Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02838

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                           

 

 

 

 

 

    2020          10            21                                               183/ШШ2020/02838

             

 

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118,  132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.П, З.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  0000 оны 00 дугаар сарын 0 ний өдөр төрсөн хүү Цийн Ч, 0000 оны 0 дүгээр сарын 00 ний өдөр төрсөн хүү Цийн А нарыг эх Г.Пгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 0 ний өдөр төрсөн хүү Цийн Ч, 0000 оны 0 дүгээр сарын 00 ний өдөр төрсөн хүү Цийн А нарыг  11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр З.Цээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Г.П, З.Ц   нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

5.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй  Хан Уул ......... тоотод  байршилтай 53,22 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.П, Ц.Ч, Ц.А нарыг нэмж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 582 230  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400  төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.       

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                О.ЧУЛУУНЧИМЭГ