| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02683/И |
| Дугаар | 2740 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗ-д холбогдох,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон гэх үндэслэлээр халагдсан нь хууль зөрчсөн болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 3201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ны өдрийн 415 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 923 дугаартай тогтоолууд хүчин төгөлдөр байгаа ба тухайн шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 сарын 07-ны өдөр 1037 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс 2020 оны 09 сарын 23-ны өдөр хүртэл 10,887,494 төгрөг нэхэмжилж байгаа ба мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дах заалтыг зөрчин дотоод аудитын байцаагчаар томилсон тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,887,494 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б1/227 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өнгө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б-г2018 оны 09 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасны дагуу бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн байдаг. Уг шийдвэрийг О.Бнь эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба уг хэргийг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж О.Б-гажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Ийнхүү ажилд эгүүлэн тогтоолгох үйл явц хуульд заасан журмын дагуу явагдаж нэхэмжлэгч О.Б-г2020 оны 06 сарын 10-ны өдөр Б1/227 дугаартай замын даргын тушаалаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчийн албан тушаалд томилсон байдаг. Яагаад уг тушаалд томилсон бэ гэвэл О.Б-ийнөмнө нь ажиллаж байсан албан тушаал татан буугдаж байхгүй болсон. Бидний хувьд байхгүй болсон ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлж өмнө нь хийж байсан ажилтан нь адил чанарын, өмнө авч байсан цалинг нь дээшлүүлж буюу дотоод аудитын байцаагчаар томилсон. Иймд бидний зүгээс байж болох боломжит ажлын байранд нэхэмжлэгчийг томилсон гэж үзэж байгаа. Мөн уг тушаалаас өмнө нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасны дагуу 2-3 удаа өөр ажлын байр санал болгосон байдаг. Иймд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлсэн гэж үзэж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах шаардлагын тухайд сүүлийн тушаалтай холбоотой биш өмнөх ажлаас халсан тушаалтай холбоотой түүний үр дагавраас үүдэлтэй гэж үзэж байгаа бол энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Тэгээд ч уг нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас халсантай холбоотой юм уу аль эсвэл цалин гаргуулах гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж шаардаж байгаа бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан гэж үзэж байна. Харин тушаал хүчингүй болгуулах шаардлагын тухайд шүүхээр шийдвэрлүүлэх маргааны төрөлд багтахгүй байна гэж үзэж байгаа ба үүнээс харвал тушаал хүчингүй болгуулах болох ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг яаж тооцож гаргасан гэдгийг нэхэмжлэгчээс асууж тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна. Өмнөх 1037 дугаартай шийдвэрээр 2020 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх цалин олговрыг олгохоор аль хэдийн шүүхийн шийдвэр гарчихсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч УБТЗ-дхолбогдуулан
Нэхэмжлэгч О.Бнь УБТЗ-дхолбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч О.Баясгаланд шүүхийн шийдвэрт заасан албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалыг 3 удаа санал болгосон ч ажилд ороогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалын хүчингүй болгох шаардлагын тухайд
Нэхэмжлэгч О.Бнь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалаар түүнийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар томилсон нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрийн дагуу Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох үүргээ зөрчиж, мэргэжлийн бус албан тушаалд томилсон, шүүхийн шийдвэрийг зөрчсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн дээрх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол тул шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаартай, О.Баясгаланд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, О.Б-гМонгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны олговорт 5,029,636 төгрөг гаргуулан О.Баясгаланд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг УБТЗ-ддаалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00923 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар зохигч маргаангүй байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 4/7448 дугаар мэдэгдэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг үндэслэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар О.Б-гажилд авах тухай тушаалаар О.Б-гДотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд авах үүрэгтэй. Хэрэв тухайн ажлын байр байхгүй болсон бол мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгч О.Б-ийнөмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн орон тоо бүтцээс хасагдаж байхгүй болсонтой холбоотой өөр албан тушаал томилсон гэж тайлбарлаж байх боловч О.Б-гДотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар авч ажиллуулах талаар тохиролцох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас олгосон албан тушаал нь өөрийн эзэмшсэн хуулийн мэргэжил, мэдлэгт хамаарахгүй, санхүү, нягтлан бодогч, эдийн засгийн мэдлэг шаарддаг албан тушаал гэснийг хариуцагч үгүйсгээгүй, нотлох баримтаар нотлоогүй байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т нийцэхгүй байх тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хоёр. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын тухайд
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00923 дугаар тогтоол, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01047 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Б-ийндундаж цалин хөлс өдрийн 89,814 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь шүүхийн шийдвэрийн дагуу О.Б-гМонгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 106 хоногт ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9,520,284 төгрөгийг олгох үүрэгтэй. /106 хоног х 89,814 төгрөг = 9,520,284 төгрөг/
Гурав. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын тухайд
Ажлаас үндэслэлгүй халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчид олгохоор тогтоосон олговроос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.
Иймд хариуцагчид нэхэмжлэгчид олгохоор тогтоосон цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар О.Б-гажилд авах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 9,520,284 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-д олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБТЗ-ддаалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 188,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 48,645 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР