| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/01228/И |
| Дугаар | 183/ШШ2020/02784 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2020/02784
| 2020 10 14 | 183/ШШ2020/02784 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................... байрлах, Н ХХК /рд:0000000/-д холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........................ тоотод оршин суух, Б овогт А.Г /рд:00000000/-ийн төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............................ өөрийн байранд байрлах Г ХК /рд:0000000/-ийн 107 182 208 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотод байрлах, З ХХК, /рд:000000/-ийн 62 176 968 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .................. төв байр, Г ХХК /РД:00000/-ийн зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ........................... байранд байрлах, Улсын төсвийн орлого, хяналтын газрын 949 468 247 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ........................ өөрийн байранд байрлах, У ХХК/рд:000000/-ийн 15 730 711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Б.О, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан АР/01 тоот зээлийн гэрээний дагуу 1 114 000 000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн дахин, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 844 000 000 төгрөг, зээлийн хүү 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,97 төгрөг болсон байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх хугацаа оны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон болно. Нэхэмжлэгч би хариуцагч НХХК-иас зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа хүсэж албан хүсэлтүүдийг хүргүүлж байсан, НХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/189 тоот албан бичгээр тус компани нь төлбөрийг төлөх чадваргүй болоод байгаа тухай мэдэгдсэн, тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8 216 078 700 байх бөгөөд энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 4 дахин илүү байна. Үүнээс үзэхэд тус компани нь санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон байх тул Н ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү. Нэгэнт хариуцагч компани төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс дампуурсанд тооцож, татан буулгуулан, байгаа хөрөнгөөс нь зээлийн гэрээний үүргээ тэргүүн ээлжинд гаргуулж авах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэв.
Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00000 дүгээр шийдвэрээр Н ХХК-иас 106 492 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 690 411 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч төлбөр төлөгч компанид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд Г ХК-ийн зүгээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн НХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 107 182 619 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хариуцагчаас А.Гт зээлдүүлсэн зээлийн гэрээ, уг мөнгөний зарцуулалтын талаар баримт гаргуулахаар шаардахад гаргаж өгөхгүй байсан тул бид тус компанийг хууль бусаар санаатайгаар дампууруулж, татан буулгуулж байна гэж эргэлзэж, эрүүгийн журмаар гомдол гаргасан, уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор нотлогдоно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх хуралдаанд хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэж манай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл энд дампуурлын хэрэг үүссэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн, бид одоо энэ төлбөрөө гаргуулж авах боломжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байна” гэв.
Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...З ХХК нь Н ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, 2012 оны 4 дүгээр сарын 10, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд, 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ийн шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгон, холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 1 343 243 406,66 төгрөг бөгөөд гэрээний Ерөнхий нөхцөлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д заасны дагуу гүйцэтгэсэн гэрээт ажлын дүнгээс барьцаа төлбөр 5 хувь буюу 67 647 996 төгрөг суутган авсан, үлдэх 62 176 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...НХХК нь Г-тай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1 920 000 000 төгрөгийн зээлийг, 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хувиар өөрчлөн, мөн өдрөө дахин зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 1 400 000 000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 450 572 873,94 төгрөг, зээлийн хүү 816 425 548,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 258 247,20 төгрөг нийт 2 392 256 669,66 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 60 927 803,45 төгрөг, зээлийн хүү 27 156 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 431 345 төгрөг, нийт 93 515 873,45 төгрөг болж байна. Иймд нийт 2 485 772 543,11 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч, У газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Н ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 401 893 658,50 төгрөг, 2015 онд 222 994 817 төгрөг, 2016 онд 218 959 269,40 төгрөг, 2017 онд 75 635 884.70 төгрөг, 2018 онд 25 257 214.30 төгрөг, 2019 онд 4 727 403,10 төгрөг нийт 949 468 247 төгрөгийн өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 21, 2016 оны 6 дугаар сарын 16, 2016 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудсыг, Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлэх мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус хүргүүлж харилцагч банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй. Иймд Н ХХК-иас 949 468 247 төгрөгийн өрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. Монгол улсын татварын алба нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлээ гарган ирүүлэхээр шийдвэрлэснийг мэдээгүй, хугацаа өнгөрсний дараа мэдсэн тул нэхэмжлэлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1174 тоот албан бичгээр хүргүүлснийг шүүх хүлээн авч, хүсэлт шийдвэрлэсэн захирамж гарч нэхэмжлэгчээр оролцуулсан тул нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Нэхэмжлэгч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК-аас гэрээний үүргийн дагуу 15 781 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 06-ний өдөр тус шүүхийн шүүхээс тухайн гэрээний үлдэгдлийг Н ХХК-аас гаргахаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх хуудас ажиллагаа явагдаж байсан. Ажиллагааны явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 15 967 361 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь нэхэмжлэгчээс 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 605 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 509 000 000 нийт 1 114 000 000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19,8 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалтаар дээрх зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үндсэн төлбөр 2 844 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 648 428 599,97 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4 492 428 599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн бөгөөд энэхүү байдлаа санхүүгийн тайландаа тусгаж байсан. Н ХХК нь зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан, дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зээлийн хөрөнгийг зарцуулсан юм. Гэрээний тусгай нөхцөлийн 41-д гэрээт ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн дүнгийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус санхүүжүүлэхээр тохиролцсон боловч энэхүү хугацаанд төсвийн санхүүжилт орж ирээгүй 3 жил хойшилсны улмаас манай компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн ихээхэн алдагдалд орж, мөн улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон. 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлээр бусдад төлөх өр төлбөрийн дүн 8 816 454 173,17 төгрөгт хүрсэн, компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд тус Н ХХК нь төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. Бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрнө. Г ХК-ийн гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсээгүй, яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас биднийг баримт гаргаж өг гэсний дагуу бид 1 730 000 000 төгрөгийн зээлийн А.Гаас авсан баримт, уг зээлийн Орчлон сургуулийн өр төлбөрт шилжүүлсэн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн, уг баримтыг энэ хэрэгт мөн гаргаж өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Н” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэж, дүгнэлт гаргасан.
Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Н ХХК нь улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 0000000 тоот регистртэй, Улаанбаатар хот, ........................ тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дүрмийн сан 714 947 400 төгрөгөөр нэмэгдэж 715 947 400 төгрөг болсныг, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хайрган болон хатуу хучилттай зам барих, зам талбайн тохижилт хийх, Замын байгууламжид засвар арчлалт хийхээр үйл ажиллагааг шинээр бүртгүүлснийг, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болон 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүрмийн санг тус тус нэмэгдүүлж 800 000 000 төгрөг болгосныг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д овогтой Ч-г захирлаар томилсныг тус тус бүртгүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Ч, дүрмийн сангийн эзэмшил Д.Ч-ийн оруулсан хөрөнгө 800 000 000 төгрөг, 100 хувийг эзэлж байна. Тус компани Г 8115006576 тоот төгрөгийн, 1205107068 тоот төгрөгийн, 8115006577 тоот ам.долларын, 2010000142 тоот төгрөгийн, Худалдаа хөгжлийн банканд 405047610 тоот төгрөгийн, 405047621 тоот валютын, Хас банканд 21000016 тоот төгрөгийн, Хаан банканд 506076378 тоот төгрөгийн, 5063092981 тоот валютын тус тус харилцах данс эзэмшдэг. “Н” ХХК-ийн санхүүгийн тайлан, орлогын тайлангийн үзүүлэлт, төлбөрийн чадварын шинжилгээ нөхөлтийн коэффициент: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015 - 2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 99.9% хүртэлх хувийг эзэлж байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа, энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентын утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт. Гэтэл Н ХХК-ийн 2015-2019 онуудын тайлан дахь харьцааны утга 0.03-0.18 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл 2015 онд 0.001 буюу 10 дахин бага үзүүлэлт, 2016-2019 онд 0.0002-0,0005 буюу 100 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна. Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж: Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба 2015-2018 онуудад 0.06%-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын хөрөнгийг барагдуулах боломжгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт. Дээрх тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5- 0.6 буюу 60%-аас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2019 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь тус “Н” ХХК-ийн төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.
Хоёр. “Н” ХХК-ийн өр төлбөр: Н ХХК нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Г, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7 447 312 100 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон тооцоо нийлсэн актаар нотлогдсон, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нийт 8 112 996 338,08 төгрөгийн нэхэмжлэлүүдийг ирүүлсэн байна.
Гурав. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан НХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 7,447,312,100.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн - 115.72% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “Н” ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/Ш32019/00000 дугаар захирамжаар “Н” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Дөрөв. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: “Н” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн байх ба 2015 онд -3,885,401,500.00, 2017 онд -5,649,319,900.00, 2018 онд 7,149,920,000.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 7 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2015 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй байхад 2015 онд Гнаас ЗГ8145100128 дугаартай зээлийн гэрээгээр 1,9 тэрбум төгрөгийн, 2016 онд ЭГ8145100314 дугаартай зээлийн гэрээгээр 1,4 тэрбум төгрөгийн тус тус зээлүүдийг нэмж авсан нь “Н” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гаднын эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Өр төлбөрийн тухайд ч зээлийг зээлээр төлөх, бусад өр төлбөрийг төлөх байдлаар зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байсан нь үйл ажиллагаа нь доголдох нөхцөл болжээ.
Тав. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Ч-г “Н” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар 100%-ийн хувь эзэмшигчээр бүртгэжээ. Харин тус компанийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд өмнөх удирдлага, хувь эзэмшигчдийн үед үүссэн байх тул “Н” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг Д.Ч-ийн буруутай ажиллагаа холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй. “Н” ХХК-ийн өмнөх удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь өмнөх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.
Зургаа. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд: Миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Н” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/00000 дугаар захирамжаар лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хэрэгт хавсаргасан.
Долоо. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг захирамжийн дагуу “Н” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээлэл ирсэн. “Н” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 0000000000 тоот Зээлийн гэрээгээр Г-наас зээл авахдаа мөн өдрөө БГ/000000000000 тоот Барьцааны гэрээ, БГ/0000000000000-А тоот Барьцааны гэрээ, ЗБ/000000000-А тоот Ипотекийн гэрээ, ЗБ/00000000000 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 00000000000 тоот Зээлийн гэрээгээр Г-наас дахин зээл авахдаа мөн өдрөө БГ/8145100314 тоот Барьцааны гэрээ, БГ/8145100314-А тоот Барьцааны гэрээ, ЗБ/8145100314-А тоот Ипотекийн гэрээ, ЗБ/8145100314 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан. “Н” ХХК-ийн үндсэн хөрөнгийн тооллогыг 2020 оны 01 сараас 02 сарын хооронд явуулж хуваарилагдах эд хөрөнгөд тооцуулахаар жагсаалтаар гаргасан. “Н” ХХК-ийн бараа материалын үлдэгдлийн тооллогыг мөн хугацаанд явуулж хуваарилагдах эд хөрөнгөд тооцуулахаар жагсаалтаар гаргасан. “Н” ХХК-ийн бусдаас авах авлага 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан. Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд “Н” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.
“Н” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө: Арилжааны банкууд дахь “Н” ХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 864,031.16 төгрөг, 9373 УБТ улсын, KN3HDP333YK700345 арлын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, КИА Бонгофронтиер маркийн ногоон өнгөтэй, дунд оврын ачааны автомашин, “Н” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 253 нэр төрлийн 513 ширхэг 706,658,399 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөдлөх болон бусад эд хөрөнгө, “Н” ХХК-ийн бараа материалд бүртгэлтэй эд хөрөнгийн жагсаалт нийт 362 нэр төрлийн 77,937,378 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө, “Н” ХХК-ийн бусдаас авах авлага 171,812,793.70 төгрөг байна. Харин “Н” ХХК-ийн Г-тай байгуулсан БГ/8145100128, БГ/8145100128-А, ЗБ/8145100128-А, ЗБ/8145100128, БГ/8145100314, БГ/8145100314-А, ЗБ/8145100314-А, ЗБ/8145100314 дугаартай Барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл болох бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, хүчингүй болж бусдын эзэмшилд шилжсэн газар эзэмших эрх нь “Н” ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул,
1.Иргэн Я.Н, Б.Г нарын дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ........................ тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай, ГД-00000000000 гэрчилгээтэй 216 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.4-т заасан үндэслэлээр ипотекийг өмчлөгчид шилжүүлэх нь Дампуурлын тухай болон Иргэний хуулийн зохицуулалтад нийцэх юм. Учир нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба иргэн Я.Н, Б.Г нар нь 000000000, 0000000000 дугаартай зээлийн гэрээний нэг тал биш, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө биечлэн үүрэг хүлээсэн этгээд биш төдийгүй дампуурлын ажиллагаанд оролцогч бусад нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүрэг байхгүй байна. Нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.
2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаар тогтоолоор “Н” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ......................... хэсэгт байршилтай, Нэгж талбарын 804/0000 дугаартай 2000 м.кв талбайтай мод үржүүлгийн зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн байна.
3.“Н” ХХК нь нэхэмжлэгч А.Г-аас 89,835,359.68 төгрөгийн, нэхэмжлэгч “Г” ХК-аас 2,340,000.00 төгрөгийн тус тус авлагатай нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дахь хэсэгт заасны дагуу харилцан шаардлага бүхий үүргийг суутган тооцох боломжтой. Үүрэг гүйцэтгүүлэгч нь нөгөө этгээдийн хувьд мөн үүрэг гүйцэтгэгч байх тохиолдолд анхнаасаа гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг суутгах хэмжээгээр бууруулж тооцох нь хуулийн энэ зохицуулалтад нийцэх юм. Иймээс А.Г-ийн нэхэмжлэлийн дүн 4,492,428,599.97 төгрөгөөс дээрх авлагыг суутгаж 4,402,593,240.29 төгрөгөөр, “Г” ХК-ийн нэхэмжлэлийн дүн 107,182,619.00 төгрөгөөс мөн дээрх авлагыг суутгаж 104,842,619.00 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодорхойлох үндэслэлтэй байна.
Найм. Нэхэмжлэлийн талаар: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/10462 дугаар захирамжаар “Н” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу “Өнөөдөр” сонины 2019 оны 9 дүгээр сарын 00-ний өдрийн дугаарт нийтэд мэдээлэхэд нийт 6 байгууллага, иргэнээс нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 2 нь өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, Я.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тухайд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөр этгээдийн дампуурлын ажиллагааны хуваарилагдах эд хөрөнгөд оруулан шийдвэрлэх боломжгүй, зохицуулж буй хэм хэмжээний актад ч хуваарилагдах хөрөнгө гэж юу болохыг хоёрдмол утгагүй, тодорхой зааж өгсөн байдаг. Харин нэхэмжлэгч Г нь гуравдагч этгээдтэй холбоотой маргааныг ердийн журмаар тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Ес. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр: Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 20, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100%-ийн ирцтэйгээр хуралдаж, хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Хурлаар: Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн, Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, дээрх шийдвэрүүд Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан журмын дагуу буюу 100.0%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.
Арав. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт: Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас Альтманы 5 хувьсагчтай загвар ZA = 1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5, Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL = 0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4, Таффлерийн 4 хувьсагчтай загварZT = 0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4, Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4, Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614X1+1.0595X2 загваруудаар “Н” ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд: дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентууд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “Н” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна.
Арван нэг. “Н” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр тус “Н” ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Н” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шинжээчийн байр суурьтай оролцдог. Г ХК-ийн төлөөлөгчийн гаргасан саналд тайлбар гаргахад, хариуцагч “Н” ХХК-ийн төлбөрийн чадваргүй нөхцөл байдал А.Г-т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцохгүйгээр, зөвхөн улсын татварт төлөх ёстой 949 468 247 төгрөгийн өрийг л төлөхөд тус компани өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ билүүлэх чадваргүй болсон байдаг, энэ нь санхүүгийн тайлангаар нь нотлогддог юм. Иймд эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал энэ дампуурлын хэрэгтэй хамааралгүй, мөн зөвхөн А.Г-тай холбоотой зээлийн асуудлаас болж компани төлбөрийн чадваргүй болсон асуудал биш юм. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд төлбөр авах боломжгүй болно гэх зүйл байхгүй. Дампуурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд нэхэмжлэгчийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зохицуулалт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн, эсхүл татан буулгах ажиллагаа дуусгавар болоход гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хөрөнгө төлбөр төлөгчид байхгүй нь шүүхээр тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлдэг, өөрөөр хэлбэл хэрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгч болчихдог байна. Шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдээд хамгийн сүүлд татан буугдах үндэслэл болоод ажиллагаа дуусдаг. Барьцаалсан болон шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хураагдсан бүх эд хөрөнгүүдийг хэрэг гүйцэтгэгч өөрөө шилжүүлж авдаг, өмнө авагдсан бүх хоригуудыг цуцалдаг, ингээд хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу хуваарилагдах эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах асуудлыг шийдвэрлэдэг юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах хугацааг заасан. Хэрвээ хугацааг хэтрүүлсэн бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг баримтлан хангах талаар зохицуулсан байдаг, хугацаа хожимдуулж гаргасан нэхэмжлэгч нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт байхгүй байгааг анхаарах нь зүйтэй байх” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ хэрэг маргаан шийдвэрлэгдсэнээр Я.Н, Б.Г нар дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............................ тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, ГД-0000000 гэрчилгээтэй 216 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж авах боломжтой болох юм” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Н ХХК-д холбогдуулж дампуурсанд тооцож татан буулгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд тэрээр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргасан”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.10-т “хуулийн этгээдийг дампуурсанд тооцох” гэж тус тус зааснаар уг шаардлагыг гаргах эрхтэй, мөн хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй тул шүүх дээрх нэхэмжлэлд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэжээ.
Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би Н ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 114 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 730 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн, ...өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 844 000 000 төгрөг, зээлийн хүү 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,97 төгрөг байна. ...Тус компани ...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлбөрийг төлөх чадваргүй болсноо мэдэгдсэн, тус компанийн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8 216 078 700 байгаа нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 4 дахин илүү байгаагаас үзэхэд тус компани санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон. Иймд нэгэнт хариуцагч компани төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс дампуурсанд тооцож, татан буулгуулан, байгаа хөрөнгөөс нь зээлийн гэрээний үүргээ тэргүүн ээлжинд гаргуулж авах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарласан.
Хариуцагч Н ХХК “...Үндсэн төлбөр 2 844 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн. ...Улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул албан ёсоор татан буулгах, дампуурах хүсэлтэй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан.
Шүүх, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7312 дугаар шүүгчийн захирамжаар А.Э-ыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд түр хэрэг гүйцэтгэгчийн тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн “...Н ХХК нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Г, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7 447 312 100 төгрөгийн өр төлбөртэй байх бөгөөд тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангуудаас үзэхэд компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн байх ба 2015 онд -3,885,401,500.00, 2017 онд -5,649,319,900.00, 2018 онд 7,149,920,000.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон” гэх дүгнэлтийг үндэслэж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10462 дугаар шүүгчийн захирамжаар, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “...тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргахыг, нэхэмжлэгчдийн анхны хурал 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдах талаар” зарлахыг шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх ажиллагааны явцад, Г ХК 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, У ХХК 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13081 дүгээр захирамжаар, З ХХК мөн хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00000 дүгээр захирамжаар, Г ХХК мөн хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00000 дугаар захирамжаар, У газар мөн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00000 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэснээр, дээрх байгууллагууд нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгч З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г ХК болон У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г ХХК болон У газрын гаргасан нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00000 дугаар захирамжаар А.Э-ыг хэрэг гүйцэтгэгчээр томилж, хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтээс үзвэл, Н ХХК нь улсын бүртгэлийн 9011104148 дугаартай, 0000000 тоот регистртэй, Улаанбаатар хот, ................... тоотод байрлаж ажиллахаар, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дүрмийн сан 714 947 400 төгрөгөөр нэмэгдэж 715 947 400 төгрөг болсныг, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хайрган болон хатуу хучилттай зам барих, зам талбайн тохижилт хийх, Замын байгууламжид засвар арчлалт хийхээр үйл ажиллагааг шинээр бүртгүүлснийг, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болон 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүрмийн санг тус тус нэмэгдүүлж 800 000 000 төгрөг болгосныг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д овогтой Ч-г захирлаар томилсныг тус тус бүртгүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Дорждэрэмийн Чулуунчимэг, дүрмийн сангийн эзэмшил Д.Ч-ийн оруулсан хөрөнгө 800 000 000 төгрөг, 100 хувийг эзэмшдэг байна.
Улмаар, хэрэг гүйцэтгэгчээс төлбөрийн чадварыг илэрхийлдэг 5 загвар үзүүлэлтүүдийг үндэслэн хариуцагч Н ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын байдлыг дүгнэхэд, тус компани 2015 - 2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 99.9% хүртэлх хувийг эзэлж байгаа нь эргэлтийн хөрөнгө нь дээрх өр төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцааны чадварыг коэффициентоор илэрхийлэхэд 2015-2019 онуудын тайлан дахь харьцааны утга 0.7-0.8 байхаас 0.03-0.18 гарч байгаа нь төлбөрийн чадваргүй байгааг, төлбөр барагдуулах өнөөгийн боломжийн онолын зохистой харьцаа 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой атал 2015 онд 0.001 буюу 10 дахин бага үзүүлэлт, 2016-2019 онд 0.0002-0,0005 буюу 100 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг, яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж 2015-2018 онуудад 0.06% байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг, мөн санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээгээр, компанийн өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60%-аас багагүй байхыг шаарддаг атал санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2019 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарснаар тус компани төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа нь тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдал буюу компани төлбөрийн чадваргүй болох үндэслэл нь, “Н” ХХК-ийн өмнөх удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй байхад 2015 онд Г-наас ЗГ8145100128 дугаартай зээлийн гэрээгээр 1,9 тэрбум төгрөгийн, 2016 онд ЭГ8145100314 дугаартай зээлийн гэрээгээр 1,4 тэрбум төгрөгийн тус тус зээлүүдийг авсан, үүнээс болж санхүүгийн тогтвортой байдал бүрэн алдагдсан, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж зээлийг зээлээр төлөх, бусад өр төлбөрийг төлсөн зэргээс болжээ.
Иймд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагчаас 107 182 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 819 дүгээр шийдвэрээр хариуцагч “Н” ХХК-аас 106 492 208 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 690 411 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт “...бид хариуцагчаас А.Г-т зээлдүүлсэн зээлийн гэрээ, уг мөнгөний зарцуулалтын талаар баримт гаргуулахаар шаардахад гаргаж өгөхгүй байсан тул тус компанийг хууль бусаар санаатайгаар дампууруулж, татан буулгуулж байна гэж эргэлзэж, эрүүгийн журмаар гомдол гаргасан, уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор нотлогдох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.
Хэргийн баримтаар, Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа болох нь, тус хэрэгт бүртгэлтийн хэрэгт Н.Э-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч А.Г, А.Г, Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан баримт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагчаас 15 730 711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэгт авагдсан, тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр хариуцагч “Н” ХХК-аас 15 730 711 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 236 650 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн, тус шийдвэр мөн хуулийн хүчин төгөлдөр байна.
Иймд Г ХК, У ХХК-иудын нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газар нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг удирдлага болгон татварын өр 949 468 247 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргасан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдөр болох 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын төсвийн орлого, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хугацаа хожимдуулан нэхэмжлэл гаргасан талаар албан бичигт дурдсан, шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн” гэж тайлбарласан боловч хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэрлээгүй,
нөгөөтэйгүүр, дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснээ нэхэмжлэгч нар баримтаар нотлоогүйгээс гадна уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарыг хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, харин хэрэг гүйцэтгэгч нь “...Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй” гэж тайлбарласан.
Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Дампуурлын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна” гэж тус тус заажээ.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа онцгой ажиллагааны журмаар зохицуулагддаг хэдий ч дампуурлын эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шүүхээр дамжуулан шаардах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд үүргийн гүйцэтгэлээ хангуулахтай холбогдсон ажиллагааг явуулах эрх эдэлдэг тул дампуурч буй субъектээс, эсхүл шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтийн агуулгаас, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх хийгдэх ажиллагаанаас хамаарч шүүх холбогдох, салбар хуулийг буюу Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталдаг.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг эдлэхээс гадна нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байхыг шаардах атал нэхэмжлэгч Г ХХК улсын тэмдэгтийн хураамжид 12 586 813 төгрөгийг, нэхэмжлэгч У ХХК нь 236 603 төгрөгийг, нэхэмжлэгч Г ХК нь 693 861 төгрөгийг тус тус төлөөгүй, харин нэхэмжлэгч З ХХК нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 62 176 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй боловч уг нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан, нэхэмжлэлд хавсаргасан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон, хариуцагч энэхүү үйл баримтад маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул шүүх 2012 оны 4 дүгээр сард байгуулагдсан гэрээний үүрэг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Н-ын тухайд, хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ “...Я.Н, Б.Г нарын дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Бэлла виста хотхон, 24 дүгээр байрны 0 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, ГД-00000000 гэрчилгээтэй 216 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.4-т заасан үндэслэлээр ипотекийг өмчлөгчид шилжүүлэх нь Дампуурлын тухай болон Иргэний хуулийн зохицуулалтад нийцнэ. Учир нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба иргэн Я.Н, Б.Г нар нь 000000000, 000000000000 дугаартай зээлийн гэрээний нэг тал биш, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө биечлэн үүрэг хүлээсэн этгээд биш төдийгүй дампуурлын ажиллагаанд оролцогч бусад нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүрэг байхгүй” гэж тусгасан боловч Я.Н тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцоогүй тул шүүх энэ талаар шийдвэр гаргах боломжгүй, харин Я.Н нь энэ асуудлаар ердийн журмаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар хариуцах тул хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-т олгож, нэхэмжлэгч Г ХХК-аас 12 586 813 төгрөг, нэхэмжлэгч З ХХК-аас 468 835 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н” ХХК-аас 468 835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 62 176 968 төгрөг гаргуулж, З ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 107 182 208 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г ХК, 15 730 711 төгрөг гаргуулахыг хүссэн У ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 157 дугаар зүйлийн 157.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэл, татварын өр 949 468 247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-т олгож, нэхэмжлэгч Г ХХК-аас 12 586 813 төгрөг, нэхэмжлэгч ЗББ ХХК-аас 468 835 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н” ХХК-аас 468 835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д хариуцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ