Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 3274

 

 

2020 11 02

102/ШШ2020/03274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Ц.Н

 

Нэхэмжлэгч: Б.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нь Б.Жнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үүнд: 1.БГД, 50 м.кв 2 өрөө бүхий орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ Эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах,

2.Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Дархан УУл, 2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн Виннэрвэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Жболон Ц.Н нарт холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний эргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 300 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс албадан гүйцэтгэх захирамж болон Гүйцэтгэх хуудас гаргаж, уг гүйцэтгэх хуудсыг өнөөдрийн байдлаар НШШГГ гүйцэтгэж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч нь Голомт банк ХХК гэдэг хуулийн этгээд буюу эрх зүйн этгээд байгаа. Гэтэл Голомт банк ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасны дагуу оролцоогүй. Яагаад гэвэл Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай байдаг. Салбар нь Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй этгээд байгаа. Үүнээс үзэхэд Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар гэдэг нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын зүгээс хуулийн этгээдээс олгогдсон эрх хэмжээ, итгэмжлэл, төлөөлөл байж үйл ажиллагаа явуулах ёстой. Б.Жболон Ц.Ннарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Голомт банк ХХК-ийн зүгээс Голомт банк ХХК гэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн олгосон итгэмжлэлийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно. Дээрх олгосон итгэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.2 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу талууд үнэлгээний талаар харилцан тохиролцох асуудал яригдах байсан. Гэтэл энэ ажиллагаанд анхнаасаа Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирал буюу ямар ч итгэмжлэл олгогдоогүй этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнийн санал, үнэлгээ гэх мэт бүх зүйл дээр оролцоод явсан нь анхнаасаа хуульд нийцээгүй болсон учраас хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

 

1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Отгонбаярын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №140 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Ц.Нболон Б.Жнарын өмчлөлийн Бгд, 00 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийхээр шинжээчээр томилогдсон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна хэмээн журамласан. Гэтэл НШШГГ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №140 тоот Тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн зүгээс шинжээчээр ажиллах шинжээчийг томилоогүй атлаа хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Г.Отгонбаяр гэгч этгээд гаргаж НШШГГт ирүүлсэн. Уг хөрөнгийн үнэлгээ гаргасан Г.Отгонбаяр нь Сэлэнгэ Истимэйт ХХК-ийн ажилтан биш бөгөөд гүйцэтгэх хуудсанд авагдсан Сэлэнгэ Истимэйт ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 41 тоот Итгэмжлэл гэх баримтаас харахад тодорхой байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байхад уг шинжээчид хамааралгүй этгээд шинжээчийн хувиар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын усэг зуруулсан байх учиртай. Гэтэл Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэсэн Бгд, 0056.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,488,530 (Ерэн найман сая дөрвөн зуун наян найман мянга таван зуун гуч) төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний эргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн №4/173 дугаартай Тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу уг компанийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээчин О.Бат-Эрдэнэ дүгнэлт гаргасан. Гэтэл уг этгээдэд хуульд заасны дагуу хууль сануулж, эрх, үүрэг тайлбарлаж өгөлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын үсэг зуруулсан байх учиртай. Гэтэл Виннер Вэй ХХК-ийн томилсон ажилтан нь шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Виннер Вэй ХХК-ийн гүйцэтгэсэн Ү-2003017988 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 406 тоот хаягт байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 ерөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

3.Нэхэмжлэгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явагдаж байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.1-д "Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно, 27.1.4-т Гүйцэтгэх баримт бичгийн гуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэж заасныг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс дуудлага худалдаа зарлагдаагүй учир гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас анхны дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан тухай мэдэгдэх хуудсыг авч, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05847 тоот Захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс уг захирамжийг НШШГГ руу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяад гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай утсаар мэдэгдсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяагийн туслах болон бичиг хүргэгчийн үл ойлголцлын улмаас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05847 тоот Гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг бус 'Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан Захирамжийг андуурч НШШГГт хүргүүлснээс шалтгаалан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БГД, 2 өрөөсууц-ыг албадан худалдан борлуулах анхны дуудлага худалдаа явагдсан.

Уг дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан бол уг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн 05847 тоот захирамж нь 2020 оны 04 дүгээр 15-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс санаатайгаар анхны дуудлага худалдаан зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд, НШШГГт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан БГД, 2 өрөөорон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр Б.Ж, Ц.Ннараас 135.525.268 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж, Ц.Ннарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2003017988 дугаарт бүртгэлтэй ДАрхан, 2 өрөө бүртгэлтэй БГД, 1 хороо  2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нь БГД, 1 хороо 2 өрөө орон сууцыг 400.000.000 төгрөгөөр, ДАрхан- УУл аймаг , 00  тоот, 2 өрөө орон сууцыг 200.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн.

Үүний дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох БГД, 1-р хороо, 00 тоот 56.35 мкв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 140 дугаар тогтоолоор, Дархан сумын , 00 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Виннер Вэй ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 173 дугаар тогтоолоор тус тус хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. БГД, 1 хороо, 00 тоот  2 өрөө орон сууцыг 98.488.530 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4/8802 тоот мэдэгдлээр, Дархан сумын 00 тоот 2 өрөө орон сууцыг 61.153.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/11525 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж, Ц.Ннарын өмчлөлийн эрхийн улсын БГД, 1 хороо, 00 тоот  56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ 98.488.530 төгрөгийн 70 хувь болох 68.941.971 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/11058 дугаар албан бичгээр мэдэгджээ. Бид нар шинжээч томилсон бол шинжээчээ дуудаад эрх үүргээ заавал эхний удаа танилцуулдаг. Хэзээ ч танилцуулахгүй хийнэ гэж байхгүй угаасаа энэ асуудал маргаантай үнийн санал дээр маргаж байхад материал дээр нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй юм. Шинжээч томилсон тогтоол өгөхдөө энэ шийдвэр гүйцэтгэгч хууль танилцуулсан уу, дараа нь танилцуулсан уу гэдгээ тодруулах боломж байсан. Энэ ажиллагаа хийгээгүй учир нөхөж хийсэн гэдэг тайлбарыг угаасаа нөхөж хийгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн захирал н.Дэлгэрсүрэн гэдэг захирал хуульд заасан үндэслэлийн дагуу тус компанийн үнэлгээчин н.Отгонбаярын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа байх ба тэр дагуу үнэлгээгээ гаргасан. Үнэлгээний тайлан дээр ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

Төлбөр авагч Банк гэдэг статусаар оролцоогүй Дархан салбар өөрөө хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй ажиллагаанд оролцох эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол байсан бол мэдэгдэх эрхтэй байсан. Гэтэл эднийх тэр хугацаанд ямар нэг мэдэгдэл хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага дээрээ ийм зүйл тусгаагүй байж гэнэт ийм зүйл ярьж байна. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр авагч Голомт банк ХХК-г оролцуулах ёстой байтал салбар Дархан салбар оролцоод байна гэдэг талаар мэдэгдсэн, гомдол гаргасан бол энэ асуудал шийдэгдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байгаа тул гомдол гаргах тодорхой хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ тусгаагүй байж байгаад гэнэт шүүх хурал дээр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж, Ц.Ннарын өмчлөлийн эрхийн улсын БГД, 1-р хороо, 000 тоот  56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад танай шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32020/05467 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй тухай захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Хариуцагч байгууллага нь шүүхээс ирүүлсэн захирамжийг биелүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд манайд дуудлага худалдааг түдгэлзүүлсэн тухай захирамж дуудлага худалдаа явагдахаас өмнө ирээгүй тул албадан дуудлага худалдааг санаатайгаар зохион байгуулсан гэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Нь Б.Жнар нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын БГД, 1-р хороо, 00 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Б.Ж, Ц.Ннар нь Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн 135.377,849 төгрөг, 79 мөнгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 хувааж төлөхөөр, уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох БГД, 1-р хороо, 00 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-2003017988 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот  40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, шийдвэрлэжээ.

 

Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3572 дугаартай захирамжаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 547 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Нь Б.Жнарын өмчлөлийн БГД, 1-р хороо, 00 тоот 2 өрөө орон сууц 000 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

 

Улмаар талуудаас дээрх барьцааны зүйлийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор БГД, 1-р хороо, 00 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/173 дугаартай тогтоолоор Ү-2003017988 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр Виннер Вэй ХХК-ийг тус тус томилжээ.

 

Шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь БГД, 1-р хороо, 00 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг 98,488,530 төгрөгөөр, Виннер Вэй ХХК нь Ү-2003017988 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг 61,153,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тайланг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нар нь дээрх 2 үнэлгээний тайланг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн төлөөлөх эрхгүй этгээд болох Голомт банк ХХК-ийн Дархан салбарыг оролцуулсан, ...шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилсон байхад түүнийг төлөөлөх эрхгүй этгээд болох н.Отгонбаяр гэгчид хууль тайлбарласан, мөн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсайханд хууль тайлбарлаж өгөөгүй байхад тайланд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн, Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч н.Цолмонтуяа гаргасан байхад уг тогтоолыг гаргаагүй Отгонбаяр гэдэг шийдвэр гүйцэтгэгч шинжээчид хууль тайлбарлаж өгсөн нь хууль зөрчсөн байхаас гадна уг дүгнэлтэд хууль сануулаагүй н.Даваасамбуу гэж хүн гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 44.5-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд төлбөр авагчийн төлөөлөх эрхгүй этгээд оролцуулсан, шинжээчээр томилсон этгээдэд хууль тайлбарлаж өгөөгүй, хууль тайлбарлах эрхгүй этгээд шинжээчид хууль тайлбарласан зэрэг шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гэх байдал хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн БГД, 1-р хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Виннер Вэй ХХК-ийн ДарханУУл, 00 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцныг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дүгээр сарын 31-ний өрийн 4/12 дугаартай тогтоолын дагуу нэхэмжлэгч нарын өмчлөлийн БГД, 1 хороо, 00 тоот хаягт байрлах 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө бүхий орон сууцны анхны дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нар нь уг албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар албадан дуудлага худалдаа явуулахыг түдгэлзүүлж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид шүүхээс мэдэгдсээр байхад албадан дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг түдгэлзүүлсэн гэж мэдээгүй, шүүхээс ирсэн захирамж нь нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж байсан гэж тайлбарлаж байна.

 

Тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/05847 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц.Нь Б.Жнарын өмчлөлийн БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд уг захирамжийг тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1328 дугаартай албан тоотоор хариуцагч байгууллагад хүргүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг албан тоотыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан, шүүгчийн туслахаас захирамж гарсан талаар мэдэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх боловч уг албан тоотын хавсралтаар ирүүлсэн захирамж нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн шүүгчийн туслахаас захирамж гарсан талаар мэдэгдсэн байхаас гадна тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1328 дугаартай албан тоотод ... шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/05847 дугаартай захирамжийг хүргүүлэв гэж бичсэн байхад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамж хавсралтаар ирсэн тул албадан дуудлага худалдаа явуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/05847 дугаартай захирамжийг хариуцагч байгууллага мэдсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдааг явуулсан нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон: ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, БГД, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай , 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг,  Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА