Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2020/01275

 

 

 

 

 

 2020          09             23                                         151/ШШ2020/01275                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.М

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: Б.М

Хариуцагч: Э.М

Орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, С.Сувдмаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.М, Барын Мөнхөө нартай харилцан тохиролцож Зуунмод сумын 5 дугаар баг, 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 орон сууцыг 65  000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж үнэлүүлэхэд 50 сая төгрөг болж худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан өөрийн эзэмшилдээ авч Э.М, Б.М нарт ямар ч өр төлбөргүй болсон юм. Гэтэл байрыг хоослон өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна.

Б.Мгийн ярьж байгаа зүйлүүд явцын дунд болж байсан зүйлүүд юм. Би зээл гарснаас хойших бүх баримтыг гаргаж өгсөн. Би банкнаас зээл аваад 12 000 000 төгрөгийг Б.Мд өгсөн. Манай хүүхдийг бас дээд сургуулиа төгсөх гэж байхад гадаад руу тэтгэлэгтэй сургуульд оруулж өгнө гээд мөнгө авч байсан. Энэ бүх мөнгө бүгд л орж байгаа. Би холбогдох баримтуудыг бүгдийг нь хавсаргасан байгаа. Би Б.Мд өнөөдрийн байдлаар 69 008 900 төгрөгийг өгсөн. Иймд хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Банкнаас орсон гарсан гүйлгээ, нотлох баримтыг бүгдийг нь эх хувиар нь өгсөн. Өөрөө гарын үсэг зураад өгсөн баримтаа үгүйсгээд байх юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Гы өмгөөлөгч Ц.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бид нотолгоо бүрдүүлж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25 134 000 төгрөгийг ломбардуудаар өгч байгаа, авч байгаа талаар баримтуудыг гаргаж өгсөн. Яагаад мөнгө авсан юм бэ гэхээр 15 616 000 төгрөгийн асуудал байгаа гээд Б.М гарын үсгийг зурж, тамга дарсан баримт байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар татгалзах эрх нь бий. Гэрээнээс татгалзах шаардлага нь би тэдэн төгрөг авсан, одоо тэдэн төгрөг буцааж өгөх ёстой гэсэн шаардлага байх ёстой. Тийм зүйл байхгүйгээр шууд гэрээнээс татгалзаж болохгүй.  28 000 000 төгрөг, 12 000 000 төгрөг зэрэг мөнгөнүүдийг банканд өгчихсөн байна. Нэг талын хүсэл зоригийг илэрхийлж шаардлага гаргах ёстой юм уу?. Би хуульд заасан үйлдэл, хуульд заасан шаардлага, дээд шүүхээс тайлбарласан тайлбар дээр үндэслэж тайлбараа хэлсэн. 3 жил бараг 4 жилийн өмнөх асуудлыг одоо ярьж байна. Хуулиар баталгаажсан, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан зүйлийг бид өнөөдөр үгүйсгэж чадахгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Г Т.Г нарын нэхэмжлэлтэй Э.М, Б.М нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Б.М миний зүгээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.М, Б.М нартай харилцан тохиролцож Зуунмод сумын 5 дугаар баг 21-4-56 тоот хаягт байрлах 37м орон сууцыг 65 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийж үнэлүүлэхэд 50 сая төгрөг болж худалдах-худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан өөрийн эзэмшилдээ авч Э.М, Б.М нарт ямар ч өр төлбөргүй болсон юм. Гэтэл байрыг хоослон өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулж чөлөөлж өгнө уу гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Авч өгсөн мөнгөний тухайд: Миний бие нь 2015 онд Т.Гаас 1 500 000 төгрөгийг зээл авсан, Уг авсан мөнгөнөөс 600 000 төгрөгийг Т.Гы хүү болох Билгүүний дансанд шилжүүлж 900 000 төгрөг үлдсэн. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буцааж 1 750 000 төгрөгийг Т.Гаас зээлсэн. Өмнөх зээлийн гэрээтэйгээ нийлж 2 650 000 төгрөг болно. Т.Г эгч Аагий гэдэг хүнээс би мөнгө зээлж авч өглөө шүү гэж хэлээд надад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг надад зээлж авч өгсөн. Уг 2 000 000 төгрөгийг би авсан. Буцаагаад 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан 2 000 000 төгрөгөө буцаагаад 3 920 000 төгрөг болгож 3.Мэндсайханд бэлнээр өгсөн. Үүнийг Т.Г эгч өөрөө зөвшөөрч гараар надад бичиж өгсөн байгаа. Т.Г манай ээжээс намайг 1 500 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан гэдэг. Уг 1 500 000 төгрөгийг би Т.Гы ээжээс аваагүй болно. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 230 000 төгрөгийг намайг авсан гэдэг. Би 230 000 төгрөгийг жолоо гэж аваагүй. 2015 оны 10 дугаар  сарын 11-ний өдөр Т.Гы "ЗМ" дэлгүүрээс 35 000 төгрөгийн бараа болон 10 000 төгрөгийн нэгжийг авсан. Иймд төлөөгүй үлдэх 2 650 000 дээр 45 000 төгрөгийг нэмж нийт 2 695 000 болно.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т.Г эгч хүнээс авч өглөө шүү гэж хэлээд хэнээс авч өгч байгаагаа надад хэлэхгүйгээр 1 700 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн 1 700 000 төгрөгийг би Т.Г эгчээс зээлж авсан талаар маргаан байхгүй. Зээлэхдээ 7 хоногийн хугацаатай, өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлж байсан. Тэрнээс биш гэрээ хийж гарын үсэг зурсан асуудал байхгүй. Уг 1 700 000 төгрөгөөс би 1 607 040 төгрөгийг нийтдээ төлсөн. Үүнд 1. Өдрийн 4 хувь хүү болох 68 000 төгрөг буюу 7 хоногийн хүүд 476 000 төгрөг, үндсэн төлбөрт 1 131 040 төгрөгийг төлсөн. Одоо хүүтэйгээ нийлээд 768 960 төгрөг үлдсэн. Нийтдээ энэ 1 700 000 төгрөгийг үлдэгдэл 92 960 төгрөгийг төлнө. Гэтэл уг мөнгөнөөс үлдэгдэл хүү төлбөр гээд 768 960 дээр нэмж өмнөх зээлийн гэрээний үлдэх төлбөр 2 650 000 төгрөг дээр нэмбэл нийт 3 463 960 төгрөг болж байна.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ЗМ" дэлгүүрээс 15 600 төгрөгийн бараа 18 ны өдөр 2000 төгрөгийн Мобикомын нэгж, 12 дугаар сарын сарын 28-нд 15 000 төгрөгийн Юнителийн нэгж, мөн тэр өдрөө ахин 15 000 төгрөгийн нэгж, 10 000 төгрөгийн Мобикомын нэгж авсан. Нийт дүн нь 57 600 төгрөг болно. Уг төлбөр өмнөх 3 463 260 төгрөгийн төлөгдөөгүй зээл дээр нэмж нийт 3 521 560 төгрөг болно. 2016 оны 01 дүгээр сарын 16-нд 156 000 төгрөгийг өдрийн 4 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээлж авсан Уr 156 000 төгрөгийг нийтдээ 255 840 төгрөг болгож төлж дуусгасан. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 700 000 төгрөгийг өдрийн өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлж зээлсэн. Би уг зээлсэн 2 700 000 төгрөгийг буцааж хүүтэй нь хамт 11 хоногийн хугацаанд хүүд 1 188 000 төгрөг, үндсэн төлбөр 1 466 600 төгрөг нийт 2 654 500 төгрөгийг төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлж авсан. Буцааж 600 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 400 000 төгрөгийг төлөөгүй ба өмнөх өр болох 3 521 560 төгрөг дээр нэмбэл нийт 3 921 560 төгрөг болно.  Мөн "ЗМ” дэлгүүрээс 20 000, 35 000, 10 000, 45 800, 12 000, 5 000 төгрөг, нийт 127 800 төгрөг зээлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө Буцааж төлөөгүй, Өмнөх 3 921 560 төгрөг дээр нэмбэл зээл нийтдээ 4 049 360 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 7-нд Мэндсайхан эгч Зулаа гэдэг хүнээс зээлж авч өглөө шүү гэж хэлээд 2 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлээд надад зээлсэн, Уг мөнгийг хүүд 960 000 төгрөг үндсэн төлбөр 2 000 000 нийт 2 960 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 8 000 000 төгрөгийг мөн Аагий гэдэг хүнээс авч еглөө шүү гээд зээлсэн. Уr 8 000 000 төгрөгийг авсан талаар маргахгүй. Уг мөнгөнөөс 2 800 000 төгрөгийн хүү өгсөн. Үлдэх 8 000 000 төгрөгийг банкнаас авсан зээлдээ суутгаж тооцсон. Тийм учраас 8 000 000 төгрөгийн өр төлбөр байхгүй.

Энэ 8 000 000 төгрөгөөс болж орон байрны маргаан үүссэн юм. 2016 оны 06 дугаар сарын 07-нд 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буюу 1 өдрийн 50 000 төгрөгийг 7 хоногийн 350 000 төгрөгийн хүүг төлсөн. Үндсэн төлбөрөөс 200 000 төгрөгийг төлж, 300 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийг өмнөх зээлийн өр 4 049 360 дээр нэмбэл нийт 4 349 360 төгрөг болно. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 740 000 төгрөгийг авсан. Буцааж өгөөгүй. Мэндсайхан эгчийн хүү болох Билгүүний кредитийн мөнгө болон бусад зардалд гэж өгсөн. Үүнийг би өөрөө авч хэрэглээгүй ч гэсэн би дамжуулсан болохоор би төлөх юм. Иймд өмнөх өр 4 349 360 төгрөг дээр нэмбэл нийт 7 089 360 төгрөгийн зээлийн үлдэгдэл болно. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4 700 000 төгрөгийг Зулаа гэдэг хүнээс авч өглөө гэж хэлээд өдрийн 4 хувийн хүүтэй 20 хоногийн хугацаатай зээлж нийт 9 600 000 төгрөгийг буцааж төлсөн. Манай гэр бүлийн 04-22 төв улсын дугаартай цэнхэр өнгийн "Супер портер" маркийн ачааны авто машиныг бидний тухайн үед танихгүй хүн болох Энхжаргал гэх эмэгтэйд 3 000 000 төгрөгийн барьцаанд тавиулж уг мөнгийг Т.Г нь Энхжаргалын дэргэд тоолж авсан. Үүнийг Эрүүгийн хэрэгт Энхжаргал гэрчээр оролцохдоо нотолж байгаа болно. Бид энэ 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцааж Энхжаргалд төлсөн. Иймд 3.000.000 төгрөг үндсэн зээлсэн зээлийн өрнөөс хасагдаж тооцогдоно. Багшийн хөгжлийн ордонд миний бие семинарт сууж байсан бөгөөд тэр үед Багшийн хөгжлийн ордны ХААН банкны салбараас Т.Г эгчийн дансанд 1 300 000 төгрөгийг төлсөн. Үүнийг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр хийсэн шиг санагдаж байна. Мөн 680 000 төгрөгийг Налайхын Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөс найз Гэрэлээгийн хамт 680 000 төгрөгийг бэлнээр авч ирж Төв аймгийн “Хүмүүн цогцолбор" бага сургуулийн үүдэн дээр өгсөн. Үүнийг Цэцгээгийн гомдолтой надад холбогдох эрүүгийн хэргийн гэрч Гэрлээгийн мэдүүлгээр нотлогдоно. Миний Капитал банкны картаас Т.Г эгч 150 000 төгрөгийг цалин буусан байхад очиж АТМ-ээс авсан. Маргааш миний картыг авч ирж өгсөн. Үүнийг Т.Г эгч өөрөө хүлээн зөвшөөрнө. 2017 оны 12 дугаар сард шинэ жилээр Т.Гы хүү Б нь надаас очиж 100 000 төгрөг авсан,

2016 онд Хан-Уул дүүргийн 15-р сургуульд багшаар шилжиж ирсэн юм. Тэр үед миний ажил дээр ирээд банкны мөнгө өг гэж хэлсэн. Тухайн үед миний банкны харилцах дансанд мөнгө байхгүй байсан учир би хамт ажилладаг багш Чимгээгийн данснаас Мэндсайханы данс руу 800 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 700 000 төгрөгийг бэлнээр Мэндсайхан эгчид өгсөн. Үүнийг Цэцгээгийн гомдолтой надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд Мэндсайхан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн байдаг. Иймд би 3 Мэндсайхан эгчээс нийт 28 976 400 төгрөгийг авсан. Үүнээс: Зээлийн хүүд 12 693 840 төгрөгийг төлсөн, үндсэн төлбөрт 26 083 540 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7 089 360 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тухайд: Хариуцагч Б.М миний бие нь дээрх өр болох 7 089 360 төгрөгийн үлдэгдлийг 3 Мэндсайхан нь төл гэж надаас удаа дараа шаардаж байсан. Т.Г нь уг мөнгийг төлөх талаар надад анх санааг хэлсэн хэлэхдээ чи ажилгүй болсон юм чинь миний нэр дээр зээл ав. Чамд зээл гарах боломжгүй болсон юм чинь би чамд зээл бүтээж өгье гэж хэлсэн. Тухайн үед надад өөрийн орон сууцаа хэн нэгэнд худалдах ямар ч шаардлага байхгүй байсан Харин 3.М нь миний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээ орон сууцаа надад шилжүүлэх журмаар барьцаалчих. Харин ба барьцааны байр миний нэр дээр шилжиж ирэх тэр үед би байрыг чинь барьцаалж банкнаас 45 000 000 төгрөгийн зээл авч өгье. Чи тэр мөнгөнөөс миний үлдэх 8 000 000 төгрөгийг өгөөд үлдэх 37 000 000 төгрөгөөс зээл хаалгасан 21 400 000 төгрөгөө өгөөд үлдэгдэх 15 600 000 төгрөгөөс ойр зуурын өрөө өгөөд үлдсэнээр нь цэцэрлэгээ ажиллуул гэсэн саналыг тавьсан. Тухайн үед би өрөнд орсон байсан болохоор үүнээс өөр арга надад байгаагүй. Би уг орон сууцаа худалдах талаар Т.Г гэдэг түүний нөхөртэй огт уулзаж ярилцаж байгаагүй бөгөөд Ганболдыг нотариат дээр очиж гарын үсэг зурах тэр л үед харсан.

Миний нөхөр Мөнхбаатар нь Т.Г болон Т.Г нартай огт уулзаж байгаагүй. Миний нөхөр надад байраа зарах гэж байгаа юм уу гэхээр нь би үгүй Мэндсайхан эгчийн барьцаанд өгөөд мөнгө аваад буцаагаад төлөх юм гэж хэлсэн. Тухайн үед нөхөр маань надад уурласан. Би нөхрийг ятгаж байгаад худалдаж байгаа юм бишээ, худалдаж байгаа мэтээр гэрээ хийж Мэндсайхан эгч байрыг барьцаанд тавиад мөнгө авч өгөх юм гэж хэлж итгүүлээд нөхрийгөө нотариат дээр дуудаж гарын үсэг зуруулсан. Гэтэл энэ мэтээр намайг зээлийн хүүгийн дарамтад оруулж хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг Т.Г нь олж аваад одоо өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа мэтээр хандаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна Би тэр үед Т.Гд хууртаад манай байр Хас банканд 19 000 000 гаруй төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Тэр мөнгийг би иргэн Ц гэдэг хүнээс 21 400 000 төгрөгийн зээл авч банкийг үлдэх зээлийн төлбөрт өгсөн. Гэтэл Т.Г нь 45 000 000 төгрөгийн биш 36 000 000 төгрөгийн зээлийг Хас банкнаас авч надад 12 000 000 төгрөгийг өгч, 24 000 000 төгрөгийг өөрөө явсан Уг 24 000 000 төгрөгийг та яагаад авч байгаа юм бэ гэтэл би зээлийн хүүдээ тооцож авч байгаа юм гэж хэлсэн. Үүнээс болж Цэцгээ гэдэг хүн надад холбогдуулж Цагдаагийн газарт намайг залилсан гэж гомдол гаргасан ба би энэ хэрэгт яллагдагчаар явж байгаа. Ийм байдлаар Т.Г нь намайг зээлийн хүүгийн дарамтад оруулж хуурч мэхэлж уг бидний өмчлөлийн гэр бүлийн орон сууцыг авсанд маш их гомдож явдаг Би энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Би Т.Г эгчид 3 өрөө байраа нэр дээр нь шилжүүлээд Хас банкнаас зээл авхуулсан. Зээл авах болсон шалтгаан нь би Т.Г эгчийн дүү Ари гэх хүнээс 8 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгийг сарын хугацаанд буцаагаад төлнө гэсэн боловч сар дотроо буцааж төлж чадаагүй. Би ажлаасаа 06 дугаар сарын 09-ний өдөр халагдах тушаал авсан. Би ажилгүй болсон учраас цалингийн зээл гарах боломжгүй болж Т.Г эгчээр байраа барьцуулаад банкнаас зээл авхуулаад 8 000 000 төгрөгийн зээлээ 10 500 000 төгрөг төлж хаагаад үлдэгдэл мөнгөө аваад бусад зээлээ зохицуулъя гэж ярилцсан боловч Т.Г эгч 37 000 000 төгрөгийн зээл аваад 12 000 000 төгрөгийг надад өгсөн. Би Хас банканд сар болгон өөрөө зээлээ төлөөд явна, зээлээ төлж чадахгүйн улмаас байраа Хас банканд алдах юм бол гомдолгүй гэсэн тодорхойлолтыг Т.Г эгчид хийж өгсөн. Би 9, 10, 11, 12 сард хугацаа хэтрүүлж байсан боловч зээлээ төлөөд явж байсан. 1 сард төлөх гээд очиход зээлийн үлдэгдэл мөнгийг бөөнөөр нь хийсэн байсан учир би зээлээ цаашид төлөх боломжгүй болсон. Тухайн үед хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь бүгд ярилцаж байгаад хуурамчаар хийсэн гэрээ. Нэхэмжлэгч нар 65 000 000 төгрөгийг төлчихсөн бол би байраа чөлөөлж өгөхөд бэлэн. Надад 65 000 000 төгрөг өгөөгүй. Би Т.Г эгчид 100 хувь итгэдэг байсан. Би 4 700 000 төгрөгийг 9 600 000 төрөг болгоод өгөхөд Т.Г ах миний дүү хэнд өгсөн юм бэ, ямар тэнэг хүн 20 хоногийн ийм хүүтэй мөнгө зээлдэг байна гэж хэлж байсан, гэтэл би тэр мөнгийг Т.Г эгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч Э.М нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Г, Т.Г нарын нэхэмжлэлтэй Э.М, Б.М нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Э.М миний зүгээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Т.Г болон  М нартай өөрийн гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг худалдах талаар ямар уулзаж байгаагүй бөгөөд уг байрыг зарах талаар надад ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, Хэдэн төгрөгөөр яаж худалдах талаар би мэдээгүй. Манай эхнэр Б.М нь энэ талаар надад хэлж байгаагүй. Харин 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Намайг очиход Т.Г эгчтэй хамт байсан. Т.Гы нөхөр Т.Г байгаагүй. Харин миний эхнэр Б.М нь байраа Т.Г эгчийн барьцаанд тавиад Т.Г эгчийн өрийг өгөх гэсэн юм. Мөн Т.Г нь шүүх дээр эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл өгсөн. Миний гэр орныг шүүхээс битүүмжлэх гээд байна. Т.Г ах минь мэдчихвэл бөөн ном болно гэж мэндээ эгч хэлээд байна гэж Мөнхөө надад хэлсэн. Харин зээлээ буцаагаад төлчихвөл байрыг буцааж өгнө гэж Т.Г Т.Г хэлсэн гээд гуйгаад байсан бөгөөд намайг гарын үсэг зур зур гээд байхаар нь учрыг нь олохгүй би гарын үсгээ зурчихсан юм.

Үнэндээ ийм юм болно гэж би бодоогүй, мэдээгүй юм. Тэрнээс биш би байраа хэдэн төгрөгөөр үнэлж байгаа, хэдэн төгрөгийн барьцаанд тавьж байгаа гэдэг талаар мэдээгүй. Барьцаалж байгаа гэрээ юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Тэрнээс худалдах, гэрээ гэсэн бол би гарын үсэг зурахгүй. Учир нь би 4 дүгээр анги төгссөн сайн уншиж бичиж чадахгүй болохоор тэр гэрээ нь дээр юу гэж бичсэнийг мэдэхгүй байсан. Манай эхнэр л энд зур зур гээд шалгаасаар байгаад нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Энд зур зур гээд шатаасаар байгаад нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Харин тэр юм нь худалдах-худалдан авах гэрээ байсан гэдгийг одоо мэдэж байна. Надад боловсрол, мэргэжил байхгүй бөгөөд би насаараа л хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх гэж л яваа эр хүн. Гэтэл миний насаараа цуглуулсан ганц хөрөнгө болох орон байрнаас энэ мэт хүмүүс салгах гээд ингээд явж байгаад их л харамсаж гомдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Хариуцагч Б.Мгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2017 онд Эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байх үед Т.Г, Т.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад 8 000 000 төгрөгийн асуудал яригдаад байдаг. Хариуцагчийн эрүүгийн хэрэгт өгсөн тайлбарт 8 000 000 төгрөгийн асуудал байсан. Энэ мөнгийг авсан дээр маргахгүй. Энэ мөнгөнөөс болоод дараагийн байрны асуудал үүссэн гэсэн байдаг. 8 000 000 төгрөгийг авахын тулд байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд намайг цагдаагийн байгууллагад дуудахаар нь би сая мэдлээ гэдэг. Мөн Т.Г нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ намайг байрыг минь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, дараа нь би зээлээ гэж тохирсон гэдэг. Цэцэгээ гэдэг хүнд хэлэхдээ би Т.Г эгчид 20 000 000 төгрөгийн өртэй гэж хэлсэн байна, энэ үнэн үү гэж асуухад бид хоёрын дунд мөнгө, төгрөгийн асуудал байхгүй гэж хэлээд явууллаа гэсэн байдаг. Тэгэхээр 2017 онд ямар ч мөнгө төгрөгийн тооцоогүй болсон байна. Яагаад мөнгө, төгрөгийн тооцоогүй болсон бэ гэхээр 36 600 000 төгрөгийн зээл банкнаас авсан байдаг. Үүнээс 12 000 000 төгрөгийг Б.Мд бэлэн өгөөд үлдсэн мөнгийг нь өрөндөө авсан байдал нотлох баримтаар эрүүгийн болон иргэний хэрэгт харагддаг. Нэхэмжлэгч бид 69 000 000 төгрөг өгсөн гэдэг. Энэ нь өөрөө нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өгсөн гэж яриад байгаа мөнгөнүүдээс Б.Мгөөс буцааж авч байгаа мөнгөнүүд нь хаана яваад байгаа юм. 69 000 000 төгрөгөөс Б.Мгийн аваад байгаа 24 000 000 төгрөг, 21 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэж бас тайлбарладаг. Энэ буцааж төлөөд байгаа мөнгөнүүд нь хаана хасагдаад байгааг олохгүй байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч тал хууль ёсны гэрээ гэж хэлээд байна. Уг гэрээ нь 2 талын хүсэл сонирхлоор байгуулагдсан нь үнэн, гэхдээ цаад агуулга нь дүр үзүүлж хийсэн гэрээ байгаа юм. Мөн Б.Мгийн өөрийнх нь гараар бичиж өгсөн зэрэг баримтуудаас харахаар байр нь Т.Г гэдэг хүний нэр дээр шилжээд, банкнаас судлаад ирсэн чинь Т.Г гэх хүнд мэдэгдчихэж байгаа юм. Т.Г өөрийнхөө мэдүүлэгтэй банкны хүмүүс ирээд лангууны зураг аваад байхаар нь би энэ асуудлыг мэдлээ. Тэгтэл 8 000 000 төгрөгийн асуудал байсан байна гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэ байр шилжиж байгаа түүх нь дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнээс заасан үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээнээс татгалзах бүрэн боломжтой. Яагаад гэвэл гэрээний үүрэг биелэгдэж дуусаагүй. Гэрээнд 2016 оны 8 дугаар 12-ны өдөр гэхэд 65 000 000 төгрөгийг төлж дуусгасан байх ёстой гэсэн байдаг. Энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах мэдэгдлээ шуудангаар хүргүүлсэн. Гэрээнээс татгалзсан татгалзал минь үндэслэлтэй, татгалзах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг баталгаажуулж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Т.Г, Т.Г бид нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бидний өмчлөлийн 3 өрөө байрыг 65 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч талын бие биеэсээ авсан мөнгийг нэг бүрчлэн бичээд үзэхээр 45 611 000 төгрөг дутуу байгаа учир Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т гэрээнээс татгалзах тухайгаа аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэх ёстой, хэрвээ мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байдаг. Уг гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдлээ 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийсэн. Хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж байдаг. Гэтэл уг гэрээний үүрэг төгс биелэгдээгүй учир гэрээнээс татгалзаж байгаа юм. Худалдан авагч 65 000 000 төгрөгийг бүрэн төлөөгүй байгаа нь дээрх гэрээ нь өнөөдрийн байдлаар талуудын гэрээний үүргийн биелэлт бодитойгоор биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Т.Г, Б.М нарын урьдах зээлийн асуудал байгаа, түүнтэйгээ нийлүүлж тооцоод 68 000 000 гаруй төгрөг өгсөн гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд талууд тэгш эрхтэй оролцох ёстой. Гэрээг хийсэн нь ойлгомжтой. Гэрээний бодит байдал биелэгдсэн эсэх, гэрээний  талууд үүргээ гүйцэтгэсэн эсэхийг нарийн харахад хүний 65 000 000 төгрөгийн үнэтэй байрыг баахан зээлийн мөнгөний үлдэгдэлд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Б.Мд зээл аваад мөнгө өгсөн гэсэн баримт хэрэгт харагддаггүй. Хүмүүсээс мөнгө аваад Б.Мд өгсөн гэж л яриад байгаа болохоос биш нотолж чадахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль буюу гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Гэрээний үүрэг биелэгдэхгүй яваад байсан учраас бид нар явцын дунд гэрээнээс татгалзъя гээд татгалзаж байна. Нөгөө тал гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн зүйл биш, миний үйлчлүүлэгч 65 000 000 төгрөг өгсөн гэж хэлж байна. Хэдэн сарын хэдний өдөр хэчнээн мөнгө аваад, буцаагаад хэдэн төгрөг төлөөд, хүүд нь хэдэн төгрөг тооцоод,  үндсэн мөнгөнд хэдэн авсан зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нөгөө тал үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нэгэнт эд хөрөнгө өмчлөх өмчлөлийн гэрчилгээ манай нэр дээр бүртгэгдсэн гэж яриад байна. Энэ хөрөнгө яагаад шилжсэн юм бэ гэдэг талаар ярих ёстой. Банкнаас зээл авах нь талуудын аль алинд нь ашигтай байсан. Худалдан авагч дангаараа өөрөө хэрэглээгүй, зээлдүүлэг хүнд 12 000 000 төгрөг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нь уг зээлийг л авах сонирхлоор энэ гэрээ байгуулагдсан. Бодит байдал дээр харахад нэг нь байраа худалдаж байна, нэг нь байрыг нь худалдаж авч байна гэсэн бодол байгаагүй, одоо ч байхгүй. Энэ байрыг авах гэсэн бол эхлээд мөнгөө төлөх ёстой. Мөнгөө гүйцэт төлчхөөд дараа нь иргэний журмаар байрыг нь нэхэмжлэх ёстой. Гэтэл гэрээ нь дээр байрных нь үнэ тодорхой, 65 000 000 төгрөгийг ийм байдлаар, ингэж төлсөн гэсэн баримт харагддаггүй. Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан баримт тодорхой байх ёстой. Энэ мөнгөн дээр бичгээр гаргасан гэрээ байхгүй, хүү ч тооцсон гэрээ байхгүй. Хуульд нийцээгүй, бодит байдал дээр хэрэгжээгүй гэрээгээр хүний байрыг нэхэж байгаа нь иргэний хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Иймд бидний гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулж өгнө үү” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г, Т.Г нар нь хариуцагч Б.М, Э.М нарт холбогдуулан “Орон сууцнаас албадан гаргуулах тухай’’ нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.М, Э.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Зохигчдын хооронд 2015-оноос эхлэн Т.Гаас Б.М нь зээл авч буцааж төлөх харилцаа үүссэн бөгөөд эдгээр зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Т.Г нь Б.Мгөөс буцаан шаардахад Б.М нь миний өөрийн өмчлөлийн 37 м2, 3 өрөө орон сууцыг таны нэр дээр шилжүүлээд та энэхүү орон сууцыг барьцаанд тавьж, өөрийн зээлийн үлдэгдэл төлбөрийг авах, зөрүү мөнгийг Б.Мд өгөх, харин тухайн зээлийг Б.М төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагч Б.Мгийн гаргасан баталгааны бичгээр тогтоогдож байна. /1-р хх-н 19-24-р хуудас, 1-р хх-н 30-р хуудас/

Талууд амаар тохиролцсоны дагуу Төв Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр тохиролцож худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг Т.Г, Т.Г нарт шилжүүлэн бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулаагүй байна.

Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Т.Г, Т.Г нар нь хариуцагч Б.М, Э.М нарт орон сууцны үнэд 65 000 000 төгрөг төлөөгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй юм.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагчид өмчлөх эрх шилжиж, бүртгэлд бүртгүүлэхээс гадна тухайн хөрөнгийн эзэмшил хамт шилжих ёстой бөгөөд хариуцагч Б.М, Э.М нар тухайн орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч, эзэмшиж байгаатай нэхэмжлэгч нар маргадаггүй бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч Т.Г, Т.Г нарыг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. 

Мөн уг гэрээнд заасан 65 000 000 төгрөгийг Т.Г, Т.Г нар төлөөгүй, “Хас” банкнаас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус орон сууцыг барьцаалж 36 600 000 төгрөгийн зээл авч Б.Мгийн өмнөх зээлж авсан мөнгөний үлдэгдэлд 24 600 000 төгрөгийг өөртөө үлдээж, 12 000 000 төгрөгийг Б.Мд шилжүүлсэн үйлдэлд зохигчдын хэн аль нь маргадаггүй.

Дээрх үйл баримтууд нь Т.Гд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасныг сануулж авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагч Б.Мгийн тайлбар зэргээр давхар тогтоогдож байна. /1-р хх-н 160-164-р хуудас/

Иймд нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Т.Г, Б.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээл бүрэн төлөөгүйтэй холбоотой худалдах-худалдан авах гэрээгээр барьцааны зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн нь тогтоогдсон гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.М, Э.М нарыг Орон сууцнаас албадан гаргуулахаар шаардах боловч энэхүү шаардлагын гол үндэслэл болсон 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Б.М, Э.М нар нь анх тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т.Гд банкнаас зээл авхуулж өрөө төлөхийн тулд “орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 65 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Дээрх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүсэл зоригийн дутагдлын улмаас хүчин төгөлдөр бус байх хэд хэдэн хэлцлийн төрлийг заасан нь 56.1.2-56.1.4-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцлүүд байдаг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Т.Г нь “... Б.М бид хоёр анхнаасаа тухайн 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах зорилгогүй байсан миний хувьд Б.Мд зээлүүлсэн мөнгөний үлдэгдлийг авахын тулд л тухайн гэрээг хийсэн ...” гэж тайлбарладаг.

Мөн хариуцагч Б.М нь “... тус хэлцлийг дүр үзүүлсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн гэрээгээр тохирсон 65 000 000 төгрөгийг төлөөгүй анхнаасаа надад мөнгө төлнө гэсэн тохиролцоо байгаагүй, миний өмнө зээлж авсан зээлийн үлдэгдэл төлбөрөө өгөхийн тулд би орон сууцаа нэхэмжлэгч нарт шилжүүлэн банканд барьцаанд тавьж зөрүү мөнгийг би авах зорилготой байсан. Мөн миний бие тухайн “Хас” банкны зээлийн эхний 3 сарын төлбөрийг өөрөө хийж байсан баримт нь байгаа. Мөн миний бие гэр бүлтэйгээ хамт одоог хүртэл Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, 21-4-56 тоот хаягт байрлах орон сууцандаа амьдарч байгаа ...” гэж тус тус тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд “дүр үзүүлсэн” хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх дараах урьдчилсан нөхцөл байна. Үүнд:

  1. Нэг тал хуурч мэхлэх зорилгогүйгээр, гэхдээ тухайн үйлдлийг хийх үнэн хүсэл зориггүйгээр үйлдэл хийснийг нөгөө тал мэдэлгүйгээр хүлээн авсан байх
  2. Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нь үнэн биш байсныг нөгөө тал мэдсэний дараа уг илэрхийллийг хүлээн авахаас татгалзсан байхыг шаардана.

Тэгвэл дээрх тохиолдлоос үзвэл талуудын хэн нэг нь тухайн үеийн нөхцөл байдал, үнэн хүсэл зоригийн талаар харилцан бүрэн дүүрэн мэдээлэлтэй, гуравдагч этгээдийг хуурч мэхлэх аливаа зорилго сэдэлгүй байсан.

Дүр үзүүлсэн хэлцэлд нэг тал хуурч мэхлэх зорилгогүйгээр хүсээгүй илэрхийллээ нөгөө талдаа гаргасныг нөгөө тал хүлээн авсан нөхцөл байдал үүссэн байх ёстой бөгөөд энэхүү шаардлагыг талууд бүрэн хангаж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар зохигчдын хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Учир нь цаг хугацааны хувьд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлж улмаар Т.Г, Т.Г нар нь “Хас” банкнаас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 36 600 000 төгрөгийг авсан байдаг. Тус мөнгөнөөс 12 000 000 төгрөгийг Б.Мд өгсөн, тус мөнгийг хүлээн авсан болохоо Б.М хүлээн зөвшөөрдөг.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон учраас Иргэний хуулийн 56.5-д зааснаар Т.Г, Т.Г нараас Б.Мд өгсөн 12 000 000 төгрөг нь тухайн Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээрээс олж авсан мөнгө болох нь нотлогдож байна.

Иймд Төв Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.М, Э.М нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Б.Мгөөс 12 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г, Т.Г нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Т.Г, Т.Г нар нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хас” банкнаас авсан 36 600 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Мгөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Э.М нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө ажлаар явсан тул миний эзгүйд шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.   

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Г, Т.Г нараас урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.М, Э.М нараас урьдчилан төлсөн 485 000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагч Б.М, Э.М нараас орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Г, Т.Г нарын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Т.Г, Т.Г нараас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай хариуцагч Б.М, Э.М нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Төв аймаг Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.М, Э.М нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Б.Мгөөс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г, Т.Г нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.Г, Т.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.М, Э.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ