| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч, хохирогч: Ц.Н-, Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б- овогт Ц-ын Н-, Ш- овогт Д-ийн Ш- нарт холбогдох эрүүгийн 24350000000.. дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................... өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2................. хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ................. багт оршин суух хаягтай, урьд шүүхээр удаа дараа гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Б- овогт Ц-ын Н-, (РД:..........................);
Монгол Улсын иргэн, ........................ өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, .................. хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын 4 дүгээр баг, Цагаан байрны 01 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш- овогт Д-ийн Ш-, (РД:.................................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н-, Д.Ш- нар нь 2024 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын ........................................ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Ц.Н- нь хохирогч Д.Ш-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Ш- нь хохирогч Ц.Н-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н-, Д.Ш- нар нь 2024 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын ...................... хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Ц.Н- нь хохирогч Д.Ш-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Ш- нь хохирогч Ц.Н-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаартай “...“...Д.Ш-гийн биед зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал);
4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай “...Ц.Н-ийн биед духны зүүн хэсэг, нурууны зүүн доод хэсэг, баруун далны доод хэсэг, зүүн шуунд язарсан шархтай, баруун доод зовхинд цус хуралт, баруун зулайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Духны зүүн хэсэг, нурууны зүүн доод хэсэг, баруун далны доод хэсэг, зүүн шуунд язарсан шархтай, баруун доод зовхинд цус хуралт, баруун зулайд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Духны зүүн хэсэг, нурууны зүүн доод хэсэг, баруун далны доод хэсэг, зүүн шуунд язарсан шархтай, баруун доод зовхинд цус хуралт, баруун зулайд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал);
5. Хохирогч Д.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Тэгээд байж байтал Ц.Н-ийн эхнэр юм ярьж байгаад надтай найз нөхөд байсан гээд намайг ирээд хацар дээр 2 удаа, уруул дээр 1 удаа үнссэн юм. Түүнээс болоод Ц.Н- уурлаад гэнэт сууж байгаад босож ирээд намайг гараараа толгой, нүүр лүү цохиод эхлэхээр нь би Ц.Н-тай барьцалдаж, зууралдаад гэрээс гараад зодолдсон ба гадаа бид хоёр нэлээн зодолдсон, Ц.Н- гэрлүүгээ ороод гэрээс баганын хугарсан хэсэг барьж гарч ирээд миний толгой, нүүр хэсэг рүү цохисон ба яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй. Тэгээд миний ухаан балартаад нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Ц.Н- бид хоёр Ц.Н-ийн гэрт 3 шил архи уусан ба хоёулаа нэлээн согтсон байсан... Намайг Ц.Н- зодохдоо гараараа миний нүүр, толгой хэсэг рүү мөн гэрийн хугархай баганын модоор толгой, дух хэсэг рүү цохиж гэмтээсэн ба миний зүүн хөмсөгний дээд хэсэгт язарч 7 оёдол тавьсан, толгойн орой хэсэгт язарч 2 оёдол тавьсан, мөн хамрын нуруу хэсэгт язарч 1 оёдол тавьсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-20 дахь тал);
6. Хохирогч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Эхнэр маань Ш-г хайртай дүү гээд хацар уруулыг нь үнсээд байсан, тэгж байтал Д.Ш- нэг шил архи авч ирнэ гээд ганцаараа гарч яваад ирэхдээ Х- /Ж.Б-/ гэх эмэгтэйг дагуулж ирсэн ба 1 шил 750 граммын Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тэгээд юм яриад сууж байгаад би нэлээн согтоод ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд Д.Ш-тэй хэрэлдэж маргалдаад зодолдож байснаа бүдэг бадаг санаж байна, яг юунаас болж маргалдаад яаж зодолдож, зодуулсан гэдгээ мэдэхгүй байна. Д.Ш- бид хоёр манай эхнэр Д.Б, Д.Ш-гийн эхнэр Ч.Б-, Х- /Ж.Б-/ нартай хамт 2 шил /500 грамм/ архи, 1 шил 750 граммын архи хувааж уусан. Манай эхнэр сүүлийн 2 шил архи задлахаас өмнө унтаад өгсөн тул бид хоёрын хэрүүл маргааныг бараг мэдэхгүй байх. ...Миний биед толгойны урд чамархайн хэсэг, толгойн баруун дээд орой хэсэг, толгойн зүүн дээд хэсэгт язарсан шархтай, баруун зүүн талын хавирга хэсгээр улайж нэлээн өвчтэй байгаа, толгой өвдөж байгаа зэрэг зовуурьтай байгаа. ...Д.Ш- бид хоёр нэг нэгнийгээ зодсон байх..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-26 дахь тал);
7. Гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Н- Д.Ш- нар хоорондоо юунаас болж маргалдсан юм бүү мэд, маргалдаад нэг нэгээ хараагаад барьцалдаж түлхэлцээд гэрээс гараад гэрийн гадна зодолдож ноцолдоод байх шиг дуу гараад хашгираад байсан. Х- /Ж.Б-/ бид хоёр гарч хараагүй юм ...тэгээд тэр хоёр гэрийн гадна 10-20 минут орчим хашгирч нэг нэгнээ хараагаад ноцолдож зодолдож байх шиг болоод гэнэт гэрийн хаалгаар Ц.Н- ороод ирсэн ба намайг харахад Ц.Н-ийн толгойн хэсгээс цус гарч байгаа нь харагдсан. Ц.Н- орж ирээд юм хайж байгаад гэрт байсан жижиг шар алх авах гэхээр нь би Ц.Н-аас тухайн алхыг булааж авсан. Гэтэл Ц.Н- галын хөвөөнд зогсож байгаад галаа өшиглөх шиг болсон, гал нь давжуур дээрээс хөдөлсөн юм, тэгж байгаад баганаас бариад татахад гэрийн зүүн талын галын урд байсан дээд хэсгээрээ скочоор тогтоосон байсан багана нь салсан бөгөөд баганын салсан доод хэсгийн модыг Ц.Н- барьж аваад гэрээс гараад явсан. Ц.Н-ийг гарсны дараа нөгөө хоёр том том дуугараад нэг нэгээ зодоод байх шиг болоод хашгиралдаад байсан. Тэгж байтал хэсэг хугацааны дараа манай нөхөр Д.Ш-гийн нүүр нэлэнхүйдээ цус болчихсон нүүрнийх нь зүүн хөмсөгний дээд хэсгээр нэлээн том язарсан шархтай, мөн хамрын нурууны гол хэсэгт язарсан шархтай, цус гарсан байдалтай гэрт ороод ирэхэд Ц.Н- гэрийн хаалгыг гаднаас нь дараад байх шиг болсон. Манай нөхөр гарах гээд орилж хашгираад түлхээд гарч чадахгүй байж байгаад галын доод талд болон зуухны хойд талд цусаа дусаагаад яваад байсан, тэгж байтал ...хэсэг хугацааны дараа гаднаас цагдаа нар орж ирээд Ц.Н-, Д.Ш- нарыг аваад явсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31 дэх тал);
8. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69, 79-81 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Д.Ш-, Ц.Н- нарын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, эвлэрсэн гэж мэдүүлж, энэ талаар бичгээр тодорхойлолт гарган нотариатаар гэрчлүүлэн, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 113, 116 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь урьд шүүхээс ял шийтгүүлж, ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын тус бүрт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарт танилцуулсныг, тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын тус бүрт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 132 см урттай модон баганын хугархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Ц-ын Н-, Ш- овогт Д-ийн Ш- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарын тус бүрт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нараас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 132 см урттай модон баганын хугархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Ш-, Ц.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА