Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/02711

 

2020             10              07                            

                                                      183/ШШ2020/02711

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................................ тоотод оршин суух, С овогт Э.Н /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................... тоотод оршин суух, Б овогт М. Б /00000000/-д холбогдох,

 

0000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 0000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компаний хувьцаа шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд гаргасан хүсэлтдээ:“…Миний аав С.Э нь 2013 оны 8 дугаар сарын 18- ны өдөр өвчний учир нас барсан юм. Аав С.Э-ийг нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгө болон бусад зүйл дээр өв залгамжлалын харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Э.Н миний бие 2014 оноос эхлэн хууль ёсны өв залгамжлагч байх эрхээ сэргээлгэх, өв залгамжлалын дагуу өвлөгдөх ёстой эд хөрөнгө, түүний дагалдах эрхүүдийн биет болон хуулийн хүчин төгөлдөр байдлуудыг хадгалж хамгаалах, сэргээх талаар өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хөөцөлдөж ирсэн. Аав С.Э-ийг нас барах үед улсын бүртгэлийн 0000, регистрийн 00000000 дугаартай “М” ХХКомпани түүний 100 хувийн эзэмшилд байсан бөгөөд тэрээр тус компаний нэг бүр нь 1 420 750 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг, нийт 142 075 000 төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг дангаар эзэмшдэг байсан. Аав Э.Э-ийг нас барснаас хойш 0000 оны 9 дүгээр сард “М” ХХКомпаний бичиг баримтыг цэгцэлж, улсын бүртгэлийн газраас лавлагаа тодорхойлолт авах гэтэл тус компани нь М.Б гэх хүний нэр дээр шилжсэн байсан. М.Б гэх хүнд аав С.Э өөрийн “М” ХХКомпаниа шилжүүлэн өгөх ямар ч үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаагаар 2010, 2011, 2013 онуудад компаний эрхийг 10,51, 100 хувь гэх мэтчилэн гурван удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан болох нь тодорхой болсон. Улмаар Э.Н миний бие 2013 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт “...М.Б нь хуурамч бичиг баримт үйлдэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан...” гэх гомдол гаргаж тус хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 000000000 дугаартай хэрэг үүсгэн М.Б-д холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хариуцагч М.Б нь аав С.Э-ийн гарын үсгийг удаа дараа хуурамчаар дуурайлган зурж, бичиг баримт хуурамчаар үйлдэн улсын бүртгэлийн байгууллагад гарган өгч аав С.Э-ий эзэмшлийн “М” ХХКомпанийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Дүгнэлтүүдээр хариуцагч М.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр аав С.Эийн гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, хуурамч гэрээ үйлдэн Улсын бүртгэлийн байгууллагад гарган өгч компаний эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогджээ. Хариуцагч М.Бы хууль бус үйлдлийн талаар нэхэмжлэгч Э.Н миний бие 2013 оны 9 дүгээр сараас эхлэн хуулийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд эцэстээ Мөрдөн байцаах алба, Прокурор, Захиргааны хэргийн шүүхээс “...Гэрээний эрх зүйн маргаан байна...” гэсэн үндэслэл зааж, маргааны харьяалал тогтоож өгөөд байна. Э.Н миний хувьд аав С.Эий эзэмшилд байсан улсын бүртгэлийн 0000, регистрийн 00000000 дугаартай “М” ХХКомпани, тус компаний эзэмшилд байгаа дагалдах эрх, хөрөнгө зэргийг өвлөн авах хууль ёсны өвлөгч байх эрх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотариатын 000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр олгогдсон тул Э.Н миний бие Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрх бүхий этгээд юм. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Санж овогтой Э, Мягмаржав овогтой Б нарын дунд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ” 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Бэлэглэлийн гэрээ”, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Бэлэглэлийн гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Компаний хувьцаа шилжүүлэх тухай гэрээ” 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан “Эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. С.Э өөрөө амьд сэрүүн байх үед нь компанийн гэх талаар яагаад гомдол гаргахгүй явсан бэ? гэхээр 100 хувь эзэмшигч гэдгийг С.Э өөрөө мэдээгүй байсан. Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр С.Эийн гарын үсэг биш байна гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С.Э гэх гарын үсгийг гэрээнүүд дээр М.Бтай өөрөө санал нийлж байгуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. С.Эийн өмнөөс гарын үсэг хуурамчаар зураад байгуулаад шилжүүлээд байгаа нь С.Эийг нас барснаас хойш тогтоогдсон учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнийг С.Э өөрөө мэдээгүй байх боломжтой байгаа нь нотлох баритмаар хангагдана. Өв залгамжлалын асуудлаар бол 2017 оны 10 дугаар сард гэрчилгээ олгогдсон боловч өв залгамжлалаас өмнө нь үүссэн. Энэ асуудлаар М.Б нэхэмжлэл гаргаагүй биш гаргаж байсан. С.Эийн эзэмшил, өмчлөлд байсан компанийг өв залгамжлалаар М.Нд шилжүүлсэн, өв залгамжлахтай холбоотой асуудлуудыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарч иргэний хэрэг үүсээд хэргэсэхгүй болж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгуулсан ч эрүүгийн хэргийн шинжгүй байна гэсэн хариу ирж байсан. н.Мэ гэж хүнтэй холбоотой асуудал нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй. М.Б, н.Мэ нарын мөнгөний асуудлууд үндсэн шаардлагад хамааралгүй учраас тайлбар өгөх шаардлагагүй” гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Түүний эцэг бид найз нөхөд төдийгүй олон жил бизнесийн салбарт ашигтай ашиггүй хамтран ажиллаж ирсэн хүмүүс бөгөөд түүний нэхэмжлэлд дурдаад буй шиг түүний хувьцааг өөртөө хууль бусаар хуурамч гарын үсэг зурж шилжүүлэн авсан үйлдэл байхгүй энэ үйлдлийг намайг хийсэн гэж үзэж олон газар шалгуулсан боловч эцсийн дүгнэлтүүдээр хуурамч гарын үсэг зурж түүний эцгийн хувьцааг эзэмшдэг байсан компани хувьцааг шилжүүлсэн авсан зүйл тогтоогдоооггүй болохыг шат шатны хууль хяналтын байгуулллагууд нэгэнт тогтоосон төдийгүй гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно. Энэхүү компани хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан хэмээн Захиргааны хэргийн шүүх холбогдох бүхий л хууль хяналтын байгууллагаар олон удаа шалгуулсан боловч нэхэмжлэл гомдол шаардлага нь бүгд хэрэгсэхгүй болж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлд дурдсан эрх шилжүүлэх гэрээ. бэлэглэлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэх гэсэн юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дугаар зүйлүүдэд зааснаар тогтоосон журмаар нэхэмжэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эрх зүйн үр дагавартай. Гэрээ болгон дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 2013 оны хөөн хэлэлцэх хугацааг бодоод үзэхээр нийт 30 сар хугацааг хэтэрсэн гэж харагдаж байна. Тиймээс шаардах эрхгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргэсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч М.Бд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компаний хувьцаа шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

.....................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн ....дугаар зүйлийн дугаар зүйлийн д заасныг баримтлан хариуцагч М.Бтай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компаний хувьцаа шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулсугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 720 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 720 755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ