Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02617

 

     2020         09             29

                  183/ШШ2020/02617

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сүхбаатар ................ оршин суух Ц овогт Г-гийн Т /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... байрлах “Т ”ХХК /РД:............/,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................. байранд байрлах “Э ”ТӨААТҮГ /РД:......../ нарт холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн үндсэн төлбөр 68.956.601 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 34.478.300 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.082.322 төгрөг, нийт 127.517.223 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Түмэн алт”ХХК-ийн гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.479.648 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.О, хариуцагч “Э ”ТӨААТҮГ-ын төлөөлөгч Б.Б, гэрч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.Т нь “Э”ТӨААТҮГ, “Т  ХХКнартай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай захилгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээг байгуулж, тус гэрээний 1.2-т зааснаар “Э ТӨААТҮГ-ын албан хаагчдад зориулан барьж байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрны 9 давхрын 81.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэг м.кв талбайг нь 1.183.000 төгрөгөөр тооцож, нийт 96.485.480 төгрөгөөр авахаар захиалсан. Тухайн үед Г.Т нь “Э ТӨААТҮГ-т ажиллаж байсан болно. Гэрээний 1.3-т зааснаар барилгын ажлыг  2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр байсан боловч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Уг асуудлаар нэхэмжлэгч миний бие Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргаж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0 тоот прокурорын тогтоолоор гэрээний үүргийн маргаан байх тул иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоолыг тус дүүргийн прокурор 2019 оны 10  дугаар сарын 15-ны өдрийн 5/0 дүгээр мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлтийг хаасан тогтоолыг хэвээр үлдээсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан болно. Мөн Г.Т нь хариуцагч нараас удаа дараа захиалсан байрыг шилжүүлэхийг шаардсан боловч өгөхгүй байсаар өдийг хүрч, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа тул “Э ТӨААТҮГ, “Т  ХХК нараас нийт 127.517.223 төгрөгийг гаргуулах дараах хууль зүйн үндэслэлтэй байна. 1. Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээний 3.2, 3.3, 3.4, 3.5-т зааснаар орон сууцны нийт төлбөрөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2.105.500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.042.195 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 24.308.906 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 68.956.601 төгрөгийг төлсөн. Иймд захиалсан орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлсөн боловч байрыг хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг үндэслэн дээрх төлсөн 68.956.601 төгрөгийг шаардаж байна. 2. Мөн гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тусгасан. Иймд гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч би алданги шаардах эрхтэй бөгөөд үүргийн зөрчил үүссэн 2019 оны 06 дугаар сарын 30-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 995 хоног байна. Уг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.1 хувиар тооцоход 68.611.818 төгрөг болсон боловч нийт шилжүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувиар тасалж, 34.478.300 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. 3. Нэхэмжлэгч Г.Т уг гэрээг 2014 онд хийсэн бөгөөд 2016 онд ашиглалтад орох байсан боловч ороогүй, дээрээс нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг гүйцэтгээгүй байх тул өөр амьдрах орон сууц түрээслэх болон 2014-2016 оны хооронд төлсөн нийт 68.956.601 төгрөгийг эргэлдүүлэн олж болох боломжит орлого зэрэг хохирлыг хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас амсаад байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар Г.Төд учирсан хохирол болох нийт 68.956.601 төгрөгийн хадгаламжийн хүү 24.082.322 төгрөгийг хариуцагч “Э ТӨААТҮГ, “Т  ХХК нараас гаргуулахыг шаардаж байна. Иймд “Э ТӨААТҮГ, “Т  ХХК болон иргэн Г.Т нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 13 дугаартай захиалгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээний дагуу захиалсан байрны төлбөрт шилжүүлсэн үндсэн төлбөр 68.956.601 төгрөг, алданги 34.478.300 төгрөг, нийт 103.434.901 төгрөгийг хариуцагч “Т ”ХХК-иас, хохирол 24.082.322 төгрөгийг хариуцагч “Э ТӨААТҮГ, “Т  ХХКнараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Түмэн алт”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай компани нь Э төвтэй байгуулсан ЭХХТ-57А/0 дугаартай ерөнхий гэрээний дагуу тус төвийн албан хаагч Г.Т-тэй 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Г.Т нь Эрчим хүчний хөгжлийн төвийн албан хаагчийн хувьд ажлын хөлс төлөхгүйгээр зөвхөн захиалсан орон сууцныхаа ашиглалтад орох өртөг буюу санхүүжилтийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж захиалагчаар оролцсон. Энэ үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй бөгөөд орон сууц 100 хувь ашиглалтад орсон боловч санхүүжилтийн төлбөрөө төлж чадахгүй байсан тул гэрээнд заасан журмын дагуу Г.Т нарын 5 захиалагч албан хаагчийн гэрээг цуцалсан. Гэвч Г.Т нар нь захиалсан орон сууцаа авна гэж маргаж улмаар өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүйгээс гэрээ цуцлагдсаныг мэдсээр байж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст манай компанид холбогдуулан залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж 2019 оны 12 дугаар сар хүртэл шалгуулж байсан. Харин танай шүүхэд гаргасан манай компанид холбогдох нэхэмжлэлдээ 13 дугаартай гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрч, шилжүүлсэн төлбөрөө буцаан авах нэхэмжлэл гаргасан байна. Иймээс  түүний шилжүүлсэн 68.956.601 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Г.Т нь  манай  компаниас  алданги нэхэмжилж, мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүй үйлдлээ зөвтгөхдөө захиалсан орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан боловч энэ хугацаанд ашиглалтад оруулаагүй гэж тайлбарлажээ. Эрчим хүчний хөгжлийн төвтэй байгуулсан ЭХХТ-057А/0000 дугаартай гэрээгээр захиалсан 88 айлын, 12 давхар бүрэн цутгамал орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор байсан бөгөөд энэхүү хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болгож сунгасан. Гэвч барилга дээрх хугацаанд ашиглалтад орж чадаагүй. Үүнд ерөнхий захиалагч болон захиалагч албан хаагч нараас шалтгаалсан хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, Ерөнхий захиалагч тал  өөрийн эзэмшлийн газар гэж барилгын ажлыг эхлүүлсэн боловч барилга угсралтын ажил явагдаж байх үед тухайн газарт барилга барих зөвшөөрөл аваагүй, газар эзэмших эрхгүй атлаа зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга угсралтын ажлыг зогсоож, Эрчим хүчний хөгжлийн төвийг 1.000.000 төгрөгөөр торгож байсан. Улмаар Эрчим хүчний хөгжлийн төвөөс газрын зөвшөөрлийг авах хүртэл хугацаа алдаж, барилгын суурийг цутгах дулааны улирал өнгөрсөнтэй холбоотой хугацаа алдаж байсан. Хоёрдугаарт, Г.Т нарын хариуцлагагүй захиалагч албан хаагчид гэрээнд заасан санхүүжилтийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байснаас захиалагч талаас санхүүжүүлэх санхүүжилтийн төлбөр хүлээгдэж хугацаа алдаж байсан. Гэвч хугацаа алдаад байх нь мөнгөний ханшны уналттай холбоотой манай компани их хэмжээний эрсдэл хүлээхээр, мөн хугацаандаа төлбөрөө төлсөн захиалагч албан хаагчдын эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байсан тул манай компани төлбөрөө хугацаандаа төлөөгүй захиалагчдын хариуцлагагүй үйлдлээс учрах хохирлыг багасгах зорилгоор арга буюу Голомт банкнаас зээл авч барилгын ажлыг хурдан шуурхай дуусгасан. ЭХХТ-0А/2014 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.14-т захиалагч талын санхүүжилт саатсаны улмаас барилга угсралтын ажлын дуусах хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж тохиролцсон. Үүргээ хугацаандаа  зохих ёсоор  гүйцэтгээгүй нь  Г.Т нарын  захиалагч нар бөгөөд  тэдний гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс  манай компани  банкнаас зээл авч  хүү төлж хохирол амссан.  Мөн төлбөрөө  хугацаандаа төлж чадаагүй өөрийн буруутай үйлдлээс  болж гэрээ цуцлагдсаныг  мэдсээр байж цагдаагийн байгууллагад манай компанид холбогдуулан залилан мэхэлсэн гэж гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, улмаар Г.Т нарын гаргасан гомдлыг шалгаж, шийдвэрлэх хүртэл хугацаагаар манай компанийн 2.219.369.330 төгрөгийг  үнийн дүн бүхий эд хөрөнгийн эрхийг хязгаарласан тул арга буюу манай компани өмгөөлөгч хөлсөлж ажиллуулж байсан. Гуравдугаарт, Г.Т нь 13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцны  барилгын А байрны 9 давхрын 81.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны байрыг 1 м.кв талбайн үнэ 1.183.000 төгрөгөөр буюу нийт 96.485.480 төгрөгөөр захиалсан бөгөөд энэхүү захиалсан орон сууцны санхүүжилтийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Ерөнхий захиалагч талын зохиогчийн зураг төслөөр А байрны 2-12 давхрын айлууд тус бүр 2 тагттай байсныг тус бүр 1 тагттай болгон өөрчилсөн гүйцэтгэлийн зургаар Г.Т-ийн захиалсан орон сууцны талбай 81.56 м.кв-аас 84.75 м.кв болж өөрчлөгдсөн тул нийт санхүүжилтийн төлбөр 100.259.250 төгрөг болж өссөн. Үе шатны төлбөрүүдийг төлөх талаарх шаардлагыг Э төвөөс  Г.Төд тавьж байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилга 100 хувь ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэн өгч, 13 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу захиалсан орон сууцны төлбөрөө бүрэн төлж, орон сууцыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ цуцлах талаар албан мэдэгдлийг ЭХХТ-0 А/2014 дугаартай гэрээний дагуу Э төвд хүргүүлсэн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.17 дахь хэсэгт заасны дагуу албан ёсны хариу ирээгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Э төвийн захиалгаар баригдсан ажиллагсдын орон сууцны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар  эцсийн байдлаар гэрээ дүгнэж шаардлагатай  тохиолдолд хугацаанд нь төлбөрөө төлөөгүй захиалагч нарын гэрээг цуцлах, дараагийн асуудлыг Эрчим хүчний хөгжлийн төв хариуцахгүйгээр “Т  ХХК шийдвэрлэх талаар шийдвэр гарсан болно. Иймд Г.Тийн манай компаниас 127.517.223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 68.956.601 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд алданги 34.478.300 төгрөг болон хохиролд нэхэмжилсэн 24.082.322 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 58.560.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Э ТӨААТҮГ-ийн төлөөлөгч Б.Бат-Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн ажиллагсдын нийгмийн баталгааг хангахаар ажилчдын орон сууц бариулахаар болж, “Э ТӨААТҮГ нь “Т”ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЭХХТ-0А/2014 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэрээ байгуулж, 12 давхар 88 айлын 9110.92 м.кв талбай бүхий барилгыг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн барих ажлыг эхлүүлж 2017 онд орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж  улсын комиссыг ажиллуулан орон сууцыг ашиглалтад оруулсан. Дээрх ЭХХТ-0А/2014 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн одоогийн нэхэмжлэгч тал болох Г.Т-тэй /тухайн үед манай байгууллагын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан/ 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 0 тоот дугаар бүхий захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 дахь хэсэг ерөнхий захиалагч буюу Эрчим хүчний хөгжлийн төвийн эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд гэрээний 2.3 дахь заалтад “орон сууц захиалагч ажилтныг төлбөрөө хугацаандаа төлөхийг сануулах, шаардах, шаардлагатай тохиолдолд гэрээ цуцлах, дараагийн өөр ажилтныг сонгон гэрээ байгуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл гүйцэтгэгч тал “Т  ХХКнь ерөнхий захиалагчийн албан ёсны зөвшөөрлийг  авалгүйгээр дангаар, дур мэдэн иргэн Г.Т-тэй байгуулсан 13 тоот  захиалгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээг цуцалсан хууль  бус үйлдэл  болсон гэж үзэж байна. Одоогийн хариуцагч талын нэг болох “Түмэн алт”ХХК-ийн дээрх гэрээний 6.1 болон 6.2 дахь заалтуудыг давхар зөрчин хууль бус үйлдэл, шийдвэрийн улмаас иргэн Г.Төд их хэмжээний санхүүгийн хохирол учирсан байна. Иймд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гүйцэтгэгч “Т”ХХК-аас өөрт учирсан бүхий л хохирлоо барагдуулан авах нь зүйтэй. Манай байгууллагаас нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “Э ТӨААТҮГ нь “Т”ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЭХХТ-057А/2014 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон захиалгаар орон сууцны  барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээх хангалттай сайн биелүүлж ажилласан гэж үзэж байна. Энэхүү гэрээний гол зорилго нь Эрчим хүчний хөгжлийн төвийн ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, чанартай хямд үнэтэй орон сууцтай болгох байсан тул ерөнхий захиалагч талын зүгээс энэхүү эрхэм зорилгоо удирдлага болгон ухамсарлан байр захиалсан ажилтнуудынхаа байрыг гэрээнд заасан хугацаанд бүрэн ашиглалтад оруулахын тулд ажилтнуудыг гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхийг шаардаж, барилгын ажлыг гүйцэтгэх явцад бүхий л асуудал дээр гүйцэтгэгч талд боломжтой бүх хувилбараар дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан. Гэрээнд зааснаар баригдах нийт 88 айлын орон сууцнаас 18 айлын орон сууцыг нь Эрчим хүчний яамны ажиллагсад, 34 айлын орон сууцыг нь Э төвийн ажилчид захиалж, харин 26 айлын орон сууцыг “Т” ХХК өөрөө захиран зарцуулах эрхтэй байхаар тусгаж, үлдсэн 10 айлын орон сууцыг Э төв нь өөрийн эзэмшил гараа өгч бариулж байгаа тул өөртөө авч борлуулахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. “Т  ХХК нь барилга барихтай холбоотой зардлуудыг бүрэн хариуцан ажлыг 100 хувь гүйцэтгэн, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр буюу Э нь гэрээт ажлын хугацаанд ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр улсын комисс ажиллаж, хүлээж авсны дараа орон сууцыг хүлээж авахаар байсан. Гэтэл барилгын ажлын санхүүжилт хэрэгтэй байна гэсэн “Т ”ХХК-ийн хүсэлт шаардлагаар эхний шатны зардлууд болох Э төвийн борлуулах 10 байрны урьдчилгаа төлбөр болох нийт 310.000.000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус хэсэгчлэн шилжүүлсэн. Үүнээс гадна нийтдээ 103.214.568.40 төгрөгийг барилгын ажлыг тасалдуулахгүйн тулд “Т ”ХХК-ийн өмнөөс төлсөн байдаг. Дээрх төлбөрүүд нь барилгын ажлын гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ЭХХТ-0/2015 тоот гэрээний 3.5-д заасны дагуу гүйцэтгэгч тал буюу “Т”ХХК-ийн төлөх үүрэгтэй төлбөрүүд байсан бөгөөд тус компанийн албан бичгээр гаргасан хүсэлтээр барилгын ажлыг цаг алдалгүй, тасралтгүй, түргэн шуурхай дуусгахад түр дэмжлэг үзүүлэх зорилгоор Э ТӨҮГ-аас хийсэн төлбөрүүд юм. Гэрээний дагуу “Түмэн алт”ХХК-ийн манай байгууллагад өгөх ёстой нийт төлбөр нь 444.620.897 төгрөг байсан ба тодорхой хэмжээгээр хоёр тал харилцан тохиролцож, манай байгууллага гүйцэтгэгч компанийг дэмжин зарим нэг төлбөрийг хасаж 394.214.568 төгрөгөөр тооцоо  нийлж акт үйлдсэн билээ. Гэтэл Э төв ТӨҮГ-т Үндэсний аудитын газраас 2014 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд тус байгууллага нь  ажилчдын орон сууц барих зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авч барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “Т ”ХХК-тай гэрээ байгуулан, өөрөө борлуулах 10 ширхэг байрны урьдчилгаанд 310.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн заалтуудтай нийцэхгүй байна гэж үзэн энэ санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх тухай аудитын  дүгнэлт болон албан шаардлага тавьсан нь манай байгууллага эдгээр 10 байрыг захиалж авах, мөн төлбөр төлөх боломжгүй болсон. Талууд харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЭХХТ-0/2015 тоот дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд дээрх 10 байрыг гүйцэтгэгч “Т”ХХК-аас авахаар тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу нэмэлт гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн “Т”ХХК-д өмнөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг төлөх талаар удаа дараа албан бичгээр хүргүүлж, шаардлага тавьсан боловч төлөлгүй санаатайгаар хуурч мэхлэн өнөөдрийг хүрч манай байгууллагад нийтдээ 569.333.805 төгрөгийн өр төлбөртэй болж, биднийг санхүүгийн маш хүнд байдалд оруулаад байна. Иймд манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж, нэхэмжлэгч талд ямар нэгэн гэм хор, хохирол учруулаагүй байгаа тул нэхэмжлэгч талын шаардсан үндсэн төлбөр, алданги, хохирол зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй, уг хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна гэв.

Хариуцагч “Т ”ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь Э төвийн ажиллагсдыг хямд үнэтэй орон сууцаар хангах талаар Засгийн газраас  хэрэгжүүлсэн  хөтөлбөрийн дагуу Эрчим хүчний хөгжлийн төвтэй 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЭХХТ-0А/2014 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 88 айлын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж  ашиглалтад оруулсан. Дээрх ерөнхий гэрээний дагуу тус төвийн ажиллагсад ажлын хөлс төлөхгүйгээр, зөвхөн захиалсан орон сууцыг ашиглалтад оруулах зардал буюу гүйцэтгэлийн зардлыг гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохирсон хэмжээгээр төлж, захиалсан орон сууцаа хүлээн авах нөхцөлөөр гэрээ байгуулах эрхтэй болж, улмаар Г.Т-тэй 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай гэрээг байгуулсан. Г.Т нь 13 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт  заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул ЭХХТ-0А/2014 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.15, 3.17 дахь хэсэг болон 13 дугаартай гэрээний 6 дугаар зүйл, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээг цуцалсан. Хэрэв Г.Т нь 13 дугаартай гэрээ байгуулж, захиалагчаар оролцож, гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлнө гэж тохиролцон гэрээ байгуулсан боловч тэрээр гэрээний үүргээ хугацаандаа, шударгаар биелүүлж чадаагүйгээс түүний захиалсан орон сууцын гүйцэтгэлийн зардлын зарим хэсгийг  манай компани өөрийн болон төлбөрөө хугацаандаа төлсөн захиалагчдын эрх, ашиг сонирхлыг улам хохироохгүйн тулд  Голомт банкнаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээл авч санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг дуусган 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Иймээс Г.Т нь 13 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс компанид учирсан хохиролд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 болон  мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 225 дугаар зүйлийг үндэслэн Голомт банкнаас  авсан  зээлийн хэмжээнээс  түүний гэрээг цуцлах хүртэл төлөх ёстой байсан үнийн дүнгийн хэмжээгээр хүүгийн төлбөр 6.479.648 төгрөгийг учирсан хохиролд гаргуулж, түүнд буцаан төлөх төлбөрөөс хасаж тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Голомт банкнаас авсан зээлийг хэрхэн зарцуулсан буюу Г.Т-ийн орон сууцыг барьж ашиглалтад оруулахад зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Гэрээний үүргийн зөрчлийг Г.Т-ийг хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс үүдэлтэй гэж байна. Гэвч гэрээний 3.5, 3.6 дахь хэсэгт зааснаар зээлийн төлөлт хийх хуваарь гарсны дагуу төлж явсан. Харин “Т”ХХК-аас хугацаа хэтрэлт, төлөлтийн талаар мэдэгдэж байгаагүй, барилын ажлыг гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн учир өөрийнх нь буруугаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Ш.А-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Т”ХХК, “Э ТӨААТҮГ нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн үндсэн төлбөр 68.956.601 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 34.478.300 төгрөг, бүгд 103.434.901 төгрөгийг хариуцагч “Т”ХХК-аас, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.082.322 төгрөгийг хариуцагч “Э ТӨААТҮГ, “Т  ХХКнараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Т ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.479.648 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Т ”ХХК-д холбогдох 68.956.601 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58.560.622 төгрөгийн болон хариуцагч “Э ТӨААТҮГ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн үндсэн төлбөр 68.956.601 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 34.478.300 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

           

            Хариуцагч “Т”ХХК, “Э ТӨААТҮГ нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №ЭХХТ-0А/2014 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж,  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах  “Э ТӨААТҮГ-ын эзэмшлийн газарт албан хаагчдын орон сууцны зориулалтаар  12 давхар, нийт 9110.94 м.кв талбай бүхий 88 айлын орон сууцны барилгыг ажлыг “Т  ХХКнь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. /хх-73-77/

            Дээрх гэрээг үндэслэн “Э ТӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Т-тэй хариуцагч “Т”ХХК, “Э ТӨААТҮГ нар нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №13 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-8-10/

            Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Т  ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын А байрны 9 давхрын 81.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  барьж гүйцэтгэн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч Г.Т нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1.183.000 төгрөгөөр тооцон нийт 96.485.480 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч Г.Т нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-3.6-д зааснаар захиалсан орон сууцны хөлс 96.48.480 төгрөгийг барилгын ажлын гүйцэтгэлээр хэсэгчлэн төлөх үүрэг хүлээснээс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүртэл нийт 68.956.601 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна. /хх-26-34/

            Харин хариуцагч “Т”ХХК-аас  барилгын ажил гүйцэтгэх гэрээний Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой, 90 айлын хүчин чадал бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалттай барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулсныг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/0 дүгээр дүгнэлтээр хүлээн авч ашиглалтад оруулсан боловч нэхэмжлэгч Г.Т нь орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, захиалсан орон сууцыг “Т”ХХК-аас Голомт банкнаас авсан зээлийн өрөндөө шилжүүлжээ. /хх-12-15/

            Нэхэмжлэгч Г.Т нь энэхүү үйлдлийг миний өмчлөлийн байрыг өөр хүмүүст зарж залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг шалгаад иргэд хоорондын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байх тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дүгээр прокурорын тогтоолоор  хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, уг тогтоолд гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/0 тоот, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5/0 тоот, Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/00 тоот хариу мэдэгдэх хуудсаар тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-16-25/

            Нэхэмжлэгч Г.Т нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууцны төлбөрт шилжүүлсэн 68.956.601 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч “Т  ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч “Т ХХК-аас 68.956.601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т олгох нь зүйтэй байна.

            Харин нэгэнт зохигчдын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан тул нэхэмжлэгч Г.Т нь орон сууцыг хугацаандаа барьж гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлага буюу алданги тооцох боломжгүй юм.

            Түүнчлэн нэхэмжлэгч Г.Т-тэй байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож ерөнхий захиалагч талд төлнө гэж заасан тул энэхүү  заалт нь гүйцэтгэгч “Түмэн алт”ХХК, ерөнхий захиалагч “Э ТӨААТҮГ нарт хамаарахаас орон сууц захиалагч ажилтан Г.Төд хамааралгүй байна.

            Иймд нэхэмжлэгч Г.Т-ийн хариуцагч “Т ”ХХК-нд холбогдох гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 34.478.300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

            Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.082.322 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Нэхэмжлэгч Г.Т-өөс захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014-2016 оны хооронд нийт 68.956.601 төгрөгийг шилжүүлсэн боловч уг орон сууцыг ашиглалтад оруулан миний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны төлбөрт шилжүүлсэн 68.956.601 төгрөгийг дээрх хугацаанд эргэлдүүлэн орлого олсон бол хадгаламжийн хүүгээр тооцоход 24.082.322 төгрөгийг олох байсан гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар 24.082.322 төгрөгийг хариуцагч “Т ”ХХК, “Э ТӨААТҮГ нараас шаардсан бол хариуцагч “Т  ХХК нь орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж ашиглалтад оруулахаар тохирсон боловч энэхүү хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болгон сунгасан. Гэвч барилга дээрх хугацаанд ашиглалтад орж чадаагүй нь  ерөнхий захиалагч “Э ТӨААТҮГ нь газар эзэмших эрхгүй атлаа, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, уг зөвшөөрлийг авах хүртэл хугацаа алдаж, барилгын ажил зогссон. Мөн Г.Т нарын хариуцлагагүй албан хаагч нар гэрээнд заасан санхүүжилтийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байснаас санхүүжилт хүлээгдэж хугацаа алдсан, улмаар манай компани банкнаас зээл авч хүү төлж хохирсон гэсэн үндэслэлээр, хариуцагч “Э ТӨААТҮГ-аас “Т  ХХК нь ерөнхий захиалагчийн албан ёсны зөвшөөрлийг авалгүй дангаар, дур мэдэн Г.Т-тэй байгуулсан 13 дугаартай  захиалгаар  барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээг цуцалсан нь хууль бус болсон тул гэрээний 6.1, 6.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс учирсан хохирлыг “Т  ХХК барагдуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагч “Т ”ХХК-ийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь ерөнхий захиалагч “Э ТӨААТҮГ-ын зохигчийн зураг төслөөр А байрны 2-12 давхрын айлууд тус бүр 2 тагттай байсныг тус бүр нэгт тагттай болгон өөрчилсөн гүйцэтгэлийн зургаар нэхэмжлэгч Г.Т-ийн захиалсан орон сууцны талбай 81.56 м.кв талбайгаас 84.75 м.кв болж өөрчлөгдсөн тул тэрээр нийт орон сууцны төлбөрт нийт 100.259.250 төгрөг төлөхөөс 68.956.601 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгэгч “Т  ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2017/0 тоот мэдэгдлээр захиалагч нарт үлдэгдэл төлбөрөө 7 хоногийн хугацаанд төлж барагдуулах, хэрэв барагдуулаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч ажиллах болсныг мэдэгдсэнийг нэхэмжлэгч Г.Т хүлээн авч танилцсан боловч төлбөр төлөх хугацаандаа гүйцэтгээгүй байна. /хх67-70/

            Улмаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсны дараа гүйцэтгэгч “Т”ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2017/318 тоот мэдэгдлээр орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй захиалагч нартай байгуулсан гэрээг цуцалж байгаа болохыг Э хөгжлийн төвд  мэдэгджээ. /хх-71-72/

            Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар баригдсан ажиллагсдын орон сууцны гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар захиалагчид үлдсэн төлбөрөө 7 хоногийн дотор нэр заасан дундын дансанд шилжүүлэх, хэрэв  төлбөрөө төлөөгүй бол захиалагч нарын гэрээг цуцлах асуудлыг Эрчим хүчний хөгжлийн төв хариуцахгүйгээр “Т  ХХК шийдвэрлэж байхаар тогтсон тул орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч Г.Т-тэй байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-63-66/

            Учир нь нэхэмжлэгч Г.Т нь  захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа урьдчилан сануулж,  үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй тул нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.   

            Иймд хариуцагч “Түмэн алт”ХХК-аас нэхэмжлэгч Г.Т-тэй байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

            Түүнчлэн талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЭХХТ-0/2015 тоот гэрээгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан барилгын ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх хугацаа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсан боловч гүйцэтгэгчээс орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад  оруулсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. /хх-78-79/

            Гэвч нэхэмжлэгч Г.Т-ийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн 68.956.601 төгрөгийг хадгалуулснаас 24.082.322 төгрөгийн хүүгийн орлого олох байсан нь холбогдох баримтаар тогтоогдохгүй, түүнтэй холбоотой баримтыг өөрөө  гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч Г.Т-тэй байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь түүний орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс цуцлагдсан тул гэрээнд зааснаар алданги тооцох, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардах эрхгүй.          

            Иймд нэхэмжлэгч Г.Т-ийн хариуцагч “Т ”ХХК, “Э ТӨААТҮГ нарт холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.082.322 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

            Гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.479.648 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Хариуцагч “Т”ХХК-аас нэхэмжлэгч Г.Т-ийг орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс Голомт банкнаас  зээл авч хүү төлж хохирсон гэсэн үндэслэлээр  орон сууцны үлдэгдэл төлбөр 31.302.649 төгрөгийг Голомт банкнаас авсан зээлийн хүү болох жилийн 27.6 хувиар тооцож, түүнтэй байгуулсан гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд төлсөн хүү 6.479.648 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол нэхэмжлэгч Г.Т-өөс “Т  ХХК нь Голомт банкнаас авсан зээлийг хэрхэн зарцуулсан буюу Г.Тийн орон сууцыг барьж ашиглалтад оруулахад зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна.  Мөн “Түмэн алт”ХХК-аас хугацаа хэтрэлт, төлөлтийн талаар мэдэгдэж байгаагүй, барилын ажлыг гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн учир өөрийнх нь буруугаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Нэхэмжлэгчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Э ТӨААТҮГ болон  орон сууц захиалагч ажиллагсдаас  орон сууцны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс  санхүүжилт зогсож барилгын ажил удааширснаас хариуцагч “Т  ХХК нь Голомт банк ХХК-аас2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.300.000.000 төгрөгийн жилийн 27.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэн авсан болох нь  хариуцагчийн тайлбар, гэрч Ш.А-гийн мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байгаа боловч  хариуцагч “Т  ХХК нь Голомт банкнаас авсан 1.300.000.000 төгрөгийн зээлээс чухам хэдийг “Э ТӨААТҮГ-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан  орон сууцны барилгад зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Тийн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 31.302.649 төгрөгийг өөрийн Голомт банкнаас авсан зээлийн хүү 27.6 хувиар тооцон, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 6.479.648 төгрөгийн хүүгийн төлбөр төлж хохирсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт нийцэхгүй байна. /хх-95-100/

            Энэхүү хуулийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч “Т”ХХК-д хамааралтай бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т заасан  үр дагавар үүсдэг.

            Гэвч хариуцагч “Т”ХХК-аас Голомт банкнаас зээл авч захиалагчийн орон сууцны барилгыг ажлыг хийж гүйцэтгэсэн нь дээрх  үр дагаврын үүсгэхгүй, зээлийн гэрээгээр тохиролцсон хүү төлж барагдуулсныг хохирол гэж үзэхгүй.

            Иймд хариуцагч “Т”ХХК-ийн нэхэмжлэгч Г.Т-өд холбогдох гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.479.648 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795.600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т”ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 502.735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-өд олгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т”ХХК-аас 68.956.601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58.560.622 төгрөгийн болон хариуцагч “Т”ХХК-ийн  гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.479.648 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795.600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ”ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 502.735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-өд олгосугай.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха й хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР