Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

 

Өвөрхангай аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Хохирогч: ,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ,

Иргэний нэхэмжлэгч: *******,******* /цахим/, ******* /цахим/,******* /цахим/,

Гэрч: *******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Батцэнгэл,

Иргэний хариуцагч: /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батбаяр, С.Уламбаяр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн 7001060515 дугаартай хэргийг 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 181 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, д үйлчилгээний мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, дугаар хороо, дүгээр хороолол,а байр тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш 15 км зайд байрлах чиглэлийн дугаартай асфальтан замд 0 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоуоtа кроун” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 1.. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хойд талын хөвөөн хэсэгт зогсож байсан “Toyota prius 1” маркийн улсын дугаартай, “Тоуоtа prius-0” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч *******, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Өөрийнхөө хийсэн гэмт хэрэгт гэмшихгүй байна гэж хэлж байна. Би гэмшиж байна. Тухайн үеийн дүр зураг одоо ч нүдэнд харагддаг. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн тухайд төлсөн. Цаашид ажил төрлөө хийгээд хохирлоо барагдуулна. Би өчигдөр мөнгө байхгүй байна гэж х нь үнэн. Гэхдээ төлж барагдуулна гэв.

            Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            0 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хохирохын дээдээр хохирсон. Хохирлын мөнгөө төлөх гээд л явж байна гэдэг төлсөн зүйл байхгүй. Би тухайн үед байр түрээсэлдэг байсан юм. Би *******ыг байрны 1 сарын төлбөрийг төлөөд өг. Төлбөрөө төлж чадахгүй хөөгдөх гээд байна гэхэд хүний урманд утсаар ярьж уучлалт ч гуйж байгаагүй. Үнэхээр их гомдолтой байна. Эрүүл мэнд, санхүүгээрээ хохирсон. Одоо миний хөдөлмөрийн чадвар алдагдсан. Ажлаасаа гарсан. Тухайн 0 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Элсэн өнгөрөөд замын хөвөө дээр зогсож байсан. Дүүгийн хүүхдийг угжих гээд зогссон. Би тамхи татаад приус 1 маркийн машиныг налаад зогсож байхад гэнэт л түс тас гээд явсан. Тэрнээс хойш мэдэхгүй. Сэргэх гээд сэрж чадахгүй. Цээж рүүгээ гараараа , удаа цохиж байж сэргээд харахад бөөн орилоон болсон байсан. Яасан бэ гээд л очиход машин ямар ч авах юмгүй болсон байсан. Миний толгой эргээд босож чадахгүй байсан. Эмнэлгийн машин намайг авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. 1 хоноод хэвтээгээрээ Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт ирсэн. *******ы зүгээс яах уу, ийх үү гэсэн зүйл байхгүй. Гомдолтой байна. Миний толгой, нуруу байнга өвддөг болсон. Эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй. Би *******аас 100 төгрөг ч аваагүй. Сарын цалин 500 000 төгрөг байсан. Би “ ” ХХК-д ажиллаж байсан. 0 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил хийх чадваргүй болсон. Тэгээд ажилдаа 0 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажиллаагүй. Ажлаасаа гарсан гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Бид нар Өвөрхангай аймгийн сум орж явахад манай охины сүү уух цаг нь болсон байсан. Би ахтайгаа тамхи татах гээд гарсан юм. Эхнэр дуудаад машинаас хөнжил аваад ир гэсэн. Тэгээд түс тас гээд чимээ гараад л явчихсан. Юу болсныг харахад манай машинаас орилолдоод л гараад гүйсэн. Мөргөсөн машины дуут дохио нь дуугараад байсан болохоор охиноо тайвшруулахаар замын хажууд байсан сараалжин хашааны тэнд очсон. Тэгээд Өвөрхангай аймгийн сумын түргэн ирж эмнэлэгт очсон. Тархи толгойных нь зургийг авах шаардлагатай байна гэсэн. Уян зүү тавих гэтэл судсыг нь олохгүй 1 удаа хатгасан. Улаанбаатар хотод очоод Гэмтлийн эмнэлэгт 8 удаа хатгуулсан. Тухайн үед охиноо маш их өрөвдсөн. сартай жоохон хүүхдийн минь толгой нь өвдөхийн хажуугаар зүүгээр маш олон удаа хатгуулсан. Нэг хүнээс болоод сартай хүүхэд хохирч байгаад маш их харамсаж байна. Миний охин минь л эрүүл байвал болно. Миний охинд ямар нэгэн зүйл болох юм бол би зүгээр байж чадахгүй шүү гэж х. Эмч нарт үзүүлэхэд хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Тархи нь цуураад гэмтсэн. Жоохон хүүхэд хурдан бороолоод эдгэрдэг учир хөнгөн гэмтэлтэй гэж гарсан байсан. *******ыг манай эгчтэй уулзаж байна гэхээр нь би явж очиж нэг удаа уулзаж байсан. Хүн жаахан ч гэсэн хүн чанартай байх ёстой. Хохирлын тоо хэмжээ тодорхойгүй учир хохирлоо өгч чадаагүй. Одоо мөнгөө бариад ирлээ гэж байна. Бид нар ослын дараа машинуудыг маань гаргаад өгөөч гэж зөндөө гуйсан. Энэ 7 сарын хугацаанд манайхан бүгд хэцүү байдалтай байсан. Бид нарын машиныг гаргаад өг ахаа гээд хэлэхэд ч огт тоогоогүй. Бид нар таныг уучилж байна гэж х. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч хариу байхгүй байж байгаад хоригдлоо л гэсэн. Өмнөх шүүх хуралдаанд хүүхдээ ээждээ үлдээгээд ирсэн боловч ирээгүй. Энэ бүхэнд маш их гомдож байна. Хүүхдээ 8 сарын дараа ирж харуулаарай гэсэн. Жаахан хүүхдийг ойр, ойрхон харуулж болохгүй гэсэн. Цагаан сарын дараа үзүүлнэ. Улсын эмнэлгээр явсан учир төлбөр гараагүй. Иргэний нэхэмжлэгч ирээгүй байгаа. нь надтай санал нэг байгаа гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            0 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ******* ахтай хамгийн их холбогдсон хүн нь би байна. Нийтдээ хүн, эд хөрөнгийн асуудал яригдаж байна. Энэ хүнд хангалттай боломжийг олгосон. Ийм аймар зүйлээс бүгд амьд гараад ирсэн. Маргаан хийгээд яах вэ ч гэж х. 0 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ******* бид нарын нэгийг нь ч эмнэлгээр авч явъя гэж хэлээгүй. ******* гэдэг хүн огт хичээгээгүй, зүтгээгүй нь бид нарын гомдолтой байгаагийн шалтгаан болж байгаа юм. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гарсан нь би бүх хүнийг эмнэлгээр авч явж эмчлүүлснээс болсон юм. Бүх хүнийг улсын эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийн биеийн амрыг хараад эсвэл энэ хүнд асуудал болгоод хувийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж болох байсан. Машины асуудлыг шийдээд өгчих. Нярай маань зүгээр бол болоо доо гэж х. Машины асуудлыг шийдсэн байсан бол бид нар ийм байдалд хүрэхгүй байсан. Би 07 дугаар сараас хойш онлайн дэлгүүрээ ажиллуулаад явах боломжтой байсан. Би хүүхэдтэй. Манай нөхөр элэг шилжүүлэх хагалгаанд орчихсон байсан. Машинаа аваад 1 сар л болж байсан. Надаас байнгын бага сага мөнгө гардаг байсан. Өмнөх шүүх хуралдаан болоод ирж байхад шүүгдэгч нь ирээгүй. Бид нарт ямар их хүндэтгэлгүй хандсан билээ дээ. Наашаа ирэх гэж машин 500 000 төгрөгөөр хөлслөөд ирсэн. Нэг хүнийг дагуулаад гадуур эмчилгээ хийлгэнэ гэвэл мөнгө ямар болсон билээ дээ. Гэтэл бид нар ******* ахын өгсөн 500 000 төгрөгөөр томографикаар л харуулах мөнгө байсан. Бид нарт сэтгэлгүй хандсанд нь гомдолтой байна гэв.

            Иргэний нэхэмжлэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Надад гомдол санал байхгүй. Өөр ярих зүйл байхгүй гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Машинд учирсан байгаа хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан дүнг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

            Иргэний нэхэмжлэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Манай эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн хохирлыг гаргуулах саналтай. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

            Иргэний хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 

            Тухайн үед хэргийн газар байгаагүй учир юу болсныг мэдэхгүй байна. Би *******ы эхнэр учир гарсан зардлыг хамт төлөх ёстой гэж ойлгож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.      

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн үзлэг хийсэн №07 тоот:

            “...1. ийн биед бүсэлхийн /5, бүсэлхий 1-р нугалмын фиброзон цагирганий урагдал, баруун, зүүн шуу, нуруунд зулгаралт, зөөлөн, эдийн гэмтлүүд тогтоогдлоо.

            . Дэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

            . Дэ гэмтлүүд нь 0.07.10-нд үүссэн байх боломжтой.

            . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 7- дүгээр хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн үзлэг хийсэн №6 тоот:

            “...1. гийн нь 0 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр, одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул, сэтгэл гутрал, түгшүүрийн хүнд зэрэг тогтоогдож байна.

            . гийн нь гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Сэтгэл гутрал, түгшүүрийн шинж хүнд зэрэгт байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.

            . Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 18-10 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар хийсэн №808 тоот:

            “...1. гийн биед зулайн ар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            . Дэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

            . Дэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            5. Дэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар хийсэн №1 тоот:

            “...1. гэх 0 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн ГССҮТ-н толгойн томографийн хариу, СД, 0 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн цээжний эгц байрлалын рентген зураг, 0 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн ГССҮТ-н толгойн томографийн хариу, СД-н дээр, 0 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн өвчтөний түүх 8 хуудас, Өргөө амаржих газарт төрсөн үеийн өвчтөний түүх 5 хуудас эмнэлгийн бичиг баримтад зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл байна.

            . Эх хүүхдийн эрүүл мэндийн ийн радиологийн тасгийн лэгч Ч.Баттулга нь гийн томографийн СД-г уншиж гаргасан хариунд зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл байна.

            . Дэ зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            . Дэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 808 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /1 дүгээр хх-ийн 151-15 дүгээр хуудас/,

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №8 тоот:

            “...1. *******ын биед тухайн үед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ.

            . Дэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

            . Дэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            5. 0.07.1-ны толгой, хүзүүний КТГ, 0.07.6-ны хүзүүний СРТ-н шинжилгээгээр хүзүүнд өөр гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 8-1 дүгээр хуудас/,

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №8 тоот:

            “...1. *******ын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            . Дэ гэмтэл нь мөнхөө зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

            . Дэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            5. Дэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 0-1 дүгээр хуудас/,

            Мөрдөгчийн 0 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мөрдөгчийн 0 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт хангах тухай, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолууд, Өвөрхангай аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын 0 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 0 дугаартай эрүүгийн хэрэгт харьяалал тогтоолгох тухай албан бичиг, Прокурорын 0 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн /1077 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 0 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн /1 дугаартай албан бичиг,  “” ББСБ ХХК-ийн 0 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 0-07 дугаартай хариуцагч томилох тухай албан бичиг, *******,******* нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолууд, 881 УНҮ улсын дугаартай Toyota prius -XW0 загварын, улсын дугаартай Toyota prius Alpha -XW загварын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбарууд, шүүгдэгч *******ы эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 1, 7-1, -5,, 1, 6, 56, 8, 1 дугаар хуудас/,

            Шүүгдэгч *******ы оршин газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоодох ийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 7-85 дугаар хуудас/,

            Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын химийн шинжээчийн №157 тоот:

            "...1.. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд хэрэг хамаарна...” гэх дүгнэлт / дугаар хх-ийн-7 дугаар хуудас/,

            Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын химийн шинжээчийн №15 тоот:

            "...1.. Шинжилгээнд ирүүлсэн гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт / дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/,

            Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын химийн шинжээчийн №158 тоот:

            "...1.. Шинжилгээнд ирүүлсэн гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт / дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/,

            “” ХХК-ийн хохирлын үнэлгээнүүд, / дугаар хх-ийн 111-11, 11, 17 дүгээр хуудас/,

            Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн №10 тоот:

            “... . “Тоуotа кроун” маркийн улсын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох гүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 1.. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадлагаа / дугаар хх-ийн 0 дугаар хуудас/,

            Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт / дугаар хх-ийн 5-7, 51-5, 61, 66, 10 дугаар хуудас/,

            “” ХХК-ийн тодорхойлолт, хохирол төлсөн баримтууд / дугаар хх-ийн 66, 161-0 дугаар хуудас/,   

            Шүүх хуралдаанд шинээр гаргасан дансны хуулга, гэрэл зургууд, хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дэ нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан ийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

            Шүүгдэгч ******* нь 0 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоуоtа кроун” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 1.. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хойд талын хөвөөн хэсэгт зогсож байсан “Toyota prius 1” маркийн улсын дугаартай, “Тоуоtа prius-0” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч *******, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

Хохирогч , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч *******,******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн үзлэг хийсэн №07 тоот: “...1. ийн биед бүсэлхийн /5, бүсэлхий 1-р нугалмын фиброзон цагирганийн урагдал, баруун, зүүн шуу, нуруунд зулгаралт, зөөлөн, эдийн гэмтлүүд тогтоогдлоо. . Дэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. . Дэ гэмтлүүд нь 0.07.10-нд үүссэн байх боломжтой. . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 7- дүгээр хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар хийсэн №1 тоот: “...1. гэх 0 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн ГССҮТ-н толгойн томографийн хариу, СД, 0 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн цээжний эгц байрлалын рентген зураг, 0 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн ГССҮТ-н толгойн томографийн хариу, СД-н дээр, 0 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн өвчтөний түүх 8 хуудас, Өргөө амаржих газарт төрсөн үеийн өвчтөний түүх 5 хуудас эмнэлгийн бичиг баримтад зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл байна. . Эх хүүхдийн эрүүл мэндийн ийн радиологийн тасгийн лэгч Ч.Баттулга нь гийн томографийн СД-г уншиж гаргасан хариунд зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл байна. . Дэ зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. . Дэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 808 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /1 дүгээр хх-ийн 151-15 дүгээр хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №8 тоот: “...1. *******ын биед тухайн үед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. . Дэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. . Дэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. 0.07.1-ны толгой, хүзүүний КТГ, 0.07.6-ны хүзүүний СРТ-н шинжилгээгээр хүзүүнд өөр гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 8-1 дүгээр хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн №10 тоот: “... . “Тоуotа кроун” маркийн улсын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох гүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 1.. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадлагаа / дугаар хх-ийн 0 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1, -т хуульчилсан.

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын химийн шинжээчийн №157 тоот: "...1.. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд хэрэг хамаарна...” гэх дүгнэлт / дугаар хх-ийн-7 дугаар хуудас/ болон бусад мэдүүлгийн баримтуудаар тогтоогддог.

            Шүүгдэгч нь “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлийг согтуурсан үедээ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10  дугаар зүйлийн .1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Тээврийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10  дугаар зүйлийн .1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. 

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад , чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, -т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 7 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн 1.-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах тэй бөгөөд энэ ийнхээ дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгч *******аас доорх байдлаар хохирол нэхэмжилсэн.

1. Хохирогч нь осолд орсны улмаас ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон учраас ажлаасаа гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 7 000 000 төгрөг /сарын 500 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар/, сэтгэцэд учирсан хохирол 1 6 500 төгрөг, эмчилгээ хийлгэсэн баримтаар 1 67 000 төгрөг гаргуулна гэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогч т 1 67 000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хангах нь зүйтэй энэ төлбөрийг авсан талаараа шүүх хуралдаанд хохирогч нь тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.-т “...энэ хуулийн 0.-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/68, А/75 дугаар хамтарсан тушаалын дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн -т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Дөрөвдүгээр зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 0 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын .6-д ... тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг -5. дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэл тогтоосон боловч дэ журам, аргачлалыг үндэслэн Дөрөвдүгээр зэрэглэлээр тооцон сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тогтоох нь хохирогчид ашигтай байна гэж шүүхээс дүгнэв.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16 500 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас гаргуулан хохирогч т олгох нь зүйтэй.

Иргэний хуульд заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож гаргахад ганцхан ажилладаг гэх байгууллагын тодорхойлолт хангалттай нотлох баримт болж чадахгүй бөгөөд энэ нь давхар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 7 000 000 төгрөг гаргуулна гэх хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

. Иргэний нэхэмжлэгч ******* нь баримтаар 11 05 төгрөг нэхэмжилснээс 1 700 төгрөгийн мөрдөн байцаалтын шатанд авсан байх тул үлдэх 760 685 төгрөг, авто машины хайрцагийн үнэ /Бокс/ 00 000 төгрөг, нийт 1 060 685 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

Харин түүний депозит дансны хуулга гарган хохиролд нийт 5 1 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхив. Учир нь уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, яг юунд зарцуулсан нь тодорхойгүй, мөн дансны хуулганд бичигдсэн бичиглэл нь монгол хэлээр биш галиглан бичсэн байна.

. Тухайн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-0 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг 10 80 000 төгрөг гэж , “”  ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-1 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг 1 7 000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт гарсан ба тус дүгнэлтийг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй тул уг үнийн дүнгээр хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Дэийг нэгтгэхэд шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас нийт 7 85 685 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* нь хохиролд нийт 50 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *******ын дансанд шилжүүлэн төлсөн ба уг төлбөрөөс хохирогч ийн эмчилгээний зардалд 1 67 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1 000 төгрөг, автомашинд зорчиж явсан д 1 18 60 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ын эмчилгээний зардалд 1 700 төгрөгийг тус тус зарцуулсан гэж хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас тайлбарласныг шүүгдэгч тал дэмжсэн байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1 0 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь 0 оны 01 дүгээр сарын 7-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч******* нар нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхээс тогтоосон нийт 7 85 685 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нар нь хуульд зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх тэй болохыг дурдав.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн хуулийн 1. дүгээр зүйлийн 1-т “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийг 0 оны 1 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эх. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэрэгт хуулийн өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээс өмнө холбогдсон байх тул түүний зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8, 1. дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-т зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох ийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих ийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь зорчих ийг хязгаарласан 01 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, , Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүрэгтэй, зорчих ийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих ийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох ийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь хоног цагдан хоригдсон, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

Шүүгдэгч *******ы нь шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор түүний өмчлөлийн Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо дүгээр байр тоотод байрлах 0,1 м талбай бүхий тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 0 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 0/ШЗ/0 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн. дугаар зүйлийн 1, , , ,.,.,.6,.7,.8,.10,.1, 8.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8, 1. дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох ийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих ийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д зорчих ийг хязгаарласан 01 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, , Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.         

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн -т зааснаар ******* нь зорчих ийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих ийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн , -т зааснаар *******д мөн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох ийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* нь хохирогч т хохирол 18 17 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ад 11 05 төгрөг,  “” ХХК-д 10 80 000 төгрөг, “” ХХК-д 1 7 000 төгрөг, д 1 000 төгрөг, д 1 18 60 төгрөг тус тус төлсөн болохыг, хохирогч ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 7 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 5 1 800 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ талаарх баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх тэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч *******ы өмчлөлийн Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо дүгээр байр тоотод байрлах 0,1 м талбай бүхий тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 0 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 0/ШЗ/0 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.  

8. ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хоног цагдан хоригдсон, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.10 дугаар зүйлийн , 8. дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих тэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн -т  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА