| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
2024 02 05 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Д.Г************,
Шүүгдэгч Г.Г*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********овгийн Г**********ийн Г**********т холбогдох **************дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Г********* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр **************** 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” ХХК-ийн ажилчдын байрнаас 960,250 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 960,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Г.Г*********** нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ************** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” ХХК-ийн ажилчдын байрнаас 960,250 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 960,250 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 11-19-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э************ийн: “...12 дугаар сарын 01- ний өдөр өглөө цэвэрлэгээ үйлчилгээ гадуур хийгээд явж байхад нь салбар хариуцсан эрхлэгчийн өрөөний шүүгээнд байсан 2023 оны 11 дүгээр сарын 29, 30- ны өдрүүдийн орлогыг гадны хүн орж ирээд хулгайлаад гарсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б*************ын: "...Би *********** дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулах "Тэс Петролиум" ШТС-33 түгээгч ажилд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анх томилогдсон байдаг.... 2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед гадаа пос машин байрлах хэсэгт байх хооронд гаднаас хулгайч орж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний орлогын бэлэн мөнгө болох 960.250 төгрөг хулгайд алдагдсан байсан, ингээд хяналтын камер шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд танихгүй эрэгтэй хүн ганцаараа ажилчдын байранд орж ирж ширээний шургуулга хэсэгт байсан бэлэн мөнгийг хулгайлсан дүрс бичлэг бичигдсэн байсан... Алдагдсан орлого мөнгө болох 960.250 төгрөгийг би өөрөөсөө гаргаж байгууллагын дансанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаасан байдаг. Надад учирсан хохирол мөнгө бүрэн барагдсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-р хуудас/,
Гэрч А.Шинэцэцэгийн: “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 дүгээр сарын 29-ний өдрийн орлогыг тушаахаар өглөө мөнгө хийсэн шургуулгандаа үзэхэд мөнгө байгаагүй. Тэгээд хяналтын камераа шүүхэд гадны хүн орж ирээд өрөөгөөр явж байгаад мөнгө аваад явсан байсан. Тэгээд тэр мөнгийг 12 дугаар сарын 01-ний өглөө буюу баасан гаригт тушаах ёстой байсан болохоор Ц.Б************** мөнгөнөөсөө нөхөж тушаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... 960.250 төгрөг байсан... өглөө 08 цаг 00 минутаас 08 цаг 30 минутын хооронд цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг би байрны ар талын цахилгааны өрөөнд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38- 39-р хуудас/,
Сэжигтэн Г.Г************ын: “...Бензин хийх гээд 07-08 цагийн үед "Тэс Петролиум" ХХК-ийн колонк дээр очоод байр руу нь ортол хүн байхгүй байсан. Тэгээд хүн байна уу гэж хайж байгаад харахад баруун урд шургуулга онгорхой байсан. Тэгээд яг хажууд нь очиход бэлэн мөнгө багцлаад тавьчихсан байж байсан... Ойролцоогоор 900.000 гаруй мянган төгрөг байсан... хүнийг нь дуудах санаатай орсон тэгээд хүн байхгүй байсан. Тэгээд ширээ рүү нь өнгийж харсан чинь шургуулганд нь мөнгө байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52-р хуудас/,
“Тэс петролиум” ХХК-иас гаргаж өгсөн өдөр тутмын борлуулалтын мэдээ /хх-ийн 107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Г********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Г********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Г.Г************ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч “Тэс петролиум” ХХК-д учирсан 960,250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Б************* нь нөхөн төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ц.Б**********т учирсан 960,250 төгрөгийг шүүгдэгч Г.Ганбаатар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Г***********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Шүүгдэгч Г.Г************ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г***********ын цагдан хоригдсон 26 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 208 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суудаг газар Дархан-Уул аймгийн Хот тохижилтын газар буюу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт эдлүүлэх...” гэх саналыг шүүгдэгч Г.Г************* нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Г************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б********* овгийн Г**********ийн Г************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*************т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*************ын цагдан хоригдсон 26 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 208 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Хот тохижилтын газар буюу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт эдлүүлж, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч “Тэс петролиум” ХХК-д учирсан 960,250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Б*********нь нөхөн төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ц.Б**********учирсан 960,250 төгрөгийг шүүгдэгч Г.Г********** нь төлсөн. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Га*********т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА