| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0021/э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
Улсын яллагч Д.Баянмөнх
Хохирогч “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Булгансайхан
Хохирогч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Отгонтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч *******
Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрлүүд овогт ******* *******д холбогдох эрүүгийн 1921004500059 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, , орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байсан одоо Монгол Улсын Дорнод аймаг дахь салбарт ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүрлүүд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан өмч болох бараа эд зүйлийг компанийн программд шивэлт хийлгүйгээр дур мэдэн зээлээр олгох, өөрийн хувийн дэлгүүртээ бараа авч үнийг төлөхгүй байх зэрэг үйлдлээр хууль бусаар захиран зарцуулж, “******* ” ХХК-д нийт 29,622,411 төгрөгийн үнийн дүнтэй барааг завшиж, мөн дээрх хугацаанд борлуулалтын орлого 4,359,897.63 төгрөгийг компанийн дансанд тушаахгүйгээр хувьдаа завшиж нийт 33,982,308.63 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “******* *******” ХХК-ийн Дорнод салбарын ажилд орсон. Энэ хугацаанд төв салбараас ирсэн гурван удаагийн тооллогоор надад зөрчил гарч байгаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэнэтийн тооллого хийж, 30 гаран сая төгрөгийн дутагдал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тооллогыг хийх үедээ надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй. Улаанбаатар хотоос хүмүүс ирж тооллого хийсэн байсан. Хэрвээ энэ тооллогод би оролцсон бол илүү дутуу бараануудыг бүгдийг нь нэг бүрчлэн тоолох байсан. Намайг тооллогод оролцуулж, барааг нэг бүрчлэн тоолоогүйн улмаас одоо маргаан үүсээд байна. Гэхдээ би ямар нэгэн хэмжээгээр компанид хохирол учруулсан гэм буруутайгаа мэдэж байна. Өнөөдрийн байдлаар миний бие нийт 12,000,000 төгрөгийг төлсөн. Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас гарч тооллого хийлгэсэн. Дараа нь ******* 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ганцаараа ажиллаж дахин тооллого хийсэн байдаг. Энэ хоёр тооллогын хоорондох тооцооны зөрүү их гарсан. Намайг ажлаас гарах үед тооллого хийхдээ байсан бараануудыг байхгүй гэж тоолсон. Мөн хугацаа нь дуусчихсан байсан бараагаа байхгүй гэж тоолсон байдаг. ...*******ыг ажлаас гарах үед хийсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тооллогын баримт /4-р хх-ийн 201/ байна. Энэ тооллогоор ******* 4,117,492 төгрөгийн зөрүүтэй гарсан байдаг. Гэтэл намайг ажлаас гарах үед хийсэн 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор байхгүй гэсэн бараанууд *******ыг ажлаас гарах үед хийсэн тооллогоор бүгд байгаагаараа бичигдчихсэн. Би өөрийн анзаарсан 2 тооллогын зөрүү гэж баримтыг /4-р хх-ийн 146/ хавсаргасан. Энэ 2 тооллогын зөрүүнээс миний өөрийн бодож үзсэнээр 5,212,640 төгрөгийн зөрүү гарсан. Тухайн тооллогыг ирж тоолохдоо маш яарч тоолсон. Дараа нь надад “ийг тооллого хийж байх үед нь нөхөр нь залгаад маш их яаруу тоолсон шүү дээ” гэж хэлж байсан. Үүний улмаас барааг дутуу тоолсон байж магадгүй. Би ямар бараа, хаана яаж өрсөн байдгийг мэднэ. 2018 оны 10 дугаар сард анх ажилд орсон. ыг ажилд орохоос өмнө нь би өөрөө бараа болон мөнгөө хариуцаад явдаг явсан. Би агуулахын зарим барааны тавиурыг хийлгэж байсан учраас барааны өрөлтүүдийг мэддэг байсан. Надад 30 гаран сая төгрөгийг төлөхөд үнэхээр хэцүү байна. Яагаад гэвэл би 2 тооллогын зөрүүг гаргуулмаар байна. Хугацаа дууссан актлагдсан бараануудыг акталчихаад над дээр өр болгоод явчихсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр дундаж үнэ гэж гаргасан байсан. Дундаж үнэ нь /1-р хх-ийн 186/ байна. Бадамсүрэн шинжээч дундаж үнэ гэх зүйлийг гаргаж ирсэн. Дараа нь мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч оролцох үедээ дахин энэ дундаж үнэлгээгээр хохирлыг тооцож гаргасан. Би дундаж үнэ гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцооллоор 04 дүгээр сарын 30-ны өдрийн үлдэгдэл буруу явсан. Би 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тооллогоор дүгнэлт гаргуулах талаар Шүүхийн шинжилгээний байгууллагынханд хэлэхэд “танай Дорнод аймгийн Цагдаагийн газраас 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл шинжилгээ хийлгэхээр хугацаатай ирсэн. Иймээс энэ өдрөөр хийж байна. Хэрвээ чи 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл шинжилгээ хийлгэх бол энэ талаарх албан тоотоо явуулбал хийж болно” гэсэн. Би 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар шинжилгээ хийлгэхээр Доржсүрэн гэх прокурорт хэд хэдэн удаа хүсэлт гаргаж Прокурорын газрын хүлээлгийн өрөөнд орж нэг бүрчлэн тайлбарлаж хэлэхэд ойлголоо гэж хэлчихээд дахин дундаж үнэ болон 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дүгнэлт гаргуулаагүй. Би компанид хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гол нь хохирол төлбөрийн асуудлыг зөвөөр гаргаж өгөөч гэж хүсэж байна. Дундаж үнэлгээний зөрүүг би өөрөө бодож үзэхэд 7,450,148 төгрөг, агуулахад байсан барааг буруу тоолсноос болж 5,142,640 төгрөгийн зөрүү гарсан. Би энэ зөрүүг шалгуулах хүсэлтэй байна. Надад 30 гаран сая төгрөгийн хохирол төлөх, 10 гаран сая төгрөгийн хохирол төлөх өөр шүү дээ. Би сургуульд лаад удаагүй ба “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” төрийн бус байгууллагад сайн дурын ажил хийдэг. Манай том хүү өөрөө хөгжлийн бэрхшээлтэй ба би оюуны бэрхшээлтэй залуучуудтай ажилладаг. Өмнө нь цалин авч байгаагүй учир өмнөх хугацаанд хохирол төлбөрийг төлөх боломжгүй байсан. Өнөөдөр би нөхрөөрөө цалингийн зээл авхуулж 10,000,000 төгрөг, нийт 12,000,000 гаруй төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн. Надад 30 гаран сая төгрөг биш 10 гаран сая төгрөгийг төлөхөд ойр санагдаж байна. Бусад хүмүүсийн тооллого буруу хийсэн алдаанаас болж гарсан мөнгийг төлмөөргүй байна...” гэв.
Хохирогч “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...”******* *******” ХХК нь анх 2015 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдаад худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орон нутагт салбар нээх шаардлага хэрэгцээ гарсан тул 2017 оноос Дорнод аймгийн ******* суманд үйл ажиллагаагаа эхэлж өнөөдрийг хүртэл тогтвортой явуулж байна. Дорнод аймаг дахь салбар маань 1, нярав 1, худалдааны төлөөлөгч 2, түгээгч 1, жолооч 1 гэсэн 6 бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр компанийн төв салбараас орон нутгийн албаны ахлах менежер борлуулалтын албаны сүпервайзор ийн хамтаар Дорнод салбарын үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх сургалт зохион байгуулах, үйл ажиллагаандаа хяналт тавих, шалгалт хийх, Дорнод аймгийн салбарт борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, дутагдал гарсан тохиолдолд тухайн дутагдлыг засан сайжруулах зорилгоор ирж үйл ажиллагаатай танилцсан байдаг. Үйл ажиллагаатай танилцах явцдаа Дорнод аймгийн тухайн салбар дээр мөн доголдол гарсан, илэрсэн санхүүгийн их хэмжээний хохирол учирсан нь нярав болоод бусад хүмүүсийн хэлж ярьснаар нь тогтоогдоод тухайн асуудлыг компанийн удирдлагад болон нар мэдэгдэж, түүний дагуу компаниас гэх нягтлан бодогчийг гэнэтийн тооллогын шугамаар явуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирээд 04 дүгээр сарын 31-ний өдөр явсан тооллогоор нийт 32,707,623.68 төгрөгийн бараа дутагдаж, борлуулалтын бодит орлогоос 8,743,608 төгрөг, нийт 41,451,231.68 төгрөгийн дутагдал илэрсэн. Энэ тухай Санхүүгийн албанаас шалгалт хийхэд Дорнод салбарын нярав нь агуулахаас санхүүгийн анхан шатын баримт үйлдэлгүйгээр бараа материал гаргаж олсон орлогыг салбарын ******* нь хувьдаа захиран зарцуулж, салбарын борлуулалтын орлого, салбарын агуулах дахь бараа бүтээгдэхүүний санхүүгийн мэдээ, тайланг Санхүүгийн албаны орон нутаг хариуцсан нягтлан бодогч санаатайгаар худал гаргах, мөн Дорнод салбарын борлуулалтын тушаагдаагүй байгаа орлогыг санаатайгаар нуун дарагдуулж, энэ тухай Дорнод салбарын *******тай үгсэн хуйвалдан *******гаас шан харамж авсан байсан. Энэ байдлаа санхүүгийн албаны орон нутаг хариуцсан нягтлан бодогч , *******, нярав нар өөрсдийн амаар болон бичгээр гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Дорнод аймаг дахь салбарт үүссэн асуудлын дагуу их хэмжээний дутагдал, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч хугацаандаа дутагдлыг арилгаагүй компанийг их хэмжээний бараа бүтээгдэхүүнээр хохироосон тул *******г 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын А19140 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Мөн г 04 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын А19139 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Нийт 41,451,231.68 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг анх Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан нийт 33,982,308.63 төгрөгөөс *******гийн төлсөн 12,687,760 төгрөгийг хасаж, үлдэгдэл 21,294,548 төгрөгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжилж байна...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сард ажилд ороод бүх бараа материалыг мэдэх боломжгүй ч өөрийн мэдэж байгаа бараа материал дээр санахад ******* 11 дүгээр сард “Хятадуудад вино гаргаад өгөөч, яаралтай авч явах гэж байгаа юм” гэхэд нь би агуулахад очиж гаргаж өгч байсан. Тухайн барааг компьютерын нэгдсэн программдаа оруулчихвал шивсэн нь харагдаж, өдөр өдрийн нэгтгэл дээр нь орж явдаг. Тухайн вино программд шивэгдээгүй байсан тул би эргэлзэж эхэлсэн. Мөн ******* эгчийн найз нь агуулахаас ирж бараа авдаг. Тухайн хүн өндөр зэрэглэлийн хэрэглэгч учраас бид хувь хэрэглэгчид үйлчлэх ёсгүй ч тухайн хүнд өндөр дүнтэй худалдан авалт хийдэг байсан. Тухайн хүн герман сокийг пакетаар нь авч байсан. Гэтэл барааны нэгтгэл дээр вино болон сок харагдахгүй байсан учир би эргэлзэж компанид удаа дараа мэдэгдэж байсан. ...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэнэтийн тооллогод би оролцсон. Би тухайн тооллогод оролцох үедээ нярав хийдэг байсан. Тухайн тооллогод Улаанбаатар хотоос ирсэн гэх нягтлан болон би оролцсон. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр агуулахад байсан бүх барааг тоолсон. ...Тухайн тооллого хийх үедээ агуулахад байсан бараанаас тоолоогүй үлдээсэн бараа байсан ба түүнийгээ дараа нь тусад нь тоолсон. Яагаад гэвэл хүнсний агуулах учраас хугацаа дууссан зарим барааг ялгаж тавиад сүүлд нь тоолсон. Тусад нь 2 гаран сая төгрөгийн хугацаа дууссан бараа гэж тоолсон. Би 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гарах үедээ мөн тооллого хийсэн. ...Урьд 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд дутсан бараа намайг ажлаас гарах үед илүүдэж гарахгүй. Агуулахад байгаа бүх барааг тоолдог. Хүн юм чинь санамсаргүйгээр алдаа гарах боломжтой. ...зээлээр бараа гаргахад өмнөх өдөр нь дэлгүүрээс бараа зээлээр авах талаар хэлж, машин гарах гэж байгаа учир одоо бараагаа авъя гэвэл барааг шивж гаргачихаад дараа нь миний эрхээр орж устгадаг. ...Тухайн үед 6 хүн ажилладаг тул нэг дэлгүүр зээлээр бараа авъя гэхэд ярилцдаг байсан. Яагаад гэвэл бараагаа дэлгүүрт хүргэж өгөөд түгээгч нь шууд мөнгөө авдаг учир бүгд зээл гаргах талаар ярилцаж шийддэг байсан. Мөнгөний асуудлыг би мэдэхгүй байна. Түгээгч мөнгөө аваад ид тушаана. Компани зээлээр бараа өгөхийг зөвшөөрдөггүй. ...Би төвөөс ирсэн барааг хүлээж авч худалдааны төлөөлөгч захиалга авахад захиалгын дагуу нэгтгэлээрээ бараа гаргаж өгдөг. Тасралтгүй явагдаж байгаа ажил учир миний өдөр тутмын ажилд хяналт тавьдаг. ...Агуулахад бодитой байсан барааг 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхдээ дутуу тоолсон зүйл байхгүй. Агуулахад байсан бүх барааг тоолсон. Би *******д барааг тоолоогүй дутуу үлдээсэн гэж хэлээгүй. *******г ажлаасаа гарснаас хойш намайг ажлаас гарах хүртэл хэдэн удаа хэр хэмжээний бараа татан авалт хийсэн талаар сайн санахгүй байна...” гэв.
Хохирогч, иргэнийн нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав ******* гэдэг хүн агуулахаас бараа бүтээгдэхүүн гаргахдаа заавал санхүүгийн анхан шатны баримт үйлдэж бараа материал гаргах ёстой байдаг боловч ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримтгүйгээр бараа материал гаргадаг үйлдэл тогтоогдсон. Үүний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэнэтийн тооллогоор байх ёстой бараа бүтээгдэхүүнээс 31 сая төгрөгийн бодит дутагдал гарсан. Мөн салбарын *******гийн тушаах ёстой байсан 8 сая гаруй салбарын борлуулалтын орлого тушаагдаагүй байсан. ...Анх ******* нь орон нутгийн ахлах Д.ыг томилолтоор ажиллаж байх хугацаанд “ ******* агуулахаас санхүүгийн анхан шатны баримт үйлдэхгүйгээр бараа материал аваад байна, тийм учраас надад хэцүү байна, намайг ******* дарамтлаад байна” гэж орон нутгийн ахлах Д.д ******* нь хэлж байсан гэсэн. Тэр мэдээллийн дагуу компанийн төв салбараас Дорнод салбар руу Х. гэдэг нягтлан бодогчийг томилолтоор явуулж Дорнод аймаг дахь салбарын бараа материалд тооллого хийсэн. Тооллого хийх явцад бараа материалын дутагдал гарсны дагуу *******аас асуухад энэ бүх асуудлыг ******* мэдэж байгаа гэж хэлж байсан. ******* ээс асуухад бараа материалуудын тодорхой хэсэг нь дэлгүүрүүдэд тавигдсан байгаа бусад хэсгийг мэдэхгүй гэж тэр үед хэлж байсан. Хэлсний дагуу шалгаж явахад дэлгүүр эзэмшигч хүмүүс нь мөнгөө аль хэдийн салбарын *******д өгчихсөн гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 77-93/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 сараас эхлэн “******* *******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын нярваар ажилласан. Манай байгууллагын үйл ажиллагаа нь өмнөх өдөр нь худалдааны төлөөлөгч , нар нь дэлгүүр, худалдааны төвүүдээс барааны захиалга аваад оройн 17 цагт мэдээгээ хаадаг. Ингээд захиалга нэгтгэнгүүд би орой нь захиалгын дагуу бараагаа бэлтгэдэг. Өглөө 08 цаг 30 минутад миний бэлдсэн барааг түгээгч, жолооч 2 ачиж гарган түгээдэг бөгөөд мөнгөө дэлгүүр, худалдааны төвүүдээс бэлнээр авч *******д баримтын хамт тулгалт хийн хүлээлгэж өгдөг. ******* уг орлогын мөнгийг компанийн дансанд тушаах зэрэг шат дамжлагаар явагддаг. Ингээд 2018 оны 11 дүгээр сард нэг амралтын өдөр /яг хэдний өдөр байсныг санахгүй байна гэх/ салбарын ******* нь над руу утасдаад газрын тосны уудад 2 хайрцаг вино гаргаад өгчих, маргааш худалдааны төлөөлөгчөөр захиалгыг шивүүлчихье гэж ярихаар нь би агуулахаас 2 хайрцаг виног манай байгууллагаар үйлчлүүлдэг байсан газрын тосонд ажилладаг гэх Хятад хүмүүст өгч явуулсан. Уг вино хайрцаг дотроо 6 ширхэг, нийт 2 хайрцагт 12 ширхэг вино байдаг, энэ нь нийт 156,000 төгрөг болдог бөгөөд маргааш нь захиалгаа шивүүлсэн үү гэж асуухад ******* эгч “шивсэн” гэж хэлж байсан. Шивэгдсэн зүйлс нь өдөр болгоны хэвлэгдсэн баримт, ачилтын нэгтгэлийн бараан дээр гарч ирэх ёстой, уг 2 хайрцаг барааны шивэлт огт гарч ирээгүй. Энэ байдлаас болж би ******* эгчийг хардах болсон. Дараа нь хэдхэн хоногийн дараа ******* эгч “өөрийн дэлгүүртээ бараа зээлээр гаргачихъя, дараа нь зарагдахаар нь мөнгийг нь хийчихнэ” гэхээр нь түүнд итгээд бараа гаргуулсан. Нийт 500 гаран мянган төгрөгийн бараа авсан, намайг ажлаас гарах хүртэл 2019 оны 06 дугаар сар хүртэл тэр тооцоо хийгдээгүй. Ингээд 2018 оны 12 дугаар сарын эхэн хүртэл 2 хайрцаг виноны мөнгө, мөн дэлгүүртээ авсан барааны үнэ хийгдээгүй учир хардаад захирал Дашдоржийн хувийн фэйсбүүк чат руу нь “******* эгч хувийн ашиг сонирхол ихтэй хүн байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Би мэргэжлийн нярав биш учир зарим зүйлсийг сайн мэдэхгүй, үүнийг ******* нь цахимжуулж хөтөлдөг, программ, хэвлэгчийн нууц кодыг надаас асуудаг байсан, тэрээр нэг зүйл янзлаадахъя гэхэд нь би нууц кодоо өгчихдөг, болчихлоо гэхэд нь даруй нууц кодоо сольдог байсан. ...Мөн ******* нь ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Ольхон” супермаркетад будаа, хүнсний зүйл зээлээр гаргаж өгдөг байсан. Уг байгууллага нь мөнгийг нь удаахгүй, 3 хоногийн дотор олгодог байсан. Уг мөнгийг ******* нь программд шивдэггүй, тооллогод оруулдаггүй байсан юм билээ. Сүүлд 2019 оны 04 дүгээр сард “Ольхон” супермаркетын авсан бараа материал шивэгдээгүй, мөнгө нь ороогүй болохоор нь “Ольхон” супермаркетын кассын нярав дээр нь очиж уулзан мөнгөө хүсэхэд *******д бараа материалын мөнгийг бэлнээр бүгдийг өгсөн, одоо тооцоо байхгүй гэж хэлсэн. Мөн энэ мэтчилэн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хатад” дэлгүүр, Матад сумын Сэлэнгээ гэх хүний дэлгүүр, Мөнхөө гэх хүний дэлгүүр, Дашбалбар сумын “Алтан дээж” ХХК-ийн дэлгүүр, Цагаан-Овоо сумын татварын байцаагчийн дэлгүүрт /нэрийг нь санахгүй байна гэх/ тус тус зээлээр бараа бүтээгдэхүүн авч байсан. Мөн ******* нь өөрөө хүнсний дэлгүүр ажиллуулдаг, тус дэлгүүртээ бараа материал зээлээр авдаг байсан. ******* нь өөрийн дэлгүүртээ нэг л удаа зээлээр бараа бүтээгдэхүүн бичүүлсэн, үүнийхээ төлбөр таван зуу гаран мянган төгрөгийг төлөөгүй байсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сард төвөөс тооллого хийж их хэмжээний мөнгөний бараа материал дутсан байхаар нь программд миний нууц үгээр ороод тулгалт хийгээд харилцагч дэлгүүрүүд рүү эргэж холбогдон баримтын дагуу тулгалт хийхэд шивэгдээгүй бараанууд зөндөө байсан. Энэ нь нийт гуч гаран сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн шивэгдээгүй байсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон нутаг хариуцсан менежер ирж ажилласан...” гэжээ. /1-р хх-ийн 108-126/
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тооллого хийхдээ бол гараар тоолдог, 1 хоногийн дотор тооллого явуулж байгаа учир зөрүү гардаг, уг гарч буй зөрүү нь дараагийн тооллогоор гарч ирдэг бөгөөд тооллого явуулахад дутагдал зөрүү гарч байвал тайланд тоолсон тоогоор л тусгана. Дорнод салбарын борлуулалт муу байдаг учир хөдөө орон нутаг, сум руу бараа нийлүүлдэг. Хөдөөний салбарын мөнгө жаахан удаж орж ирээд байдаг. ******* нь хөдөөнөөс мөнгө орж ирээгүй байгаа учир мэдээн дээрээ багасгаад өгөөч гэж хэлж байсны дагуу би нэг л удаа *******гийн гуйснаар зөрүүтэй мэдээ оруулж байсан. Энэ нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр бөгөөд нийт 23 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 15,000,000 (арван таван сая) төгрөгийн үлдэгдэлтэй л гэж нэг удаагийн мэдээнд тусгаж өгсөн.Тэгэхээр тэр барааны падаан нь 8 сая төгрөгийн падаан байсан гэж санаж байна...” гэжээ. /1-р хх-ийн 127-131/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би компанийн нярав , худалдааны төлөөлөгч нартай хамт тооллого явуулсан ба тухайн үед 23,130,498 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан байсан. ...тус газар нь бараа материалыг шивэхгүйгээр цааш гаргаж зарж борлуулдаг байсан. Мөн шивэлтгүйгээр цааш худалдсан барааны жагсаалт, нярав нь мөн дутагдлын талаар өргөдөл гаргаж өгсөн. ...Миний хувьд бол одоо болсон зүйлсийг сайтар нэг нэгэнгүй хэлж мэдэхгүй байна. Би *******тай холбоотой нэг удаагийн тооллого л хийж байсан. Тухайн үед бол Дорнод аймгийн агуулахад байсан бүх барааг нярав , менежер /гэж байсан шиг санаж байна гэх/, ******* нарын хамтаар тоолсон. Тухайн үеийн тооллогоор гарсан дутагдлыг бүгд л хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан. ...Мөн тооллого хийж байх явцад байгаа барааг байхгүй гэж бүртгэсэн тохиолдол огт байхгүй. *******гийн мэдүүлэгт тусгагдсан гэх печень, шампунь, хоол амтлагчууд зэрэг барааг нь агуулахад байсаар байтал тоолоогүй дутаасан гэж тоолох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тэдгээр ажилчид өөрсдөө хамт байсаар байж ямар нэг маргаан үүсгэх байсан. Гэтэл тухайн үедээ ямар нэгэн маргаан үүсгэлгүй бүгд хүлээн зөвшөөрсөн учир ийм байдал байх боломжгүй. Миний хувьд нэмж хэлэхэд байгаа барааг байхгүйгээр тоолсон тохиолдол огт байхгүй. ...буцаалт хийсэн, актлагдсан барааг дутаасан гэж тоолсон тохиолдол байхгүй. Хэрэв буцаалт хийвэл тухайн үед ашиглаж байсан “Смарт аккаунт” гэх төхөөрөмжид бүртгэлээр оруулж үлдэгдэл бараанаас хасагдаж шууд л Улаанбаатар хотын агуулахад ирдэг байсан учир буцаалт хийсэн барааг дутаасан гэж тоолсон тохиолдол, актлагдсан барааг ч дутсан гэж тоолсон зүйл огт байхгүй. ...тухайн үед Дорнод аймагт тооллого хийж байх явцад орон нутаг хариуцсан нягтлан бодогч нь гэх хүн байсан. Миний хувьд Дорнод аймагт очиж тооллого хийсэн явдал гэнэт л болсон бөгөөд намайг Дорнод аймагт ажлаа дуусгаад ирэхэд гэгч нь ажлаасаа халагдсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 132-133, 4-р хх-ийн 238-239/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би бараа материалын тооллогын ажил хийдэггүй гаднаас захиалга авдаг ажил хийдэг байсан. ...ажилчдын яриагаар бараа материал дутсан яриа байсан. Харин бараа материал илүүдсэн гэж сонсоогүй...” гэжээ. /1-р хх-ийн 138-139/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ямар ч байсан ******* нь салбарын ажиллаж байхад бараа материалаас орж ирсэн мөнгөтэй л харьцдаг байсан. Нярав ******* агуулахад буусан бараа материалыг хариуцаж ажилладаг байсан. Манай компани зээлээр бараа материал олгохыг зөвшөөрдөггүй байсан одоо ч зөвшөөрдөггүй. Тухайн үед Ольхон дэлгүүрт будаа зээлээр өгсөн асуудал гарсан бөгөөд бид нарт хэлээгүй. Тэгээд дараа нь мөнгөө авчихаад бид нарт хэлж шивүүлээгүй мөнгийг нь үрчихсэн гэж ойлгосон...” гэжээ. /1-р хх-ийн 144-147/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* *******” ХХК-аас хүнс бараа материал авч байсан. ...Тухайн үедээ 300,000-500,000 төгрөгийн бараа материал олон удаа авч байсан. ...ын ажилладаг байсан "******* *******” ХХК-ийн зээлийг дарж чадахгүй болоод тай өөртэй нь утсаар ярьж чи эгчдээ хүүтэй мөнгө зээлж өгөөч гээд хэлээд надад тухайн үедээ 6 сая гаран төгрөг 3 хүнээс авч өгөөд би ын ажилладаг байсан дэлгүүрийн тооцоог төлж дуусгасан. Би тухайн үедээ Дорнод аймгийн 4 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажилладаг байсан. ...Би 2019 онд аас 6 сая гаран төгрөгийн мөнгө зээлсэн байж байгаад тухайн зээлийнхээ хүүг бага багаар төлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 141-142/
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оноос эхэлж "******* " ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд борлуулалтын албанд ажиллаж байгаад 2020 оноос орон нутгийн албаны ахлах менежер хийж байна. Тухайн үед 2018 онд манай "******* ” ХХК-ийн орон нутгийн албаны ахлах менежерээр гэх эмэгтэй ажиллаж байсан бөгөөд салбар танилцуулахаар /2019 оны 04 дүгээр сарын үед шиг санаж байна/ томилолтоор Дорнод аймаг дахь салбар руу тай хамт явсан. Бид нар очоод Дорнод салбарын үйл ажиллагааг шалгахад салбарын *******тай холбоотой асуудлыг нярав ******* нь бид хоёрт мэдээлсэн. Тэр үед нь “манайхаас будаа борлуулалтад их гардаг, салбарын ******* нь дэлгүүрүүдэд будаа мэтийн бараануудыг зээлээр өгөөд байна, энэ асуудлыг яавал дээр вэ” гэж шууд мэдээлэхгүй ч тойруу замаар асуухад нь бусад ажилчид болох худалдааны төлөөлөгч , Эрдэнэтал, борлуулагч, түгээгч Мягмардорж нартай уулзаж ярилцахад зээлээр бараа материал өгдөг гэж хэлээгүй боловч энд ямар нэг асуудал байна даа гэх мэдрэмж аваад харилцагчдад бараа материал зээлээр өгдөг түүнийгээ процессын дагуу гаргадаггүй төв салбарт мэдэгддэггүй нөхцөл байдал байна гэж үзсэн. Ингээд бид хоёр компанийн удирдлагад мэдэгдэж санхүүгийн гэнэтийн тооллогыг Дорнод салбар руу ирүүлэхээр болсон. Санхүүгийн гэнэтийн тооллого хийх болсныг Дорнод салбарын ажилчдад мэдэгдээгүй. Тэгээд л ерөнхийдөө энэ тооллогоор дутагдал маш их гарсан байсан. Ер нь компанийн үйл ажиллагааны дагуу ажил явах ёстой бөгөөд ямар ч тохиолдолд салбарын , нярав баримтгүй бараа гаргахгүй, дур мэдэн зээл олгохгүй байх ёстой. Энэ л зөрчигдсөнөөс их хэмжээний өр төлбөр гарсан. Мөн салбарын судалгааг хийх гэж бид 2 харилцагч дэлгүүрүүдээр ороод явахад салбарын ******* нь бид хоёроос салахгүй байнга хамт яваад байсан. Тухайн харилцагч дэлгүүрүүдээр судалгаа хийхдээ зээлийн талаар асуугаагүй худалдааны төлөөлөгчийн ажлыг шалгах, барааны байршуулалт харах, Дорнод аймгийн борлуулалтын онцлогийг харах, өрсөлдөгч компанийн бараа бүтээгдэхүүний судалгааг хийх гэх мэт ажлаар ын хамт явсан юм. Тэгээд явж байгаад гэр хороололд байх нэг дэлгүүрээр орох гэхэд ******* оруулаагүй бөгөөд өөрийнх нь хамаарал бүхий дэлгүүр байсныг сүүлд сураглаж мэдсэн. Энэ мэт байдлаас болон ын ярьсан зүйл дээр үндэслэж санхүүгийн гэнэтийн тооллогыг хийлгүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 149-151/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Худалдааны төлөөлөгч захиалга авахаас гадна салбарын ******* өөрөө захиалга аваад бараа материал дэлгүүрүүдэд зээлээр өгдөг байсан. Тэгээд программдаа шивэлтээ яаж хийдэг байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан зээлээр олгосон бараа материалын мөнгө орж ирээгүй тохиолдолд захиалгын падаан бичихгүй, мөнгө орж ирсэн үед падааныг шивж оруулдаг байсан. Тухайн үед том худалдааны төвүүдэд 2-3 хоногийн хугацаатай зээлээр бараа материал өгч байсан. Түүнээс компани зээлээр бараа материал олгохыг зөвшөөрдөггүй байсан. Ольхон дэлгүүрт будаа өгдөг байсан ба зээлээр авна гэхэд нь өгдөггүй байсан. Бусад дэлгүүрүүдээс би захиалга авдаггүй байсан. Би захиалга авсан бол тэр доор нь программд шивээд оруулдаг байсан. Надаар дахин бараа материалыг салбарын ******* нь шивүүлж байгаагүй. Тухайн үед захиалга авахад утас унтарсан тохиолдолд дэвтэр дээр бичсэн захиалгаа ажил дээр очиж утсаа цэнэглэж байгаад шивж оруулдаг байсан. Зарим үед агуулахаас ирж бараа материал бэлэн мөнгөөр авсан тохиолдолд салбарын надад хэлж шивүүлдэг байсан бөгөөд ******* бараа захиалга авах эрхтэй болохоор захиалгаа өөрөө шивээд оруулсан байдаг. Би зөвхөн л захиалга авах үүрэгтэй бөгөөд дэлгүүрүүдэд бараа материал олгох асуудлыг би мэддэггүй байсан. Зарим нэг дэлгүүр бараа материал зээлээр авмаар байна гэхэд нь ******* өөрөө шийддэг байсан байх. Түүнээс бид нартай ярилцаад бараа материалаа зээлээр өгдөггүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 153-156/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай "Ольхон” ХХК нь намайг тооцооны нягтлангаар ажиллаж эхлэхэд агуулахдаа “******* " ХХК-ийн Дорнод аймаг дахь салбараас хүнсний бараа материал худалдаж авдаг байсан бөгөөд одоог хүртэл авдаг. Бараа материалын тооцоог би хариуцаж орлогоо тулгаж тооцоогоо хийгээд “******* ” ХХК-ийн данс руу мөнгийг нь шилжүүлдэг. “******* " ХХК-ийн салбарын ажиллаж байсан ******* гэх эмэгтэйг ажил хэргийн шугамаар таних бөгөөд 2018 оны намраас хойш манайхаас бараа материалын мөнгөө авахаар өөрөө ирдэг байсан. Тухайн үед ажил хэргийн харилцаа холбоотой байсан. Тухайн үед буюу 2018 оны 10 сараас 2019 оны 04 сарын хугацаанд '******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбараас хүнсний бараа материал худалдаж авахдаа зарим тохиолдолд мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгч байсан тохиолдол байдаг. Манайх ихэвчлэн бэлнээр бараа материалаа худалдаж авдаг байсан бөгөөд амралтын өдөр эсхүл баяр ёслол, дэлгүүрүүдтэй тооллого тооцоотой үед хэд хоног саатдаг байсан. Тухайн үед “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ******* өөрөө ирж бэлнээр мөнгөө авдаг байсан. ... ******* нь бараа материалын мөнгийг дандаа бэлнээр авдаг байсан бөгөөд манай компани *******д өр төлбөрийн асуудал байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 158-159, 4-р хх-ийн 247-249/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүр нь "******* " ХХК-ийн Дорнод аймаг дахь салбараас бараа материал авдаг байсан ба одоог хүртэл авч байгаа. Бараа материал авахдаа тооцоогоо ихэнхдээ ХААН банкны мобайл банк ашигладаг, бэлэн мөнгөөр тооцоо хийгээгүй. ...Манайх зээлээр бараа материал авдаг байсан ба зээлээр авсан бараа материалын мөнгөө 5-7 хоногийн дотор эргэн төлдөг байсан. Манайх 2018 оны 10 сараас 2019 оны 04 сарын хугацаанд ******* гэх хүний данс руу мөнгөө шилжүүлдэг байсан...” гэжээ. /1-р хх-ийн 161-162/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллага нь 2019 оны байдлаар 4 аймагт 4 өөр салбартай байсан. Дорнод, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл гэх аймгуудад салбартай байсан. Тухайн 4 аймгийн Улаанбаатар хотоос очих тээврийн зардлаас хамаараад аймагт бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ нь өөр байдаг юм. 2019 оны байдлаар ямар дундаж үнийг хэрхэн тогтоож өгсөн талаар мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагын зүгээс Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Б.Пүрэвдорж гэх хүнд холбогдох шаардлагатай материалыг өгсөн гэж би сонсож байсан. Тухайн баримт материал дээр холбогдох үнийн нэмэлт бодолт байгаа байх. ...Мөн тухайн үед ажиллаж байсан тооцооны нягтлан, ерөнхий нягтлан гэх албан тушаалтай хүмүүс нь одоогийн байдлаар бүгд солигдсон байгаа тул тухайн үедээ үнээ хэрхэн тогтоож байсан талаар би мэдэхгүй байна. ...******* гэгч нь манай байгууллагын Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байсан бөгөөд тухайн хүн нь намайг ажилд ороход л байгаагүй хүн. Ийм учраас би 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны үеийн үнийн өсөлт бууралтын талаар огт мэдэхгүй байна. Тухайн үед орон нутаг хариуцсан ажилтнаар гэх хүн ажиллаж байсан бөгөөд намайг 2020 оны 03 дугаар сард ажилд ороход нь хариуцан ажиллаж байсан. ...Мөн 2020 оны 03 дугаар сард манай байгууллага нь Дорнод аймаг дахь салбарт бол Улаанбаатар хотын борлуулалтын үнийн дүн дээр тээвэрлэлтийн 2 хувийн үнийн дүнг нэмж тооцдог зарчимтай байсан...” гэжээ. /4-р хх-ийн 234-235/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 тоот “...дахин шинжилгээг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгаас шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэг 2 /хоёр хавтас/, санхүүгийн баримт 39 хавтас /гучин есөн хавтас/ зэрэг материалуудыг үндэслэн хийсэн болно. ...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот шинжээч нягтлан бодогч Д.Дамдимаагийн дүгнэлтэд “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт ажиллаж байсан *******, нярваар ажиллаж байсан ******* нарын тооцоог 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх санхүүгийн зарим анхан шатны баримт, төв компанийн авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд үндэслэн тооцож, агуулахын бараа бүтээгдэхүүнээс 11,791,071.8 төгрөг, борлуулалтын орлогоос 5,147,715.63 төгрөгийн, нийт 16,938,787.43 төгрөгийн дутагдал илэрснийг төлүүлэх нь зүйтэй гэж тусгасан нь бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь барааны нэр төрлийн тооцоолол хийгдээгүй байна. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 043 тоот эдийн засгийн шинжээч Д.Бадамсүрэнгийн дүгнэлтээр “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар нь 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийт 6.018 нэр төрлийн 32,122,259 төгрөгийн үнийн дүнтэй бараа дутсан, борлуулалтын орлогын мөнгөний дутагдал 4,359,897.63 төгрөг, нийт дутагдал 36,482,156.63 төгрөг болж байна гэж тусгасан нь бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь барааны нэр төрлийн тооцоолол товчоо хийгдсэн боловч барааны нэг бүрийн үнэ, тоо ширхэг зэрэг нь бүртгэлд тусгагдсанаас зөрүүтэй байна. Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийт 29,622,411.00 төгрөгийн үнийн дүнтэй барааны дутагдал, борлуулалтын орлогын мөнгөний дутагдал 4,359,897.63 төгрөг, нийт 33,982,308.63 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. ...Дахин шинжилгээгээр “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт эд хариуцагчдын хүчин төгөлдөр сар улирал, жилийн тайлан, тооцоо бодсон акт байхгүй тул хэн учруулсан, хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдлийг тогтоох боломжгүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-223/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 34/
“******* *******” ХХК-аас Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /1-р хх-ийн 35-37/
“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 41-56/
Санхүүгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот дүгнэлт, хавсралтын хамт /1-р хх-ийн 164-173/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 043 тоот дүгнэлт, хавсралтын хамт /1-р хх-ийн 183-198/
“******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ийн ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 30-33/
“******* ” ХХК ******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон барьцааны гэрээ /2-р хх-ийн 34-41/
Дорнод аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газарт ******* болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүд, баримтын хамт /3-р хх-ийн 246-250, 4-р хх-ийн 142-147, 167-168, 172-185, 195-197, 198-211/
Гэрч мэдүүлэг /4-р хх-ийн 240-242/
Гэрч ын мэдүүлэг /4-р хх-ийн 244-245/
*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 232-234, 4-р хх-ийн 115-116, 5-р хх-ийн 5-7/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 244-245/
*******гаас “******* ” ХХК–д хохирол төлсөн талаарх баримт /4-р хх-ийн 58-59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 238/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 7-8/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн “******* ” ХХК-д хохирол төлбөрт 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хүрлүүд овогт ******* ******* нь “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа, эд зүйлсийг компанийн программд шивэлтийг хийлгүйгээр дур мэдэн зээлээр олгох, өөрийн хувийн дэлгүүртээ барааны үнийг төлөхгүй авах зэргээр хууль бусаар захиран зарцуулж, 29,622,411 төгрөгийн үнэ бүхий бараа болон борлуулалтын орлого 4,359,897.63 төгрөгийг компанийн дансанд тушаахгүйгээр хувьдаа завшиж, “******* ” ХХК-д нийт 33,982,308.63 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “******* ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******ы “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт ирээд 04 дүгээр сарын 31-ний өдөр явах хүртэл хугацаанд хийсэн тооллогоор нийт 32,707,623.68 төгрөгийн бараа дутагдаж, борлуулалтын бодит орлогоос 8,743,608 төгрөг, нийт 41,451,231.68 төгрөгийн дутагдал илэрсэн. Энэ тухай Санхүүгийн албанаас шалгалт хийхэд Дорнод салбарын нярав нь агуулахаас санхүүгийн анхан шатын баримт үйлдэлгүйгээр бараа материал гаргаж олсон орлогыг салбарын ******* нь хувьдаа захиран зарцуулдаг байсан. ...Дорнод аймаг дахь салбарт үүссэн асуудлын дагуу их хэмжээний дутагдал, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч хугацаандаа дутагдлыг арилгаагүй компанийг их хэмжээний бараа бүтээгдэхүүний үнээр хохироосон тул *******гаас ...шинжээчийн дүгнэлтээр гарсан нийт 33,982,308.63 төгрөгөөс түүний төлсөн 12,687,760 төгрөгийг хасаж, үлдэгдэл 21,294,548 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
түүний мэдүүлгийг нотолсон гэрч *******ын “...Би 10 дугаар сард ажилд ороод бүх бараа материалыг мэдэх боломжгүй ч өөрийн мэдэж байгаа бараа материал дээр санахад ******* 11 дүгээр сард “Хятадуудад вино гаргаад өгөөч, яаралтай авч явах гэж байгаа юм” гэхэд нь би агуулахад очиж гаргаж өгч байсан. Тухайн барааг компьютерын нэгдсэн программдаа оруулчихвал шивсэн нь харагдаж, өдөр өдрийн нэгтгэл дээр нь орж явдаг. Тухайн вино программд шивэгдээгүй байсан тул би эргэлзэж эхэлсэн. Мөн ******* эгчийн найз нь агуулахаас ирж бараа авдаг. Тухайн хүн өндөр зэрэглэлийн хэрэглэгч учраас бид хувь хэрэглэгчид үйлчлэх ёсгүй ч тухайн хүнд өндөр дүнтэй худалдан авалт хийдэг байсан. Тухайн хүн герман сокийг пакетаар нь авч байсан. Гэтэл барааны нэгтгэл дээр вино болон сок харагдахгүй байсан учир би эргэлзэж компанид удаа дараа мэдэгдэж байсан. ...******* эгч “өөрийн дэлгүүртээ бараа зээлээр гаргачихъя, дараа нь зарагдахаар нь мөнгийг нь хийчихнэ” гэхээр нь түүнд итгээд бараа гаргуулсан. Нийт 500 гаран мянган төгрөгийн бараа авсан, намайг ажлаас гарах хүртэл 2019 оны 06 дугаар сар хүртэл тэр тооцоо хийгдээгүй. ...Мөн ******* нь ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Ольхон” супермаркетад будаа, хүнсний зүйл зээлээр гаргаж өгдөг байсан. Уг байгууллага нь мөнгийг нь удаахгүй, 3 хоногийн дотор олгодог байсан. Уг мөнгийг ******* нь программд шивдэггүй, тооллогод оруулдаггүй байсан юм билээ. Сүүлд 2019 оны 04 дүгээр сард “Ольхон” супермаркетын авсан бараа материал шивэгдээгүй, мөнгө нь ороогүй болохоор нь “Ольхон” супермаркетын кассын нярав дээр нь очиж уулзан мөнгөө хүсэхэд *******д бараа материалын мөнгийг бэлнээр бүгдийг өгсөн, одоо тооцоо байхгүй гэж хэлсэн. Мөн энэ мэтчилэн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хатад” дэлгүүр, Матад сумын Сэлэнгээ гэх хүний дэлгүүр, Мөнхөө гэх хүний дэлгүүр, Дашбалбар сумын “Алтан дээж” ХХК-ийн дэлгүүр, Цагаан-Овоо сумын татварын байцаагчийн дэлгүүр /нэрийг нь санахгүй байна гэх/ тус тус зээлээр бараа бүтээгдэхүүн авч байсан. ...Ингээд 2019 оны 04 дүгээр сард төвөөс тооллого хийж их хэмжээний мөнгөний бараа материал дутсан байхаар нь программд миний нууц үгээр ороод тулгалт хийгээд харилцагч дэлгүүрүүд рүү эргэж холбогдон баримтын дагуу тулгалт хийхэд шивэгдээгүй бараанууд зөндөө байсан. Энэ нь нийт гуч гаран сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн шивэгдээгүй байсан. ...Агуулахад бодитой байсан барааг 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхдээ дутуу тоолсон зүйл байхгүй. Агуулахад байсан бүх барааг тоолсон. Би *******д барааг тоолоогүй дутуу үлдээсэн гэж хэлээгүй. *******г ажлаасаа гарснаас хойш намайг ажлаас гарах хүртэл хэдэн удаа хэр хэмжээний бараа татан авалт хийсэн талаар сайн санахгүй байна...” гэх, гэрч С.гийн “...******* нь хөдөөнөөс мөнгө орж ирээгүй байгаа учир мэдээн дээрээ багасгаад өгөөч гэж хэлж байсны дагуу би нэг л удаа *******гийн гуйснаар зөрүүтэй мэдээ оруулж байсан. Энэ нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр бөгөөд нийт 23 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 15 сая төгрөгийн үлдэгдэлтэй л гэж нэг удаагийн мэдээнд тусгаж өгсөн. Тэгэхээр тэр барааны падаан нь 8 сая төгрөгийн падаан байсан...” гэх, гэрч Х.ийн “...Тухайн үед би компанийн нярав , худалдааны төлөөлөгч нартай хамт тооллого явуулсан ба тухайн үед 23,130,498 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан байсан. ...тус газар нь бараа материалыг шивэхгүйгээр цааш гаргаж зарж борлуулдаг байсан. Мөн шивэлтгүйгээр цааш худалдсан барааны жагсаалт, нярав нь мөн дутагдлын талаар өргөдөл гаргаж өгсөн...” гэх, гэрч Н.ийн “...энэ тооллогоор дутагдал маш их гарсан байсан. Ер нь компанийн үйл ажиллагааны дагуу ажил явах ёстой бөгөөд ямар ч тохиолдолд салбарын , нярав баримтгүй бараа гаргахгүй, дур мэдэн зээл олгохгүй байх ёстой. Энэ л зөрчигдсөнөөс их хэмжээний өр төлбөр гарсан...” гэх, гэрч ын “...салбарын ******* өөрөө захиалга аваад бараа материал дэлгүүрүүдэд зээлээр өгдөг байсан. Тэгээд программдаа шивэлтээ яаж хийдэг байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан зээлээр олгосон бараа материалын мөнгө орж ирээгүй тохиолдолд захиалгын падаан бичихгүй, мөнгө орж ирсэн үед падааныг шивж оруулдаг байсан. Түүнээс компани зээлээр бараа материал олгохыг зөвшөөрдөггүй байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 тоот “...дахин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийт 29,622,411.00 төгрөгийн үнийн дүнтэй барааны дутагдал, борлуулалтын орлогын мөнгөний дутагдал 4,359,897.63 төгрөг, нийт 33,982,308.63 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна...” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “******* ” ХХК-ийн төлөөлөгч , гэрч , , , , , М., , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ийн ажлын байрны тодорхойлолт, “******* ” ХХК болон ******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэж хууль ёсны өмчлөгчөөс хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлт, ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ийн хувьд тухайн салбарын бараа бүтээгдэхүүний орлого, зарлагын тооцоог холбогдох нягтлан бодогч болон түгээгчтэй хийж, салбарын борлуулалтын орлогыг дараа өдрийн борлуулалт гарахаас өмнө бүрэн барагдуулж төлбөр тооцоог нийлэх үүрэгтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан этгээд болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ийн ажлын байрны тодорхойлолт, “******* ” ХХК болон ******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэтэл салбарын ******* нь худалдааны төлөөлөгчдийн авсан захиалгыг тухайн өдөртөө нэгтгэж жагсаалтыг хэвлэн гаргаж уг жагсаалтыг няравт өгч, нярав тухайн жагсаалтын дагуу бараа материалыг бэлдэж, түгээгчид хүлээлгэж өгч, түгээгчээс тухайн жагсаалтын дагуух барааны үнэ буюу орлогыг авч, компанийн холбогдох дансанд тушаах өдөр тутмын ажил үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрөөр хэлбэл компанийн программд шивэлтийг хийлгүйгээр дур мэдэн барааг зээлээр олгох, өөрийн хувийн дэлгүүртээ барааны үнийг төлөхгүй авах зэргээр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулсны улмаас “******* ” ХХК-д 29,622,411 төгрөгийн үнэ бүхий бараа дутагдаж, борлуулалтын орлого буюу борлуулсан барааны бэлэн мөнгөний дутагдал 4,359,897.63 төгрөг гарч, нийт 33,982,308.63 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус эрүүгийн 1921004500059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт гурван удаагийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр санхүүгийн шинжээчийн 02 тоот дүгнэлт /1-р хх-ийн 164-173/, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 043 тоот дүгнэлт /1-р хх-ийн 183-198/, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 118 тоот дүгнэлт /1-р хх-ийн 208-223/ тус тус гарснаас шүүх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 118 тоот дүгнэлтийг хохирлыг бодьтой тогтоосон, үндэслэл бүхий болсон гэж үзэж нотлох баримтаар үнэллээ.
Учир нь; Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 тоот дүгнэлт нь мөрдөн шалгах тасгаас ирүүлсэн 2 хавтаст эрүүгийн хэрэг, “******* ” ХХК-ийн санхүүгийн анхан шатны 39 боть баримт материалыг үндэслэн шинжилгээг хийх явцдаа “******* ” ХХК-ийн нягтлан бодогч Х., Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байсан ******* нараар тайлбар хийлгэж, мөн *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан 7 заалт бүхий хүсэлт /3-р хх-ийн 246-250/-д дурдсан тооцоог тулгаж гарсан байхаас гадна тус хэрэгт өмнө гарсан хоёр удаагийн дүгнэлтүүдийг бүрэн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тухай үндэслэлийг тодорхой дурдсан байх тул шүүх “...“******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийт 29,622,411.00 төгрөгийн үнийн дүнтэй барааны дутагдал, борлуулалтын орлогын мөнгөний дутагдал 4,359,897.63 төгрөг, нийт 33,982,308.63 төгрөгийн зөрчил дутагдал гарсан...” гэх 118 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн нотлох баримтаар үнэлж хохирлыг тооцсон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...би ямар нэгэн хэмжээгээр компанид хохирол учруулсан гэм буруутайгаа мэдэж байна. Өнөөдрийн байдлаар миний бие нийт 12 сая гаруй төгрөгийг төлсөн. Намайг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас гарч тооллого хийсний дараа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин тооллого хийсэн байдаг. Энэ хоёр тооллогын хоорондох тооцооны зөрүү ...миний өөрийн бодож үзсэнээр 5,212,640 төгрөг надад өр болж гарсан, ...мөн хугацаа дууссан бараануудыг акталчихаад над дээр өр болгосон мөнгө, дундаж үнэлгээний зөрүүг би өөрөө бодож үзэхэд 7,450,148 төгрөг болж байгааг дахин шалгуулах хүсэлтэй байна. Би ойролцоогоор 14,000,000 төгрөгийн хохирол компанид учруулсан гэж үзэж байх тул илүү мөнгийг төлмөөргүй байна...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байхаас гадна тус эрүүгийн хэрэгт прокуророос дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн “******* ” ХХК-ийн санхүүгийн анхан шатны 39 боть баримтыг ирүүлээгүй учраас дахин шинжилгээ хийх боломжгүй талаар мэдэгджээ.
Иймд шүүгдэгч ******* нь “******* ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ажиллаж байхдаа 29,622,411 төгрөгийн үнэ бүхий бараа болон борлуулалтын орлого 4,359,897.63 төгрөгийг завшиж нийт 33,982,308.63 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 33,982,308.63 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоогоор Монгол Улсын Дорнод аймаг дахь салбарт ажилтай, тогтмол орлоготой, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг хувийн байдал, хохирол төлбөрөөс шүүхийн шатанд 10,000,000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “******* ” ХХК-д 33,982,308.63 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул уг хохирлоос шүүгдэгч *******гийн төлсөн 12,687,760 төгрөгийг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 21,294,548.63 төгрөгийг гаргуулж хохирогч “******* ” ХХК-д олгохоор шийдвэрлэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрлүүд овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 33,982,308.63 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 21,294,548.63 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, дүүрэг, 37 дугаар хороонд байрлах “******* ” ХХК /РД: /-д олгохоор тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА