Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/02619

 

2020 оны 9 сарын 15 өдөр                   Дугаар 102/ШШ2020/02619                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ДБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б-д холбогдох,

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Боролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ДБ-ХХК-ийг төлөөлөн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 захирамжтай гүйцэтгэх хуудас, баримт бичгийн дагуу төлбөр төлөгч ДБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүд болох: Ногоон үржил ХХК-ийн эзэмшлийн 00 хороонд байрлах, эзэмших эрхийн 0232029 дугаарын гэрчилгээтэй 20,000 м.кв газрыг 44,600,000 төгрөгөөр, Б.Б-ийн өмчлөлийн 00 тоот 144,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, гараж, эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар зэргийг 122,701,838 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаар бүртгэлтэй 000тоот 52,2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 92,183,112 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-00 дугаар бүртгэлтэй 000 тоот дахь 42,1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 56,285,890 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. 2020 оны 5 дугаар сард хоёр дахь дуудлага худалдааг явуулж, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэт доогуур буюу 50 хувиар үнэлгээг бууруулж борлуулах эрсдэл үүсэж байгаа нь бидэнд маш их хохиролтой байна. 2020 оны 5 дугаар сард хоёр дахь дуудлага худалдааг явуулж барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэт доогуур буюу 50 хувиар үнэлгээг бууруулж борлуулах эрсдэл үүсэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 дугаар захирамжаар ДБХХК-иас 1,711,547,559 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 00 дугаар хороонд байрлах эзэмших эрхийн 0000 дугаарын гэрчилгээтэй 20,000 м.кв талбайтай газар, 0 тоот дахь 144,7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй хувийн сууц гаражийн хамт, эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв газрын хамт, 0 тоот 52,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 0 тоот 42,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэн хурааж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хураах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг томилж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлснийг ДБХХК болон захирал Б.Б, өмчлөгч нарт мэдэгдсэн. Үнэлгээг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ДБХХК нь хариуцагч Б-д холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгүүдэд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ДБХХК нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-д нэхэмжлэлийн шаардлага 1,707,200,583 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хувааж төлөх, тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө:

0 тоот хаягт байрлалтай 139,5 м.кв талбайтай, өмчлөх эрхийн 0 тоот гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 42,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 57,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 78,61 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 167 м.кв талбайтай 2 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 52,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц;

00 тоот хаягт байрлалтай 144,7 м.кв талбайтай талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай барилга;

С-д байрлалтай 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай, 00 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар;

0 дугаар хороонд байрлалтай, 15 жилийн хугацаатай, чацаргана тарих зориулалттай 20,000 м.кв талбайтай, 8041/0197 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-7, 8/

Төлбөр төлөгч ДБХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16250873/2 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор 0 тоот дахь 42,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг, мөн өдрийн 16250873/1 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор 0 тоот дахь 52,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийг хураан авсан болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан баримтуудаар тогтоогдох бөгөөд, эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно. /хх-16, 19/

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, тэдгээр хөрөнгүүдийг ...зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсний улмаас 2 дахь албадан дуудлага худалдаагаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс 50 хувиар бууруулах эрсдэл үүсэж байгаа нь хохиролтой байна... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн талаар санал асуухад талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар С.Э ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна.

            Шинжээчээр томилогдсон С.Э ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Г.О нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэнгээс олгогдсон итгэмжлэлийн дагуу С.Э ХХК-ийг төлөөлөн тогтоол болон бусад баримт бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийж, хураагдсан үл хөдлөх хөрөнгүүд болох:

0 тоотод байршилтай 52,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 0 дугаарын гэрчилгээтэй, Б.Бийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг 130,000,000 төгрөгөөр;

00 тоотод байршилтай 42,1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, Б.Бийн өмчлөлийн орон сууцыг 56,285,890 төгрөгөөр;

00 хаягт байрлах, 144,7 м.кв талбайтай хувийн сууж, гараж, эзэмших эрхийн 000595613 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар зэргийг нийт 122,701,838 төгрөгөөр;

0 дугаар хороонд байрлах, эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээтэй 20,000 м.кв талбайтай газрыг 44,600,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

            Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3596, 3/3597, 3/3598 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3653 тоот мэдэгдлээр тус тус төлбөр төлөгч ДБХХК болон захирал Б.Б, хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч Ногоон үржил ХХК-ийн захирал С.Бааст нарт тус тус албадан дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр явуулах болсныг мэдэгдэж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хавсралтаар хүргүүлэн, гарын үсэг зуруулсан байна. /хх 9-14/

            Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ДБХХК-иас БХЗХТБАА-нд хандан, эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан болохоо мэдэгдэж, барьцаалагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн учраас өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгохыг хүсжээ. /хх-111/

            Хариуцагч Бны шийдвэр гүйцэтгэгч Б.Т 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9 тоот тогтоолуудаар 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд анхны санал болгосон үнэд хүрэх санал ирээгүй, хөрөнгө худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэснийг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3/4336, 3/4337 дугаар албан тоотуудаар тус тус мэдэгдсэн байна. /хх-112-117/

Төлбөр төлөгч ДБХХК нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч С.Э ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн гомдол гаргах өдрийг тооцвол 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөр төлөгч ДБХХК нь гомдол гаргах эрхтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн байна.

            Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон С.Э ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хөрөнгийн үнэлгээчин Г.Оын тайлбараар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн... гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

            Түүнчлэн, бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

            Иймд хариуцагч Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй, тухайн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэгч гаргаагүй байх тул дээрх үндэслэлээр ДБХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд, тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Бнд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ДБХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    А.САРАНТУЯА