| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0059/э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачавгад овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000032 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ачавгад овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед хохирогч маргалдан зодолдож, түүний биед тархи доргилт, хуйхны дух хэсгийн цус хуралт, зүүн чамархайн хэсгийн язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ачавгад овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед архи ууж согтуурсан үедээ хохирогч маргалдан зодолдож, түүний биед тархи доргилт, хуйхны дух хэсгийн цус хуралт, зүүн чамархайн хэсгийн язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед танил , мөн түүний найзын хамт гурвуулаа орсон. Тухайн үед би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ингээд орж суугаад нэг шил архи аваад бид хоёр нэг нэг татсан байх унтаад өгсөн. Босоод ирсэн чинь аавын дүү ах таараад “ахдаа ганц шил юм аваад өгчих” гэхээр нь би нэг шил 0,75 граммын архи /хар ногоон шилтэй нэрийг нь санахгүй гэх/ авч өгсөн. Би ширээндээ суугаад байтал ах над руу ирээд “ахдаа нэг шил архи аваад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танд сая архи авч өгөө биз дээ” гэхэд “чиний авч өгсөн архийг зүүн урд ширээнд сууж байгаа хүмүүс авчихсан” гэж хэлсэн. ах хоёр гаргүй бөгөөд би “миний ахыг дээрэлхээд авчихаж” гэж бодоод тухайн ширээ рүү очиход миний авч өгсөн архитай ижилхэн архи байхаар нь аваад ахын ширээн дээр тавьсан. Ингээд өөрийн ширээн дээрээ очоод сууж байтал ах хажуу талын ширээнд сууж байснаа “энэ чинь дууссан архи байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад нөгөө ширээ рүү очиж “та хэд хоёр гаргүй хүнийг дээрэлхээд архийг нь уусан юм бол аваад өгчих” гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу босож ирээд “чи юу хуцаад байгаа юм” гэж хэлээд шууд миний нүүр рүү цохисон. Би барьцалдаад зөрүүлж цохих гээд газар унасан. Хүмүүс тойроод салгаж байсан бөгөөд цайвардуу цамцтай бордуу царайтай дунд зэргийн өндөртэй залуу миний толгой руу шилээр цохисон. Би харвал танина. ...Миний зүүн чамархай хэсэгт 3 оёдол тавиулсан, толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч “...Бид хэд бүжиглэж байгаад би ширээн дээр нөхрийнхөө хамт сууж байхад хойд талын булангийн ширээнээс нэг танихгүй залуу ирээд ширээн дээр байсан архины шил аваад явсан. Тухайн архины шил яагаад манай ширээн дээр байсан болохыг мэдэхгүй. Аваад явахаар нь юм хэлээгүй. Тэгтэл эргэж ирээд “та нар хүний архи уусан байна, төлж өг” гэх юм ярьсан. Тэгэхээр нь би “чи зүгээр байхад ирээд архиы шил аваад явсан, чамд юм хэлээгүй, тэгж байхад чи эргэж ирээд юу нэхээд байгаа юм” гэхэд эвгүй үг хэлээд элдвээр хэлсэн. Манай нөхөр уурлаад боссон. Заамдалцаад хүмүүс бужигнаад тухайн залууг нэг нь зулгаасан. Тэгэхэд арагшаа шалан дээр ойчсон. Бужигнаад байж байхад ширээн дээрээс юм унаад хагарах шиг болсон. Би “стикан хагараад өрөнд орчихлоо” гэж бодоод харсан чинь пивоны шил хагарсан байсан бөгөөд хүмүүс голоор нь орж салгаад үйлчлэгч тухайн ойчсон залууг кабинд оруулаад “цусыг нь арчъя” гээд зогсож байхаар нь харсан чинь толгой хэсгээс нь цус гарч байсан. Мөн тухайн залуутай хамт явж байсан нэг танихгүй залуу бас дундуур орж ирээд хүмүүсийг өдөөд зодолдох гээд байх шиг байсан. Манай нөхрийг Гомбосүрэнгийн гэдэг, нөхрийг маань цохисон эсэхийг мэдэхгүй. Харин заамдалцаад барьцалдсан асуудал байгаа. Тэгээд л бужигнасан. ...Тухайн залуу нь намайг элдвээр хэлэхээр нь манай нөхөр уурлаад босож ирээд заамдалцсан. Тэгээд юу болсон эсэхийг мэдэхгүй, санахгүй байна. Харин *******оо нь өшиглөх гэж байхад араас нь хүн татаад хий өшиглөж байсан. Би тухайн залуугийн толгойг хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
гэрч “...манай хэд бүжиглээд би эхнэртэйгээ ширээн дээр сууж байхад нэг танихгүй согтуу залуу ирээд ширээн дээр байсан шилтэй архийг маань аваад явахаар нь юм хэлээгүй. Тухайн залуу дахиж ирээд “архи дууссан байсан, архийг минь авч өг” гээд ирэхээр нь “чи юу яриад байгаа юм, чиний архийг хэн авдаг юм” гэхэд “архи минь дууссан байна, та нар уусан байна” гээд байсан. Эхнэр тайлбарлаад “чи юу яриад байгаа юм, чи байсан архийг аваад явсан биз дээ” гэхэд өөдөөс нь пизда, гичий, наахуугаар нь дуудаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би “чи ер нь яах гээд байгаа юм яачихаад байгаа юм” гээд босоход өөдөөс дайраад сандал дээр унахад хажуугаас манай хэд хоёр тийш нь салгаад авсан. Бужигнаад байж байхад хажуугаас нь бас өөр өндөр хүн дайраад зодолдох гээд байсан. Ингэж бужигнаж байгаад салцгаасан. Харин тухайн танихгүй залуу мөн зодолдох гээд дайраад байсан. ...Би тухайн залуутай маргалдсаны дараа биед нь шарх гэмтэл учирсан эсэхийг хараагүй, дараа нь эхнэрээсээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч “...шинэ жилийн арга хэмжээ тараад орой 18 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг, “” караокед эхнэрийн хамт орсон. Тэгээд байж байхад Хүрэлбаатар ахын хүү таарсан бөгөөд “ахдаа ганц шил архи аваад өгчих” гэхэд “за” гээд 1 шил архи, 3 шил пиво авч өгсөн. Тэгсэн пиво ирээд архи ирэхгүй болохоор нь дүү аас “нөгөө архи чинь яасан” гэсэн чинь “юу яриад байгаа юм, би танд авч өгсөн” гэж хэлсэн. Зөөгчид манай дүү 3 пиво, 1 шил архи захиалсан байна гэхэд “танайх архи захиалаагүй, зүүн урд талын ширээ архи захиалсан, тэнд өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү т “нөгөө архийг чинь зөөгч нь зүүн урд талын ширээнд өгсөн байна” гэж хэлсэн. тухайн ширээ рүү очиж шилтэй архийг авчирсан. Тухайн шил нь хоосон байхаар нь “энэ шил чинь хоосон байна” гэж т хэлэхэд хоосон шилээ бариад тухайн ширээ рүү очсон. Гэнэт зодоон болоод явчихсан. ын толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот “...ын биед тархи доргилт, хуйхны дух хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ачавгад овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА