| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321004200019 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Дорнын их гэгээ ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 тооны үхэр газрын тосны 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч өрмийн 3 дугаар ангид хэрэгтэй байна, мал мах нийлүүлээч гэж иргэн 384 кг үхрийн махыг нэг килограммыг нь 12,000 төгрөгөөр тооцож нийт 4,608,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг газрын тосны 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч өрмийн 3 дугаар ангид нийлүүлж улмаар тус компаниас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн махны төлбөр болох 4,608,000 төгрөгийг иргэн өгөлгүй компаниас мөнгө шилжүүлээгүй байна, удахгүй шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн 4,608,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогч 384 кг үхрийн махыг 1 кг-ийг нь 12,000 төгрөгөөр тооцон газрын тосны 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч өрмийн 3 дугаар ангид нийлүүлж улмаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр махны төлбөр болох 4,608,000 төгрөгийг тус ангиас бусдын дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогч “компаниас мөнгө шилжүүлээгүй байна, удахгүй шилжүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч 4,608,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 06 дугаар сард манай компани хонь, үхрийн мах авна гэхээр нь би өөрийн танил гэх хүнээс хонь болон үхрийн мах авч компанидаа нийлүүлсэн. Би тухайн үед компаниас махны мөнгөө дансаар дамжуулж өөрийнхөө дансанд шилжүүлж авсан. Тухайн үед хүнээс авсан байсан мөнгө маань нэхэгдэж байсан болохоор би тэр махны мөнгөнөөс өгсөн. Тэгээд нэгэнт мөнгийг нь үрчихсэн учраас үлдэгдэл мөнгийг нь ч бас үрсэн тул эгчийн мөнгийг өгч чадаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч С.ийн “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр утас руу залгаад 2 тооны үхэр, 10 тооны хонь авна, танайх өгөх боломж байна уу гэсэн. Манайх 2 үхэр нядалсан, хонь байхгүй учир манай багийн иргэн гэх хүнээс 10 тооны хонь аваад ийн ажилладаг ангид 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр махаа өгсөн. нь махны мөнгө хэзээ өгөх талаар тухайн үед хэлээгүй. Манайх өмнө нь мах өгч байсан, мөнгө нь 1 сар орчим болоод дансанд ордог байсан учир тэр хугацаанд орох байх гэж бодож байсан. 10 хонины мөнгийг хэзээ өгсөн талаар мэдэхгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 2, 3-ны үед оюутан хүүхдээ сургуульд нь явуулах гээд мөнгөний хэрэг гарч ийн утсаар холбогдоход “мөнгө чинь удахгүй орно” гэж хэлсэн. Би түүний утсаар хэдэн удаа холбогдсоноо санахгүй байна, олон удаа холбогдсон, холбогдох бүрт удахгүй өгнө гэж л хэлдэг байсан. Сүүлдээ миний утсыг авахгүй болсон. Би *******эй хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр холбогдоход 2-3 хоногийн дараа дансанд чинь орно гэж хэлсэн боловч одоо утас нь холбогдохгүй байна. ийн дансанд манай 2 үхрийн мөнгө хэзээ орсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч тэмдэглэл, гэрч Н. банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, *******ийн Төрийн банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н. цагдаагийн газарт гаргасан тайлбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.ийн эд хөрөнгөд 4,608,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******ийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА