Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

 

     2024             02                15                                                       2024/ШЦТ/17

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Э.Д************,

Шүүгдэгч Т. А********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М********** овгийн Т**********ийн А*********д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т. нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *********** дугаар багийн нутаг дэвсгэрт  “Нийтийн шар байр” гэх байрны 6 тоотод хохирогч Л.П***********ийн толгойг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “дагз, зулай ясны хугарал, дагзны баруун хэсэг дэх эпидурал цусан хураа, хуйхны /дагз/ язарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний баруун хэсэг цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Т.* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***********дугаар багийн нутаг дэвсгэрт  “Нийтийн шар байр” гэх байрны 6 тоотод хохирогч Л.П**********ийн толгойг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “дагз, зулай ясны хугарал, дагзны баруун хэсэг дэх эпидурал цусан хураа, хуйхны/дагз/ язарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний баруун хэсэг цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас  шинжлэн судлуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Л.П**********ийн “...Тэгээд тухайн архийг бид хоёр хувааж ууж байгаад  0,75 граммын хараа нэртэй архийг ууж байгаад талаас доогуур болгоод миний нойр хүрээд байна одоо унтаж амаръя гэж А******** хэлэхэд А******** нэлээн согтоод ойлгомжгүй, сонин сонин зүйл яриад байсан. Тухайн үед би А***********ыг юу яриад байгааг ерөөсөө ойлгоогүй бөгөөд А********** хаалганы хажууд зогсоод байхаар нь би босоод А**********ыг одоо чи явж амар би унтлаа чи одоо харь гэж А***********д хэлэхэд А********* миний өөдөс чи намайг хөөж байгаа юм уу гэсэн тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед би А**********тай маргалдаж байсан чинь А**********миний толгой баруун хойд хэсэгт архины шилээр цохисон. Тухайн үед миний толгойноос цус гарсан бөгөөд тэгээд би гараараа дараад доошоо тонгойсон чинь миний зүүн нүд эрүү хэсэгт А*********** цохисон. Тухайн үед А************намайг гараа цохисон уу хөлөөрөө өшиглөсөн үү мэдэхгүй байна.Тэгээд би Төрөө цагдаа дуудаарай гэхэд Төрөө босож ирээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явж эмнэлгийн байгууллагад хүргэсэн... Миний биед Азжаргал гэмтэл учруулсан. А**************бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж хэрүүл маргаан хийснээс болсон. Тухайн үед согтуу байсан болохоор яг яагаад маргалдсан талаараа сайн санахгүй байна. Цагдаагийн хэлтсийн зүүн талын 3 давхар шар нийтийн байранд шөнө 04 цагийн үед болсон. А************** надад 2023 оны 12 сарын 01-ний өдөр миний эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн бөгөөд одоо ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Х.Төрмөнхийн “...Тэгээд байж байгаад 23 цаг өнгөрч байхад  А************ харихаар болж тухайн үед П**********гэрээсээ гаргаж өгсөн. Сүхболд ах П*********** бид гурав унтаж байхад гэнэт үүдний хэсэгт хүмүүс түжигнээд зодолдох шиг болсон намайг Сүхболд ах намайг сэрээрэй тэр хоёрыг салгаарай гэж хэлсэн.Тухайн үед би нойрмоглоод юу болоод байгааг ойлгоогүй тэгээд намайг босоод харахад Пү*********ийн толгойн ар талаас их цус гарч байсан. Харин А***********ын уруул жаахан цус болсон байсан бөгөөд П**********, А********* нар хоёр биеийнхээ хувцаснаас зууралдаад зогсгож байсан тул хэр хоёрыг хоёр тийш нь болгож салгахад П********** орон дээр сууж, А*********айж сандарсан одоо яах уу гээд нэг гэрээс гараад буцаж орж ирээд байсан би цагдаагийн хэлтэс явган орж ирээд дуудлага өгөөд буцаад П*************ийнд очсон.Удалгүй хоёр цагдаа ирсэн Тэр хоёр орон дээр сууж байхад Сүхболд ах А***********ыг П**********ийг эмнэлэг авч үзүүл гэж хэлэхэд А********** хоёр цагдаатай хамт  эмнэлэг авч явсан.  Тэгээд шөнө би эмнэлэг рүү 05 цагийн үед цай аваачиж өгөхөд Толгойгоо боолгоод байж байсан тэгээд би Пү************ийнд ирээд унтаж амарсан. Өглөө 10 цагийн үед П************ийг эмнэлгээс аваад гэрт нь хүргэж өгөхдөө П*************оос  биеийн байдлын асуухад толгой өвдөөд байна гэсэн бөгөөд П***********толгой хэсэг болон зүүн талын нүдийг бинтээр ороож боосон байсан. Тэгээд би ажилдаа явсан... Тухайн үед би унтаж байсан тэр хоёр учиргүй хашигчиж маргалдсан зүйл байхгүй гэнэт түжигнэлдээд хэсэг хугацаанд тухайн зодоон болсон хэдэнхэн секундийн хугацаанд болсон. Тухайн үед П************ийн толгойн ар талаас цус их гарч байсан яг яаж гэмтсэн талаар би мэдэхгүй байна... П***********ийн биед А********** гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Н.Сүхболдын “...Тухайн үед миний бие өвдөөд жаахан халуураад байсан тул архи уугаад нэлээн согтсон байсан тул унтаж амарсан. Шөнө унтаж байх үед гаднаас П************ийн гэрийн хаалгыг хүн их хүчтэй нүдэж цохиод байсан тэгээд П************* орон дээрээсээ яах гээд байгаа юм хүмүүс унтаж байна чи яваач гэж хэлж байсан.Тэгээд П***********орноосоо босож хаалгаа нээгээд тэр хоёр хоорондоо юм яриад сууж байх шиг болсон. Тухайн үед ярилцаж байгаа зүйл нь хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл байгаагүй тэгээд би хэсэг хугацаанд унтаж байхад гэнэт үүдний хэсэгт түжигнээд явсан тэгээд би Төрөө сэрээрэй тэр хоёрыг салгаарай гэж хэлсэн. Тэгээд Төрөө босоод салгахад П**********ийн толгойн ар талаас их цус гарч байсан харин А*********ын уруул жаахан цус болсон байсан. Тэгээд би А**********ыг П**********ийг эмнэлэг авч яв гэж хэлэхэд П************ийг аваад эмнэлэг явсан.  Тэгээд өглөө Төрөө бид хоёр босоод хот явах гэж байхад П************** 10 цагийн үед гэртээ орж ирсэн. П**********ийг эмнэлгээс ирэхээр нь биеийн байдлыг асуухад толгой өвдөөд, нүд жаахан хэцүү байна гэсэн бөгөөд П************ толгой хэсэг болон зүүн талын нүдийг бинтээр ороож боосон байсан... Тухайн үед миний бие өвдөөд халуурч байсан бөгөөд Төрөө бид хоёр унтаж байсан тэр хоёр учиргүй хашигчиж маргалдсан зүйл байхгүй гэнэт түжигнэлдээд хэсэг хугацаанд тухайн зодоон болсон бараг 1 минут ч болоогүй. Пү***********ийн толгойг юугаар цохисон ч мэдэхгүй байна... Тухайн үед П**********ийн биед А***************гэмтэл учруулсан...” мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн хошууч С.Шүрцэцэгийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн №03 дугаартай “...1. Л.П***********ийн биед дагз, зулай ясны хугарал, дагзны баруун хэсэг дэх эпидурал цусан хураа, хуйхны /дагз/ язарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний баруун хэсэг цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дагз, зулай ясны хугарал гэмтэл нь дагзны баруун хэсэг дэх эпидурал цусан хураа, хуйхны /дагз/ язарсан шарх гэмтэлтэй хамтдаа 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний баруун хэсэг цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.А***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.А***********ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Т.А************ нь хохирогч Л.П*************д хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Л.П*************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.А*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Т.А************* хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.А*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М********** овгийн Т************ийн А************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А************ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А***********д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.А************* нь хохирогч Л.П************ид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Л.П********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТТУЛГА