| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,
улсын яллагч: Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Батболд /ҮД:3225/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***** овогт ******************** /регистрийн дугаар: ***********/,
Монгол улсын иргэн, ********************-ны өдөр Улаанбаатар төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ***********************, ам бүл 2, эхнэрийн хамт *******ийн өрөөнд оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймгийн шүүхийн 1976 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хорих ял,
-Ховд аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 2 жилийн хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор дуусгавар болсон,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ************************* тоотод хохирогч *********ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед нь түүний толгой руу төмрөөр цохиж биед "зулайн баруун ар гадна хэсгийн шарх" бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ************************* дугаар орцны 00 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *********, Б.********* нарыг согтууруулах ундаа хэрэглэж байхад нь очиж, улмаар Б.*********той маргалдан түүнийг цохиход уг үйлдлийг нь болиулах гэсэн хохирогч *********ыг толгой руу нь төмрөөр цохиж биед нь "зулайн баруун ар гадна хэсгийн шарх" бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
-Хохирогч *********ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...************************** тоотод байрлах *********ийн ажлын өрөөнд бид хоёр пиво ууж байсан бөгөөд тухайн үед бид хоёр 1 ширхэг том пиво уусан бөгөөд пиво уугаад дуусаж байтал гэнэт нэг хүн орж ирээд шууд *********ийг цохиод авахаар нь болиулах гээд дундуур нь ортол тухайн орж ирсэн хүн буцаж хаалгаар шагайгаад гартаа төмөр турба авснаа миний толгой руу 2 удаа цохисон ба шууд гараад яваад өгсөн тэгэхээр нь ********* бид хоёр араас нь гараад *********той хамт тэр хүний гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
-Гэрч Ө.*********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...********* бид 2 пиво хувааж ууж дуусаад би тэрнээс хойш зүйл санахгүй байна. Нэг сэрэхэд *********ы толгойноос цус гарчихсан байдалтай нөгөө өрөөнд байж байсан тэгээд надад “жижүүр орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан, чих бага зэрэг шалбараад цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч эмч С.Эрдэмболорын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6195 дугаартай:
“...1. *********ы биед зулайн баруун ар гадна хэсэгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ.
З.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүснэ.
4. Дээрх гэмтлүүдээс зулайн баруун ар гадна хэсгийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
-Шүүгдэгч Д.Дашгомбын яллагдагчаар өгсөн: “...Уг тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт /хохирогчийн биед үзлэг хийх байдлаар дүгнэлтийг гаргасан/ байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 33 дугаар байрны жижүүр хийдэг. Өглөө ажилдаа гараад орцоо угаах гээд ус авахаар орсон. Ус авахад дөрвүүлээ орж ирсэн. Би усаа аваад гарахад тэр хэд 00-ийн хажуу талын өрөө рүү орсон. Тэгээд би орцоо угаачхаад 00 орж усаа асгах гэхэд ********* нарийн төмөр барьсан өрөөсөн тал нь цус болсон байсан. Би усаа асгачхаад харахад цаад өрөө онгорхой байсан. Өрөөнд ********* ганцаараа байсан ширээн дээр нь 2 шил архи архины шил байсан. ********* чи орж унт, ********* чамайг би танихгүй чи яв гэж би хэлсэн. Тэгтэл ********* та намайг зодлоо, бид хоёрыг зодлоо гэсэн. Би юу яриад байгаа юм, би сая орж ирлээ, чи яв гэж хэлсэн. Усаа асгаад гарч иртэл та зодсон гэсэн цагдаа дуудлаа гэхээр нь дууд гэсэн. Би зодоогүй, та хоёр хоорондоо зодолдсон юм байгаа биз гэсэн. Цагдаа ирээд та энэ хоёрыг зодсон юм уу гэхээр нь “үгүй ах нь орцоо угаачхаад сая орж ирж байна” гэж хэлсэн. Уг нь анх подвалд дөрвүүлээ орсон. Гэтэл намайг ороход *********, ********* хоёр л байсан. Намайг тухайн үед эргүүлийн цагдаа авч явсан. Та архи уусан уу гэхээр нь би уудаггүй гэхэд намайг буцаж 33 дугаар байрын орцны гадаа буулгасан. Эмч нар ирээд тэр хоёрыг үзэхэд ********* “энэ намайг зодсон, би мөнгө авах гэж байгаа” гэсэн. Эмч тэгэхэд хууль та нарыг шүүнэ, хэлснээр болдоггүй юм хууль шүүнэ гэсэн. Тэгтэл хамт байсан Тулгаа маргааш нь ирсэн. Би Тулгаад та нар яагаад тэр хоёрыг хаяад явсан юм бэ, тэр хоёр чинь зодолдсон байна гэхэд Тулгаа “цаанаасаа тэр хоёр чинь маргалдаж ирсэн. Намайг архи уу гэхээр нь би хаяад явсан” гэсэн. Би *********той ярихад юу болов ахаа гэхээр нь би та нар хоорондоо зодолдчихоод хөгшин намайг ингэж байдаг, би хөл гар муутай хүн гэсэн. Би *********ийг л танина бусдыг нь танихгүй. Тийм л зүйл болсон гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: “...гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/, шүүгдэгч Д.Дашгомбын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, хохирогч *********ы мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/” зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч эмч С.Эрдэмболорын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6195 дугаартай дүгнэлтээр хохирогч *********ы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байх суурьтай буюу шүүгдэгчийн үйлдэл нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж маргаж оролцсон.
Гэвч хохирогч *********ы “...********* гэдэг хүн *********ийн ажлын өрөөний үүдэнд байсан төмөр турбагаар миний толгой руу 2-3 удаа цохисон, маргалдаж, муудалцсан зүйл байхгүй бөгөөд согтуу ********* бид хоёрын байсан өрөө рүү орж ирчихээд *********той муудалцаад байсан тэгээд гарахдаа миний толгой руу үүдэнд байсан турбагаар цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, гэрч Ө.*********ийн “...Нэг сэрэхэд *********ы толгойноос цус гарчихсан байдалтай нөгөө өрөөнд байж байсан тэгээд надад “жижүүр орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-р хуудас/, гэрч *******ийн “... Дээрх дуудлагаар хэргийн газар очиход тус тоот байрны гадна ********* болон ********* нар нь хүнд зодуулсан гэх байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би хэн гэх хүнд ямар байдлаар зодуулсан талаар тодруулахад орцны жижүүр ********* гэх хүн *********ийг цохиод байхаар нь болиулах гэтэл миний толгой хэсэг рүү цохисон гэж байсан учир ********* гэх хүний эрүүлжүүлэх байх руу аваачих гэтэл эрүүлжүүлэх ажиллаагүй тул эхнэрт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56-р хуудас/ зэргээр шүүгдэгч Д.Д нь хохирогч *********ыг төмрөөр цохисон үйлдэл нь нотлогдож байна.
Хэдийгээр гэрч Ө.********* анхны мэдүүлэгтээ хэнд зодуулсан, хохирогч *********ыг хэн цохисон талаар санахгүй байна гэж мэдүүлж байсан нь эргэлзээ бүхий байдаг ч хэргийн газарт анх дуудлагаар очсон эрүүгийн мөрдөгч *******ийн мэдүүлэг нь эх сурвалжийг заасан байна гэж үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч *********ыг төмрөөр цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Д нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч ********* учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол хор уршиг учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлыг харахад эргэлзээтэй зүйлүүд их байгаа. Нэгдүгээр тухайн өдөр хохирогч ********* нь согтолт ихтэй байж эрүүлжүүлэх ажиллаагүй согтуу байсан тул мэдүүлэг авах боломжгүй гэсэн зүйл хэрэгт авагдсан байгаа. Хоёрдугаарт гэрч ********* нь ********* гэх хүн *********ыг цохисныг мэдэхгүй гэж мэдүүлсэн. Гуравдугаарт шинжээчийн дүгнэлт хэр бодитой гарсан бэ, хохирсон гээд байгаа хүний тухайн гэмтэл маань ямар хэмжээтэй байсан, ямар нэгэн гэрэл зургаар бэхжүүлэгдээгүй. Ямар нэгэн эмнэлгийн акт бусад нотлох баримт огт хэрэгт авагдаагүй. Тухайн үеийн эмнэлгийн үзлэг хэрэгт авагдаагүй. Гэмтлийг ********* гэдэг хүн учруулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Дөрөвдүгээрт төмөр байсан гэж яригддаг ч ямар төмөр байсан талаар баримт байхгүй, ямар нэгэн нотлох баримтаар бэхжүүлээгүй эргэлзээтэй зүйлүүд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээ бүхий нөхцөл тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэн үйлдсэн гэм буруугийн хэлбэр нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй, хэрэг нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.....” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Д нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч /нийт 3 удаагийн ял шийтгэлтэй/ өөртөө дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, нийгэмшихгүй байгаа хувийн байдлыг нь болон хохирогчийг төмрөөр цохиж хохирол учруулсан байдлуудыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 1 сар, 21 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 1 сар, 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********* “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********* цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА