Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0019

 

6 Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч Б.Э Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар цагаатгах тогтоолтой, Б.Э-д холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Орхон аймагт төрсөн,  Улаанбаатар хотод оршин суух,Е овогт Б-ын Э. Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах барааны захаас Монгол Улсын улаан номонд орсон, Монгол Улсын Амьтны тухай хуулинд ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн тул загасны 2 толгой буюу ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар цагаатгах тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтгай модон дээр байрлуулсан 4 ш бодголь загасны толгойг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор М.О эсэргүүцэлдээ: “... Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж, гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн...” гэх үйлдлүүд нь ховор амьтныг хамгаалах, тэднийг хууль бусаар агнахаас урьдчилан сэргийлэх, хууль бусаар агнасан этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Б.Э-н худалдаж авсан гэх хавтгай модон дээр хадаж байрлуулсан 4 ширхэг загасны хатаасан толгойг ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд гэж шууд дүгнэх боломжгүй байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зөвхөн ховор амьтныг хууль бусаар агнасан этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой гэж хэт нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлтийг хийсэн байна. Гэвч хууль тогтоогч ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн хүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж, хуульчилсан байна. Б.Э-н худалдаж авсан гэх хавтгай модон дээр хадаж 6 байрлуулсан 4 ширхэг загасны хатаасан толгойг ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд гэж шууд дүгнэх боломжгүй байна гэж цагаатгах тогтоолд дурьдсан байх бөгөөд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 4 ширхэг хатаасан загасны эрхтэн ердийн тул /Hucho taimen/ 2 ширхэг, ердийн цурхай /esox lucius/ 2 ширхэг гэдэг 2 зүйлийн 4 бодьгал загасны толгой болох нь тогтоогдсон. Б.Э нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... хүүхдүүдэд үзүүлэн таниулах журмаар худалдаж авсан, энэ загасны толгойг тул загасны толгой гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг өгдөг боловч тухайн хүн өөрийн үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг мэдээгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтгай модон дээр байрлуулсан 4 ширхэг болгаль загасны толгойг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн гидробиологи, загас судлалын лабораторид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах барааны захаас Монгол Улсын улаан номонд орсон, Монгол Улсын Амьтны тухай хуульд ховор ангилалд бүртгэгдсэн Тул загасны 2 ширхэг толгой буюу ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн үндсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О нь “... өөрийн үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг мэдээгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ... эд мөрийн баримтыг устгахаар шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан яллах талын баримт болох Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь: Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, яллагдагч, хохирогч нарын хуульд заасан эрхийг хангаагүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэжээ. Мөрдөгч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх, шинжээч томилох тухай тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу Нэмэлт шинжилгээ хийх тухай заалтуудыг баримталсан нь буруу байна. Үүнээс гадна мөрдөгч дээрх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шинжээч Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч доктор Ч.А-д, 3 дахь заалтад дүгнэлтийг тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гаргахыг шинжээч эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Г-д тус тус даалгаж, Ч.А-нд хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг тайлбарласугай гэсэн атлаа Ч.А, Г.Г нарт уг тогтоолыг танилцуулаагүй, тэдэнд эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй /хх 40-41/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3-т заасан “... мөрдөгч шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг ... хүнд гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн шинжээч томилох тухай тогтоолыг яллагдагч, хохирогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13, 27.1 дүгээр зүйлийн 3-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөрдөгчийн үйлдсэн дээрх тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан гэх Ц.Д-р гаргаж, түүний гарын үсгийг хүний нөөцийн ажилтан Н.Д баталгаажуулсан /хх 44-45/ байх бөгөөд Ц.Д-р нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх /түүнд дүгнэлт гаргахыг даалгасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй/ нь тодорхойгүй байна. Мөн уг дүгнэлтэд тухайн байгууллага буюу Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн тэмдэг 6 дарагдаагүй, өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6-д зааснаар баталгаажуулаагүй, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Ц-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хэргийн материалыг танилцуулаагүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан “...эд мөрийн баримтыг устгахаар шийдвэрлэсэн нь буруу...” гэх хэсгийн тухайд шүүх хуралдаанд оролцсон прокурор нь дээрх эд мөрийн баримтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх талаар ямар нэгэн санал гаргаагүй байх ба шүүх цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм. Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор Ц.М “... шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах саналтай байна ...” гэсэн санал гаргасан боловч прокурор уг саналаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу бичгээр гаргаагүй тул прокурорын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Мөн прокурор М.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эсэргүүцэл бичих эрхгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоогүй прокурор эсэргүүцэл бичсэн нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх үндэслэлд хамаарахыг прокурор цаашид анхаарвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай. 2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар 6 гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ