| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0023/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-д холбогдох 2416000160017 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны **** дугаар сарын ***-ний өдөр Увс аймгийн ****** сумд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ их сургуулийн ***************** 3-р дамжааны оюутан , ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, ********** хотын ************ дүүргийн ********дугаар хороо ******** тоотод оршин суух хаягтай, ************* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, И овогт Л-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлагч Б.Ш-н согтуурал шалгах багажийг үлээлгэх шаардлагыг өшиглөх, цохих зэргээр эсэргүүцсэн болох нь:
1. Шүүгдэгч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед их согтсон байсан болохоор юу болсон талаар мэдээгүй, сүүлд камерын бичлэг үзэхэд тухайн алба хаагчийг хөлөөрөө өшиглөөд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байсан. Би энэ гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
2. Хохирогч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 102 тусгай дугаарт мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байх үед өдрийн 14 цаг 50 минутад ******** зочид буудалд хүн зодох гээд байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэй буудлын ресейпшн, үйлчлэгч нартай муудалцаад хэл амаар доромжилсон байдалтай байсан. Би тухайн эмэгтэйг өөрийн гаргаж байгаа үйлдлээ зогсоох талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлага тавихад тухайн эмэгтэй гаргаж байгаа үйлдлээ зогсоохгүй хэл амаар доромжлоод байхаар нь эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Эрүүлжүүлэх байранд очоод драгер үлээлгэх хооронд үлээхгүй хөндий, хий үлээгээд, үлээхгүй гэх зэргээр үйлдэл гаргасан тухайн үед би та цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж драгер үлээ гэж шаардлага тавихад чи дуугүй бай, чамайг ажилгүй болгоно, гуйлгачин минь гээд салаавч гаргасан. Эрүүлжүүлэх саатуулах байрын цагдаа Б.Б драгер үлээлгэхэд 3,69 хувийн согтолттой байсан. Намайг тухайн эмэгтэй дахин хэл амаар доромжилж өшиглөсөн... Эрүүлжүүлэх саатуулах байрын эмч дэслэгч Ж.Ш, цагдаа Б нар гарч ирж шаардлага тавьж эрүүлжүүлэх байранд хийсэн... Надад энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
3. Гэрч Ж.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Цагдаагийн алба хаагч болох Б.Ш нэг танихгүй эмэгтэйг эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирсэн... Тухайн эмэгтэй драгер үлээхэд 3,69 хувийн согтолттой байсан. Тэгээд драгер үлээсний дараа тухайн эмэгтэй дуудлагаар авч ирсэн цагдаа Ш-г дахиж хэл амаар доромжлоод “...би ар гэрээсээ хүн дуудаад гарна. Чи яахаараа миний эрхэнд халддаг юм бэ пизда, үтгэн минь...” гээд салаавч дунд хуруугаа гаргаад цагдаа Ш-г цохих гээд хэд хэдэн удаа өшиглөөд, гараараа цохих гээд байсан. Тухайн үед цагдаа Ш өөрийгөө цохиулахгүй хамгаалаад тухайн эмэгтэйн гарыг барьж болиулаад байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
4. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Цагдаагийн алба хаагч болох Б.Ш нэг танихгүй эмэгтэйг эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирсэн. Би дуудлагаар авч ирсэн эмэгтэйг драгер үлээлгэх гэтэл үлээж чадахгүй хий үлээгээд байсан чинь цагдаа Ш драгер үлээх талаар шаардлага тавихад урдаас нь “...чи бусад байсан хүнийг авч ирж чадахгүй байж дуугүй байж бай...” гээд байсан... Тэгээд драгер үлээсний дараа тухайн эмэгтэй дуудлагаар авч ирсэн цагдаа Ш-г дахиж хэл амаар доромжлоод “...би ар гэрээсээ хүн дуудаад гарна. Чи яахаараа миний эрхэнд халддаг юм бэ пизда, үтгэн минь...” гээд салаавч дунд хуруугаа гаргаад цагдаа Ш-г хэд хэдэн удаа өшиглөөд, гараараа цохих гээд байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-н эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч хэргийн материалтай танилцаад “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/-ийг гаргасан байх тул шүүгдэгч Л.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогтой Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Б-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. . Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА