| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0394/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух, ... ажилтай, Дүгэр овогт Г.Н-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь сургууль төгсөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-нд туслах тогоочоор томилогдон ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа 1989 оны 03 сард хүүгээ түрүүлж декритний амралтаа авсан. 1989 ооны 08 сарын 25-нд туслах багшаар томилогдон ажиллаж байгаад 1991 онд 2 дахь хүүхдээ төрүүлсэн, ингээд ээлжийн амралт, жирэмсний амралтаа авч байгаад буцаад ажилдаа орж 1992 оны 06 сарын 01-н хүртэл туслах багшийн ажлаа хийсэн. Миний бие нь одоо 4 хүүхэдтэй бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас шүүлгээд гарч ирэхгүй байгаа юм. Харин дунд нь өөр ажилд томилогдсон, жирэмсний амралт авсан тушаалууд цалин авч байсан тухай баримт зэрэг нь архиваас гарч ирсэн. Би дээрх хугацаанд улсад тасралтгүй ажилласан. Иймд намайг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 сарын 25-ныг хүртэл туслах тогоочоор, 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 сарын 25-ныг хүртэл туслах тогоочоор, 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах багшаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Н нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 сарын 25-ныг хүртэл туслах тогоочоор, 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Г.Н-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 07 сарын 30-ны өдрийн “Байгууллагын ажлын шаардлагыг харгалзан цэцэрлэгийн гал зуухны сав угаагч Г.Н-г сарын 11-нээс ажлаас нь чөлөөлж, мөн энэ өдрөөс туслахаар түр томилон ажиллуусагай” гэсэн 38 дугаар захирамжийн хуулбар
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 11 сарын 30-ны өдрийн “ ... Цэцэрлэгийн асрагч Г.Н-г амаржсаны дараахь болон ээлжийн амралтаа эдэлж дууссан боловч ар гэртээ хүүхэд асрах хүнгүй учир нэмэгдэл чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу дээрх эхчүүдэд нярай хүүхдээ 6 сартай болтол асрах тэтгэмжтэй нэмэгдэл чөлөө олгосугай” гэсэн 44 тоот захирамжийн хуулбар
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 сарын 18-ны өдрийн “Цэцэрлэгийн туслах багш Г.Н амаржсаны дараах болон ээлжийн амралтаа эдэлж дууссан боловч ар гэртээ хүүхэд асрах хүнгүй учир нэмэгдэл чөлөө олгож өгөхийг хүссэн өргөдлийн дагуу Г.Н-г нярай хүүхдээ нэг настай болтол асрах тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэсэн 28 тоот захирамжийн хуулбар
Г.Э-н төрсний гэрчилгээний хуулбарт эх Г.Н гэсэн гэж тэмдэглэсэн төрсний гэрчилгээний хуулбар
Г.Э-н төрсний гэрчилгээний хуулбарт эх Г.Н гэсэн гэж тэмдэглэсэн төрсний гэрчилгээний хуулбар
Г.Н гэж нээсэн “ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 09 сарын 14-ний өдрийн 54 тоот захирамжаар 10-р анги төгсөж ирсэн тул цэцэрлэгийн гал зуухны туслах тогоочоор ажиллуулав” гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-ын архиваас 2020 оны 11 сарын 10-ны өдрийн “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багийн иргэн ... регистрийн дугаартай Г.Н-н 1987-1992 оны цалингийн нарийвчилсан лавлагаа” зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө давхар нотолсон баримтууд байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Н-г Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 08 сарын 25-ныг хүртэл туслах тогоочоор, 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах багшаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Д овогт Г.Н-г Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн1989 оны 08 сарын 25-ныг хүртэл туслах тогоочоор, 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц