад миний найзтай зууралдаж байгаа юм” гэж дахин дахин ирж, намайг үгээр өдсөн. Үүний дараа 00 ороод ирэхэд шүүгдэгч Ж.А кассын дэргэд зогсож байхаар нь шүүгдэгч намайг цохиж гэж байгаа юм байна гэж бодоод бид барилцаж авсан. Дараа нь шүүгдэгч Ж.Алтын нь намайг өшиглөж, баруун хацраас маажиж, хувцсыг маань урсан. Шүүгдэгч Ж.Алтыны ааш зан нь муу, над руу дайраад байсан. Хавтаст хэрэгт авагдсан 2ш СД-д бичигдсэн бичлэгээс түүний ааш зан нь тодорхой харагдаж байгаа. Энэ хэрэг нь одоо сунжирч яваад байгаа. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

-Шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 4 охин бүжиглэж байсан. Шүүгдэгч болон А гэх охин хоёр бие биеэ түлхэлцсэн. Дараа шүүгдэгч Б.Г очиж түүнд хүрэхэд бид салгаж, Айл гэх охиныг авч явсан. Ай гэх охин “би юу ч хийгээгүй байхад тэр яагаад над руу дайрч байгаа юм. Та нарын нэг нь ч очиж боль гэж хэлсэнгүй. Найзууд байж та нар яагаад тэгж хэлээгүй юм” гэж хэлэхээр нь шүүгдэгч Б.Гтай ганц удаа юм ярьсан. Найзынхаа асуудлаар Б.Гтай ярилцах гэсэн боловч тэрээр надтай ярилцахгүй бол явчих гэж нэг удаа дуугараагүй. Ярилцъя гэж байхад шууд намайг үсдэж авсан. Дараа нь бид 4 тооцоо хийгээд зогсож байсан. Би эргээд харах төдий л шүүгдэгч над руу гүйж ирэнгүүтээ бөгж зүүсэн байсан гараараа нүд рүү маань цохисон. Үүнээс болж би унаж, миний дээр Б.Г унасан. Тухайн үед өөрийгөө хамгаалах боломж байгаагүй. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгаж авч, тухайн газарт ажилладаг Төлеген гэх хамгаалагч намайг барьж авч, дараа би цагдаа дуудсан. Айнагүл гэх найзтайгаа хамт гарч явъя гэж байхад шүүгдэгч Б.Г түүнийг үсдэж эхэлсэн ба 8 хүн арай хийж тэд нарыг салгаж авсан. Миний мэдүүлж байгаа мэдүүлгийг маань бүх хүн гэрчилж байгаа. Өмнө нь Б.Г “намайг доромжилсон тул түүнийг үсэдсэн” гэж хэлж байсан бол давж заалдах шатны шүүхэд үнэнийг хэлсэн байдаг. Өөрөө Б.Гын доор байвал яаж түүнийг зодож чадах юм. Бид нар гадаа гарч, цагдаа нар ирэх үед Б.Г нэг машинд сууж явах гэж байхад хоёр охин машины жолоочид наад хүнээ үлдээгээд яв, цагдаа ирчихсэн байна гэж хэлсэн гэсэн. Дараа нь Б.Г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар байрладаг талаас нь шилэн хаалгыг хагалж, “Думан” баарын дотор орсон. Ардаас нь бид очих гэхэд цагдаа бид нарыг явуулаагүй. Хаалга дотор талаасаа онгойлгохгүй байж байгаад нэлээд хугацаа өнгөрсний дараа хаалгаа онгойлгосон. Б.Г хаалгыг хагалж орж, дотор нэлээд хэдэн цаг болсон, тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Миний хувьд Б.Гыг маажиж, хувцсыг нь ураагүй. Тухайн үед бидний зодолдож байсан талаарх зарим бичлэгүүдийг мөрдөгч нар яагаад устгасан болохыг нь гайхаж байна. Зөвхөн миний гадаа гарч, Б.Гыг цохисон үеийн бичлэгийг хэрэгт хавсаргасан байна. Зөвхөн Б.Гт ашигтай бичлэгийг л үлдээсэн. Хувцсыг нь намайг урсан болж байна. Тухайн үеийн бичлэгээс харвал Б.Гын нүүр, хувцас нь бүрэн бүтэн байсан нь харагддаг...” гэв.

2. 2213003490039 дугаартай эрүүгийн хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Ааас 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 35 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Ерболын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

2.3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Ерболын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаартай  дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

2.4. Холбогдогч Б.Гын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл / 1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,

2.5. Холбогдогч Ж.Аы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.6. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /1 дэх хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

2.7. Иргэн М.Армангүлийн хар өнгийн цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

2.8. Иргэн А.Аэс гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

2.9. Иргэн Б.Гын тухайн өдөр өмсөж явсан цагаан, хар суудалтай цамц, хар өнгийн майк зэрэг урагдсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 156, 157-160 дахь тал/,

2.10. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БӨА-23-0049 дугаартай “Хувцасны үнэлгээ 65000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 149-154 дэх тал/,

2.11. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад Ж.Аы хохирогчоор өгсөн мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.12. Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

2.13. Хохирогч Ж.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/,

2.14. Гэрч М.А, А.Ак, М.А, С.П, А.Ал, Х.Бан нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Гн, С.Ад, Ш.Нт, Л.Е, А.Ак нарын нэмэлт ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, /1 дэх, 2 дахь  хавтаст хэргийн 51-52, 70-71, 72, 77, 80 дахь тал/,

2.15. Шинжээч Х.Ерболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 114 дэх тал/,

2.16. Яллагдагч Б.Г Ж.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 94, 97-98, 107-108, 110-111 дэх тал/,

2.17. Хохирогч Ж.Ааас гаргаж өгсөн хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 132-135 дахь тал/,

2.18. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хуралдааны улсын яллагчаас “нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.Г, Ж.А нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан учраас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, хохирлыг гаргуулах саналтай” гэсэн агуулгатай,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч С.Наас  “ шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн,

шүүгдэгч Ж.Аы өмгөөлөгч С.Агаас “шүүгдэгч Ж.А нь Б.Гыг зодох санаа, зорилго байгаагүй. Хэргийг нэг талыг барьж, дутуу шалгасан нөхцөл байдал байгаа учраас хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно. 

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

-Мөрдөгчөөс “Думан” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

-шинжээч Х.Ерболын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаартай “1.Ж.Аы биед тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдАд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

-мөн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаартай “1.Б.Гын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шарх, цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт, баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 2-3, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдАд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

-зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед холбогдогч Б.Г, Ж.А нарын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,

-хохирогч Ж.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз болох Айнагүл, Амангүл, Пернегүл нарын хамт орой 22 цагийн үед “Думан” бааранд очиж жаахан суусан бөгөөд энэ үеэр Б.Г гэх хүн надтай хамт явж байсан найз болох Айнагүлтэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар надад хэлэхэд нь би Б.Гт очиж “хоёулаа уулзъя” гэж хэлэхэд Б.Г нь шууд миний үснээс зулгаасан бөгөөд энэ үед хэдэн хүмүүс ирээд бид нарыг салгасан юм.

Түүний дараа бид нар хэсэг сууж байгаад баарнаас гарах гээд текний хажууд очоод тооцоо хийж байгаад эргэж харах үед Б.Г над руу ирээд шууд намайг цохиж, миний үснээс зулгааж бид хоёр газарт унасан ба энэ үед Б.Г миний дээр гарч миний үснээс зулгааж байсан. Би Б.Гаас салж чадахгүй нэлээн их ноцолдсон бөгөөд тухайн үед хүмүүс Б.Гыг салгаж авсан юм. ...Гаас өөр хэн нэгэн намайг зодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/,

-гэрч А.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бааран дотор Г, А нар хоорондоо хэрэлдээд байсан ба би тухайн үед тэр хоёрыг салгаж байсан юм. Харин баарны текний хажууд А нь Гтай хэрэлдэж, энэ үеэр А, Г нар нэг нэгнийхээ үснээс барилцсан байдалтай байж байсан бөгөөд энэ үеэр би дотор байсан хүмүүстэй цуг салгаж авсан юм. Г, А нар нэг нэгнийгээ цохисон асуудлыг хараагүй, үснээс нь зулгааж зууралдсан асуудлыг нь харсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

-гэрч М.Алийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид нар “Думан” баар  дотор бүжгийн талбайд бүжиглэж байх үеэр Г гэх хүн бид нартай мөрлөж, мөргөх зэргээр өдөж байсан. Энэ үеэр би найз нартаа “одоо гарцгаая” гэж хэлээд гарах гэтэл 3 найз гарахгүй байсан. Тэгээд би текин дээр очиж тал тооцоогоо хийчхээд гадаа гараад буцаж эргэж ороод А дээр очиж “одоо гарцгаая” гэж хэлэхэд А нь “за тэгье” гэж хэлээд бид хоёр текин дээр очиж үлдсэн тооцоогоо хийхээр зогсож байх үеэр гэнэт хажуугаас Г орж ирээд Аыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г, Алтын нарыг салгаж авсан юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

-Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г гадна хаалганаас орж ирэнгүүтээ Аы толгой хэсэг рүү хүчтэй цохиж Г, А нар газарт давхарлаж унасан бөгөөд энэ үед бөөн бужигнаан болоод хажууд байсан хүмүүс Г, А нарыг салгаад авсан юм....Г нь Аы дээрээс дараад газарт унасан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

-Гэрч А.Амлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Думан баарнаас гарах гээд бид нар тооцоо хийхээр текний хажууд зогсож байх үеэр гадна хаалганаас Г гэх хүн орж ирмэгцээ текний хажууд зогсож байсан Аы нүүр лүү гараараа цохиж А, Г нар газарт унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

 -Гэрч Х.Бны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Орой баар хаах үеэр бид нар баарнаас гарах үед олон хүмүүс байсан ба таньдаг найз нөхөд таараад ярилцаад зогсож байх үеэр цагдаа нар ирж Г болон А нарыг машиндаа суулгаад аваад явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

-Шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...иргэн Б.Гын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шархтай гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг “Думан” үйлчилгээний төв /баар/ дотор шүүгдэгч Ж.А нь шүүгдэгч Б.Гтай найз нь болох М.Айнагүлтэй яагаад маргалдсан талаар асуух гэж очиж хоорондоо маргалдаж бие биеэ үсдэж авахад дэргэд нь байсан хүмүүс тэднийг салгасан, улмаар шүүгдэгч Ж.А нь найз нарын хамт тооцоогоо хийхээр зогсож байхад гаднаас орж ирсэн шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч Ж.Аы нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагааж, цохиж зодсон, газарт унасан шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Гын өөдөөс нь өшиглөж, цохиж зодолдсон, шүүгдэгч нар бие биеийнхээ биед нь халдаж, зодолдсоны улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, тухайн үед шүүгдэгч нар нь хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.3. Шүүгдэгч Ж.Аы өмгөөлөгч С.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан болон хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.4. Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эргээд харах төдий л шүүгдэгч над руу гүйж ирж бөгж зүүсэн байсан гараараа нүд рүү маань цохисон. Үүнээс болж би унаж, миний дээр Б.Г унасан. Тухайн үед өөрийгөө хамгаалах боломж байгаагүй. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгаж авч, тухайн газарт ажилладаг Төлеген гэх хамгаалагч намайг барьж авч, дараа би цагдаа дуудсан... Б.Г хаалгыг хагалж орж, дотор нэлээд хэдэн цаг болсон, тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Миний хувьд Б.Гыг маажиж, хувцсыг нь ураагүй....” гэх мэдүүлэг нь:

гэрч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Тухайн үед А гэх иргэн надад хэлэхдээ Думан баар дотор иргэн Гтай хэрэлдэж маргалдсан, түүний дараа Г намайг цохиж унагаасан гэх зүйл хэлсэн. Г А намайг зодсон. Миний нүүр хэсгийг гараараа маажиж гэмтээсэн гэдэг зүйл хэлж байсан. ...Гын нүүрний шанаа хэсэг нь урт шалбарсан байдалтай, өмсөж явсан хувцас нь урагдсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Л.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Ямар ч байсан Г, А нар хоорондоо зууралдаж, үсдэлцэж авахад хүмүүс салгаж авсан.  ...Тухайн үед манай бааран дотор А, Г нараас өөр хоорондоо зодолдсон ямар нэгэн асуудал болоогүй...Намайг байх үеэр Ад, Г нар хоорондоо хэрэлдсэн, зодолдсон асуудал гараагүй...”гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

гэрч А.Адийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бааран дотор Г, А нар хоорондоо хэрэлдээд бие бие рүүгээ гүйгээд байсан. Би тухайн үед тэр хоёрыг салгаж байсан юм. Харин баарны текний хажууд А нь Гтай хэрэлдэж, энэ үеэр А, Г нар нэг нэгнийхээ үснээс барилцсан байдалтай байж байсан бөгөөд энэ үеэр би дотор байсан хүмүүстэй цуг салгаж авсан юм....

...Тухайн үед би баарнаас хүмүүсийг бүгдийг нь гаргаад хаалгыг доод талаас нь цоожилсон байх үед арын хаалгаар Г орж ирсэн байсан. Түүнээс биш тэр хаалганы шилийг Г хагалсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64, 2 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/,

гэрч С.Адын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед Г, А нар бие бие рүүгээ дайрах үед А тэд нарыг болиулах гээд салгаж байхыг нь харсан. Г А нар хоорондоо хэрэлдэж зодолдсон асуудал болоогүй. Г хэлэхдээ “А намайг бас зодсон, би ч гэсэн гомдолтой байна, миний нүүрийг та өөрөө хараач” гэж хэлж байсан. Энэ үед миний анзаарч харснаар Гын шанаа хэсэг нь шалбарсан шархтай байсан. Миний анзаарснаар А, Г нар хоорондоо зодолдсон ямар нэгэн зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Д.Гны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед би хагарсан хаалгаар Думан баар луу орох үед дотор талд иргэн Г, Ад нар ярилцаад зогсож байсан. ...Г нь нэлээн согтуу байсан  ба А гэх эмэгтэй өөрөө намайг бас зодсон, миний нүүрийг маажсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,

гэрч Х.Бны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баар хааж, хүмүүс гарч байх үеэр миний анзаарч харснаар Гын нүүрний баруун шанааны доод хэсэгт зүсэгдэж, зурагдаж цус гарсан  шарх байсан...”  гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,

шинжээч Х.Ен мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Иргэн Гын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хурц иртэй зүйлээр 2-3, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

-гэрч М.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г орж ирээд Аыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г, А нарыг салгаж авсан юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

-гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хажууд байсан хүмүүс Г, А нарыг салгаад авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “А миний доор дээшээ хараад унасан ба би Аы дээр хөлөөрөө тулсан байдалтай дарж байх үед тэрээр доороос хөлөөрөө миний гуя, өвдөг хэсэгт өшиглөж, гараараа миний нүүрний шанаа хэсэг болон хүзүү хэсэгт маажсан, хүмүүс бидний салгаж авсан...” гэх мэдүүлгийг  эх сурвалж нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Б.Г, Ж.А нарын харилцан зодолдож  бие биеийнхээ эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хүний халдашгүй байх эрхэд халдаж,  Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Аы биед нь үүссэн тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралт гэмтэл болон хохирогч Б.Гын биед үүссэн баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шарх гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт  үндэслэлтэй байх тул  хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А, Б.Г нар харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгч Ж.А  гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэх, түүнийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын идэвхтэй үйлдлээс улбаалан учирсан гэмтэл буюу тэдний эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

4.4. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5.  Иймд шүүгдэгч Б.Гыг хохирогч Ж.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Аыг хохирогч Б.Гыг  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа зэрэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.А нь эмийн үнэ 21000 төгрөг, оношилгооны төлбөрт 36000 төгрөг төлсөн тухай баримтууд, мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалаас 1354000 төгрөг төлсөн баримт зэрэг гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгсөн байна.

5.4. Шүүгдэгч Б.Г нь нүүрэндээ гоо сайхны эмчилгээ хийлгэх төлбөр 1950000 төгрөг, эмийн үнэ, урагдсан хувцасны үнэ зэргийг тус тус нэхэмжилж, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мишээл гоо сайхны салоны эрхлэгчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ. /1  дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/

5.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хохирогч Ж.Аы эм авсан гэх 21000 төгрөг, оношилгооны төлбөрт төлсөн гэх 36000 төгрөг, нийт 57000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон шүүгдэгч Б.Гаас гаргуулан хохирогч Ж.Ад,  эм болон хувцасны үнэ нийт 163870 төгрөгийг шүүгдэгч Ж.Агаас гаргуулан хохирогч Б.Гт олгож шийдвэрлэлээ.

5.6. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Ж.А нь эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1354000 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгч Б.Г нь гоо сайхны эмчилгээ хийлгээгүй учраас хийлгээгүй эмчилгээний төлбөрийг гаргуулах боломжгүй бөгөөд хохирогч нар нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.Г, Ж.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ганц бие, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт  ажилладаг гэх, шүүгдэгч Ж.А нь ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй,  төрийн бус байгууллагад ажилладаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг  нөхцөл байдал тогтоогдож байна.

 2.3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.4. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Г, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгийн торгох ял оногдуулах, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон, баривчлагдсан хоног байхгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхээс тогтоосон хохирлыг гаргуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай.” гэсэн агуулгатай,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгчөөс “...Хэрэв хохирлыг гаргуулж авна гэвэл төлөхөө бид илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээ зөвшөөрч, гэмшиж байгаа, эмэгтэй хүн байгаа.” гэсэн агуулгатай,

шүүгдэгч Ж.Аы өмгөөлөгчөөс “...Торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Ж.Алтын нь сургуулийн насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байгаа. Одоо эрхэлж байгаа ажлын цалин, хөлс нь хангалттай биш” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч нарын хувийн байдал, тухайлбал шүүгдэгч Б.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч Ж.А өрх толгойлсон эмэгтэй гэх хувийн байдал, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч нарын тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тэдэнд сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Г, Ж.А нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон СД диск 2 ширхгийг  хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ургийн овогт Бны Г, Жай жаау ургийн овогт Жны А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.А нарын тус бүрийг нь  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Г, Ж.А нарт сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гаас гэмт хэргийн хор уршигт 57.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ад,  шүүгдэгч Ж.Ааас гэмт хэргийн хор уршигт  163870 төгрөг гаргуулан хохирогч Б.Гт тус тус олгосугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г, Ж.А нар нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.  Шүүгдэгч Б.Г, Ж.А нар  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2213003490039 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн СД диск 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ө.Б