Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борзон овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2310033962160 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Борзон овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун ******* дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Хоёр. Эрүүгийн 2310033962160 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч Ш.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *******127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

 Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.*******ыг “согтуугаар автомашин жолоодуулахгүй” гэж автомашины түлхүүрийг авч улмаар маргалдаж түүнийг цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун *******-р хавирганы хугарал” бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч Ш.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан- Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрлах Зайсанд газар үзэх зорилгоор *******ын хамт түүний автомашинаар явсан. Тэр үед *******ын танил залуу байсан. Тэр нь намайг зодож гэмтээсэн ******* гэх залуу юм. Тухайн үедээ нэрийг нь сайн мэдээгүй. Одоо л мэдэж байна. Бид нар газраа үзээд Си Юү сүлжээ дэлгүүрээс 10 гаруй лааз пиво аваад газар зарах хүнийг хүлээгээд хүний хөлөөс зайдуу газарт /газар зарах орчимд/ эзнийг хүлээгээд пиво ууцгаасан. Нурка бид 2 дэлгүүр ороод гараад ирэхэд машин нь цоожтой, дуудлагын жолооч дуудсан байсан. Тэгээд ******* хаашаа ч юм явсан байсан учраас Нурка залгаад дуудлага авахгүй байсан. Тэгээд над руу ******* утсаар холбогдоод “та хоёр хаана байна” гэсэн тул “дуудлагын жолооч дуудсан. Нуркагийн “машины түлхүүрийг авчраад өг” гэж хэлэхэд “чи мэддэг юм уу? пизда минь” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй ******* ирээд Нурка бид 2 тамхилаад зогсож байхад ямар нэг зүйл хэлэлгүй миний толгойны хоёр хажуу тал руу 2 удаа гараараа цохисон. Би газарт унахад хэвлий, хавирга хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн. Нурка болиулах оролдлого хийхэд “би атмааны хүүхэд” гэх мэтчилэн сүрдүүлж, Нуркаг ойртуулаагүй. ******* нь элдэв хараалын үгийг хэлсэн. Би амьсгаа авч чадахгүй манарч, босож чадахгүй байхад ******* над руу хүрч ирээд толгой руу удаа дараа өшиглөсөн. Нурка “чи энийг аллаа ш дээ” гэж хэлэхэд “энийг алсан ч яадаг юм” гэх үг хэлсэн. *******т зодуулснаас болоод миний 2 хавирга хугарсан. Миний цээж бас хөх няц болоод толгой хавдсан. Одоог хүртэл толгой эргээд зовуурилаж байна. Хавирга бас гүйцэт эдгэхгүй эмчлүүлсээр байна, Бид гурав согтолт гайгүй байсан. Тэгэхдээ ******* бол нэлээн согтолттой байсан. Теле хяналтын камер байсан ч 1 ширхэг модтой, мөн автомашин халхлаад хяналтад өртөхөөргүй хэсэг байсан. Гэхдээ ******* бүх үйл явдлыг харсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрлах Зайсангийн аманд бид машин дотроо пиво ууцгаасан. Миний эзэмшлийн Хюндай пласайт маркийн машиныг ******* унаж уул руу явж байгаад дугуйг нь хагалсан. Автомашины дугуй хагарснаас болоод ******* бухимдаад яваад өгсөн. Уг автомашины түлхүүрийг ******* аваад явсан. Удалгүй ******* хүрээд ирсэн. ******* ******* хоорондоо уг автомашинаас болоод маргалдсан. ******* надад хэлэхдээ “намайг ******* машины түлхүүр авч явлаа гэж утсаар доромжилсон” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр, хүүхэд ирсэн байсан. Манай эхнэр бухимдаад байсан учраас аргадаад байж байхад хойно *******, ******* хоёр хоорондоо ноцолдоод байсан. Намайг очиход ******* доор нь дээшээ хараад хэвтсэн, ******* дээр нь чанга дуугаар “пизда минь больчих гэж хэлээ биз дээ” гэх мэтчилэн ******* рүү орилоод байсан. Би очоод тэр хоёрыг салгаад *******ийг босгосон. Түүнээс хойш дахиж хооронд нь зодолдуулаагүй. ******* цагдаа дуудсан. Би тухайн үед “хэрэггүй, бид найзууд юм чинь цагдаа дуудаад яах юм. Хоорондоо учир зүйгээ олж эвлэрье” гэхэд шууд 102-т дуудпага өгсөн. Нүүр ам нь ил харагдах шархгүй, цус нөж болсон зүйлгүй байсан. Хувцас нь шороо, цас болсон байдалтай байсан. Тэгээд голд нь сууж эвлэрүүлсэн. Би ******* *******ийн дээр нь суусан байдалтай байхыг хараад л салгасан. Маргааш нь ******* рүү утсаар залгахад “толгой өвдөөд, босож чадахгүй хэвтэж байна” гэж хэлсэн. Би “та хоёр эвлэр” гэхэд бас л уурлаад салгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *******127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.*******ийн биед баруун ******* дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрлах Зайсангийн хорихоор баруун эргээд нэг уулын тэнд машин дотроо *******, ******* хоёртой нэг хүний 4-6 лааз пиво ууцгаасан. ******* өдөржин машин бариад явсан учраас “одоо согтуу учраас жолоо барьж болохгүй, дуудлагын жолооч дуудъя, эсвэл такси баръя” гэхэд миний үгийг тоохгүй унаж уул руу согтуу Хёндэ фаласайт маркийн машин жолоодож яваад дугуйг нь хагалсан. Би бухимдаад уг хагархай дугуйтай машинаа түгжээд яваад дэлгүүрээс халуун кофе уугаад такси барих гэж байхад хойноос ******* Нуркагийн дугаараас “хүрээд ир, дугуй засвар дуудаад янзлуулсан” гэсэн. Ирэхэд дугуйг нь нөхүүлсэн байсан. Тэгээд ахиад согтуу жолоодно гэхэд нь хориглоход эсэргүүцэж, маргаан үүсэж, түлхүүр булаацалдсан. *******ийн машины түлхүүр эсвэл бөгжнөөс нь миний биеийн баруун гарын шууны дотор хэсэгт зулгарч, цус гаргасан байсан. Унаж тусаад надтай зууралдан ноцолдоод байсан. Нурка машины дугуй засварын хүнтэй төлбөрийн тооцоо хийгээд ирээд салгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Т.*******, хохирогч Ш.*******, гэрч С.******* нар нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.*******ийг “согтуугаар автомашин жолоодох гэлээ” гэж автомашины түлхүүрийг авч явсан ба улмаар маргалдаж түүнийг цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун ******* дүгээр хавирганы хугарал” бүхий  хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан байна. Шүүгдэгч Т.*******ийн дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Т.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогч Ш.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоор маргасан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******т ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр “*******” үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.*******т мэдэгдэх нь зүйтэй.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******ийн биед “баруун ******* дүгээр хавирганы хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогч Ш.******* нь мөрдөн байцаалтын шатанд “...эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж өгнө” мэдүүлсэн боловч хэрэгт эмчилгээний зардал түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Борзон овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т мэдэгдсүгэй.     

 

4. Хохирогч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР