Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/02892

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Б  овогт Б. Т  /РД:ОА00000000/, Т овогт Ш. Д /РД:УК0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Т овогт Д. О эх Б.Т асрамжид үлдээсүгэй.

       3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Д.О 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Д тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү Д.О эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ш.Д, эх Б.Т нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

       5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүү Д.О эцэг Ш.Д уулзуулж байхыг эх Б.Т даалгасугай.

       6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас 32,266,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох мөнгөн хадгаламжийн хуримтлалаас 28,866,666 төгрөгийг хариуцагч Ш.Д үлдээж, хариуцагч Ш.Д 57,733,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгосугай.

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжид 516,816 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгож, шинжээчийн зардалд 659,000 төгрөгийг хариуцагч Ш.Д гаргуулж шинжээчид олгосугай

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ