Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 40

 

 

Ц.Эрдэнэдалайгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00371 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоосго гудамж 6 дугаар гудамж 69б тоотод оршин суух, АЮ67051401 дугаарын регистртэй, Элжигт овогт Цэнд-Аюушийн Эрдэнэдалайн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Ц.Эрдэнэдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Ховд аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч ажилд орсон гарсан тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00371 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Элжигт овогт Цэнд-Аюушийн Эрдэнэдалайг 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалай нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэдалайгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Миний бие анхан шатны шүүхэд гэрчээр Д.Хоролжав, Д.Отгонбаяр, Ц.Ганцэцэг нарыг гэрчээр асуулгасан. Гэтэл анхан шатны шүүх миний 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилласан 2 жил 7 сарыг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Шүүх хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалайгийн “1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1990 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгож,  түүний 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Учир нь хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалайгийн хөдөлмөрийн дэвтэрт ...1991 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажилд орж 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “орны хүн нь ирсэн тул” хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажилд орсон байна.

            Түүний 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдал нь гэрч Н.Янжмаагийн мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, хавтаст хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан 2 ширхэг фото зураг нь тайлбарлан бичсэн цаг хугацаанд авсан зураг мөн эсэх нь эргэлзээтэй байх тул уг хугацаанд 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалай нь 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхтэй байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл гэж алдаатай бичсэн байх тул шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хүсэлт гаргагчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00371 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалай нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэснийг “Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэдалай нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргачийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР