Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2757

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ч,

Хариуцагч: Л.Б нарт холбогдох,  

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, хариуцагч Л.Б, хариуцагч Л.Б-ын өмгөөлөгч Ё.Энхбулган, хариуцагч Б.Ч, хариуцагч Б.Ч-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Т.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ч-ийнажилладаг компани барьцаа хөрөнгө авч ир гэсэн учир 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Ч-тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Байраа Б.Ч-тзарах ямар ч зорилго байгаагүй. Б.Ч түр зуур байраа миний дээр шилжүүлчих. Барьцаа хөрөнгө шаардаад байна гэж хэлсэн. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууц нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Б.Ч 16,000,000 төгрөгийг, би 9,000,000 төгрөг нийт 24,000,0000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж авсан. Миний хувьд бичиг үсгийн болон хуулийн мэдлэггүй байдлаас шалтгаалж ийм зүйл болсон. Б.Ч нь миний нэр дээр байдаг гарааш, хашаа, байшинг мөн зээлийн барьцаанд тавьсан. Хамтын ажиллагааны хугацааны өр, авлагын тооцоог нийлж дуусгасан гэж бодож байна. Хуулийн мэдлэггүй учир байшингаа өгсөн. Иймд 2018 оны 10 сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Ч, Л.Б нартдаалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.Чшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар байгуулсан гэрээгээ нэхэмжлэгч тал үгүйсгэж байна. Т.Гнь шүүхийн өмнө бичиг үсэг, хууль мэдэхгүй мэтээр худал хэлж байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага уншиж, тайлбарлаж байгаагаас харагдана. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дараах үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Т.Г Г.Б наргурилын өрийн үлдэгдэл 100,000,000 орчим төгрөг байна. Өрөө өгөхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандлаа гэж хэлэхэд, ...үйлдвэр барьж байгаа. Тус үйлдвэрийг зарж эсвэл зээлийн барьцаанд тавьж. Танай мөнгийг асуудалгүй гаргаж өгнө. Үлдэгдэл мөнгийг бэлнээр өгнө. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцыг 56,000,000 төгрөгөөр тооцож өгье гэж аман байдлаар хэлцэл хийж тохиролцсон. 2019 оны 06 дугаар сард худалдан авсан байрандаа очиход Т.Г Г.Б нарбайгаагүй. 2019 оны 07 дугаар сард үйлдвэр дээр нь очоод яагаад байрандаа байхгүй байгаа юм бэ гэхэд ...тухайн байранд байхаар хүмүүс өр, авлагаа нэхэж ирээд байлгахгүй байна. Олон компани, хувь хүмүүст өртэй байна... гэж хэлсэн. ... надаа тэр асуудал хамаагүй. Би та хоёрыг байлгана гэсэн болохоос зарах буюу өөр хүмүүст түрээсэлж болохгүй... гэж хэлэхэд ...байранд манай ахын хүүхдүүд байгаа удахгүй гаргана... гэж хэлсэн. Би тухайн үед нь хугацаа өгөөд явсан. Энэ хугацаанд Т.Г,Г.Бат-Өлзий нарт гурил зээлээр үргэлжлүүлэн өгч баримт үйлдэж байсан үндэслэл нь гурилын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд миний мөнгийг төлөх чадваргүй болохоос гадна дампуурлаа зарласан тохиолдолд үйлдвэрийн байраа зарах хүртэл хугацаагаар хүлээх болсон шаардлагатай болох байсан. Мөн Хаан банк ХХК-иас сарын 1.7 хувийн хүүтэй зээл төлдөг учир дахин бараа нийлүүлж байсан. Төлбөрийг үлдэгдлийг төлөх хугацааг тодорхой тохирч тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж байсан. Гэрээгээр тохирсон алдангийг Т.Г Г.Б нарсанхүүгийн хүнд байдалтай байгаа учир авалгүй ойлгож, хүндэлж байсан. Одоогийн байдлаар 45,980,000 төгрөгийг Т.Г,Г.Бат-Өлзий нараас авах авлагатай байгаа. Л.Бдавхар хохирч байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргаж хугацаа алдах шаардлага байхгүй гэж өмгөөлөгч зөвлөсний үндсэн дээр 45,980,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тусад нь Т.Г,Г.Бат-Өлзий нараас нэхэмжилнэ. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гүйлгээний утга дээр баярлалаа, уучлаарай, эгч нь маргааш нь мөнгийг өгнө гэх зэргээр бичиж байгаа нь надад өртэй байсан гэдгийг нотолно. Эдгээр дансны хуулганууд нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээтэй огт хамааралгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нотариатын байгууллага дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр гэрээ байна. Орон сууцыг зарсан хүнд хүндрэл учруулж байна. Т.Гнь хугацаа авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг авахаасаа өмнө очиж үзэхэд 2 бага насны хүүхэд 1 настай эмэгтэй байсан. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцыг очиж үзсэнийхээ дараа авахаар шийдэж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Ч-тэй гэрээ байгуулж 38,500,000 төгрөгийг дансаар, 1,500,000 төгрөгийг бэлнээр, монгол гэрийг 25,000,000 төгрөгөөр тооцож бартер хийж нийт 55,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцыг худалдаж авсны дараа Б.Ч ... 1 сарын хугацаанд хүлээж бай. Миний таньдаг хүн байгаа. Бид найзууд учир энэ зэргийн юм байна... гэж хэлсэн учир 1 сар хүлээсэн. 1 сарын дараа очиход байрнаас гараагүй байсан учир цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Орон сууцанд амьдарч байсан хүмүүс байрыг чинь суллаж өгнө гэж хэлсэн. Уг үйл явдал болсон орой Б.Ч-ийнхамт Т.Г-тайочиж уулзсан. ... Т.Г2 дүүгийнхээ дэргэд би Б.Ч-тбайраа зараагүй. Ямар сонин юм бэ ... гэж хэлсэн. 2 дүүгээ машинаас буусны дараа ...эгч нь зарсныг мэдэж байгаа. 2 дүүгээсээ мөнгө авсан учир хажууд нь хэлж чадсангүй. Миний дүү 1 сарын хугацаа өгөөч... гэж хэлсэн. Би маргаан Б.Ч-тэй гуравласан уулзалт хийж энэ асуудлыг шийдье гэсэн. Маргааш өдөр нь бид 3 нүүр тулж уулзсан. Манай нөхөр Дорнод аймгийн буриад сална, зодно гээд хэцүү байна. Манай нөхрийн 2 дүү байгаа учир эгчийгээ харж үзээд 1 сарын хугацаа өгөөч... гэж гуйж байсан. Үүний дагуу 1 сарын хугацаа өгч, 1 сар өнгөрсний дараа 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр очиход одоохон шийднэ гэж гуйсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т.Гнь хариуцагч Б.Ч,Л.Бнарт холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч Т.Гнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон тайлбартаа ...Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.Ч-тэйхудалдах-худалдан авах хэлцэл хийж шилжүүлэх болсон шалтгаан, нөхцөл нь Б.Чингист 2018 онд худалдан авсан гурилын үнэ 54,000,000 орчим төгрөгийг төлж дуусах хүртэл хугацаанд барьцаалуулахаар тохиролцсон. Орон сууцаа худалдах зорилго байгаагүй. Одоо гурилын төлбөрийг төлж дууссан. гэж, хариуцагч Б.Чхариу тайлбар, татгалзаж буй үндэслэлээ ...Т.Гнадаас гурил худалдан авдаг байсан бөгөөд 2018 онд худалдаж авсан гурилын төлбөрийн үлдэгдэл 100,000,000 гаруй төгрөг болсон. Надаас гадна бусдад төлөх их хэмжээний төлбөрийн өртэй байсан учир орон сууцаа 54,000,000 төгрөгт тооцож худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Авсан орон сууцыг 2020 оны 02 сарын 20-ны өдөр 55,000,000 төгрөгт тооцож Л.Б-д худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн. Надтай Т.Гхудалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед орон сууц чөлөөлж өгөхийг шаардахад орон сууц чөлөөлж өгөхөд хугацаа өгөхийг гуйсан. Тухайн үедээ худалдахгүй, зөвшөөрөхгүй гэж хэлж байгаагүй. Одоо худалдаагүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагч Л.Бхариу тайлбар, татгалзаж буй үндэслэлээ ...уг орон сууцыг би Б.Ч-ээс55,000,000 төгрөгт тооцож худалдан авсан. Төлбөрийг 28,500,000 төгрөгийг дансаар, үлдэх төлбөрт бүтэн сийлбэртэй тавилгатай Монгол гэр өгсөн. Орон сууцыг очиж үзэхэд настай хүн хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд байрны өмчлөлийн талаар мэдэхгүй байсан. Т.Г-тайуулзахад 1 сарын дараа чөлөөлж өгнө. Хугацаа хэрэгтэй байгаа гэж хэлсэн гэжээ.  

Нэхэмжлэгч Т.Г,хариуцагч Б.Чнар 2018 оны 10 сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ /Үл хөлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/-г бичгээр байгуулж, Б.Чүл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/ 

Т.Гнь Б.Ч-ээс2018 оноос 2020 онд гурил худалдан авч, төлбөрийг төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, Г.Бат-Өлзий, Т.Гнарын Хаан банкин дахь дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 89-130/ 

Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж, Б.Чнь Т.Г-дхудалдсан гурилын төлбөрөөс 54,000,000 төгрөгийн төлбөрт тооцож төлбөрөөс хасч, орон сууны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болохыг хариуцагч нотлох үүрэгтэй.  

Талуудын тооцооны баримтад 2019 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар 124,862,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлөхөөр тооцоо гаргасан байх бөгөөд уг тооцоонд 2018 оны 12 сарын үлдэгдэл 54,000,000 төгрөг гэжээ.  

Гэвч Т.Г,Б.Чнарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө тэдний хооронд хийгдсэн гурил худалдах, худалдан авах хэлцэлтэй холбоотой тооцоо, түүнийг нотлох баримтгүй тул орон сууцыг гурилын төлбөрт тооцон шилжүүлж авахаар тохиролцсон, тооцооноос 54,000,000 төгрөгийг хассан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч Т.Г,хариуцагч Б.Чнарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл тэдний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан нь тогтоогдохгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Б.Чнь хариуцагч Л.Б-ттай2020 оны 02 сарын 20-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Л.Б-д шилжүүлсэн байна. /хх-ийн 70 дугаар тал/ 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.  

Талуудын тайлбар, өмчлөх эрхийг олж авсан цаг хугацаа зэргээс маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Т.Г-аасхариуцагч Б.Чингист, хариуцагч Б.Ч-ээсхариуцагч Л.Б-д шилжсэн байх бөгөөд хариуцагч Б.Ч-ээсхариуцагч Л.Б-д орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжих үед уг орон сууцанд Т.Г-аасөөр айл амьдарч байсан, амьдарч байсан айл болон Т.Г-аасөмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан талаар тодруулж, нэхэмжлэгч Т.Г-аасорон сууцны өмчлөгчийн талаар тодруулахад орон сууц чөлөөлөх хугацаа хүсч, өмчлөх эрх шилжүүлэхийг эсэргүүцээгүй болох талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.  

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. 

Хариуцагч Б.Чүл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй, хариуцагч Л.Бнь уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Т.Г-ийнөмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй байна.  

Иймд хариуцагч Б.Ч,Л.Бнарт холбогдох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Г-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч,Л.Бнарт холбогдох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Г-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР