Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/01678

 

2020 06 18             183/ШШ2020/01678

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: : Хан-Уул дүүргийн .............оршин суух Х овогт Б-ын С /РД:......./-ын ,

 

Хариуцагч:  : Сүхбаатар дүүргийн ...... өөрийн байранд байрлах НШШГГолбогдох

эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг 2020 05 19-ний ар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.С нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/000 дугаар шийдвэрээр Б ББСБ ХХК-д 278.064.835 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч О.У явуулж байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О.У нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.С-гын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхон, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/0000 тоот дугаарт мэдэгдлийг маргааш өдөр нь буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан болно. Тус барьцаа хөрөнгө болох Ү-.............дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхон, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, өртөг өндөртэй бүс нутагт байрладаг, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Б.С миний эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/0000 тоот мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Б.С-гоос 278.064.835 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0000000 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.С-год шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Б.С-гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 0/0 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0/02 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/0000 дугаар албан бичгээр Б.С-год биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирээгүй бөгөөд төлбөр авагч Б ББСБХХК-иас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/0 тоот тогтоолоорх хөндлөнгийн шинжээч томилоход Мөнх Оргил трейдХХК нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/0 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.С-год 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 245.245.000 төгрөгөөр тооцон 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч Б.С нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/0000 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч О.У нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар олбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/0000 дугаар шүүгчийн захирамжаар Б.С-гоос 276.524.264 төгрөгийг гаргуулж Б ББСБХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ГХ2019/0000 дүгээр гүйцэтгэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч Б.С-год удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0/0 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Б.Солонгын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0/0 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/0дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор М ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

М ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

 

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 350.350.000 төгрөгийн 70 хувь буюу 245.245.000 төгрөгөөр тогтоон 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/0 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь төлбөрт хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь М ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд төлбөр төлөгч Б.С-год холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Холбогдох Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхоны 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсуга

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР