Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2467

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК /РД:00000/,

Хариуцагч: Ө М ХХК /РД:00000/-д холбогдох,  

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 2 өрөө 48.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мырзабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Золжаргал, хариуцагч Ж ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагч Ж ХХК ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Ө М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А.Б-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мырзабек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мырзабек өөрийн эцэг А.Бгаас надад олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол агуулга иргэн А.Б нь Ө М ХХК-тай 2011 оны 12 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-г байгуулсан. 2012 оны 01 дүгээр сараас эхэлж Ө М ХХК-иас хүлээлгэж өгсөн орон сууцанд 10 жилийн хугацаанд амьдарч байна. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-ний төлбөрийн 30 хувь болох 20,050,000 төгрөгийг бэлнээр Ө М ХХК-д төлсөн. Орон сууцны санхүүжилтийн корпорацтай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Ө М ХХК-д төлснөөр орон сууцны төлбөрийг 100 хувь төлж гэрээнд заасны дагуу орон сууцыг хүлээж авсан. Гэтэл Ө М ХХК нь тус орон сууцны гэрчилгээг бидэнд олгоогүй. Өнгөрсөн хугацаанд Ө М ХХК-иас 4-5 удаа орон сууцны гэрчилгээг гаргуулахыг шаардаж, хамгийн сүүлд Ө М ХХК орон сууцны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэхэд Ө М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон хэдий ч шийдвэр хүчингүй болсон. А.Б 2011 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон байхад 2015 онд Ж ХХКөөрийн нэр дээр тус орон сууцны гэрчилгээг авсан. Иймд Ж ХХК ХХК-ийн нэр дээр байгаа орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах, шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн А.Бг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 2 өрөө 48.04 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж ХХКнь 110 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 95 хувийн гүйцэтгэлтэй улсын комисст, 2012 оны 11 дүгээр сард техникийн комисст тус тус хүлээлгэж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-ний дагуу захиалагч нарыг орон сууцанд оруулсан. Улсын комисст хүлээлгэж өгөхдөө 110 айлын орон сууцыг тоот бүрийн өмчлөгч нарын нэрсийн жагсаалтыг гаргасан. Уг 110 айлын орон сууцнаас 6 орон сууцыг Ө М ХХК, мөн 6 орон сууцыг Ж ХХК ХХК, үлдсэн орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө төлсөн захиалагч нарын орон сууцнууд байсан. Ө М ХХК тус 110 айлын орон сууцыг барихад 1,400 м.кв газраараа хөрөнгө оруулж, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний төлбөрт 6 орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай талбай, 1 автомашины зогсоол нийт 640 м.кв ашигтай талбай авахаар тохирсон. Улсын комисст барилга хүлээлгэж өгөхдөө Ө М ХХК-д 6 орон сууц, үйлчилгээний А, Б заал, 1 автомашины зогсоол зэргийг хүлээлгэж өгсөн. Маргаан бүхий 8 тоот орон сууцны тухайд хөрөнгө оруулагч нар Хятад улс руу 1 жилийн хугацаанд явсан байх үеэр Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулах эрхгүй Ө М ХХК гэрээ байгуулсан байх. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Ө М ХХК нь орон сууцны борлуулалт болон Ж ХХК ХХК-ийн дотоод ажилд оролцох эрхгүй гэсэн гэрээтэй. А.Б-нбайгуулсан гэрээний тухайд гэрээ хууль бус гэрээ гэж үзэж байна. Ж ХХК ХХК-ийн өмч болох нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Ө М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 08 тоот, 2 өрөө 48.04 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Манай компани нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүхэд бичгээр өгсөн. Анх иргэн А.Б 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 08 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-г Ө М ХХК-тай байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Ө М ХХК тус орон сууцыг захиалгаар барьж, захиалагч орон сууцны үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний төлбөрийн 30 хувь болон 20,050,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 70 хувь 40,000,000 төгрөг, нийт 60,050,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Орон сууц ашиглалтад орсноор захиалагчид орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2014, 2015 онуудад Үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах тухай гэрээ-ний талуудын хэн аль нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах талаарх хүсэлтээ өгөх боломжтой байсан. Үүний дагуу Б.Мырзабек улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч тодорхой хариу өгөөгүйгээс шалтгаалж хугацаа алдсан үйл баримт тогтоогдож байна. 110 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд Ө М ХХК нь Фу Жиан Лян Хө ХХК-тай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан Ө М ХХК-ийн захирал А.Эрдэнэтөгс нь өөрийн эзэмших эрхтэй 1,400 м.кв талбай бүхий газраараа хөрөнгө оруулж Хятад улсын хөрөнгө оруулалттай Фу Жиан Лян Хө ХХК-тай 110 айлын орон сууцыг бариулах Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу Ө М ХХК нь 630 м.кв ашигтай талбай авахаар болсон. Харин 6 орон сууц авна гэсэн тохиролцоо байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 110 айлын орон сууцны барилгыг 2011 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж тохирсон боловч Фу Жиан Лян Хө ХХК-ийн үйл ажиллагаа удааширч 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэрээнд заасан хугацаанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй тохиолдолд тухайн орон сууцыг барьж байсан Фу Жиан Лян Хө ХХК болон орон сууцыг барьж ашиглалт оруулсан Ж ХХКнь хугацаа хожимдож улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож Ө М ХХК-д төлөхөөр тохирсон. Иймд хугацаа хэтэрсэн алдангийн төлбөрт Ө М ХХК-ийн өмчлөлд Ж ХХКнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий 8 тоотын орон сууц болон бусад 3 нийт 4 орон сууцыг харилцан тохиролцож шилжүүлэхээр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу олгогдох 6 орон сууц болон алдангид өгөхөөр тохирсон 4 орон сууцны талаар тохиролцсон бичгийн баримт байхгүй. Тухайн үед 4 орон сууцыг алдангидаа өгч байгаа талаар амаар тохирсон. Үүний дагуу А.Бтай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-г байгуулж, захиалагч тал 60,050,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу 8 тоот орон сууцны өмчлөгч мөн байх тул хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйл байхгүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ө М ХХК, Ж  ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 2 өрөө 48.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Ө М ХХК зөвшөөрч, хариуцагч Ж ХХКэс зөвшөөрч маргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч А.Б, түүнийг төлөөлж Б.Мырзабек нь хариуцагч Ө М ХХК-тай 2011 оны 12 сард Ө М ХХК-ийн барьж буй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 2 дугаар орц, 2 давхарт 48.04 м.кв талбай бүхий орон сууцыг 60,050,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г бичгээр байгуулсан байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ө М ХХК-д гэрээний дагуу орон сууцны үнэ 60,050,000 төгрөгөөс 2012 оны 01 сарын 03-ны өдөр 20,050,000 төгрөгийг, 2012 оны 01 сарын 26-ны өдөр үлдэх 40,000,000 төгрөгийг төлсөн тул дээрх хэлцлийг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ. /хх-ийн 15, 168 дугаар тал/

 

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00025 дугаар тогтоолоор Ж ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мырзабекд холбогдох, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд дараах үйл баримтыг тогтоосон байна.

 

Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт ...Ж ХХКмаргааны зүйл болох Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байрны 8 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

Б.Мырзабек нь Ө М ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг 2012 оны 12 сараас эзэмшиж эхлэхдээ Ө М ХХК орон сууцны өмчлөгч мөн эсэх, уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгаагүйгээс гадна үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийг зөрчсөн байна.

 ...Ө М ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Фу Жиан Лян Хө ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Ө М ХХК өөрийн эзэмшлийн 1 406 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх, Фу Жиан Лян Хө ХХК орон сууцны барилга барихад 100 хувийн хөрөнгө оруулалт хийх үүргийг тус тус хүлээж, Ө М ХХК баригдах барилгаас 630.183 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг өмчлөх, Фу Жиан Лян Хө ХХК барилгын ажлыг гүйцэтгэх, борлуулалт хийхээр тохирчээ. Гэрээ хэрэгжих явцад Фу Жиан Лян Хө ХХК хөрөнгөгүй болсны улмаас Ж ХХК ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, дутуу гүйцэтгэлтэй барилгыг шилжүүлсэн ба уг барилгад Ж ХХКхөрөнгө оруулалт хийж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилгыг улсын комиссын актаар ашиглалтад оруулсан, Ө М ХХК-д 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байна.

 Эдгээр баримтаас үзвэл гэрээний дагуу Ө М ХХК-ийн мэдэлд хуваарилагдсан эд хөрөнгөд Б.Мырзабекийн эзэмшиж буй орон сууц байхгүй байна. Харин Ө М ХХК уг орон сууцыг алдангид тооцон Ж ХХК ХХК-иас авсан боловч тус компани өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна гэж үзэн орон сууцны үнэ 60 050 000 төгрөгийг алдангид тооцон, нэмж шаардсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшсэн байдал тогтоогдоогүй ба хоёр шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ гэж дүгнэсэн байна. /хх-ийн 31-36, 85-89/ 

Мөн хэрэгт дээрх шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэгдсэн Ө М ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж ХХК ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэг, хохиролд 492,290,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01073 дугаар тогтоол нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 132-137 дугаар тал/ 

Хариуцагч Ж ХХКнь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 18-р хороо, 37 байрны 8 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа нь шүүхийн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 152 дугаар тал/

 

Маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тухайд зохигч маргаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон А.Б түүнийг төлөөлж Б.Мырзабек, хариуцагч Ө М ХХК-ийн 2011 оны 12 сард байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 

Хариуцагч Ө М ХХК нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлгүй юм.  

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж ХХК-тай орон сууц худалдах, худалдан авахаар хэлцэл хийгээгүй, хариуцач Ж ХХКнь нэхэмжлэгчийн өмнө орон сууц өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байна.  

Иймд хариуцагч Ө М ХХК, Ж ХХК-д холбогдох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 2 өрөө 48.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Б-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ө М ХХК, Ж ХХК-д холбогдох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 2 өрөө 48.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Б-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР