Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

    2024            01                 08                                                        2024/ШЦТ/06

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Г**************,

Шүүгдэгч У.Ж************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*************овогт У***********ын Ж************д холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч У.Ж********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Б.Б***************той “...пиво уусангүй...” гэж хэрүүл маргаан хийж, улмаар *************, ************** гудамжинд Б.Б***********ын бие, эрх чөлөөнд ташиж унагах, цохих, дээрээс нь дэвсэх байдлаар халдаж эрүүл мэндэд нь баруун гадна шагайн ясны сэлтэрсэн хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч У.Ж************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Б.Б************той “...пиво уусангүй...” гэж хэрүүл маргаан хийж, улмаар ************** гудамжинд Б.Б***************ын бие, эрх чөлөөнд ташиж унагах, цохих, дээрээс нь дэвсэх байдлаар халдаж эрүүл мэндэд нь баруун гадна шагайн ясны сэлтэрсэн хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Хохирогч Б.Б****************ын: “...Миний биед Ж************ гэмтэл учруулсан. Би 2023 оны 11 дүгээр 27-ны өдөр **************** байрлах Гранд кастел баар луу Ж************, Мөнхбаяр, Далай-Эрдэнэ нарын хамт бааранд орж хүн тус бүр 2-3 лаазтай пиво авч уучхаад баарнаас 01 цагийн үед гараад найз Чинбатын гэрч нь очоод Мөнхбаяр, Ж************бид гурав хонохоор үлдсэн юм. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр найз Мөнхбаяртай унтсан. Тэгээд шөнө гэнэт толгойны хажууд Ж*********** пиво барьчихсан "Босоод ирээ пивоноос уу" гэхэд нь би уухгүй гэж хэлтэл өөдөөс хэл амаар доромжилж байгаад намайг боохоор би айлд маргалдаад яах вэ дээ гэж хэлээд гэрээс гартал гадаа гудамжинд миний баруун талын хөл рүү ташиж газарт намайг унагаасан тэр үед баруун хөлийн шагайны яс дугараад би босож чадахгүй байна гэхэд нүүр толгой руу гараараа цохиод дээрээс хөлөөрөө дэвсээд байсан... хэрүүл маргаан 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны шөнийн 03 цагийн үед Уурхайчин хорооллын Чинбатын хашааны гадаа гудамжинд болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хуудас/,

Гэрч Б.Мөнхбаярын: “...би өглөө 8 цагийн үед сэрэхэд Баттогтох, Ж*************, Далай-Эрдэнэ нар байхгүй Чинбатын эхнэр байсан би тэгээд энэ хүмүүс хаашаа явсан талаар асуухад Чинбатын эхнэр "зодоон болоод Баттогтох, Ж************ хоёр хоорондоо зодолдоод Б************ нь эмнэлэг рүү явсан Ж************г цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд Чинбатын эхнэр бид хоёр сумын эмнэлэг рүү явж Б************той уулзахад "хөл нь доголчихсон, шүднүүд нь хөдөлсөн, Ж**********д зодуулсан гэж хэлсэн... Б********** нь энэ Ж********** намайг зодчихлоо гэж хэлсэн. Би Ж**********тай юу болсон юм бэ гэхэд тасарчихсан байна юу болсноо санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч М.Далай-Эрдэнийн: “...2023 оны 11 дүгээр 27-ны өдөр ************** байрлах “Транд кастел” баар луу хамт ажилладаг жолооч Ж**********, Б***********, Мөнхбаяр нарын хамт бааранд орж энэ гурав тус бүр 2-3 лаазтай пиво авч ууцгаасан... Тэгээд баарнаас би тэр гурвыг аваад 01 цагийн үед гараад Чинбатын гэрт нь Ж************, Б***********, Мөнхбаяр нарыг хүргэж өгсөн... Тэгээд маргааш өглөө нь Ж**********, Мөнхбаяр хоёр залгасан байхаар би Мөнхбаяр луу утсаар залгаж ярихад “Баттогтох ахыг урьд шөнө Ж*********** зодсон байна бид нар эмнэлэг дээр байна” гэж хэлэхээр би юу болсон талаар асуухад "чи яагаад салгаагүй юм бэ" гэхэд Мөнхбаяр "би нам унтсан байна өглөө энэ талаар сонсож мэдлээ" гэж хэлсэн... Чинбатынд байж байгаад хоорондоо маргалдаад гэрээс гарцгаасан. Тэгээд Чинбатын эхнэр Гэрэлмөнх тэр хоёрыг салгах гээд дийлээгүй гэж хэлсэн.... Баттогтох надад хэлэхдээ “энэ Ж********** намайг зодчихлоо” гэж хэлэхээр би Ж*************тай юу болсон юм бэ гэхэд “баарнаас гараад юу болсон талаараа мэдэхгүй байна юу болсноо огт санахгүй тасарчихсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч В.Гэрэлмөнхийн: “...Намайг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны ...шөнийн 01 цагийн үед манайд Ж************, Б*********, Далай-Эрдэнэ, Мөнхбаяр нар орж ирээд Далай-Эрдэнэ явлаа гээд явсан. Тэгээд Ж************* нь гэрийн баруун талын орон дээр гадуур хувцастайгаа хэвтсэн, гэрийн зүүн талын орон дээр Б*************, Мөнхбаяр хоёр мөн гадуур хувцастайгаа хэвтэцгээсэн юм. Тэгтэл Ж************** босож ирээд авчирсан том савтай пивоноос уучхаад унтаж байсан Б***********ыг сэрээгээд "пиво уу" гэхэд Б********* "би пиво уухгүй, маргааш ажилтай" гэж хэлэхэд Ж************* "юундаа маяглаад байгаа юм бэ, дуугүй уу" гэж хэлээд та хоёр хоорондоо   маргалдаж байгаад "хоёулаа айлд маргалдахгүй гадаа гарцгаая" гэж хэлээд тэр хоёр гэрээс гарсан. Тэгээд тэр хоёр гэрийн хойд талд хоорондоо маргалдаад байгаа чимээтэй байсан тэгтэл Баттогтох гэнэт “хөл хугалчихлаа" гэхээр би гэрээс гараад очиход хашааны гадаа Баттогтох нь хөл хугалчихлаа гээд газарт хэвтэж байсан хажууд Жавхлан цохих гээд гараа далайчихсан зогсож байхаар ...Ж**************г хорьж байгаад би гэртээ орсон... Би Ж************аас юу болсон бэ гэхэд Ж************ би Б************ыг хавсраад газарт унагачихлаа гэж хэлсэн... Хэрүүл маргаан шөнийн 01- 02 цагийн үед манай гэрийн хашааны гадаа болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15008 дугаартай “1. Б.Б************ын биед баруун гадна шагайн ясны сэлтэрсэн хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 30-31-р хуудас/,

Яллагдагч У.Ж***********ийн: “...Б************* хэрэлдэж байснаа санаж байна тэгээд түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэргэтэл гадаа хашааны үүдний гадаа Б*********** газарт хэвтэж байсан тэгээд хөл өвдөөд байна, цагдаа дууд гээд байж байсан... Б.Б************ын биед би гэмтэл учруулсан, би хөл рүү хавсраад газарт унагасан байх. Бид хоёр л хоорондоо маргалдсан өөр хүнтэй маргалдаагүй. Б***********ын баруун хөл гэмтсэн байсан босож чадахгүй хөл эвгүй болчихлоо гээд газарт хэвтээд байсан... Хэрүүл маргаан Чинбатын гэрт болсон тэгээд би Б***********той хамт гэрээс гарч гадаа маргалдсан юм шиг байсан. Хоёулаа айлд маргалдаад дэмий гэж хэлж байснаа санаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 48- р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч У.Жавхлан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч У.Ж************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч У.Ж***********г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч У.Ж*********** нь хохирогч Б.Б**********д хохирол төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Б*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч У.Ж************г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч У.Ж************ нь хүлээн зөвшөөрсөн байна....” гэв.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч У.Ж**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Ж**************д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц*************овогт У**********ын Ж************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж***************г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч У.Ж************* нь хохирогч Б.Б**************д хохирол төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Б************ нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

  6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Жавхлангийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ж*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТТУЛГА