Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тул овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000046 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* *******” ХХК-д ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тул овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ инвест” ББСБ-аар үйлчлүүлээд гарахдаа тус байгууллагын лангуун дээрээс 13 грамм 995 сорьцтой ******* гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2,786,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Тул овогт ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ Инвест” ББСБ-аар үйлчлүүлж байхдаа лангуун дээрээс нь 13 грамм 995 сорьцтой ******* гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,786,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай төрсөн дүү ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Инвест” ББСБ руу орж өмнө нь авсан гинж, бөгжнийхээ зээлийг төлсөн. Энэ үед би хамт орсон. Зээлээ төлчихөөд дахиж гинж, бөгж лизингээр авахаар гэрээ хийсэн. Энэ үед нь би гинж, бөгж үзээд зогсож байхад лангуун дээр орооцолдсон гинж харагдахаар нь би гартаа атгаад авсан. Дүү маань тэндээс гинжээ зээлээр худалдан авч гэрээгээ хийгээд бид хамт гарсан. Тэндээс гарч гэр рүүгээ очоод маргааш нь би Улаанбаатар хот руу явах ажилтай байсан тул тус гинжийг ******* сумын 6 дугаар баг, “Шүр” захын Кибер барьцаат зээлийн газарт 2,200,000 төгрөгний барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...2024 оны 01 дүгээр сарын төлөвлөгөөний дагуу ******* суманд байрлах байгууллагуудаар борлуулалтаа хийх зорилготой 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 62 дугаар байранд байрлах өөрийн салбараас 15 цаг 51 минутад үнэт эдлэлээ цаасан хайрцаганд хийгээд UB cab таксины үйлчилгээ дуудаад ******* сумын 4 дүгээр багт байрлах 16 дугаар цэцэрлэгт очиж борлуулалтаа хийсэн. Тухайн газар 4 хүн зээлийн үйлчилгээгээр ээмэг, бөгж худалдан авалт хийсэн. Ингээд 17 цаг 51 минутад дуусаад үнэт эдлэлээ хайрцаглаад мөн UB cab үйлчилгээний такси дуудаад салбар дээрээ ирсэн. Би зээлийнхээ материалуудаа цэгцэлсэн. борлуулалтынхаа зүйлсийг цэгцэлж дуусаад бид хоёр хамт 19 цаг 54 минутад ажлаасаа гарсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ын хамт ажлын байр руу орж ажлаа хийж байтал 15 цагийн орчимд надад хэлэхдээ “эгчээ камер шүүхгүй бол болохгүй байна, энд байсан 4 сая төгрөгийн үнэтэй гинж байхгүй болсон байна” гэж надад хэлэхээр нь би “чи өчигдөр орой ирээд тооллого хийгээд зургаа дараагүй юм уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд камер шалгаж үзэхэд салбарын камер ажиллахгүй байсан учраас камер засдаг хүн дуудсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

иргэний нэхэмжлэгч “...Манай байгууллага нь иргэн *******ээс 2,260,000 төгрөгийг дансаар хүлээж авсан. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/,

гэрч ын “...62 дугаар байрны 2 давхарт 8 тоот салбар дээрээ ирээд хайрцагтай үнэт эдлэлээ тавиур дээр тавиад Ууганбилэг эгч бид хоёр тус тусын ажлаа хийсэн. Тэгж байтал гаднаас хоёр эмэгтэй орж ирээд өмнө авсан зээлээ хаагаад хаасан гэсэн бичиг аваад Голомт банк руу өгөх гэж байгаа юм гэж ярьж байсан. Тухайн хоёр эмэгтэй гарч яваад эргэж орж ирээд зээлийн үйлчилгээгээр гинж, өргөн бөгж авсан. Би ажлуудаа цэгцлээд бараа бүтээгдэхүүн үнэт эдлэлээ хураагаад сейфэндээ хийгээд зээлийн мэргэжилтэн эгчийн хамт 19 цаг 57 минутад гарсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ажлын байран дээрээ ирээд 15 цагийн орчим харилцагчиддаа үнэт эдлэл үзүүлэх гээд хартал нэг гинж байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн РЦ-24-24 тоот дүгнэлт /хх-ийн 67-70/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, эд зүйлийг түр хураан авсан болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,786,400 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “ Инвест” ББСБ-д 2,786,400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч 2,260,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч байгууллага нь хулгайд алдсан 995 сорьцтой, 13 грамм ******* гинжийг буцаан авч, шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч 2,260,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тул овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч ..... нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй..

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА