| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00689/и |
| Дугаар | 153/ШШ2020/00671 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00671
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00671 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух Х-н Г-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух Х-ы Х-д холбогдох, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие Х.Хтай 2012 оны 9 дүгээр сард танилцаад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.Музафер, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Х.Сара нар төрсөн. Миний бие ******* аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвд 2010 оноос хойш статистикчаар ажиллаж эхэлсэн. 2013 оны 2 дугаар сард ажлын газрын жолоочтой намайг хардаж, гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад, намайг алгадаад, өөрийгөө боомилох гэж оролдож байсан. Үүнээс хойш байнгын намайг хардаж, хэрүүл хийдэг байсан. Мөн дандаа ажлын газрын хүмүүстэй харддаг. 10 дугаар сард ирсэнээсээ хойш манай ажлын газрын нягтлан бодогчтой байнга хардаж, хэрүүл хийдэг байсан ба би үүнийг нь тэвчихээ байгаад 2020 оны 6 дугаар сард амиа хорлох гэж судсаа ханасан. Мөн 6 дугаар сарын 26-ны өдөр намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас арга буюу амиа хамгаалахын тулд цагдаад хандаад, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 280 дугаартай шийтгэврээр шийтгүүлж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү Х.М, охин Х.С нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 7 жил хамт амьдарсан. Би Х.Гт сална гэж хэлээгүй, Х.Г өөрөө сална гэж хэлсэн. Намайг мөнгө өгсөнгүй, их мөнгө өг гэж байнга дарамталдаг. Х.Г эмнэлэг дээр байнга архи ууж гэртээ согтуу ирдэг. Архи ууж согтуу ирээд өөрийнхөө гарыг зүсээд би 10 хоног баривчлагдсан. Би Х.Гыг чи байнга архи ууж байна одоо боль нэг бол гэртээ очоод уу гэж хэлдэг. Би шашин шүтдэг учраас архи, тамхи хэрэглэдэггүй. Х.Г манай нягтлантай намайг харддаг гэж байна би тэр залуутай хардаагүй. Харин Х.Г өдөр, шөнөгүй байнга архи уудаг. Сүүлдээ Төрх эмнэлэг дээр очиж архи ууж, хөзөр тоглож байсан. Би чи яагаад архи уугаад байгаа юм бэ? гэхэд чи байнга миний ажил дээр ирдэг, миний хэрэгт байнга ордог гэж намайг доромжилдог. Бид хоёр анх үерхэхдээ Х.Гын ахаас байшин авсан. Тэр байшингийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг миний эцэг, эх өгөөд үлдсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Х.Гын нэр дээр зээл авсан. Сүүлд нь тэр мөнгийг Х.Гын эцэг, эх төлсөн. Гэтэл одоо Х.Гын эцэг, эх хоёр нь энэ байшинг бид нар авч өгсөн, чи одоо зайлах болоогүй юу? гэж намайг байнга дарамталдаг. Би гэрлэлтээ цуцлуулмаар байна. Гэхдээ би хүүхдийн тэтгэмж төлөхгүй. Өөрийнхөө нэр дээрх малчны зээлийг төлнө. Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдүүд ээжээсээ салбал хэцүү, би хоёр хүүхдээ 3 сартайгаас нь өсгөсөн. Үүнийг ******* сумын хүмүүс бүгд мэднэ. Би хоёр хүүхэдтэйгээ байнга уулзаж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Х.Хад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2013 оны 01 дугаар сарын 16-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0185687 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.Музафер, 2017 оны 04 сарын 11-ны өдөр охин Х.Сара нар нь төрсөн болох нь 0000887649, 8440000034 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн т******* шүүхэд гаргасан тайлбар зэргээр т******* т******* тогтоогдлоо. /хх-ийн 7,8 дугаар тал/
Нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Х.Х нар нь хоорондын үл ойлголцол, хардалт, таарамжгүй харьцаанаас болоод байнгын хэрүүл маргаантай, гэр бүлийн хүчирхийлэлд байдаг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргаж байгаа талуудын тайлбар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 280 дугаартай шийтгэвэр / хх-ийн 13-15 тал/ зэргээр тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.М, 2017 оны 04 сарын 11-ны өдөр охин Х.С нарыг эх Х.Гын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Х.М, охин Х.С нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Х.Хын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Х.Х нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь т*******лах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Х.Г нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Харахас овогт Хуанганы Х //, Жантекей казбек овогт Хуанбайн Г // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.М, 2017 оны 04 сарын 11-ны өдөр охин Х.С нарыг эх Х.Гын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Х.Хд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Х.Гт т******* т******* даалгасугай.
4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дуоьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас 197880төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн т*******лах Ц.Бд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ