| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00708/и |
| Дугаар | 153/ШШ2020/00674 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00674
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00674 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, 13/6 дугаар байрны 60 тоотод оршин суух, О овогт Ц-ийн Н //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00708/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н нь 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг 1986 онд, 1987 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод эсгүүрчний курст суралцаж төгссөн. Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эсгүүрчнээр ажилд орж, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал тасралтгүй 7 жил ажилласан болно. Тус байгууллага 1994 онд өмч хувьчлалын хуулийн дагуу ахуй үйлчилгээ нь дуудлага худалдаагаар хувьчлагдсан учир өөрийн хусэлтээр эсгүүрчний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн хэдий ч аймгийн архивын тасгаас ажилд томилсон захирамж олдож, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй болно. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул Ц.Н намайг 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайн-Эр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Ц.Н нь 1968 онд төрсөн. 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар луу эсгүүрчний курсд явж ирээд Ховд аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээний төвд эсгүүрчнээр 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан юм. Ажилд орсон тушаал нь бол гарч ирсэн. Халагдсан тушаал байхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлыг нь тогтоолгох хүсэлт гаргасан.. гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нийг 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын НААҮ-ний төвд эсгүүрчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар 31-ний өдрийн 1564 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 32 тоот Ажилд томилох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 4-5 дугаар тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 194 оны 12 сараас 2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/
3.1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон 311394 дугаартай хөдпөлмөрийн дэвтэр /хх-ийн 12-35 дугаар тал/
4.Гэрч Д.Мөнхцэцэгийн... Би 1987 оны 02 дугаар сараас 1991 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Ц. Н нь надтай хамт 1986 оны 6 дугаар сард 10 дугаар ангийг хамт төгсөөд Улаанбаатар хотод очиж 45 хоногийн эсгүүрчний курс төгссөн юм. Надтай хамт 1987 оны 02 дугаар сараас 1991 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд.эсгүүрчнээр ажиллаж байсан. Тухайн үед ахуй үйлчилгээнд 12 оёдолчин, нэг эсгүүрчин ажиллаж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 55-46 дугаар тал/
5.Гэрч Ш.Шагдарын... Би 1987 оны 03 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж 1992 оны 4 дүгээр сари хүртэл ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн юм. Ц.Н нь намайг ажилд ороход Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд эсгүүрчнээр ажиллаж байсан бид хоёр намайг шилжих хүртэл хамт ажилласан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
6. Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд ажиллаж байхдаа ажлын байран дээрээ авахуулсан гэрэл зураг /хх-ийн 49 дүгээр тал/
7. Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээний төвийн үүдэнд авахуулсан хамт олны гэрэл зураг /хх-ийн 50-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О... овогт Ц-ийн Н //-ийг 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын НААҮ-ний төвд эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ