Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00924

 

                                                **** **** **** ****, **** ****

                              газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа ****лж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

**** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэр, 

**** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2022/00017 дугаар магадлалтай, 

**** **** **** ****, **** **** газрын нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11,200 м.кв **** дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу **** **** даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг ****д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч **** **** **** даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо- **** илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **** **** **** даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн, **** **** **** даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн **** Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** **** **** ****, **** **** **** нь ****д холбогдуулан Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11,200 м.кв **** дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу **** **** даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дугаар зүйлийн 40.1.16-д зааснаар хариуцагч ****д холбогдох **** **** Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11,200 м.кв **** дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу **** **** даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг хариуцагч ****д даалгах тухай Аймгийн **** ****, **** **** газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ. 

3. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2022/00017 дугаар магадлалаар нэхэмжлэгч **** **** **** **** М.Бадамсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Барилгын тухай хуулийн ... гэсний өмнө Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч **** **** **** **** М.Бадамсүрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** **** **** даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон хариуцагчийн төмөр каркасан хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг буулгах тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт ирүүлээгүй тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна...” гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12-04-055-07 дугаартай үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдлийг “ **** **** ****” ХХК-ийн захирал Сhu Yanghai /Чу Янгхай/, мөн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12-07047-41 дугаар албан бичгээр Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Л.Отгонбатад үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдлээр тус тус танилцуулсан. Л.Отгонбат нь ажил гүйцэтгэх гэрээгээр “ **** эрдэнийн шүтээн” ХХК-ийн барилгыг барьж байсан. Хариуцагч тус мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акттай танилцсан бөгөөд тус актыг үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй. Харин уг актыг үндэслэлгүй гэж үзсэн бол мэдсэн буюу танилцсан үеэс эхлэн хяналт шалгалт хийсэн байгууллагад эрх баригчид гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Ийнхүү эрхээ хэрэгжүүлэн дээрх актын талаар гомдол гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар болон хариуцагчийн тайлбараар тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагаа хийгээгүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч **** **** **** даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.06.24-ний өдрийн 001/ШХТ2022/00709 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгч **** **** **** даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

7. Анхан шатны шүүх **** **** Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11,200 м.кв **** дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу **** **** даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилга буулгахыг хариуцагч ****д даалгах тухай Аймгийн **** ****, **** **** газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад шийдлийг хэвээр үлдээжээ. 

8. Нэхэмжлэгч **** **** **** ****, **** **** **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...5 дугаар багийн нутаг дэвсгэрт 11,200 м.кв газрыг иргэн **** нь нэр бүхий 15 иргэнээс ...Хэрлэн сумын **** даргын А/249 захирамжаар шилжүүлэн аваад мөн **** даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг **** авсан хэдий ч **** эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ аваагүй. Газрын тухай хуульд зааснаар ...газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэсэн зохицуулалт байгаа. Мөн иргэн **** Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар **** эзэмших эрх авсан иргэн, 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй **** эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон гарын үсэг зурна...” гэж заасны дагуу **** эзэмших эрхийн гэрээ хийх, гэрчилгээг авах талаар тодорхой хүсэлтээ гаргаагүй байдаг. ...Барилга, байгууламж барих зөвшөөрөл аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан **** **** Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402 тоот, 2019 оны 449 тоот, **** **** **** даргын Тамгын газрын 2/984 тоот албан бичгээр тогтоогддог. Хариуцагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, төрийн мэдлийн газрыг хуульд заасны дагуу эзэмших үүрэгтэй. ...Мэргэжлийн хяналтын байцаагч нарын актуудаар **** эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй хууль бусаар барилга, байгууламж барьсан нь тогтоогддог. Энэхүү барилга, байгууламжийг бүтцийн хувьд авч үзэх юм бол Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 218 дугаар тушаалаар баталсан Төвөгшлийн ангилал-ын 6 дах хэсэгт заасан ангилалд хамаардаг, шүүхийн журмаар үзлэгээр тогтоогдож байгаа. ... Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11,200 м.кв **** дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу **** **** даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг ****д даалгах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “...Энэ баригдсан сэндвичин барилга нь түр агуулахын зориулалттай хөрөнгө оруулагчийн оруулж ирсэн тоног төхөөрөмжийг хадгалж байгаа. ... **** нь **** эзэмших зөвшөөрөл авсны дараа гэрээ хийх, гэрчилгээ авах зорилгоор хандахад **** **** битгий өг гэсэн гээд сумын засаг ****, холбогдох албан тушаалтнууд гаргаж өгөөгүй. Энэ гэрээ, гэрчилгээ авсны дараа барилгын зураг төсөл, БОНҮнэлгээний дүгнэлт гаргуулах ёстой гэтэл ийм боломжоор хангадаггүй. Нэхэмжлэгч тал удаа дараа МХГ-ын хяналт шалгалт хийлгэж акт тавьсан гэж байгаа боловч ****д нэг ч удаа танилцуулж байгаагүй, 2017.09.04-ний өдрийн 12-07-047-41 тоот улсын байцаагчийн актыг Отгонбатад, 2018.05.02-ны өдрийн 12-04-055-07 тоот улсын байцаагчийн актыг зөвхөн хөрөнгө оруулагч Chu Yanghai-д танилцуулсан байгаа. Мөн 2020.03.03-ны өдрийн 1/479 тоот **** даргын мэдэгдэл хүргүүлэхдээ ...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу 2020.03.18-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн 27.4-т заалтын дагуу амаар болон бичгээр нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх боломжтой... гэсэн атлаа энэ эрхийг эдлүүлэхгүйгээр 2020.03.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь ****гийн эрхийг зөрчиж байна. **** гэрээ хийх, гэрчилгээ авах талаар хандахад битгий өг гэсэн гээд өгөхгүй байна. Гэрээ хийж гэрчилгээгээ авч чадахгүй хүн яаж барилгын зураг төсөл гаргах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж чадах вэ. ... ****гийн эзэмшиж байгаа газрын ойролцоо **** даргын хамаатан махны үйлдвэртэй байгаа ... **** **** гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжинэ гэж байгаа боловч хөрөнгө оруулагч Chu Yanghai-гийн оруулсан хөрөнгийг хамгаалж байгаа төмөр каркасан түр агуулахыг буулгах гээд байгааг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн маргааны зүйл болсон барилга байгууламж нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдах ёстой эсэх, түүнчлэн хариуцагчийн **** эзэмших эрх, газрын ашиглалттай холбоотой хууль болон бусад эрх зүйн актыг бүрэн тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь: 

11. **** **** Хэрлэн сумын **** даргын 2017.07.03-ны өдрийн А/167, 2017.09.28-ны өдрийн А/249, 2018.03.02-ны өдрийн 74 дүгээр захирамжуудаар **** нь нэр бүхий 16 иргэнээс тус сумын 11,200 м.кв талбай бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд улмаар уг **** дээр ноосны үйлдвэр байгуулах зорилгоор зориулалтыг өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж, дуудлага худалдаагаар 42,320,000 төгрөгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн /ноосны үйлдвэр/ зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн хэдий ч **** эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хариуцагчид олгосон, **** эзэмшихтэй холбоотой гэрээг байгуулсан эсэх талаар баримт байхгүй байна. 

Хариуцагч **** **** **** Хэрлэн сумын **** даргын захирамжид дурдсанаар тус сумын 5 дугаар нутаг дэвсгэр, Хөшөөний баруун урд талд 11,200 м.кв талбай бүхий газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн /ноосны үйлдвэр/ зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ч хариуцагч **** эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, **** эзэмшихтэй холбоотой гэрээг байгуулаагүй нь ямар шалтгаантай, **** эзэмших эрхэд нөлөөлөх, эрх зүйн үр дагавар үүсэх талаар **** эзэмших, ашиглахтай холбоотой хууль, бусад эрх зүйн актад тулгуурлаж хууль зүйн дүгнэлтийг хийвэл зохино. 

12. Хэрэгт авагдсан **** **** Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02/417 дугаартай албан бичиг, 2017 оны 12/07/047/41, 2018 оны 12/04/055/07 дугаартай улсын байцаагчийн акт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.01.28-ны өдрийн 1/227 дугаар албан бичиг, **** **** Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402, 2019 оны 449 дүгээр албан бичгүүд, тус **** Байгал орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 313 дугаар албан бичиг, **** **** даргын 2019 оны 1/1732 дугаар албан бичиг, гэрч Б.Болормаа, М.Ганхүү, Г.Баярмаа, Х.Гүенбат нарын мэдүүлэг, анхан шатны шүүхээс ноосны үйлдвэрийн зориулалттай баригдсан гэх төмөр каркасан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч Хэрлэн сумын 5 дугаар нутаг дэвсгэр, Хөшөөний баруун урд талд 11,200 м.кв талбай бүхий ****т зохих байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр төмөр каркасан хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг барьсан үйл баримт тогтоогджээ. 

13. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтууд зохих байгууллагуудын зөвшөөрөлгүй төмөр каркасан хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай байгууламжийг /хариуцагч талын тайлбарласан агуулахыг/ барьсан гэдгийг нотолж байгаа болохоос уг барилга байгууламж /агуулах/-ийг зайлшгүй буулгах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй. 

Өөрөөр хэлбэл, зохих байгууллагуудын зөвшөөрөлгүй төмөр каркасан хийцтэй байгууламж нь ноосны үйлдвэрийн зориулалттай барилга, эсхүл хариуцагчийн тайлбарт дурдсан агуулах эсэх үйл баримтыг шүүх тогтоож, зохигчийн тайлбарын аль нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. 

14. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар **** эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй **** эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зохицуулжээ.

**** маргаан бүхий газрыг **** **** Хэрлэн сумын **** даргын 2018.03.02-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн /ноосны үйлдвэр/ зориулалтаар 15 жилийн хугацаатайэзэмших эрхийг авсан атлаа дээрх хуульд заасан хугацаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй нөхцөл байдлыг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй. 

15. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барихыг ойлгохоор заасан тул уг ойлголтод  ****гийн эзэмшлийн ****т баригдсан төмөр каркасан хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж хамаарах эсэх, хамааралтай тохиолдолд уг хуульд заасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах шаардлагын талаар зохигчоос тодруулах шаардлагатай болно.   

16. Давж заалдах шатны шүүх “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон /хариуцагчийн төмөр каркасан хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг буулгах тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт ирүүлээгүй/ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй...” гэж хоёр утга бүхий буюу зохигч хэн аль нь шаардлага, ****г үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. 

17. Дээрх байдлуудыг тодруулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл бүрдэнэ. 

18. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

19. Иймд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэр**** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2022/00017 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД