| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
2024 01 29 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Д.**************,
Шүүгдэгч Ж.Э*************** өмгөөлөгч М.Н**********,
Шүүгдэгч Ж.Э**********, А.Д********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаагынхан овгийн Ж.Э**********, А.Д********* нарт холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Э*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ************** нутаг дэвсгэрт байрлах Тримнал тээвэр дээр нүүрс тээврийн автомашинтай оочирлож байхдаа А.До**********тэй “...оочир дайрлаа...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар А.До*************ийн биед төмрөөр цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь баруун шаант ясны ил хугарал, хоёр шилбэ, хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Д*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *********** багийн нутаг дэвсгэрт байрлах Тримнал тээвэр дээр нүүрс тээврийн автомашинтай оочирлож байхдаа Ж.Э************тай “...оочир дайрлаа...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар Ж.Эн**********н толгойн тус газар лапатика төмрөөр болон гараараа цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсгийн арьсан доорх цусан хураа, хоёр нүдний зовхины цус хуралт, уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Э************** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ****************х Тримнал тээвэр дээр нүүрс тээврийн автомашинтай оочирлож байхдаа А.Д***********тэй “...оочир дайрлаа...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар А.Д***********ийн биед төмрөөр цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь баруун шаант ясны ил хугарал, хоёр шилбэ, хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Д*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *********** нутаг дэвсгэрт байрлах Тримнал тээвэр дээр нүүрс тээврийн автомашинтай оочирлож байхдаа Ж.Э************тай “...оочир дайрлаа...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар Ж.Э***********н толгойн тус газар лапатика төмрөөр болон гараараа цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсгийн арьсан доорх цусан хураа, хоёр нүдний зовхины цус хуралт, уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ж.Э**********н: “...2023 оны 11-р сарын 03-ны өдөр ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тримнал тээврийн ...оочерт байсан тээврийн хэрэгсэл урагшаа хөдлөөд эхлэхэд ...ногоон өнгийн Шакмен маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч бид хоёр зэрэг шахуу урагшаа хөдлөхөд бид хоёр зэрэгцэж хөдлөхдөө тээврийн хэрэгслийн толь шүргэх шахаад явж байхад ...цонхоо онгойлгоод “чи эгнээндээ яваач яах гэж оочир дараалал дайраад байгаа юм бэ” гээд хэлтэл тэр жолооч А.Д*********** цаашаа эргэж хараад лапатика аваад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын цонхны доод талын хэсэг рүү лапатикаар цохиж авсан. Тэгээд би “чи яаж байнаа” гээд жолоочийн эсрэг талын цонхоор толгойгоо гаргахад миний толгой руу гартаа барьсан лапатикаар миний духан дундуур нидэрч цохиж аваад өнгөрсөн юм. Тэгээд тэр жолооч өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээс бууж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод орох гэхээр нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эсрэг талын хаалгаа дотор талаас нь түгжээд сууж байхад жолооч талын хаалгаар миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор орж ирээд миний толгойны ар хэсэг рүү 7, 8 удаа зангидсан гараараа цохиж авахаар нь би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ” гээд хэлтэл дахиад 7, 8 удаа миний толгой хэсэг рүү цохиод байхаар нь би цагдаад хэлнэ гээд хэлтэл “цагдаа чинь яадаг юм бэ” гэж хэлээд дахиад миний толгой хэсэг рүү 7, 8 удаа цохиж авсан юм. Тэгээд би алуулах нь гэж бодоод суудлын доор байсан нумны истермен төмөр авахад тэр залуу машинаас чирээд буулгахаар нь би уруул хэсэг рүү гараараа цохиж авахаар нь би тэр залуугийн эрүү хэсэг рүү нь хоёр удаа мөргөж авахад миний хөл рүү тэр залуу хавсрахад хий хавсраад унахаар нь би гартаа барьсан нумны истермен төмрөөр тэр залуугийн хөлний шилбэ хэсэг рүү нь нэг удаа цохиод автал тэр залуу одоо болъё гэж надад хэлхээр нь больсон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Хохирогч А.Д***********ийн: “... ************* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тримнал тээвэр дээр оочерт зогсож байх үедээ миний оочерлож байсан эгнээний урд талаар оочер дараалал дайрч орж ирэхээр нь би оочер дараалалдаа яв л даа гээд хэлэхэд сүртэй юм бэ пизда гээд уурлахаар нь би “чиний эгнээ чинь энд байна” гээд хэлтэл шланк гаргаж ирээд цохих гээд байсан юм. Тэгээд би эхлээд жолоодож явсан тээврийн хэрэгслийн цонхны доод тал руу нь лапатикаар нэг удаа цохиж авсны дараа тэр залуу буржгар хийн шланк гаргаж ирээд цохих гээд байсан юм. Тэгээд би машинаасаа бууж очоод тэр залуу жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолооч талаар нь яваад ороход тэр залуу жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад цохих юм хайгаад байж байхаар нь хоёр гарыг нь барьж аваад толгойны ар хэсэг рүү нь хоёр удаа цохиж аваад байж байхад тэр залуу гартаа юм авах гэж хайгаад байхаар нь би эргэж хараад тээврийн хэрэгслээс буухад миний араас толгойны ар хэсэг рүү цохиод дараа нь зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа цохиж авсан юм. Тэгээд би газарт унаад суугаад байж байхад миний баруун хөлний шилбэ, зүүн хөлний шилбэ хэсэгт 4-5 удаа гартаа барьсан төмрөөр цохиж авахаар нь би тэр залууд одоо болно тохой мултраад хөл хугарчих шиг боллоо гээд тэр залууд хэлсэн юм. Тэгээд тэр залуу дахих цохихгүй болохоор нь би босох гэхэд миний хөл өвдөөд сөхөрч ойчоод босож болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,
Гэрч Д.Өлзийсайханы: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагийн орчимд Тримнал тээврийн хашаанд хүнд зодуулсан талаар ***********гэсэн дугаараас дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд би дуудлагын дагуу Тримнал тээврийн хашаанд очиход нүүрс тээврийн хэрэгслийн хажуу талд хөлөө нуглаад суучихсан хүн /А.Д**********/ шилбэнээс доош өмд нэвтэрч цус гарсан зүүн тохой нугалсан, толгой хэсгээс шилэн хүзүү дагаж цус урсаж гарсан хүнийг би түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлдээ суулгаж эмнэлэг дээр авч ирээд өмдийг нь хяргаж баруун хөлний шилбэнд дөрвөн см орчим ил шархтай, цус гарсан, хөдөлгөхөд шаржигнаж дуугарч хугарлын шинжтэй байсныг тухайн шарханд оёдол тавьж боолт хийсэн. Зүүн хөлний шилбэнд 1,5 см орчим ил шархтай цус гарсан байсныг хоёр оёдол тавьж шалгахад хугарлын шинж тэмдэг мэдэгдээгүй, цэвэр боолт хийсэн. Зүүн гарын тохойгоор эмзэглэлтэй хавдартай байсан учир сойлт боолт хийсэн.... Зэргэлдээ машины жолооч оочир дараалал дайраад хэрүүл маргаан хийж байгаад ...миний хөл рүү төмрөөр цохисон гээд надад хэлж байсан.... Би зодсон гээд байсан Э*********** гэдэг хүний биед үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-р хуудас/,
Гэрч Д.Отгонбатын: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тримнал тээврийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад Тримнал тээвэр дээр хүмүүс зодолдоод байгаа талаар мэдээлэл авч Тримнал тээврийн хашаанд очиход нэг залуу /А.Д*********/ нь газарт суучихсан, газарт суусан залуугийн хажууд нэг залуу /Э**********/ зогсож байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад оочир дарааллаас болж маргалдаад нэг нэгнийгээ төмрөөр цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
Гэрч А.Зулбаярын: “...рентген зураг авахад баруун хөлийн шилбэ ясны бүрэн хугаралтай, ил шархтай байсныг гибс тавьж 24 цаг ажиглаад дараагийн шатлалын эмчид үзүүлэх талаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү явуулсан юм... А.Д**********ийн баруун хөлийн шилбэ ясны хугарлын түвшинд ил шархтай хугарсан яс шилбэний арьсыг бүрэн цоолж гарч ирсэн ил хугаралтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14681 дугаартай “1.А.Д**********ийн биед баруун шаант ясны ил хугарал, хоёр шилбэ, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх баруун шаант ясны ил хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад шарх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14302 дугаартай “1 Ж.Э**********н биед духны баруун дээд хэсгийн арьсан доорх цусан хураа, хоёр нүдний зовхины цус хуралт, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Э*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч А.Д**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Э*********г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч А.Д************г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ж.Э************нь хохирогч А.Д**********д хохирол төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Ж.Э************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Э***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч А.Д*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Ж.Э**********, А.Д********* нар нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ж.Э**********, А.Д********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн лапатика төмөр 2 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж********** овгийн Ж*********ын Э*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ж********* овгийн А**********ийн Д*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д***********г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э************г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э*************д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Э********* нь хохирогч А.Д********д хохирол төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Ж.Э********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн лапатика төмөр 2 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА