| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000410 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын дунд үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******н булаг гэх газраас иргэн олон тооны буюу 2 тооны даагыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай адуу ******* сумын 3 дугаар багийн ******* гэх газраар бэлчээрлэдэг нутгийн адуу байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын дунд үеэр “Я” үсгэн доогуураа хөндлөн ширээ тамгатай ухаа зүсмийн эр даага, ухаа халзан зүсмийн охин дааганууд алга болчихсон. Ингээд би дээрх 2 даагаа ойр хавиараа хайж үзээд олохгүй болохоор нь орхисон байсан. Гэтэл Сэргэлэн сумын цагдаа холбогдож миний алдсан 2 даагыг олж өгсөн. Тэр цагдаа хэлэхдээ ...******* хүү гэх залуу таны адууг хулгайлж Сэргэлэн сумын хүнд зарсан байна гэж хэлсэн. ...Би алдсан 2 адуугаа Сэргэлэн сумаас олж авсан болохоор гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын үеэр манай нөхөр 2 тооны адуу дутаж байна гэж хэлсэн. ...Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч залуу залгаад “танайх 2 тооны адуу алдсан уу” гэж асуусан. Ингээд нөхөр бид 2 Сэргэлэн суманд очиж хэсгийн төлөөлөгчтэй уулзаж тухайн адууг харахад манай алдсан адуу мөн байсан. ...Манай адуу “Я” үсгэн тамгатай адуу байгаа. Тухайн үед хэсгийн төлөөлөгч ******* гэх залуу манай сумын залууд энэ 2 адууг зарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эс адуугаа авахаар 2022 оны 03 сарын үед гэх малчныхаа хамт хөдөө гэрт нь очиход ээж, аавынхаа хамт байж байсан. Би гэрт нь ороод ******* ах нь адуугаа авахаар ирлээ гэж хэлэхэд аав, ээж нь “манайх хоёр дахь өдөр мал гаргадаггүй юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт зориод ирсэн юм чинь адуугаа аваад явмаар байна гэж хэлэхэд надад хандан би танд анх өгнө гэж уяж сойж байгаа шүдлэн адуугаа өгч чадахгүй болоод байна, та оронд нь нэг даагыг нь 400,000 төгрөгт бодоод надаас 2 даага авчих гэж хэлсэн. Би ч Бат- Эрдэнэд за тэг дээ гэж хэлж зөвшөөрсөн. Тэгэхэд “та гэрээс урд зүгт байх айл руу очиж бай” гэж хэлсэн. Намайг н гэрээс урд зүгт байх айлын хашаан дээр очоод байж байхад ганцаараа адуу тууж ирээд айлын хашаанд адуугаа хашаад ухаа зүсмийн 2 тооны даага барьж өгсөн. ...Түүнээс хойш 2023 оны 05 сард манай сумын хэсгийн төлөөлөгч Чинямбол надтай уулзаад гэх залуугаас 2 даага авсан уу гэж асуухад нь авсан гэж хэлсэн. Тэгэхэд тэр 2 даагыг чинь үзье, хүний 2 даагыг чамд өгсөн юм шиг байна, эзэн нь харъя гээд байна гэж хэлсэн. ...тэд нар очиж үзээд “эзэн нь даагаа таньж байна, чамд хүний 2 даага өгсөн байна, энэ 2 даагыг эзэнд нь өгч явууллаа” гэж хэлсэн. Би “хүний даага юм бол ав” гэж хэлсэн. Тэгэхдээ намайг хохиролгүй болгож өгөөрэй гэж хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Дараа нь удаагүй 2023 оны 06 сарын орчим гэх залуу өөрөө манай адуунд 2 тооны даага авчирч өгсөн. Одоо надад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
Гэрч Т.жавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо сар өдрийг нь мэдэхгүй байна. Би ахын малыг хардаг юм. Ингээд нэг өдөр ах намайг хамт хөдөө яваад ирье, би хүнээс адуу авах ёстой юм гэж хэлсэн. Тэгээд би ахын хамт Портер-2 маркийн ачааны машинтай ******* сум руу “*******н ар” гэх газарт байх айлд очсон. ахын адуу авах хүнтэй уулзаж гэрээс нь урагш байх хашаан дээрээс тэр залуу нь ...“Я” үсгэн тамгатай 2 тооны адууг ачаад ах бид хоёр хөдөө гэрт ирж буулгасан. ахад адуу ачиж өгсөн хүн нь тэндээ үлдсэн. Дараа нь ах надтай уулзаад нөгөө залуу чинь бид хоёрт буруу гарын адуу ачиж өгөөд явуулсан байна гэж ярьж байсан, ингээд би аймагт ажилтай явж байх үед адууны эзэн нь гэх хүн ирээд нөгөө ухаа зүсмийн, ухаа халзан зүсмийн 2 тооны адуугаа аваад явсан гэж байсан. Үүний дараа ахад буруу гарын адуу ачуулсан хүн нь 2 тооны адууг өгсөн, тэр залуу хүрэн зүсмийн 2 тооны адуу өгсөн байсан. Тухайн адууны нэг нь үхчихсэн, одоо нэг адуу нь байгаа. ах тухайн үед хүн адууны мөнгө надаас авсан тэрийг авна гэж явсан. Тэгэхэд нөгөө хүн нь хулгайн адуу ачуулчихсан байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын үед манай гэрийн гадаа машин ирээд манай хүү тэй уулзаж байгаад явсан. Манай хүү тэр машинтай хүнтэй уулзаад над руу ирээд “би энэ хүнд 2 адуу өгөх ёстой юм, яваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүдээ 2 дахь өдөр байна, уг нь мал гаргадаггүй гэж хэлсэн. Өөр олон зүйл хүүдээ хэлээгүй, ингээд манай хүү адуугаа бөөгнүүлээд ирье гээд мотоциклтой явсан. ...би ч хүүгээсээ адуу мал өгсөн эсэхийг асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Шүүгдэгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оноос эхэлж Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт гэх хүний адууг маллаж амьдардаг байсан юм. Ингээд 2022 оны 03 дугаар сард адуундаа очиход танихгүй 2 тооны даага манай адууны захад байхаар нь манай гэрээс урагш байдаг эзэнгүй хашаанд 2 даагыг хашиж байгаад 1 сар орчмын дараа ******* сумын мал мах авдаг гэх ахад нэгийг нь 400,000 төгрөгт бодож зараад 500,000 төгрөгийг бэлнээр аваад 300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан. Ингээд 2022 оны 05 сарын орчим бас адуундаа явж байхад манай адуунд өөр адуу нийлэхэд ах ирж адуугаа салгаж авахад нь өмнө авсан 2 даага ахын адуу байна гэж мэдсэн. Миний авсан 2 даага нь ухаа зүсмийн “Я” үсгэн тамгатай охин дааганууд байсан. Би тухайн 2 даагыг 2020 оны 03 сард 2,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан Даюун маркийн мотоциклоор тууж эзэнгүй хашаанд аваачиж байгаад зарсан. Би ахад адууг нь адуугаар нь бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 42-45, 47-51/
- Ц. Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 53-57/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/
- Ц. иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68-72/
- Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73/
- Ц. мал, тэжээвэр, амьтад, хашаа худгийн тооллого /хх-ийн 74/ болон шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн хохирогчид 2 тооны даагыг хүлээлгэж өгсөн талаарх 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын дунд үед Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******н булаг гэх газраас Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хохирогч олон тооны буюу 2 тооны даагыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П., гэрч, Б., Г.жав, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтан, машин механизмд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй, 2 даагаа буцааж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ц. гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл нь 1,030,500 /хх-ийн 50/ төгрөгөөр үнэлэгдсэн ба тухайн мотоцикл нь эвдэрч хэрэглэх боломжгүй болсон нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******эс уг мотоциклийн үнэ 1,030,500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 1,030,500 /нэг сая гучин мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
.