| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж /томилолтоор/
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 242100000001******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамж 1******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Ташгайт зочид буудалд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь шилэн стаканаар цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг бүгдийг нь төлнө” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн 4,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Мөн цаашид хамрын хагалгаанд орох мөнгийг нэхэмжилнэ...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Ташгайт зочид буудалд хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Ташгайт зочид буудалд найз түүний танил дүү , найз нарын хамт орсон. Энэ үед өөр өрөө рүү явсан ба бид 2 архи ууж байгаад хоорондоо маргалдаад би түүний толгой хэсэг рүү нэг удаа цохиод маргаан болоод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “... ахын найз нь надтай муудалцах гээд ам мурийгаад байсан. Би аль болох муудалцахгүй гэж бодоод уучлаарай гээд үгийг нь өнгөрөөж байсан. Тэгтэл гэнэт тэр залуу стакан авч миний толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед хүмүүс салгаад толгойноос цус гарсан байсан тул би ариун цэврийн өрөөнд ороод нүүрээ угааж байхад тэр залуу орж ирээд мөн архины шилээр толгой руу цохиж намайг газарт унахад дээрээс өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч М.ын “...Тухайн буудал гурван ортой байсан ба би мухрын орон дээр гар утсаа оролдоод хэвтэж байхад гэнэт түжигнэх чимээ гарсан. Намайг харахад // нь // дээр гараад нэг цохих шиг болсон. Би очоод , нарыг салгахад гартаа шилэн стакан барьсан байсан. толгой нь хагарсан байсан ба цус гарч байсан. Би г дагуулаад ариун цэврийн өрөөнд ороод толгойг нь угааж байтал миний гар утас дуугарч, би ариун цэврийн өрөөнөөс гарч буудлын өрөөний мухарт утсаар ярьж байтал ариун цэврийн өрөөн дотор дахин түжигнэх чимээ гарч намайг очих үед , нар барьцалдсан байсан ба толгой өөр газартаа дахин хагараад нэг нүд нь тагларч хавдсан байсан. Би , нарыг салгахад дүү рүүгээ намайг ирж ав гэж ярьсан. Тэгээд дүү 2 цагдаатай ээжийг нь дагуулаад орж ирээд, цагдаагийн алба хаагч нар г авч явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4******* тоот “...*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Дээрх баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь нүдний ухархайн хагалгаанд орсон хагалгааны төлбөр, замын зардал, эм тариа болон бусад зардалд зарцуулсан нийт 3,293,370 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид шүүх хуралдаанаас өмнө нийт 3,500,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч ******* нь *******эс хамрын хагалгаанд орох зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоожээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 /550,000x5=2,750,000/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
5. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА