Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 3315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Н ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Э /РД:/-д холбогдох, 

64,421,994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-иасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ББСБ ХХКнь Б.Э-дхолбогдуулж 64,214,924 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н ББСБ ХХК-иасхариуцагч Б.Энь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөгийг, өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө 39 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах, 97 м.кв талбай бүхий, Ү-2205060736 дугаартай, 00632836 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 40,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй сар бүр хүүгийн төлбөрийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх нөхцөлөөр 23218 тоот зээл гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Б.Эзээлдэгч нь Н ББСБ ХХК-иасөмнө 2,3 удаа зээл авсан зээлийн харилцагч байсан. Тус зээлийн зарцуулалтын тухайд Хятад улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирэх мөн эхнэрийнхээ эмчилгээний зардалд зарцуулах зорилгоор хүсэлт гаргаж зээл авсан. Өмнө манай байгууллагаас зээл авч хугацаандаа төлдөг байсан. 1 удаа хугацаа хэтэрч байсан ч бид итгэл найдвар хүлээлгэж зээл олгосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг төлсөн. Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээл зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй. Удаа дараа уулзалт товлож, уулзалт зохион байгуулахыг оролдсон боловч удахгүй төлнө гэсээр нийт 384 хоногийн хугацаа хэтэрсэн. Эвлэрүүлэн зуучлахаар орох санал тавьсан ч хүлээж аваагүй. Иймээс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу болон зээлдэгчийн дахин зээл авах нөхцөл бололцоог харгалзаж үзэж арга буюу шүүхэд хандаж байна. Хариуцагч Б.Энхтайвангаас үндсэн зээлийн төлбөрт 40,000,000 төгрөг, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацааны хүү 20,567,995 төгрөг, 1 өдрийн нэмэгдүүлсэн хүү 9,333 төгрөг, нийт хугацаа хэтэрсэн хүү 3,853,999 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал нотариатын зардал 24,000 төгрөг, шуудангийн төлбөр 660 төгрөг нийт 64,421,994 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э-нышүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Э-ныэхнэр н.Мандахбаяр нь эмэгтэйчүүдийн хавдар гэсэн оноштойгоор яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Уг шаардлагын дагуу Н ББСБ ХХК-иас40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан. Өвчтөний зураг, өвчний түүх зэрэг материалууд байсан учир зээлийн гэрээний зориулалттай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөхөөс Б.Э-ныэхнэр татгалзсан. Зээл авах шаардлагын тухайд нэхэмжлэгч тал маргахгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээл гэрээ байгуулагдаж 40,000,000 төгрөгийг хүлээж авсан үйл баримтын тухайд маргахгүй. Зээлийн гэрээнд заасан хугацаанд, хуваарийн дагуу төлөхийг талууд харилцан тохиролцсон. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Хугацаа дууссан гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дууссан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан нь хуульд нийцэхгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэлх тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулахаар талууд тохирсон. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа 384 хоног хэтэрсэн гэж тайлбарлаж байгаа боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 384 хоног хэтрүүлсэн нь хариуцагчид элт хохиролтой байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Н ББСБ ХХКзах зээлийн давамгай байдлаа ашиглаж, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хүүгийн төлбөрийг хэт өндөр тооцсон, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 64,421,994 төгрөгөөс 43,680,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,821,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын тухайд гаргах тайлбар, маргах зүйл байхгүй гэжээ.

 Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Н ББСБ ХХКнь хариуцагч Б.Э-дхолбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 20,567,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,853,999 төгрөг, бусад зардал 24,660 төгрөг нийт 64,421,994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 43,680,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүүгийн төлбөрөөс хасахыг хүссэн тайлбар гаргаж байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Нэхэмжлэлийн 64,421,994 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 

Хариуцагч Б.Энь нэхэмжлэгч Н ББСБ ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар ЗГ232/18 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 7-9/ 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд явуулахаар заасан. Санхүүгийн зохицуулах хорооноос Н ББСБ ХХК-д 2013 оны 12 сарын 18-ны өдөр олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт хэрэгт авагдаагүй, гэрчилгээ хүчинтэй эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болохоо өөрөө нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.  

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 14-ний өдөр дуусч, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор 2018 оны 12 сарын 26-ны өдөр гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч гэрээний хугацаа дууссан өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сунгахаар тохиролцсон байна. /хх-ийн 10/  

Гэрээний хугацааг сунгасан тохиролцоог талууд хожим хүсэл зоригоо илэрхийлж хэн аль нь зөвшөөрсөн байх тул гэрээний чөлөөт байдлын зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр гэж үзэв.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 Түүнчлэн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан.

 

Харин нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоо нотолж чадаагүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээгээр тохиролцсон ч хариуцагчаас шаардах эрхгүй болно.

 Зохигч зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нийт 7,384,336 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Хуулийн дээрх зохицуулалт, хариуцагчийн төлсөн төлбөрийн дүн, хугацаа зэргээр хариуцагч зээлийн хүүгийн төлбөрт 7,384,336 төгрөг төлсөн тогтоогдож байх тул үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 10,229,336 төгрөг нийт 50,229,336 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 24,000 төгрөг, хариуцагчид шуудангаар мэдэгдэл хүргүүлэхэд 660 төгрөгийг зарцуулсан үндэслэлээр нэхэмжилсэн боловч зардал гарсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч Б.Э-аас50,229,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,192,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын тухайд 

Хариуцагч Б.Энь нэхэмжлэгч Н ББСБ ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ232/18 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ҮБГ232/18 тоот Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ-г байгуулж, гэрээгээр Б.Э-ныөмчлөлийн Ү-2205060646 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 39 байр, 1 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.  

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. 

Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ҮБГ232/18 тоот Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ хуулиар тогтоосон шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.  

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. 

Иймд хариуцагч Б.Эзээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Э-аас50,229,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,192,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Энь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Э-ныөмчлөлийн Ү-2205060646 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 39 байр, 1 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,277 төгрөгөөс 550,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68,017 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Энхтайвангаас улсын тэмдэгтийн хураамжид 479,297 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР