Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 403

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би,

Нэхэмжлэгч: С ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, Д овогт Т.А-д холбогдох

Хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 116,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.А нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 07 сарын 03-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Т.А нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын 2018 оны 12 сарын байдлаар төлбөр 132,630 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Т.А-с төлбөрийн үлдэгдэл болох 132,630 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 20,000 төгрөгийг хасаад 112,630, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 116,630 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 4550 төгрөгийг төлсөн болно” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Т.А нь төлбөр 116,630 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 116,630 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 116,630 төгрөгийг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.А-д холбогдох хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 116,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлага 116,630 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.А-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц