Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөнхөр овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2303006720546 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт тогтоолгосон, одоо “******* ******* *******” ХХК-нд гал сөнөөгчөөр ажилладаг, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ******* ******* тоотод оршин суух хаягтай, “Онц тээвэрчин” цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Хөнхөр овогт *******гийн ******* /РД:*******/

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ын хойд замд Hyundai Bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан задрал гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем бүрэн механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчиж явган зорчигч С.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С. нь миний төрсөн ах. Гэрлээгүй ганц бие, манай ээжтэй хамт амьдардаг. ослын талаар тухайн өдрийн орой 08 цаг 30 минутын үед мэдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход “хагалгаанд ороод найдваргүй шүү” гэж хэлсэн. д 14 хоног Гэмтлийн эмнэлгээс салаагүй. Сайн эмч нарын буянд ах маань сууж эхэлсэн. С.ын оюун ухаан орон гаран байгаа. днийг хараад таньж байгаа мөртлөө нас, он, сарыг буруу хэлдэг. С. нь өөрөөр бие засаж чадахгүй ээж, дүү нар бие засуулж байгаа. Гуурстай байж байгаад гуурсаа авахуулсан. Ярихдаа нүд буруу хараад байна гэж хэлдэг. Ганцаараа нэг удаа босох гэж байгаад унасан байсан. Цаашид сэргээн засах эмчилгээ хийлгэж, хөл дээр нь босоход тусалж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирол 5 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдрийн байдлаар 1.500.000 төгрөг төлөгдсөн, одоо үлдэгдэл 5,800,000 төгрөг төлөгдөнө. Эмчилгээний зардал маш их гарсан гэв.

Хоёр. Эрүүгийн 2303006720546 дугаартай хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 6-11 дэх тал/

Жолоочийн согтуурлын зэргийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.67%-тай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 12 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 13 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 14-17 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21 дэх тал/

            “ ” ББСБ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-34 дэх тал/

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 154 дэх тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12387 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 37-40 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1144 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 1-5 дахь тал/,

            Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн *******хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 999995 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 54-61 дахь тал/,

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1135 дугаартай магадлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 135-136 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн 628 дугаартай тайлан /хэргийн 1 дүгээр хавтасийн 47-48 дахь тал/

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 161 дэх тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 1 дүгээр хавтас 162 дахь тал/,

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 82, 231 дэх тал/,

Хохирогчийн өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 87-131 дэх тал/,

Хохирогч С.ын хохирлын баримтууд/хэргийн 1 дүгээр хавтас 168-230 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 148-149 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 64 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 65 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 66 дахь тал/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 67-68 дахь тал/, жолоочийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 69 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 70 дахь тал/, жолоодох эрх, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 72 дахь тал/, гэрч Ё.ийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 156 дахь тал/, гэрч М.ын мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 158 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19 цаг 40 минутын орчимд согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ын хойд замд Hyundai Bongo 3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан задрал гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем бүрэн механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчиж явган зорчигч С.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудсанд: дугаартай автомашинд хүн мөргүүлсэн гэх. /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 6-11 дэх тал/

Жолоочийн согтуурлын зэргийг драйгер багажаар үлээлгэн шалгахад С.******* нь 1.67%-тай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 12 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 13 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 14-17 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед манай төрсөн дүү Мөнхтуяа над руу утсаар залгаад “ ах машинд мөргүүлсэн байна, эмнэлгийн машинаар гэмтэл аваад явж байна” гэхээр нь би араас нь Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Манай ах С.ыг хагалгааны эмч ”тархины суурь яс хугаралтай, дух хэсэг урдаасаа цөмрөлттэй, цус хуралттай, гаднах зөөлөн хальс задарсан, хавирга хугарч уушиг руу хатгасан, дунд чөмөг хугаралттай хагалгаанд орно гэсэн, хүнд хагалгаа шүү гомдолгүй” гэсэн гарын үсэг зуруулаад хагалгаанд орсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21 дэх тал/

            “ ” ББСБ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Hyundai Bongo 3 маркийн дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд байдаг. Эзэмшигч нь С.******* гэдэг хүнийх байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдрэл гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Үнэлгээ хийлгэнэ. Манай байгууллага ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу зээлдэгч нь өөрөө хариуцан төлөх үүрэгтэй. Манай байгууллагаас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-34 дэх тал/

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,569,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг С.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 154 дэх тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12387 дугаартай дүгнэлтэд: С.ын биед баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн сарвуу баруун өвдгөнд зулгаралт, дух яс, суурь ясны бага далавч, өмнөд хонхор зүүн ухархайн дээд, дотор хана, баруун ухархайн дотор хана, этмойд хөндийнүүдийн хана, хамар яс, хоншоор ясны урд, арын хана, зүүн хацрын нумын нийлмэл хугарал, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хажуугийн ховдол, 3-р ховдлын цус харвалт /2023.09.28/ Зүүн дух, чамархай хэсгийн хамарсан хатуу хальсан дээрх цус хуралтыг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. /хэргийн 1 дүгээр хавтас 37-40 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1144 дугаартай дүгнэлтэд: “С.ын биед нэмэлтээр баруун уушгины дээд дэлбэнгийн 2, 6, 9, 10-р сегментэд цус харвалт, элгэний зүүн дэлбэнгийн хальсанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2023.09.27, 2023.10.06, 2023.10.10-ны өдрийн цээжний КТГ шинжилгээнд хавирга ясны хугаралгүй байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх нэмэлтээр тогтоогдсон гэмтлээд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Өмнөх гаргасан дүгнэлтэд тогтоогдсон гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хэргийн 2 дугаар хавтас 1-5 дахь тал/,

            Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн *******хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 999995 дугаартай дүгнэлтэд: “Кia Bongo 3” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил баруун талдаа цацарч хагарсан, Баруун талын хол болон ойрын гэрэл асдаггүй, баруун талын их гэрэлний гадна бүрхүүл дотор цайр хагарсан, баруун талын их гэрэлний гадна бэхэлгээ төмөр хонхойсон, баруун талын босоо багана 4-5 см орчим цохигдож хонхойсон байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээр баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээр 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2,06кН, баруун талдаа 3,22кН, зөрүү нь 36,0% (стандарт<30) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. 2-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартад заасан хэмжээнээс их байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, зүгшрүүлэлт хийгдээгүйгээс үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. 2-р тэнхлэгийн тоормос хэт өрөөл, дугуй тус бүр дээр ирж байгаа тоормосны хүчний зөрүү хоорондоо стандартын шаардлагаас хэтэрсэн зөрүүтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 54-61 дахь тал/,

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1135 дугаартай магадлагаанд: “Жолооч С.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан задрал гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем бүрэн механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 135-136 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн 628 дугаартай тайланд: …Hyundai Bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд нийт 707,500 төгрөгийн хохирол учирсан. /хэргийн 1 дүгээр хавтасийн 47-48 дахь тал/

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 161 дэх тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 1 дүгээр хавтас 162 дахь тал/,

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн тодорхойлолтод: Өвчтөн С.ын биеийн байдал хүнд, хэвтрийн байдалтай, цагаан мөгөөрсөн хоолойд трахеостомын гуурстай тул өвчтөн ярих чадваргүй байгаа нь үнэн болно гэх. /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаанд: Кia Bongo 3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “ ” ББСБ ХХК-ийнх гэх. /хэргийн 1 дүгээр хавтас 82, 231 дэх тал/,

Хохирогчийн өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 87-131 дэх тал/,

Хохирогч С.ын хохирлын баримтууд... нийт 211 баримт 7,022,862 төгрөг... /хэргийн 1 дүгээр хавтас 168-230 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Шувуун фабрик руу малын тэжээл ачиж буулгачихаад тэндээсээ буцах замдаа ад байдаг найз Баянмөнхийн гэрт нь хамт нэг шил 0.75 литрийн Эликс нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Ууж дуусаад 19 цаг болж байх шиг байсан. тэндээсээ өөрийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа гэртээ харихаар хөдөлсөн. Машинаа бариад аас баруунаас зүүн чиглэлтэй явж байх үед замын баруун гар талаас нэг хүн гулжиганаад ороод ирсэн. тухайн үед 40 км орчим цагийн хурдтай явж байсан, машины урдуур гэнэт ороод ирэхээр нь зүүн гар тийш үрүүлээ дараад тоормосоо гишгэсэн боловч тухайн хүнийг машиныхаа баруун урд талын салхины шилний орчим мөргөчихсөн. Машинаа зогсоогоод аваарын гэрлээ асаагаад нөгөө мөргүүлсэн хүн дээрээ очиход нөгөө эрэгтэй хүн хиржигнэж амьсгалаад хажуу тийшээ хараад замын хашлаган дээр *******гоо тавьчихаад юм ярихгүй хэвтээд байсан. түргэн тусламж дуудаад ослын тэмдэгээ гаргаж тавьсан. Түргэн тусламж ирж үзээд тухайн мөргүүлсэн эрэгтэй хүнийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 148-149 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 64 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 65 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 66 дахь тал/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 67-68 дахь тал/, жолоочийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 69 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 70 дахь тал/, жолоодох эрх, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 72 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ын хойд замд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Hyundai Bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан задрал гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем бүрэн механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчиж, С.ыг мөргөж эрүүл мэндэд нь “баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн сарвуу баруун өвдгөнд зулгаралт, дух яс, суурь ясны бага далавч, өмнөд хонхор зүүн ухархайн дээд, дотор хана, баруун ухархайн дотор хана, этмойд хөндийнүүдийн хана, хамар яс, хоншоор ясны урд, арын хана, зүүн хацрын нумын нийлмэл хугарал, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хажуугийн ховдол, 3-р ховдлын цус харвалт /2023.09.28/ Зүүн дух, чамархай хэсгийн хамарсан хатуу хальсан дээрх цус хуралтыг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийх гэмтлүүд болон нэмэлтээр баруун уушгины дээд дэлбэнгийн 2, 6, 9, 10-р сегментэд цус харвалт, элгэний зүүн дэлбэнгийн хальсанд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 64 дэх тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, уг ялыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах дүгнэлт гаргасан ба,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ээс “шүүгдэгч нь өөрөө түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч, бүх талаар тусалж байсан учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс “Шүүх гэм буруу, хохирлыг тогтоож өгсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналтай ижил байр суурьтай байна. С.******* нь анх удаа, хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Хохиролд даатгалтай нийлээд 10 гаран сая төгрөг төлсөн. Хохирлын хувьд төлнө. Өөрөө ажлаа хийж 1.5 сая төгрөгийн цалингаа авч хохирогчид өгөх нь зүйтэй гэж бодож байна. Шүүгдэгчийн ажил *******хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг. Үүнийг харгалзан үзнэ үү. Зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч С.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа авто осол гаргаж, явган зорчигч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршгийн шинж чанар болон тэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, “******* ******* *******” ХХК-нд гал сөнөөгчөөр ажилладаг, 54 настай хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.*******т нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 5 дугаар гудамжны 34 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тэрээр *******хайрхан дүүрэгт ажил эрхэлдэг гэх нөхцөл байдлыг харгалзан энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул, *******хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.*******т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

           Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч С.ын биед “баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн сарвуу баруун өвдгөнд зулгаралт, дух яс, суурь ясны бага далавч, өмнөд хонхор зүүн ухархайн дээд, дотор хана, баруун ухархайн дотор хана, этмойд хөндийнүүдийн хана, хамар яс, хоншоор ясны урд, арын хана, зүүн хацрын нумын нийлмэл хугарал, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хажуугийн ховдол, 3-р ховдлын цус харвалт /2023.09.28/ Зүүн дух, чамархай хэсгийн хамарсан хатуу хальсан дээрх цус хуралтыг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийх гэмтлүүд болон нэмэлтээр баруун уушгины дээд дэлбэнгийн 2, 6, 9, 10-р сегментэд цус харвалт, элгэний зүүн дэлбэнгийн хальсанд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учирсан байна. 

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол хор уршигтай холбоотой нийт 7,022,862 төгрөгийн баримт /хэргийн 1 дүгээр хавтас 177-230 дахь тал/-ыг гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч С.******* нь 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, мөн шүүгдэгч нь хохирогчид эм тариа болон хэвтрийн ор түрээслэж өгсөн зардалд 3.786.673 төгрөгийн зарцуулсан талаарх баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад:

- Хэргийн 1 дүгээр хавтас 168 дахь талд авагдсан хоол 32.050 төгрөг, 33.200 төгрөг, 55.000 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 169 дэх талд авагдсан бензин 30.000 төгрөг, 40.000 төгрөг, 11.000 төгрөг, сувилагчийн кофе 8200 төгрөг, эмчийн хоол 51.500 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 170 дахь талд авагдсан хоол 3800 төгрөг, сувилагчийн хоол 41.000 төгрөг, хүнс 6000 төгрөг, бензин 35.000 төгрөг, 40.000 төгрөг, хоол хүнс 10.400 төгрөг, 30.450 төгрөг, 4600 төгрөг, 3100 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 171 дэх талд авсагдсан бензин 28.000 төгрөг, 40.000 төгрөг, 40.000 төгрөг, 40.000 төгрөг, хүнс 9100 төгрөг, 5000 төгрөг, 2200 төгрөг, 2400 төгрөг, 2200 төгрөг, 6900 төгрөг, 27.100 төгрөг, 6850 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 172 дахь талд авагдсан бензин 20.000 төгрөг, 15.000 төгрөг, 20.000 төгрөг, 20.000 төгрөг, хүнс 11.150 төгрөг, 1350 төгрөг, 7450 төгрөг, 13.600 төгрөг, 17.650 төгрөг, 2400 төгрөг, 2600 төгрөг, 2200 төгрөг, 7300 төгрөг, 3200 төгрөг, 3200 төгрөг, 14.850 төгрөг, 10.450 төгрөг, 15.700 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 173 дахь талд авагдсан хүнс 11.450 төгрөг, 13.800 төгрөг, 30.172 төгрөг, 8400 төгрөг, бензин 40.000 төгрөг, 30.000 төгрөг, 50.000 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 174 дэх талд авагдсан хоол 141.000 төгрөг, 11.850 төгрөг, 15.300 төгрөг, 16.900 төгрөг, 4950 төгрөг, 9500 төгрөг, 45.000 төгрөг, 6900 төгрөг, бензин 40.000 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 175 дахь талд авагдсан хүнс 3550 төгрөг, 40.000 төгрөг, 4200 төгрөг,

- хэргийн 1 дүгээр хавтас 176 дахь талд авагдсан хүнс 7550 төгрөг, бензин 25.000 төгрөг, 25.000 төгрөг, 25.000 төгрөгийг, нийт 1,438,672 төгрөгийн баримтыг хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй тул хангах үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.*******ийн дансаар шилжүүлэн өгсөн 1,500,000 төгрөгийг хасахад хохирогч С.ын нэхэмжлэлийн шаардлагаас 4,084,190 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн тавдугаар зэрэглэлд “хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 31-99 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 66,000,000 төгрөгөөр тооцов.

Иймд шүүгдэгч С.*******аас нийт 70,084,190 төгрөгийг гаргуулж, хохирогч С.т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч С. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Хохирогч С.ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,569,000 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг ирүүлсэн ба шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд шилжүүлсэн Хас банкны төлбөрийн баримт хэрэгт авагдсан байх тул төлөх төлбөргүйд тооцов.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 1, 4  дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                          

1. Хөнхөр овогт *******гийн ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул, *******хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.*******т мэдэгдсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь хохирогч С.ын эмчилгээний зардалд нийт 5,801,673 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,569,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.*******аас хохирогчийн эмчилгээний зардалд 4,084,190 төгрөг, Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 66,000,000 төгрөг, нийт 70,084,190 төгрөгийг гаргуулж, хохирогч С., түүний хууль ёсны төлөөлөгч С.*******д олгосугай.

 

7. Хохирогч С. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР