| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0398/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2020-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 406
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Х банк ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох үндсэн зээл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.А нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,379,800 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зурагт, хөргөгч худалдан авах зориулалтаар авсан, зээлдэгч Э.А нь ... дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 08 дугаар сараас байнга хугацаа хэтэрч, зээл, хүүний төлбөрийг төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 826 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн байна. Х банкны зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 599,300.39 төгрөг, зээлийн хүүд 276,509.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,540.21 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390013491 дугаартай зээлийн гэрээг үндэслэн зээлийн үлдэгдэл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух Б овогт Э.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х банкны нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдуулан үндсэн зээл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.А нь нэхэмжлэгч Х банк ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х банктай 1390013491 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,379,800 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зурагт, хөргөгч худалдан авах зориулалтаар авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох үндсэн зээл 780,499.61 төгрөг, зээлийн хүү 449,969.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,962 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,366,630.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,366,630.93 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36,816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 18,408 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 18,408 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц