Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоосго гудамж 6 дугаар гудамж 69б тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Э овогт Ц-ийн Э-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 153/2018/00325/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч ажилд орсон гарсан тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ц.Э нь 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Э нь 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 926 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 6 дугаар хуудас/, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 7 дугаар хуудас/, цалингийн цэс /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1993 он, 1992 оноос 1995 онуудад ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Отгонбаярын ...Би 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байсан. 9 дүгээр цэцэрлэг сүүлд 7 дугаар цэцэрлэг болж нэршлээ өөрчилсөн. Ц.Э нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан. Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт тухайн үед Атъяа, Хоролжав, Хандаа, Эрдэнэжаргал, Чанцалхүү зэрэг багш нар хамт ажиллаж байсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр М.Оюунчимэг гэж байсан. Ц.Э нь 9 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байх хугацаандаа Багшийн алдар шагнал авч байсан. Бид хамтдаа нэг газар ажиллаж байсан хүний хувьд Ц.Э-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.Хоролжавын ...Би 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт ахлах тогооч, туслах багш зэрэг ажлыг хийж байсан. 9 дүгээр цэцэрлэг сүүлд 7 дугаар цэцэрлэг болж нэршлээ өөрчилсөн. Ц.Э нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан. Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт тухайн үед Атъяа, Отгонбаяр, Энхжаргал, Цэцэгмаа, Оюун зэрэг багш нар хамт ажиллаж байсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр Х.Оюунчимэг гэж байсан. Бид хамтдаа нэг газар ажиллаж байсан хүний хувьд Ц.Э-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Дэнсмаагийн ...Би 1982 оноос эхлэн 1994 оны 04 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байна. Ц.Э нь 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. 1986 оныг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа гэх нэршлээр явдаг байсан. Түүнээс хойш шинэ байранд ороод Засаг даргын Тамгын газар нэртэй болсон. Үйлчлэгчээр Баасандулам, Күлиза, Дулмаа, Энхцэцэг нар аж ахуйн даргаар Бааст зэрэг хүмүүс ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Н.Янжмаагийн ...1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар тасралтгүй ажиллаж байна. Ц.Э нь 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарыг дуустал манай цэцэрлэгт буюу Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг газар ажиллаж байсан хүний хувьд Ц.Э-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ганцэцэгийн ...Би 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт багшаар, 2000 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Ц.Э нь 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт багшаар хамтдаа ажилд орж байсан. Бид хоёрын ажилд орох тушаал хамт гарч байсан. Намайг 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 дүгээр цэцэрлэгээс гарахад Ц.Э нь ажиллаад үлдсэн. Намайг 2000 оны 10 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт ажилд ороход Ц.Э нь тус цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Ц.Э нь 2004 онд Улаанбаатар хот руу шилжсэн... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Хишигтийн ...Би 1981 оны 08 дугаар сараас 2008 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Ц.Э нь 1991 оны 09 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч М.Баасандуламын ...Би 1985 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байна. 1984 онд Ховд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Ц.Э нь тухайн үед буюу 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Э-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан Ц.Э-ийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан “бичмэл баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн заалтад нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Ц.Э-ийн 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилаж байсан үеийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Элжигт овогт Цэнд-Аюушийн Э-г 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Ц.Э нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ