Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2020/00024

 

******* нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/01275 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******,******* нарт холбогдох,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэл иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч  Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, Т.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр*******, Барын Мөнхөө нартай харилцан тохиролцож Зуунмод сумын 5 дугаар баг, 21-4-56 тоот хаягт байрлах 37 морон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж үнэлүүлэхэд 50 сая төгрөг болж худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан өөрийн эзэмшилдээ авч*******,******* нарт ямар ч өр төлбөргүй болсон юм. Гэтэл байрыг хоослон өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна.*******гийн ярьж байгаа зүйлүүд явцын дунд болж байсан зүйлүүд юм. Би зээл гарснаас хойших бүх баримтыг гаргаж өгсөн. Би банкнаас зээл аваад 12 000 000 төгрөгийг*******д өгсөн. Манай хүүхдийг бас дээд сургуулиа төгсөх гэж байхад гадаад руу тэтгэлэгтэй сургуульд оруулж өгнө гээд мөнгө авч байсан. Энэ бүх мөнгө бүгд л орж байгаа. Би холбогдох баримтуудыг бүгдийг нь хавсаргасан байгаа. Би*******д өнөөдрийн байдлаар 69 008 900 төгрөгийг өгсөн. Иймд хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ганболд нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкнаас орсон гарсан гүйлгээ, нотлох баримтыг бүгдийг нь эх хувиар нь өгсөн. Өөрөө гарын үсэг зураад өгсөн баримтаа үгүйсгээд байх юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч *******ы өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бид нотолгоо бүрдүүлж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25 134 000 төгрөгийг ломбардуудаар өгч байгаа, авч байгаа талаар баримтуудыг гаргаж өгсөн. Яагаад мөнгө авсан юм бэ гэхээр 15 616 000 төгрөгийн асуудал байгаа гээд******* гарын үсгийг зурж, тамга дарсан баримт байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар татгалзах эрх нь бий. Гэрээнээс татгалзах шаардлага нь би тэдэн төгрөг авсан, одоо тэдэн төгрөг буцааж өгөх ёстой гэсэн шаардлага байх ёстой. Тийм зүйл байхгүйгээр шууд гэрээнээс татгалзаж болохгүй. 28 000 000 төгрөг, 12 000 000 төгрөг зэрэг мөнгөнүүдийг банканд өгчихсөн байна. Нэг талын хүсэл зоригийг илэрхийлж шаардлага гаргах ёстой юм уу?. Би хуульд заасан үйлдэл, хуульд заасан шаардлага, дээд шүүхээс тайлбарласан тайлбар дээр үндэслэж тайлбараа хэлсэн. 3 жил бараг 4 жилийн өмнөх асуудлыг одоо ярьж байна. Хуулиар баталгаажсан, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан зүйлийг бид өнөөдөр үгүйсгэж чадахгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Ганболд ******* нарын нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч******* миний зүгээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр*******,******* нартай харилцан тохиролцож Зуунмод сумын 5 дугаар баг 21-4-56 тоот хаягт байрлах 37м орон сууцыг 65 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийж үнэлүүлэхэд 50 сая төгрөг болж худалдах-худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан өөрийн эзэмшилдээ авч*******,******* нарт ямар ч өр төлбөргүй болсон юм. Гэтэл байрыг хоослон өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулж чөлөөлж өгнө уу гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Авч өгсөн мөнгөний тухайд: Миний бие нь 2015 онд *******аас 1 500 000 төгрөгийг зээл авсан, Уг авсан мөнгөнөөс 600 000 төгрөгийг *******ы хүү болох Билгүүний дансанд шилжүүлж 900 000 төгрөг үлдсэн. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буцааж 1 750 000 төгрөгийг *******аас зээлсэн. Өмнөх зээлийн гэрээтэйгээ нийлж 2 650 000 төгрөг болно. ******* эгч Аагий гэдэг хүнээс би мөнгө зээлж авч өглөө шүү гэж хэлээд надад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг надад зээлж авч өгсөн. Уг 2 000 000 төгрөгийг би авсан. Буцаагаад 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан 2 000 000 төгрөгөө буцаагаад 3 920 000 төгрөг болгож 3.Мэндсайханд бэлнээр өгсөн. Үүнийг ******* эгч өөрөө зөвшөөрч гараар надад бичиж өгсөн байгаа. ******* манай ээжээс намайг 1 500 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан гэдэг. Уг 1 500 000 төгрөгийг би *******ы ээжээс аваагүй болно. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 230 000 төгрөгийг намайг авсан гэдэг. Би 230 000 төгрөгийг жолоо гэж аваагүй. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******ы "ЗМ" дэлгүүрээс 35 000 төгрөгийн бараа болон 10 000 төгрөгийн нэгжийг авсан. Иймд төлөөгүй үлдэх 2 650 000 дээр 45 000 төгрөгийг нэмж нийт 2 695 000 болно.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* эгч хүнээс авч өглөө шүү гэж хэлээд хэнээс авч өгч байгаагаа надад хэлэхгүйгээр 1 700 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн 1 700 000 төгрөгийг би ******* эгчээс зээлж авсан талаар маргаан байхгүй. Зээлэхдээ 7 хоногийн хугацаатай, өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлж байсан. Тэрнээс биш гэрээ хийж гарын үсэг зурсан асуудал байхгүй. Уг 1 700 000 төгрөгөөс би 1 607 040 төгрөгийг нийтдээ төлсөн. Үүнд 1. Өдрийн 4 хувь хүү болох 68 000 төгрөг буюу 7 хоногийн хүүд 476 000 төгрөг, үндсэн төлбөрт 1 131 040 төгрөгийг төлсөн. Одоо хүүтэйгээ нийлээд 768 960 төгрөг үлдсэн. Нийтдээ энэ 1 700 000 төгрөгийг үлдэгдэл 92 960 төгрөгийг төлнө. Гэтэл уг мөнгөнөөс үлдэгдэл хүү төлбөр гээд 768 960 дээр нэмж өмнөх зээлийн гэрээний үлдэх төлбөр 2 650 000 төгрөг дээр нэмбэл нийт 3 463 960 төгрөг болж байна.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗМ" дэлгүүрээс 15 600 төгрөгийн бараа 18 ны өдөр 2000 төгрөгийн Мобикомын нэгж, 12 дугаар сарын сарын 28-нд 15 000 төгрөгийн Юнителийн нэгж, мөн тэр өдрөө ахин 15 000 төгрөгийн нэгж, 10 000 төгрөгийн Мобикомын нэгж авсан. Нийт дүн нь 57 600 төгрөг болно. Уг төлбөр өмнөх 3 463 260 төгрөгийн төлөгдөөгүй зээл дээр нэмж нийт 3 521 560 төгрөг болно. 2016 оны 01 дүгээр сарын 16-нд 156 000 төгрөгийг өдрийн 4 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээлж авсан Уr 156 000 төгрөгийг нийтдээ 255 840 төгрөг болгож төлж дуусгасан. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 700 000 төгрөгийг өдрийн өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлж зээлсэн. Би уг зээлсэн 2 700 000 төгрөгийг буцааж хүүтэй нь хамт 11 хоногийн хугацаанд хүүд 1 188 000 төгрөг, үндсэн төлбөр 1 466 600 төгрөг нийт 2 654 500 төгрөгийг төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлж авсан. Буцааж 600 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 400 000 төгрөгийг төлөөгүй ба өмнөх өр болох 3 521 560 төгрөг дээр нэмбэл нийт 3 921 560 төгрөг болно. Мөн "ЗМ дэлгүүрээс 20 000, 35 000, 10 000, 45 800, 12 000, 5 000 төгрөгнийт 127 800 төгрөг зээлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө Буцааж төлөөгүй, Өмнөх 3 921 560 төгрөг дээр нэмбэл зээл нийтдээ 4 049 360 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 7-нд Мэндсайхан эгч Зулаа гэдэг хүнээс зээлж авч өглөө шүү гэж хэлээд 2 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өдрийн 4 хувийн хүүтэй гэж хэлээд надад зээлсэн, Уг мөнгийг хүүд 960 000 төгрөг үндсэн төлбөр 2 000 000 нийт 2 960 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 8 000 000 төгрөгийг мөн Аагий гэдэг хүнээс авч еглөө шүү гээд зээлсэн. Уr 8 000 000 төгрөгийг авсан талаар маргахгүй. Уг мөнгөнөөс 2 800 000 төгрөгийн хүү өгсөн. Үлдэх 8 000 000 төгрөгийг банкнаас авсан зээлдээ суутгаж тооцсон. Тийм учраас 8 000 000 төгрөгийн өр төлбөр байхгүй.

Энэ 8 000 000 төгрөгөөс болж орон байрны маргаан үүссэн юм. 2016 оны 06 дугаар сарын 07-нд 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буюу 1 өдрийн 50 000 төгрөгийг 7 хоногийн 350 000 төгрөгийн хүүг төлсөн. Үндсэн төлбөрөөс 200 000 төгрөгийг төлж, 300 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийг өмнөх зээлийн өр 4 049 360 дээр нэмбэл нийт 4 349 360 төгрөг болно. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 740 000 төгрөгийг авсан. Буцааж өгөөгүй. Мэндсайхан эгчийн хүү болох Билгүүний кредитийн мөнгө болон бусад зардалд гэж өгсөн. Үүнийг би өөрөө авч хэрэглээгүй ч гэсэн би дамжуулсан болохоор би төлөх юм. Иймд өмнөх өр 4 349 360 төгрөг дээр нэмбэл нийт 7 089 360 төгрөгийн зээлийн үлдэгдэл болно. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4 700 000 төгрөгийг Зулаа гэдэг хүнээс авч өглөө гэж хэлээд өдрийн 4 хувийн хүүтэй 20 хоногийн хугацаатай зээлж нийт 9 600 000 төгрөгийг буцааж төлсөн. Манай гэр бүлийн 04-22 төв улсын дугаартай цэнхэр өнгийн "Супер портер" маркийн ачааны авто машиныг бидний тухайн үед танихгүй хүн болох Энхжаргал гэх эмэгтэйд 3 000 000 төгрөгийн барьцаанд тавиулж уг мөнгийг ******* нь Энхжаргалын дэргэд тоолж авсан. Үүнийг Эрүүгийн хэрэгт Энхжаргал гэрчээр оролцохдоо нотолж байгаа болно. Бид энэ 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцааж Энхжаргалд төлсөн. Иймд 3.000.000 төгрөг үндсэн зээлсэн зээлийн өрнөөс хасагдаж тооцогдоно. Багшийн хөгжлийн ордонд миний бие семинарт сууж байсан бөгөөд тэр үед Багшийн хөгжлийн ордны ХААН банкны салбараас ******* эгчийн дансанд 1 300 000 төгрөгийг төлсөн. Үүнийг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр хийсэн шиг санагдаж байна. Мөн 680 000 төгрөгийг Налайхын Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөс найз Гэрэлээгийн хамт 680 000 төгрөгийг бэлнээр авч ирж Төв аймгийн Хүмүүн цогцолбор" бага сургуулийн үүдэн дээр өгсөн. Үүнийг Цэцгээгийн гомдолтой надад холбогдох эрүүгийн хэргийн гэрч Гэрлээгийн мэдүүлгээр нотлогдоно. Миний Капитал банкны картаас ******* эгч 150 000 төгрөгийг цалин буусан байхад очиж АТМ-ээс авсан. Маргааш миний картыг авч ирж өгсөн. Үүнийг ******* эгч өөрөө хүлээн зөвшөөрнө. 2017 оны 12 дугаар сард шинэ жилээр *******ы хүү Билгүүнээ нь надаас очиж 100 000 төгрөг авсан,

2016 онд Хан-Уул дүүргийн 15-р сургуульд багшаар шилжиж ирсэн юм. Тэр үед миний ажил дээр ирээд банкны мөнгө өг гэж хэлсэн. Тухайн үед миний банкны харилцах дансанд мөнгө байхгүй байсан учир би хамт ажилладаг багш Чимгээгийн данснаас Мэндсайханы данс руу 800 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 700 000 төгрөгийг бэлнээр Мэндсайхан эгчид өгсөн. Үүнийг Цэцгээгийн гомдолтой надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд Мэндсайхан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн байдаг. Иймд би 3 Мэндсайхан эгчээс нийт 28 976 400 төгрөгийг авсан. Үүнээс: Зээлийн хүүд 12 693 840 төгрөгийг төлсөн, үндсэн төлбөрт 26 083 540 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7 089 360 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тухайд: Хариуцагч******* миний бие нь дээрх өр болох 7 089 360 төгрөгийн үлдэгдлийг 3 Мэндсайхан нь төл гэж надаас удаа дараа шаардаж байсан. ******* нь уг мөнгийг төлөх талаар надад анх санааг хэлсэн хэлэхдээ чи ажилгүй болсон юм чинь миний нэр дээр зээл ав. Чамд зээл гарах боломжгүй болсон юм чинь би чамд зээл бүтээж өгье гэж хэлсэн. Тухайн үед надад өөрийн орон сууцаа хэн нэгэнд худалдах ямар ч шаардлага байхгүй байсан Харин 3.Мэндсайхан нь миний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээ орон сууцаа надад шилжүүлэх журмаар барьцаалчих. Харин ба барьцааны байр миний нэр дээр шилжиж ирэх тэр үед би байрыг чинь барьцаалж банкнаас 45 000 000 төгрөгийн зээл авч өгье. Чи тэр мөнгөнөөс миний үлдэх 8 000 000 төгрөгийг өгөөд үлдэх 37 000 000 төгрөгөөс зээл хаалгасан 21 400 000 төгрөгөө өгөөд үлдэгдэх 15 600 000 төгрөгөөс ойр зуурын өрөө өгөөд үлдсэнээр нь цэцэрлэгээ ажиллуул гэсэн саналыг тавьсан. Тухайн үед би өрөнд орсон байсан болохоор үүнээс өөр арга надад байгаагүй. Би уг орон сууцаа худалдах талаар Т.Ганболд гэдэг түүний нөхөртэй огт уулзаж ярилцаж байгаагүй бөгөөд Ганболдыг нотариат дээр очиж гарын үсэг зурах тэр л үед харсан.

Миний нөхөр Мөнхбаатар нь Т.Ганболд болон ******* нартай огт уулзаж байгаагүй. Миний нөхөр надад байраа зарах гэж байгаа юм уу гэхээр нь би үгүй Мэндсайхан эгчийн барьцаанд өгөөд мөнгө аваад буцаагаад төлөх юм гэж хэлсэн. Тухайн үед нөхөр маань надад уурласан. Би нөхрийг ятгаж байгаад худалдаж байгаа юм бишээ, худалдаж байгаа мэтээр гэрээ хийж Мэндсайхан эгч байрыг барьцаанд тавиад мөнгө авч өгөх юм гэж хэлж итгүүлээд нөхрийгөө нотариат дээр дуудаж гарын үсэг зуруулсан. Гэтэл энэ мэтээр намайг зээлийн хүүгийн дарамтад оруулж хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг ******* нь олж аваад одоо өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа мэтээр хандаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна Би тэр үед *******д хууртаад манай байр Хас банканд 19 000 000 гаруй төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Тэр мөнгийг би иргэн Цэцгээ гэдэг хүнээс 21 400 000 төгрөгийн зээл авч банкийг үлдэх зээлийн төлбөрт өгсөн. Гэтэл ******* нь 45 000 000 төгрөгийн биш 36 000 000 төгрөгийн зээлийг Хас банкнаас авч надад 12 000 000 төгрөгийг өгч, 24 000 000 төгрөгийг өөрөө явсан Уг 24 000 000 төгрөгийг та яагаад авч байгаа юм бэ гэтэл би зээлийн хүүдээ тооцож авч байгаа юм гэж хэлсэн. Үүнээс болж Цэцгээ гэдэг хүн надад холбогдуулж Цагдаагийн газарт намайг залилсан гэж гомдол гаргасан ба би энэ хэрэгт яллагдагчаар явж байгаа. Ийм байдлаар ******* нь намайг зээлийн хүүгийн дарамтад оруулж хуурч мэхэлж уг бидний өмчлөлийн гэр бүлийн орон сууцыг авсанд маш их гомдож явдаг Би энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Би ******* эгчид 3 өрөө байраа нэр дээр нь шилжүүлээд Хас банкнаас зээл авхуулсан. Зээл авах болсон шалтгаан нь би ******* эгчийн дүү Ари гэх хүнээс 8 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгийг сарын хугацаанд буцаагаад төлнө гэсэн боловч сар дотроо буцааж төлж чадаагүй. Би ажлаасаа 06 дугаар сарын 09-ний өдөр халагдах тушаал авсан. Би ажилгүй болсон учраас цалингийн зээл гарах боломжгүй болж ******* эгчээр байраа барьцуулаад банкнаас зээл авхуулаад 8 000 000 төгрөгийн зээлээ 10 500 000 төгрөг төлж хаагаад үлдэгдэл мөнгөө аваад бусад зээлээ зохицуулъя гэж ярилцсан боловч ******* эгч 37 000 000 төгрөгийн зээл аваад 12 000 000 төгрөгийг надад өгсөн. Би Хас банканд сар болгон өөрөө зээлээ төлөөд явна, зээлээ төлж чадахгүйн улмаас байраа Хас банканд алдах юм бол гомдолгүй гэсэн тодорхойлолтыг ******* эгчид хийж өгсөн. Би 9, 10, 11, 12 сард хугацаа хэтрүүлж байсан боловч зээлээ төлөөд явж байсан. 1 сард төлөх гээд очиход зээлийн үлдэгдэл мөнгийг бөөнөөр нь хийсэн байсан учир би зээлээ цаашид төлөх боломжгүй болсон. Тухайн үед хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь бүгд ярилцаж байгаад хуурамчаар хийсэн гэрээ. Нэхэмжлэгч нар 65 000 000 төгрөгийг төлчихсөн бол би байраа чөлөөлж өгөхөд бэлэн. Надад 65 000 000 төгрөг өгөөгүй. Би ******* эгчид 100 хувь итгэдэг байсан. Би 4 700 000 төгрөгийг 9 600 000 төрөг болгоод өгөхөд Т.Ганболд ах миний дүү хэнд өгсөн юм бэ, ямар тэнэг хүн 20 хоногийн ийм хүүтэй мөнгө зээлдэг байна гэж хэлж байсан, гэтэл би тэр мөнгийг ******* эгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Ганболд, ******* нарын нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч******* миний зүгээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Т.Ганболд болон Мэндсайхан нартай өөрийн гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг худалдах талаар ямар уулзаж байгаагүй бөгөөд уг байрыг зарах талаар надад ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, Хэдэн төгрөгөөр яаж худалдах талаар би мэдээгүй. Манай эхнэр******* нь энэ талаар надад хэлж байгаагүй. Харин 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Намайг очиход ******* эгчтэй хамт байсан. *******ы нөхөр Т.Ганболд байгаагүй. Харин миний эхнэр******* нь байраа ******* эгчийн барьцаанд тавиад ******* эгчийн өрийг өгөх гэсэн юм. Мөн ******* нь шүүх дээр эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл өгсөн. Миний гэр орныг шүүхээс битүүмжлэх гээд байна. Т.Ганболд ах минь мэдчихвэл бөөн ном болно гэж мэндээ эгч хэлээд байна гэж Мөнхөө надад хэлсэн. Харин зээлээ буцаагаад төлчихвөл байрыг буцааж өгнө гэж Т.Ганболд ******* хэлсэн гээд гуйгаад байсан бөгөөд намайг гарын үсэг зур зур гээд байхаар нь учрыг нь олохгүй би гарын үсгээ зурчихсан юм.

Үнэндээ ийм юм болно гэж би бодоогүй, мэдээгүй юм. Тэрнээс биш би байраа хэдэн төгрөгөөр үнэлж байгаа, хэдэн төгрөгийн барьцаанд тавьж байгаа гэдэг талаар мэдээгүй. Барьцаалж байгаа гэрээ юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Тэрнээс худалдах, гэрээ гэсэн бол би гарын үсэг зурахгүй. Учир нь би 4 дүгээр анги төгссөн сайн уншиж бичиж чадахгүй болохоор тэр гэрээ нь дээр юу гэж бичсэнийг мэдэхгүй байсан. Манай эхнэр л энд зур зур гээд шалгаасаар байгаад нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Энд зур зур гээд шатаасаар байгаад нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Харин тэр юм нь худалдах-худалдан авах гэрээ байсан гэдгийг одоо мэдэж байна. Надад боловсрол, мэргэжил байхгүй бөгөөд би насаараа л хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх гэж л яваа эр хүн. Гэтэл миний насаараа цуглуулсан ганц хөрөнгө болох орон байрнаас энэ мэт хүмүүс салгах гээд ингээд явж байгаад их л харамсаж гомдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагч*******гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байх үед *******, Т.Ганболд нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад 8 000 000 төгрөгийн асуудал яригдаад байдаг. Хариуцагчийн эрүүгийн хэрэгт өгсөн тайлбарт 8 000 000 төгрөгийн асуудал байсан. Энэ мөнгийг авсан дээр маргахгүй. Энэ мөнгөнөөс болоод дараагийн байрны асуудал үүссэн гэсэн байдаг. 8 000 000 төгрөгийг авахын тулд байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд намайг цагдаагийн байгууллагад дуудахаар нь би сая мэдлээ гэдэг. Мөн ******* нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ намайг байрыг минь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, дараа нь би зээлээ гэж тохирсон гэдэг. Цэцэгээ гэдэг хүнд хэлэхдээ би ******* эгчид 20 000 000 төгрөгийн өртэй гэж хэлсэн байна, энэ үнэн үү гэж асуухад бид хоёрын дунд мөнгө, төгрөгийн асуудал байхгүй гэж хэлээд явууллаа гэсэн байдаг. Тэгэхээр 2017 онд ямар ч мөнгө төгрөгийн тооцоогүй болсон байна. Яагаад мөнгө, төгрөгийн тооцоогүй болсон бэ гэхээр 36 600 000 төгрөгийн зээл банкнаас авсан байдаг. Үүнээс 12 000 000 төгрөгийг*******д бэлэн өгөөд үлдсэн мөнгийг нь өрөндөө авсан байдал нотлох баримтаар эрүүгийн болон иргэний хэрэгт харагддаг. Нэхэмжлэгч бид 69 000 000 төгрөг өгсөн гэдэг. Энэ нь өөрөө нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өгсөн гэж яриад байгаа мөнгөнүүдээс*******гөөс буцааж авч байгаа мөнгөнүүд нь хаана яваад байгаа юм. 69 000 000 төгрөгөөс*******гийн аваад байгаа 24 000 000 төгрөг, 21 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэж бас тайлбарладаг. Энэ буцааж төлөөд байгаа мөнгөнүүд нь хаана хасагдаад байгааг олохгүй байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч тал хууль ёсны гэрээ гэж хэлээд байна. Уг гэрээ нь 2 талын хүсэл сонирхлоор байгуулагдсан нь үнэн, гэхдээ цаад агуулга нь дүр үзүүлж хийсэн гэрээ байгаа юм. Мөн*******гийн өөрийнх нь гараар бичиж өгсөн зэрэг баримтуудаас харахаар байр нь ******* гэдэг хүний нэр дээр шилжээд, банкнаас судлаад ирсэн чинь Т.Ганболд гэх хүнд мэдэгдчихэж байгаа юм. Т.Ганболд өөрийнхөө мэдүүлэгтэй банкны хүмүүс ирээд лангууны зураг аваад байхаар нь би энэ асуудлыг мэдлээ. Тэгтэл 8 000 000 төгрөгийн асуудал байсан байна гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэ байр шилжиж байгаа түүх нь дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнээс заасан үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээнээс татгалзах бүрэн боломжтой. Яагаад гэвэл гэрээний үүрэг биелэгдэж дуусаагүй. Гэрээнд 2016 оны 8 дугаар 12-ны өдөр гэхэд 65 000 000 төгрөгийг төлж дуусгасан байх ёстой гэсэн байдаг. Энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах мэдэгдлээ шуудангаар хүргүүлсэн. Гэрээнээс татгалзсан татгалзал минь үндэслэлтэй, татгалзах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Сувдмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг баталгаажуулж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Т.Ганболд, ******* бид нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бидний өмчлөлийн 3 өрөө байрыг 65 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч талын бие биеэсээ авсан мөнгийг нэг бүрчлэн бичээд үзэхээр 45 611 000 төгрөг дутуу байгаа учир Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т гэрээнээс татгалзах тухайгаа аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэх ёстой, хэрвээ мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байдаг. Уг гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдлээ 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийсэн. Хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж байдаг. Гэтэл уг гэрээний үүрэг төгс биелэгдээгүй учир гэрээнээс татгалзаж байгаа юм. Худалдан авагч 65 000 000 төгрөгийг бүрэн төлөөгүй байгаа нь дээрх гэрээ нь өнөөдрийн байдлаар талуудын гэрээний үүргийн биелэлт бодитойгоор биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. *******,******* нарын урьдах зээлийн асуудал байгаа, түүнтэйгээ нийлүүлж тооцоод 68 000 000 гаруй төгрөг өгсөн гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд талууд тэгш эрхтэй оролцох ёстой. Гэрээг хийсэн нь ойлгомжтой. Гэрээний бодит байдал биелэгдсэн эсэх, гэрээний талууд үүргээ гүйцэтгэсэн эсэхийг нарийн харахад хүний 65 000 000 төгрөгийн үнэтэй байрыг баахан зээлийн мөнгөний үлдэгдэлд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.*******д зээл аваад мөнгө өгсөн гэсэн баримт хэрэгт харагддаггүй. Хүмүүсээс мөнгө аваад*******д өгсөн гэж л яриад байгаа болохоос биш нотолж чадахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль буюу гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Гэрээний үүрэг биелэгдэхгүй яваад байсан учраас бид нар явцын дунд гэрээнээс татгалзъя гээд татгалзаж байна. Нөгөө тал гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн зүйл биш, миний үйлчлүүлэгч 65 000 000 төгрөг өгсөн гэж хэлж байна. Хэдэн сарын хэдний өдөр хэчнээн мөнгө аваад, буцаагаад хэдэн төгрөг төлөөд, хүүд нь хэдэн төгрөг тооцоод, үндсэн мөнгөнд хэдэн авсан зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нөгөө тал үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нэгэнт эд хөрөнгө өмчлөх өмчлөлийн гэрчилгээ манай нэр дээр бүртгэгдсэн гэж яриад байна. Энэ хөрөнгө яагаад шилжсэн юм бэ гэдэг талаар ярих ёстой. Банкнаас зээл авах нь талуудын аль алинд нь ашигтай байсан. Худалдан авагч дангаараа өөрөө хэрэглээгүй, зээлдүүлэг хүнд 12 000 000 төгрөг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нь уг зээлийг л авах сонирхлоор энэ гэрээ байгуулагдсан. Бодит байдал дээр харахад нэг нь байраа худалдаж байна, нэг нь байрыг нь худалдаж авч байна гэсэн бодол байгаагүй, одоо ч байхгүй. Энэ байрыг авах гэсэн бол эхлээд мөнгөө төлөх ёстой. Мөнгөө гүйцэт төлчхөөд дараа нь иргэний журмаар байрыг нь нэхэмжлэх ёстой. Гэтэл гэрээ нь дээр байрных нь үнэ тодорхой, 65 000 000 төгрөгийг ийм байдлаар, ингэж төлсөн гэсэн баримт харагддаггүй. Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан баримт тодорхой байх ёстой. Энэ мөнгөн дээр бичгээр гаргасан гэрээ байхгүй, хүү ч тооцсон гэрээ байхгүй. Хуульд нийцээгүй, бодит байдал дээр хэрэгжээгүй гэрээгээр хүний байрыг нэхэж байгаа нь иргэний хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Иймд бидний гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулж өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ганболд, ******* нарын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Т.Ганболд, ******* нараас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай хариуцагч*******,******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Төв аймаг Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч*******,******* нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч*******гөөс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарт буцаан олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч*******,******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, Т.Ганболд нар давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1, 204-р зүйлийн 204.1-д зааснаар Б. Мөнхөө, Э. Мөнхбаатар нарыг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Анх 2015 оноос эхлэн нэхэмжлэгч 3. Мэндсайханаас харилцагч Б. Мөнхөө нь зээл авч буцааж төлөх харилцаа үүсгэж 2018 оны 08-р сарын 2-ыг хүртэл энэхүү харилцах үргэлжилж нийт 39,600,000 төгрөгийг өөрөөсөө болон найз нөхөд ээжээсээ авч өгч тусалсан байдаг юм.

Б.Мөнхөө нь "Адтай жаалууд" цэцэрлэгийг үүсгэн байгуулах явцад хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө аваад дүүд нь маш хүнд байна. Зээлүүдээ нэгтэж байгаад цэцэрлэгийн санхүүжилт орж ирэхээр төлье гээд цэцэрлэгийнхээ авизыг авчирч үзүүлээд туслалцаа хүссэн. Өрнүүдээ нэтгэж байгаад дүүд нь гадаадаас цэцэрлэг барих буцалтгүй тусламжын мөнгө орж ирнэ. Энэ мөнгийг маань манай ээжийн дүү УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболд ах маань бүтээж өгч байгаа юм. Та манай байрыг барьцаалаад зээл гаргаад өгчих дүү нь гадаадаас орж ирэх зээлээрээ бүгдийг нь төлж барагдуулна гэж аман хэлцэл хийсэн. Ингээд 2016 оны 8-р сарын 2-нд 5-р баг 21-4-46 тоот хаягт байрлах 37м2 3 өрөө орон сууцны зориулалттай байрыг 3.Мэндсайхан нарын нэр дээр шилжүүлж Хас банкнаас 36 600 000 төгрөгийн зээл авч 24 000 000 төгрөгийг өрөөндөө суутган авч 12 000 000 төгрөгийг******* нарт өгч гарсан зээлийн 36 600 000 төгрөгийг хүүгийн хамт*******, Э. Мөнхбаатар нар төлж барагдуулахаар тохиролцсон. Уг зээлийг 100% 3.Мэндсайхан надад өгч байж л зээл нь бүрэн төлөгдөж дуусах байсан боловч******* нь эгч дүү нь дахиад нэг маниавар хийчихээд эргүүлээд өгье гэж гуйгаад 12 000 000 төгрөгийг аваад явсанаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Зээл гаргаснаас хойш зээлээ хүүгийн хамт цаг хугацаанд нь төлөхгүй хугацаа хоцроож хагас дутуу хийж байсан бөгөөд 11,12-р сарын төлөлт дутуу гээд Хас банкнаас 7 хүн зээлээ төлөх шаардлага тавьж манай дэлгүүр дээр ирсэн.

Манай нөхөр Б. Мөнхөө нарын гэрт очиж өдөржин дагаж явж байж 2016 оны 12-р сарын 30-ны өдөр 1 600 000 төгрөгийг Хас банкинд тушаалгасан. Ийм хүнд нөхцөлүүдэд үүсч байсан учраас 2017 оны 1-р сарын 9-нд үүрээр 4-5 цагт гэрт нь орж*******гөөр зээл гаргаснаас хойш үлдсэн 15 616 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн гэсэн бичгийг 3.Мэндсайхан надтай өөдөөсөө харж сууж байгаад бичиж өгч хурууны хээ гарын үсгээр баталгаажуулсан. Мөн энэ сарын хүү хэтрүүлж төлсөн дараа сарын хүүг хэтрүүлвэл зарахад гомдолгүй гэсэн бичгийг хийж хувь тамгаа дарж гарын үсгээр баталгаажуулан өгсөн. /Хавтас хэрэгт эх хувиараа байгаа/ Өмнө нь ийм баталгааг 2 удаа гаргаж бичиж өгчихөөд одоо шүүхэд 3.Мэндсайхан нарт 45 800 000 төгрөг төлсөн гэх мэтээр мэдүүлээд байх юм. 2017 оны 1-р сарын 9-нд******* нь бидэнд бичиг бичиж өгсөнөөсөө хойш 2020 оны шүүх хурлыг хүртэл уулзалдаж байгаагүй.

Б.Мөнхөө нь утас авахгүй дугааруудаа сольж чимээгүй болсон. Энэ их мөнгийг хаанаас гаргаж төлсөн эх үүсвэрийн баримт байхгүй. Аргаа бараад 3.Мэндсайхан нар нь банкны хүүг зогсоохгүй бол сар болгоны хүүгийн дарамт ирээд байх байсан учраас хүүг нь зогсоох арга хэмжээ авч 28 000 000 төгрөгийг төлсөн. Үүний дараа Б. Мөнхөө нь 1 удаа утсаар ярьж хүүгээ төлөх гээд очтол нь хүүг нь төлчихсөн байна гэхээр Т.Ганболд хүүг нь зогсоох арга хэмжээ авсан юм. Банкинд өгөх мөнгөө авчирч өрнөөсөө хасуулаад явж байгаад байраа чөлөөлчих гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш нэг ч удаа холбогдоогүй 3.Мэндсайхан нар нь******* нарт 69 008 900 төгрөгийг зээлийн хүүтэй хамт төлсөн баримтууд хэргийн материалд байгаа. Хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө авч байраа шилжүүлэх замаар банкнаас зээл гаргуулж дахин их хэмжээний өрөнд оруулж бидний амьдралыг хүнд байдалд оруулсан.

Иймд бид байрыг эзэмших шударга эзэмшигч мөн 2020.09.03-ны өдрийн 151 тоот шийдвэрийг хүчингүй болгож орон сууцыг бидний эзэмшилд олгож өгнө үү.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч *******, Т.Ганболд нар нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж, орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлж, Төв аймаг Зуунмод сум 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37м кв талбайтай 3 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах болсон зорилго нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах- худалдан авах зорилготой бус, харин зөвхөн хариуцагч*******,*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, Хас банканд барьцаалан зээл авч, уг зээлээс хариуцагч нарын бусдад болон нэхэмжлэгч нарт төлөх өр төлбөрийг барагдуулахын тулд хийгдсэн байна.

 Хариуцагч*******,******* нар үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарт худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлж, өөр хэлцэл буюу банкнаас зээл авч өр төлбөр барагдуулахаар тохирсны дагуу өөрсдийн өмчлөлд шилжин ирсэн орон сууцыг нэхэмжлэгч нар барьцаалан Хас банктай 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ  байгуулж, авсан  36 600 000 төгрөгийн зээлээс  24 600 000 төгрөгийг өр төлбөртөө тооцон суутган авч, үлдэх 12 000 000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь  хуулийн шаардлагад нийцэж хийгдсэн мэт боловч гэрээнд заагдсан гэрээний үнэ болох 65 000 000 төгрөгийг худалдан авагч нь бодитоор худалдагч талд шилжүүлээгүй  байна.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах- худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болох нь тогтоогдсон байна.  

Нэхэмжлэгч тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байх гэсэн урьдчилан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлдэг.

Гэтэл нэхэмжлэгч нарт орон сууц өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, хуульд заасан урьдчилан нөхцөл бүрэн хангагдаагүй, шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, шаардах эрхтэй эсэх талаар хууль зүйн үүднээс үндэслэлтэй дүгнэлт хийсний дээр талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын орон сууцнаас албадан гаргуулах, хариуцагч нарын орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д заасантай нийцэж байна.

Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу  талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоохдоо найруулгын алдаа гаргасан, мөн  хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэлцлийн үр дагаврыг бүрэн гүйцэт арилгаагүй орхигдуулсан байх тул зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын “...******* нар нь******* нарт 69 008 900 төгрөгийг зээлийн хүүтэй хамт төлсөн баримтууд хэргийн материалд байгаа. Хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө авч байраа шилжүүлэх замаар банкнаас зээл гаргуулж дахин их хэмжээний өрөнд оруулж бидний амьдралыг хүнд байдалд оруулсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нарын шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагад дээрх үндэслэл тусгагдаагүйн дээр Хас банктай  байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн 36 600 000 төгрөгийг нэхэмжлэгч нар   хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй бөгөөд шүүх энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэгч тал хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг  дурдсаныг  буруутгах боломжгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ний өдрийн 151/ШШ2020/01275 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Төв аймаг Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч*******,******* нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч*******гөөс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарт буцаан олгосугай“ гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг тус тус баримтлан Төв аймаг Зуунмод 5-р баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, Т.Ганболд нарын 2 хүний өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг*******,*******, М.Ганхэт, М.Шинэбаяр нарын 4 хүний өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч*******,******* нараас 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, Т.Ганболд нарт буцаан олгосугай“ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                          ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     Т.ЭНХМАА