| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл лж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Номин,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Э.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С******* овогт Э******* М*******д холбогдох эрүүгийн 2400000002 тай, 5/2024/004/Э индекстэй хэргийг 2024 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр Б******* аймгийн М******* су төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Х ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт, О аймгийн Ж сум дүгээр баг, У т, т гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, одоо Сэлэнгэ аймаг, А сум, баг, Н а түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 208 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар Э медалиар шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, С******* овогт Э******* М******* /РД:90**************9/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М******* нь 2024 оны дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сум, Х ангийн салбар заставын тоотод иргэн Ү.С тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан биед нь халдаж, зүүн чих хэсэгт заазуураар зүсэн эрүүл мэндэд нь зүүн чих шарх, зүүн тохой, зүүн чихний ар талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.М******* нь 2024 оны дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сум Х ангийн салбар заставын тоотод иргэн Ү.С тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан биед нь халдаж, зүүн чих хэсэгт заазуураар зүсэн эрүүл мэндэд нь зүүн чих шарх, зүүн тохой, зүүн чихний ар талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[], хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], эд мөрийн баримтаар пивор, ногоон өнгийн иштэй, заазуурыг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол[], хохирогч Ү.С мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], гэрч Б.Э мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], гэрч Д.О мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], гэрч Д.А мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[], Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 22/0 тай албан бичиг[8], иргэний нэхэмжлэгчээр Ц.Дийг томилсон тухай албан бичиг[9], иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[0], Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 6 тай шинжээчийн дүгнэлт[*******], шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[2], шүүгдэгч Э.М*******ын 2024 оны 0 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[], шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[4], шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[5], шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[6], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах тухай хуудас[], шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт[8], шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас[9], шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[20], хохирогч Ү.С бичгээр гаргасан хүсэлт[2], шүүгдэгчийн “Хаан” банк дахь 50559652 тай дансны дэнгүй хуулга[22], Эрүүл мэндийн даатгалын сангийн 00900020080 ын дансанд 280,250 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай хуулбар[2], хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл[24] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн *******.6 зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.М******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний нэхэмжлэгч Ц.Д /төрийг лж томилогдсон/ нь шүүгдэгч Э.М******* нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, саналгүй тухай, хохирогч Ү.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй боловч шүүгдэгч Э.М*******ын зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 5,500,000+280,500=5,80,500 төгрөгийг төлсөн болохоо мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.М*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . зүйлийн дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивор, ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.М******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6., 6.8, 6.0 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч С******* овогт Э******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С******* овогт Э******* М*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивор, ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Шүүгдэгч Э.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 зүйлийн 4, 6. зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
0. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ